| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/04727/И |
| Дугаар | 191/ШШ2025/07749 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/07749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ***** гудамж хаягт оршин байх ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд регистрийн дугаартай ******* *******ын *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, М.******* нар нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Тус татварын хэлтэст бүртгэлтэй ******* регистрийн дугаартай ******* ХХК татварын хяналт шалгалтад хамрагдаж байгаа бөгөөд тус компани нь улсын бүртгэлийн алба болон татварын албанд бүртгүүлсэн хаяг болох Хан-Уул дүүргийн ***** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаяг байршилд байхгүй, үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй байна.
Мөн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөөлөх эрх бүхий этгээд болох *******ын ******* нь улсын бүртгэлийн хаягийн лавлагаагаар бүртгэлгүй, татварын албанд бүртгэлтэй утасны дугаар нь холбогддоггүй, оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учирч байна. Түүнчлэн тус компани нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар татварын албанд 221,374,118.97 (хоёр зуун хорин нэгэн сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун арван найман төгрөг ерэн долоон мөнгө) төгрөгийн өртэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэн тус компанийг үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Монгол Улсын иргэн *******ын ******* (*******) болон ******* ХХК-ийг тус тус эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, татварын хяналт шалгалт хийх томилолт, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, Т.******* нь Туул гол гудамж, 70Б байрны 29 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай Хан-Уул дүүргийн засаг даргын тодорхойлолт (хх 1-6)
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд регистрийн дугаартай ******* *******ын *******ийг оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа (хх 20-22) зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай *******ын *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, татварын өр барагдуулах гэж тодорхойлсон.
2.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэгт оршин байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 1,2/
4.Нэхэмжлэгчээс ирүүлсэн, татварын хяналт шалгалт хийх томилолтоос үзэхэд тэрээр хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 3/
5.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай *******ын ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Хан-уул дүүргийн ******* тоот хаяг болон Улсын бүртгэлийн лавлагаанд дурдсан Хан-Уул дүүрэг, ****** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн ****** дугаар хорооны Засаг дарга нарын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх 6, 20-24/
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд ******* регистрийн дугаартай ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай *******ын *******ийн оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж,
Нэхэмжлэгчийн Ж.*******, М.******* нар өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай *******ын *******ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* регистрийн дугаартай *******ын *******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөөлөгдөх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ