2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04050

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 09 191/ШШ2025/04050

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод байрлах, Х ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Фэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* *******, түүний төлөөлөгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Иргэн Н.******* нь манай компанитай 2022 оны 02 сарын 01-ний өдөр №ЭР-БЗГ/2022-29838 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,823,700.00 төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зурагт, гар утас, тоос сорогч зэрэг цахилгаан барааг худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Н.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Elko 50AD9B загварын зурагт, Xiaomi redmi note 10 pro gracier blue 6 gb ram 123 gb загварын гар утас, Elko 43A14BK загварын тоос сорогч зэрэг цахилгаан барааг "Пи Си Молл" *******-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Н.******* нь зээл авснаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,377,100.63 төгрөг төлөх байснаас зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу нийт 364,000.00 төгрөг төлж, 1,013,100.63 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчин 1029 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт зөрчиж 1029 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Орхон аймаг дахь, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 142/Ш32023/01611 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Н.******* бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Н.******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд ******* регистрийн дугаартай ******* ******* эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох: 

2а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022.02.01-ний №ЭР-БЗГ/2022-29838 тоот барьцаат зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022.02.01-ний өдрийн ******* ******* *******-ийн баталгаа, 2022.02.01-ний өдрийн мэдэгдэл, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.14-ний өдрийн 142/ШЗ2023/01611 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, /хх 1-13/

2б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх 18/ зэрэг бичгийн баримтуудыг  шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.  

 

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байх тул  шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 3/

 

4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан 2022.02.01-ний өдрийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.14-ний өдрийн 142/ШЗ2023/01611 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтаар ******* регистрийн дугаартай ******* ******* нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 7-10, 13/,

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Орхон Баян-Өндөр 4 дүгээр баг, Хүрэнбулаг 4 дүгээр хороолол, 23 дугаар байр, 26 тоот бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 18/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* *******ын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, Гучид овогт, ******* ******* эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ