Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/23

 

О.эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* /цахим/

Иргэний хариуцагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /цахим/, *******

Шүүгдэгч О.

Нарийн бичгийн дарга нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч О.эд холбогдох эрүүгийн 2322001870039 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: овогт ын , Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар аймгийн сумын дугаар тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: );

Шүүгдэгч О. нь 2023 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сум Мааньт багийн нутаг дэвсгэрт Тоёота Альфард маркийн 81-65 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.2-д заасан “Жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж онхолдон улмаар зорчигч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч О.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.эд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараанаас эхлэн эдлүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээж, Тоёота Альфард маркийн 81-65 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч *******т хүлээлгэн өгөхийг Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч О.ээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардалд 20.704.710 /хорин сая долоон зуун дөрвөн мянга долоон зуун арав/, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 82.500.000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 103.204.710 /нэг зуун гурван сая хоёр зуун дөрвөн мянга долоон зуун арав/, үүнээс шүүгдэгчийн төлсөн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хасаж, 101.204.710 /нэг зуун нэг сая хоёр зуун дөрвөн мянга долоон зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгож, иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд шүүгдэгчээс нэхэмжилсэн 14.060.000 /арван дөрвөн сая жаран мянга/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн цалин, хөлсний зөрүүний нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч” эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэсэн байна.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 5 ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Монгол шуудан ХХК-иас хүлээн гардан авч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” 1,2.”Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул доорх гомдлыг гаргаж байна

Хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйл. Эдийн бус гэм хорыг арилгах 511.3.Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ. 511.5. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж

Амь хохирогч 1994 онд төрсөн нас барах үедээ 29 настай байсан. Өмгөөлөгч миний зүгээс хууль ёсны төөлөгчид ашигтай байдлаар буюу хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн нэхэмжилсэн байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйл. Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах 508.1. Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. 508.2.Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.” гэж заасны дагуу төрсөн хүүхдүүдэд иргэний хуулийн дээрх хуулийн заалтын дагуу цалин хөлсний зөрүүг нэхэмжилсэн. Амь хохирогч нь амь хохирох үедээ 2 аж ахуйн нэгжид ажиллаж цалин хөлс авч энэ хэмжээгээрээ нийгмийн даатгал төлж ирсэн энэ нь хавтаст хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын баримтаар сард 2 удаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үйл баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх нь тухайн хөдөлмөрийн гэрээ, ажлын байр нь тодорхойлолт гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь төрийн албан ёсны баримт бичгийг үл хайхарч байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах 499.1”.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. ******* нь 81-65 УАХ улсын дугаартай „ альфард маркийн автомашиныг “Нэт капитал” ББСБ-аас зээлээр худалдан авсан 1 нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдон иргэний хариуцагчаар татсан Хохирогч талаар шүүхээс тогтоох хохирлыг иргэний хариуцагч, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар дүгнэлтээ хэлсэн боловч дан ганц шүүгдэгчээс хохирол гаргуулж байгаа мөн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл.Шударга ёсны зарчим 1.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 5.1 дүгээр зүйл.Эрүүгийн хариуцлагын зорилго 1.Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

6.1 дүгээр зүйл. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх 2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. гэж хуульчилсан байна. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас олон хүний амь насыг эрсдэлд оруулж хэзээ ч нөхөн сэргэгдэхгүй хүний амь нас хохирсон учруулсан хохирлоо төлөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, олон хүүхэд өнчрүүлсэн шүүгдэгчид 1.6 жилийн хорих ял буюу хөнгөн ял шийтгэл оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэхээр хэргийг буцааж өгнө үү гэв.

3. Иргэний хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хэлэх тайлбар байхгүй гэв.

4. Шүүгдэгч О. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... надад хохирол төлбөр төлөх боломж олгож тэнсэх ял оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Зам тээврийн ослоос үүдсэн эрүүгийн хэрэгтэй холбоотой хэргийн хувьд, амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол зэрэг шууд бус хохирлуудыг шууд зардал болох оршуулгын зардлын хамт аль болох нэг мөр шийдвэрлэх нь зохимжтой юм.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх учир түүний сэтгэцэд түр зуурын эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон эсэх улмаар сэтгэцэд бий болсон хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоох шаардлагатай.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгогдох нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг үндэслэл бүхий шийдвэрлэхэд хамааралтайн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдол бүхий баримт сэлтийг бүрдүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцнэ.

Дээрхээс гадна Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн.....27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ ...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана”, 40.2 дахь хэсгийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байна” гэж тус тус заасан нь хохирогчийн  сэтгэцэд учирсан хор уршгийг Шинжилгээний байгууллагаар зайлшгүй тогтоолгож, дүгнэлт гаргах талаар хуульчилсан.

Мөн хуулийн 40.3 дугаар зүйлд энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална  гэсэн бөгөөд  уг журмын дагуу “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-ын загварыг хохирогчид танилцуулж, зөвшөөрсөн эсэхийг баталгаажуулж, зохих ажиллагааг хийх нь энэхүү хууль  болон журамд нийцэхийг анхаарах шаардлагатай.

Мөн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт хуульчилжээ.

Хэрэгт дээр дурдсан нөхөн төлбөрийн хэмжээг хохирогчид ашигтай байдлаар тогтооход шаардагдах нотлох баримтгүй байхад шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 150 дахин нэмэгдүүлэн тооцож хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь энэхүү хуулийн зохицуулалт болон хохирогчийн хууль ёсны эрх ашигт нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг баталж буюу өөрчлөлт оруулан шийдвэрлэх эрх зүйн боломж бүрдээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.эд  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                          ШҮҮГЧИД                                    Г.МӨНХБАТ

 

                                                      Г.БАЯРДАВАА

ДАРГАЛАГЧ                               Ц.

 

 

 

 

 

      ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР