2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04049

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 09 191/ШШ2025/04049

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, В ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, түүний төлөөлөгч Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Иргэн Х. нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* ******* ******* ******* -ийн Улаанбаатар Баруун салбараас 1035100080004514 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3,75 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлөхгүй байгаа. Зээлдэгч Х. нь үндсэн зээл 2,102,471,06 төгрөг, зээлийн хүү 151,363.29 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 2,262,834.35 төгрөгийн төлбөртэй байна.

Хариуцагч Х. нь Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, үйлдвэрийн бүс 51/7 байр, 39 тоот хаягтай. Зээлдэгчийн оршин суугаа хаягаар нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч энэ хаяг дээр бүртгэлгүй оршин суудаггүй нь тогтоогдож шүүгчийн захирамж гарсан.

Иймд ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох: 

2а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, Дүүргийн Эрүү, Иргэний иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.24-ний өдрийн 197/ШЗ2025/11940 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ******* *******-ийн тусгай зөвшөөрлийн гарчилгээ, 2024.04.05-ны өдрийн 1035100080004514 тоот зээлийн гэрээний хуулбар, Х.ын иргэний үнэмлэхийн хуулбар, Зээлийн дансны хуулга, /хх 1-14/

2б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх18/ зэрэг бичгийн баримтуудыг  шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.  

 

2.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байх тул  шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 5/

 

4.Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан 2024.04.05-ны өдрийн 1035100080004514 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, Дүүргийн Эрүү, Иргэний иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.24-ний өдрийн 197/ШЗ2025/11940 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтаар ******* регистрийн дугаартай ******* овогт ******* нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 4, 8-10/

 

5.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс 51/7 байрны 39 тоот хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 18/

 

6.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ