| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03683/И |
| Дугаар | 191/ШШ2025/04052 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/04052
2025 05 09 191/ШШ2025/04052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, С ******* /рд/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* *******н ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Манай байгууллага нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Оранж плаза төв барилыг өмчилдөг бөгөөд ажлын байрын түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг.
Манай байгууллага нь ******* *******н *******, түүний захирал Г.тай 2019 оны 01 дүгээр 21-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо "Оранж плаза төв 5 давхар 505а тоот, 30 м.кв талбайг 1м.кв-ыг 28,000 төгрөгөөр тооцож нэг сарын түрээсийн төлбөрт 840,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан.
Мэргэн сор *******н ******* нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 13 сарын түрээсийн төлбөр төлөөгүй. Мөн 2019 оны 07 дутаар сарын 05-ны өдрийн 2019/07/01 дугаартай албан тоотоор түрээсийн төлбөрөө 2020 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж баратдуулахаа мэдэгдсэн боловч төлөөгүй. Г. нь хувиараа түрээсийн төлбөрийг барагдуулахаа мэдэгдэж байсан.
Ажлын байрын түрээсийн гэрээний 3.3- т заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож гэрээг цуцалж түрээсийн төлбөрт 10,783,406 төтрөг, гэрээний 3.2- т алданги тооцохоор заасан тул 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 273 хоног хугацаа хэтрүүлсэн алдангийн хэмжээнд 1,146,600 төгрөг, нийт 11,930,006 төгрөгийи өр төлбөр гарсан. Үүнээс 5,226,600 төгрөгийг хариуцагч нар төлсөн.
Иймд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ажлын байрын түрээсийн гэрээний төлөгдөөгүй нийт түрээсийн төлбөрт 6,703,406 төгрөг нэхэмжилж байгаагийн 50 хувь болох 2,778,403 төгрөгийг ******* Констракшн *******- иас, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны хооронд 273 хоног хугацаа хэтрүүлсэн алдангийн хэмжээнд 1,146,600 төгрөгийг ******* Констракшн *******-иас буюу нийт 3,925,003 төгрөгийг ******* Констракшн *******-аас түрээсийн төлбөрийн 50 хувь болох 2,778,303 төгрөгийг Г.оос буюу хариуцагч нараас нийт 6,703,406 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж шүүхэд хандсанд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №197/ШЗ2025/12266 дугаартай захирамжаар хариуцагч нар хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд ******* регистрийн дугаартай ******* *******н ******* болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай овогт нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
2а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* *******н *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* *******н *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ******* *******н *******-аас ******* *******н *******-д явуулсан албан бичиг, Г.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020.06.05-ны өдрийн Түрээсийн төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж, авлага барагдуулах, түрээсийн гэрээний гүйцэтгэлийг бүрэн хангах тухай акт, 2019.01.21-ний өдрийн ажлын байрны түрээсийн гэрээ, тооцооны баримтын жагсаалт, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.25-ны өдрийн 197/ШЗ2025/12266 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, /1-25/
2б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* *******н ******* болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай овогт нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх 29-31/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* *******н ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* *******н ******* болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай овогт нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, түрээсийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.
2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 4/
4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан 2019.01.21-ний өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээ, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.25-ны өдрийн 197/ШЗ2025/12266 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтаар ******* регистрийн дугаартай ******* *******н ******* болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай овогт нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 29-31/,
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* *******н ******* болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай овогт нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжү гудамж 41 дүгээр байр, 23 тоот хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 29-31/
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* *******н ******* болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай овогт нарын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* *******н ******* болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай овогт нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* *******н ******* болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай овогт нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ