Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 197/шш2025/07408

 

 

 

 

 

 

2025 06 04

197/ШШ2025/07408

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Сүхбаатарын талбай**, өөрийн байранд байрлах, регистр *******, Г********ХК,

Хариуцагч:Баянзүрх дүүрэг *** дүгээр хороо, Б*******гудамж, *****тоотод оршин суух, регистр*********, Ц*******А********,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг ** дугаар хороо, Хангайн ** гудамж, *** тоотод оршин суух, регистр ******* Б**** Б********,

Нэхэмжлэлийн шаардлага 12 973 100.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*********, хариуцагч Ц.А********, Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж******нар оролцов. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г********* ХК нь хариуцагч Ц.А****** Б.Б*********** нараас зээлийн гэрээний үүрэгт 12 973 100.99 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбараа:Хариуцагч нар 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Г***** ХК-тай зээлийн гэрээ байгуулж 13 750 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай тэтгэвэрийн зээлж авсан боловч гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул Ц.А***** Б.Б******** нараас 12 973 100.99 төгрөг гаргуулна гэв.

Хариуцагч Ц.А****** тайлбартаа:Хүүхэд хагалгаанд орох гээд эмчилгээний мөнгө шаардлагатай болоод Голом банкнаас тэтгэврийн зээл авсан, зээл авахад банк хамтран зээлдэгч хэрэгтэй гэсэн тул хүүтэй хамт ажилладаг Б.Б******** гуйж гарын үсэг зуруулсан.Б.Б********д мөнгө өгөөгүй, би өөрөө авсан зээлээ бүгдийг нь төлнө.Тэтгэврээс суутгагдаж байгаа гэж бодож байсан боловч суутгагдаагүй байсан учир нь 2 жилийн өмнө бэрийн найзад нь өөрийнхөө нэр дээр утас зээлээр авч өгсөн болохоор төлбөр нь миний тэтгэвэрээс суутгагдаж байсан байна гэв.

Хариуцагч Б.Б******* тайлбартаа:Тэтгэврийн зээл авахад нийгмийн даатгал төлдөг хүн батлан даагчаар гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь тус болоод гэрээнд гарын үсэг зурсан.Би хамтран зээлдэгч гэж бодоогүй батлан даагч гэж ойлгож гарын үсэг зурсан.Би өөрөө цалингийн зээлтэй, тэтгэврийн зээлээс мөнгө аваагүй болохоор төлөх боломжгүй гэв.

Ц.А********, Б.Б******** нар нь Голомт Банк ХК-тай 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 13 300 000 төгрөгийг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан байна.

Зээлдэгч нар зээл авснаасаа хойш эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талууд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1.1-т Зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар тохиролцсон байна.

Хариуцагч Б.Б********* тайлбарлаж байгаа зээлийн гэрээнд батлан даагч гэж ойлгож гарын үсэг зурсан, тэтгэврийн зээлээс мөнгө аваагүй, өөрөө цалингийн зээлтэй гэх үндэслэлээр түүнийг энэхүү зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 12 297 290.90 төгрөг, зээлийн хүү 667 490.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8319.88 төгрөг, нийт 12 973 100.99 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 222 520 төгрөг гаргуцулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.А*******, Б.Б******* нараас 12 973 100.99 /арван хоёр сая есөн зуун далан гурван мянга нэг зуун төгрөг, ерэн есөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт Банк ХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А*******, Б.Б***** нараас 222 520 төгрөг гаргуулан Голомт Банк ХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН