2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/03747

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 12 191/ШШ2025/03747

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах, Х ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* *******, түүний төлөөлөгч Х. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Иргэн У.******* нь манай компанитай 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Х-БЗГ/2022-34783 барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,778,000 төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч У.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Dell Inspiron 5510 i5-11320H 8 GB 512 GB SSD зөөврийн компьютер Пи Си Молл *******-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч У.******* нь Х-БЗГ/2022-34783 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 03 дугаар сарын 21-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,102,066.17 төгрөг төлөх байснаас 1,200,000 төгрөг төлж, 3,902,066.17 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 513 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл үедээ бүртгүүлсэн УБ, СХД 4 дүгээр хороо, их наран 13 дугаар гудамж 37 тоот хаягаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШЗ2024/12497 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

У.******* бид өөрсдийн боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч У.******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин сууддаггүй, холбоо барих утсны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч У.******* эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох: 

2а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төлбөрийн даалгаврын баримт, 2022.03.21-ний №БЗГ/2022-34783 тоот барьцаат зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Мэдэгдэл, У.Солонгын иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024.02.07-ны өдрийн 184/ШЗ2025/12497 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, /хх 1-15/

2б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* овогт ******* Солонгын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх 19/ зэрэг бичгийн баримтуудыг  шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг,  зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.  

 

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байх тул  шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 3/

 

4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан 2022.03.21-ны өдрийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024.02.07-ны өдрийн 184/ШЗ2025/12497 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтаар У.******* нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 15/,

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 13 дугаар гудамжны 37 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 19/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* овогт ******* Солонгын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ