Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Одонгийн Баатарсүх |
Хэргийн индекс | 2230002310019 |
Дугаар | 2024/ДШМ/17 |
Огноо | 2024-10-18 |
Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2024/ДШМ/17
2024 10 18 2024/ДШМ/1*******
Ж.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Г.Уртнасан, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
прокурор Х.Ууганбат
шүүгдэгч Ж.Ганбаяр, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат
нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нар оролцов.
1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ........холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2. Монгол Улсын иргэн, 19 онд ....... аймгийн .......суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ........мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт .........аймгийн ..............сумын ... дугаар баг .....гудамжны 0 тоотод оршин суух, урьд Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, мөн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ......овогт /РД:...../.
3. Шүүгдэгч ...... нь 2022 оны 0******* дугаар сарын 15-16-нд шилжих шөнө ...... аймгийн ..........сумын ... дугаар баг “.....” баарны ертөнцийн зүгээр урд талын зам дээр .....аймгийн ........ газрын Нийтийн хэв журам хамгаалах ........ ..............ын албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, маргалдан шилээр цохиж зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
4. Хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнх нь шүүгдэгч .....ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын агуулга: Шүүгдэгч.....овогт ...........ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч ....... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,*******00,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч .......Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 ,*******00,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт 3200 3,200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч .....оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ......... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгч .........өмгөөлөгч Г.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: .............биед нь хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь шүүх шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Гэхдээ энэ гэмтлийг хэн яаж учруулсан гэдэг нь нотлогдохгүй байгаа юм. ..........зүүн хацар руу пивоны шилээр ............цохисон гэж гэрч ........ мэдүүлдэг. Гэтэл тэр пивоны шилийг хэрэгт нотлох баримтаар хурааж аваагүй. Аюулгүй байдлаа бодоод шилийг ертөнцийн зүгээр урагш нь шидсэн гэж мэдүүлдэг. Бусад 5 гэрч нь ...........ыг хэн цохисныг хараагүй гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Үүнээс харахад дийлэнх гэрч нар ...нь ыг пивоны шилээр цохисон гэдгийг гэрчлээгүй. Хэв журам сахиулах гэж очсон цагдаа нар нь .......тай ашиг сонирхол нэг гэдэг нь өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр нотлогддог. Тухайлбал ...... хэн цохиж гэмтэл учруулсныг хэлдэггүй. Мөрдөгч, прокурор нь энэ талаар анхнаасаа асуулт тавиагүй хэрэгт цагдаа нар оролцсон учраас хэргийн бодит байдлыг тогтоох тал дээр эс үйлдэхүй гаргасан. Учир нь тухайн үед хэв журам сахиулах цагдаа нарт 3 камер байсан. Эдгээр камеруудын бичлэгийг цаг алдалгүй нотлох баримтаар бэхжүүлж авах боломжтой байсан боловч мөрдөгч, прокурорууд нь энэ тал дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй эс үйлдэхүй гаргасан. Энгэрийн 3 камерийн бичлэгийг хэрэгт нотлох баримтаар хураан авч бэхжүүлээгүй байна. Үүнээс харахад хэв журмын цагдаа нар нь тухайн хүмүүстэй хууль бус ёс зүйгүй харьцаж заримд нь гэмтэл учруулсан үйлдлээ нуух зорилгоор камерийн бичлэгийн мемори картыг устгасан байж болох хардалтыг төрүүлж байна. Уг нь энгэрийн камерийн бичлэгийг бэхжүүлж авсан бол хэргийн бодит байдлыг тогтооход чухал үүрэгтэй байсан. Гэрч нар нь үнэн зөв мэдүүлэг өгч байгаа байдлыг тогтоох чухал хэрэгсэл юм. .....өөрийнх нь утсаар ярьсан бичлэг дээр .......цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зүйл огт байдаггүй. Гэтэл шүүх гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн ...... албан үүргээ гүйцэтгэж байгаа байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хэв журам сахиулах эрх бүхий албан тушаалтан цагдаагийн дэд ахлагч .... нь хэргийн газар ирэхдээ зөрчил гаргасан залуусыг биш таксинд суух гээд явж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ....., таксинд суулгаж өгөх гэж байсан .........нарыг андуурч хүч хэрэглэн эрүүлжүүлэх байр руу авч явах гэсэн үйлдэл гаргасан нь зөрчлийн тухай хуульд заасан хэм хэмжээг ноцтой зөрчсөн. Иймд дээрх хоёр үндэслэлээр ......холбогдох хэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
*******. Шүүгдэгч ......, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдлоо дэмжиж байна гэжээ.
8. Хяналтын прокурор Х.Ууганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
9. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж, тодруулан хэргийн үйл баримт болон гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, оролцогчийн эрхийг зөрчин хууль бусаар хязгаарлаагүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
11. Шүүгдэгч ....... нь 2022 оны 0******* дугаар сарын 15- 16-нд шилжих шөнө ....аймгийн .......сумын ... дугаар баг “.....” баарны урд талын зам дээр .........газрын Нийтийн хэв журам хамгаалах ................албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдан улмаар ууж явсан пивоны шилээр зүүн хацарт нь цохиж, язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:
- Хохирогч ...... “... Намайг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрийн шуурхай албанаас 00 цаг 15 минутын үед ......баарны гадна хүмүүс зодолдоод байна гэх дуудлагаар очиход ...... гэх эмэгтэй нь цагдаа нар ард иргэдээ хамгаалах гэж ажилладаг болохоос байнга дарамтлах гэж шалгадаг юм уу, зайлцгаа пизданууд минь гэхээр нь та нар харьж амарцгаа гэж хэлэхэд өөдөөс салаавч гаргахаар нь түр саатуулах зорилгоор ..........албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл зааснаар өмсөж явсан савхин хүрмээс татаж, сугаараа урагдах үед ........ гартаа барьж, ууж явсан пивоныхоо шилээр миний нүүр лүү цохисны улмаас язарсан. Эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсан. Гар утсаараа бичлэг хийсэн” гэх /1хх-25-29х/,
- Гэрч ...........: “... урд талын засмал зам дээр ............, олон нийтийн .......... нар хэсэг хүмүүстэй маргалдаад байж байсан. Тэгээд явж очиход нэг зүс танихгүй эмэгтэй эргүүлийн цагдаа ........нүүр лүү нь шилээр цохиж байсан. Тэгээд би тэр эмэгтэйн гараас цохисон шилийг нь татан авсан” гэх /1хх 58-60х/,
- Гэрч ............: “... Тэгээд тэр эмэгтэй /....../ хажууд ирээд .........тавьсан шаардлагыг эсэргүүцэж, маргалдаад байсан. Нэг харахад хацраас нь цус гарч байхаар асуухад олон нийтийн ......нэг эмэгтэй барьж байсан шилээрээ нүүр лүү цохичихлоо гэж хэлж байсан” гэх /1хх- 61-64х/,
-Гэрч ..........: “... ......цагдаа нартай муудаж байсан.” гэх мэдүүлгүүд /2хх-39х/
- ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 0******* дугаар сарын 18-ны өдрийн 389 дугаартай “..........биед зүүн хацарт язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдон эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /1хх-84-85х/,
- ******* аймаг дахь газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/115 дугаартай “.......албан тушаалд томилж, цагдаагийн цол, цалин хөлс олгох тухай” тушаал, /1хх-159х/,
- .......... 2023 оны 09 дүгээр сарын 11,10 дугаар сарын 10-ны өдрийн хохирогч .........гаргаж өгсөн дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “1 минут 43 секундын бичлэг, 3 минут 3 секундын нэг сидид байгаа бичлэг, .........хэрэглэж байсан энгэрийн камер зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /2хх-31-34х/ зэрэг болно.
12. ......аймгийн ...... газрын Нийтийн хэв журам хамгаалах ........, .......... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт зааснаар “хууль сахиулагч” гэж ойлгоно.
13. Прокуророос шүүгдэгч ......хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн зөв зүйлчилсэн байна.
14. Анхан шатны шүүх шүүгдэгчийг нийлмэл гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,*******00,000 төгрөгөөр торгох ялаар , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан нэг төрлийн хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 3,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирохын зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
15. Нэр бүхий 6 цагдаагийн дунд бичлэг хийх нэг энгэрийн камер байсан ба .......тэр камерийг тухайн үед ажиллуулж байсан боловч, шүүгдэгч .................цохисны улмаас тогтсон усанд унаж, дүрс бичлэг сэргээгдэх боломжгүй болсон талаар гэрч ..........., .......нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3361 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогддог. /1хх-52,60, 2хх-52-56х/
16. Эд мөрийн баримтаар тооцогдсон хохирогч ..........гар утаснаас нэг сидид буулгасан хоёр бичлэг, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэрчүүдийн мэдүүлгээс ........нь ямар үйлдэл гаргасан, ...... ямар үйлдэлтэй хэрхэн нэгдэж байгаа, .......нь ....... ямар хохирол учруулсан талаар хэрэгт авагдаагүй учир энэ асуудлыг нэгтгэж шалгах шаардлагагүй гэж үзлээ.
1*******. Яллагдагч ............... холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тагнуулын байгууллага, авлигатай тэмцэх байгууллагын харьяалан шийдвэрлэх гэмт хэргийн төрөлд хамаарагдахгүй, харин энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасанчлан цагдаагийн байгууллагын харьяалан шалгах хэрэг байна.
18. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг тогтоож болох”-оор тусгайлж заасан ба энэ талаар оролцогчоос хүсэлт гаргаагүй байна.
19. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “нэг ашиг сонирхолтой нэг байгууллагад ажилладаг цагдаа нарыг гэрчээр асуусныг хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2-т зааснаар дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн тайлбар өгчээ.
20. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3-13.******* дугаар зүйлд зааснаар прокурор гэмт хэрэг үйлдсэн хүнийг хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай санал шүүхэд хүргүүлж, шүүхийн хэлэлцүүлгээр шийдвэрлэгддэг зохицуулалттай бөгөөд энэ хэрэгт авагдсан нэр бүхий 6 цагдаагийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2-т заасан хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг биш юм.
21. Хохирогчийг гэмтээхэд ашигласан пивоны шил, баарны гадна талын бичлэг хэдийгээр хэрэгт нотлох баримтаар цуглуулж бэхжүүлэн авагдаагүй хэдий ч энэ нөхцөл байдал шүүгдэгчийн гэм бурууг тогтооход эргэлзээ төрүүлэхүйц үндэслэл болж чадахгүй, харин хэрэгт авагдсан хохирогч ......, гэрч ..........нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэлсэн үг, үйлдэл, биеэ авч яваа байдлыг харуулсан нэг сиди дэх хоёр бичлэг зэргээр нотлох баримт хүрэлцэхүйц хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
Д.ГАНЗОРИГ