2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04051

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 09 191/ШШ2025/04051

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод байрлах, Х ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* *******, түүний төлөөлөгч Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Иргэн Л.******* нь манай компанитай 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр X-ДА-БЗГ/2022-35088 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 939,400 төгрөгийг сарын 2.55% хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар цахилгаан барааг худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Л.******* зээл авснаас хойш 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,594,851 төгрөг төлөх байснаас нийт 728,100 төгрөг төлж 866,751 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 808 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 808 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өноөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд 316/Ш32025/00623 дугаартай шүүгчийн захирамж гарч хүлээн авахаас татгалзсан байна.

Л.******* бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Л.******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох: 

2а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022.03.23-ны өдрийн №ДА-БЗГ/2022-35088 тоот Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Л.*******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Л.*******ын оршин суух хорооны тодорхойлолт, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны тойргийн шүүхийн 2025.02.28-ны өдрийн 316/ШЗ2025/00623 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, /хх 1-11/

2б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх18/ зэрэг бичгийн баримтуудыг  шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.  

 

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байх тул  шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 3/

 

4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан 2022.03.23-ны өдрийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны тойргийн шүүхийн 2025.02.28-ны өдрийн 316/ШЗ2025/00623 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж зэрэг баримтаар ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 7-11, 14/,

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Сэлэнгэ Шаамар 3 дугаар баг, Далаанхаан, бумцэнд гудамж 1-15 тоот хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 18/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******ын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ