| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/07808/И |
| Дугаар | 197/шш2025/08922 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 197/шш2025/08922
| 2025 07 02 | 197/ШШ2025/08922 |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, *** дүгээр хороо, Булгийн ***тоотод оршин суух, регистр ******, Э************ Ө*****,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Баянхошуу *** гудамж, *** тоотод оршин суух, регистр ******, Д*****н Б*****,
Нэхэмжлэлийн шаардлага 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Э.Ө***, хариуцагч Д.Б****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Ө**** нь хариуцагч Д.Б******** 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Ө***** нэхэмжлэлдээ:Би 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зарын дагуу хариуцагчтай холбогдон уулзаж, Баянгол дүүргийн зурагт худалдааны төвийн ард байрлах худалдааны төвд 1 сарын 700 000 төгрөгөөр талбай түрээслэхээр тохиролцож хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулж, 3 сарын төлбөр 2 100 000 төгрөг шилжүүлсэн.Тухайн үед бараа бэлэн байгаагүй тул бараагаа захиалсан хугацаандаа талбайгаа ажиллуулаагүй, дараа нь бараагаа аваад ирсэн чинь миний түрээсэлсэн талбайг өөр хүнд түрээслүүлсэн тул хажуу талд байрлах, сарын 400 000 төгрөгийн төлбөртэй жижиг талбайг түрээслэх болсон.Тус худалдааны төв тохижилт муутай түрээслэгч багатай хүний хөдөлгөөн бага байсан тул орлого орохгүй байсан, би талбайгаа бараг ажиллуулаагүй байж байгаад 2023 оны 10 дугаар сарын эхээр бараагаа очиж аваад гарсан.Түрээсийн талбайг бараг ажиллуулаагүй тул 1 сарын түрээсийн төлбөр төлөөд үлдсэн 1 700 000 төгрөгөө буцааж авахаар хариуцагчтай тохиролцсон боловч өгөөгүй, удаа дараа холбогдож байж 300 000 төгрөг буцааж өгсөн.Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.
Хариуцагч Д.Б***** тайлбартаа:Нэхэмжлэгчтэй 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан.Гэрээнд түрээслэгч хугацаанаасаа өмнө гарах тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэнэ, түрээсийн төлбөрийг буцааж олгохгүй гэж заасан байгаа.Нэхэмжлэгч гэрээтэй танилцаж гарын үсгээ зурсан. Хугацаанаасаа өмнө гарсан тул 1 сар үнэгүй түрээслэх урамшуулалд хамрагдах боломжгүй.Түрээсийн гэрээ байгуулснаас хойш түрээсийн талбайгаа ажиллуулсан эсэхээс үл хамаарч түрээсийн төлбөрөө төлөх ёстой.Тухайн үед олон хүн талбай түрээсэлсэн байсан тул хүнгүй хоосон байсан гэдэг нь худлаа.Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бараагаа ирж аваад талбайгаа хүлээлгэж өгсөн гэв.
Э.Ө******* нь Д.Б******2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Г******** хотхон *** байрны ** давхарт байрлах худалдааны төвд ** сарын 700 000 төгрөгөөр талбай түрээслэхээр тохиролцож, ** сарын түрээсийн төлбөр 2 100 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн тухай үйл баримтад талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Улмаар түрээслэгч Э.Ө**** 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 400 000 төгрөгийн төлбөртэй талбайг түрээслүүлэх болсон байх боловч талуудын хооронд энэхүү хэлцлийг бичгээр байгуулаагүй, байх бөгөөд нэхэмжлэгч нь 400 000 төгрөгийн төлбөртэй талбайд 3 хоног байсан гэж тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан байна.
Э.Ө**** нь гэрээний дагуу сарын 700 000 төгрөгийн төлбөртэй талбайг 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд ашигласан, харин гэрээгүйгээр 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс сарын сарын 400 000 төгрөгийн төлбөртэй талбайг 3 хоног ашигласан, тухайн талбайгаас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өрөөг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан.
Иймд Э.Ө****** шилжүүлсэн 2 100 000 төгрөгөөс түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 700 000 төгрөг, Д.Б*** авсан 300 000 төгрөгийг тус тус хасаж, үлдсэн 1 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1,220 дугаар зүйлийн 220.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Б****** 1 100 000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ө******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 /гурван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б***** 30 950 төгрөг гаргуулан Э.Ө******* олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН