| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/06594/И |
| Дугаар | 197/шш2025/08923 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 197/шш2025/08923
| 2025 07 02 | 197/ШШ2025/08923 |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Е********ж, өөрийн байранд байрлах, регистр ******, Х***** ХК,
Хариуцагч:Чингэлтэй дүүрэг, ***дугаар хороо, Төмөрчний гудамж ***тоотод байрлах, регистр ******, Ө********** ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мягмартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж*** нар оролцов.
/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******** шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х*** ХК нь хариуцагч Ө******** ХХК-иас гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ дүнг 529 020 төгрөгөөр багасгаж, хариуцагч байгууллагаас 4 470 980 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Х**** ХК нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б***** нь Х**** ХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байх үед хариуцагч компанийн машинтай мөргөлдөж осол гарсан.Тухайн машиныг Г.А***** гэж хүн жолоодож байсан боловч Ө******* ХХК-ийн өмчлөлийн машин болох нь тогтоогдсон.Ослын улмаас нэхэмжлэгчид 24 100 000 төгрөгийн хохирол учирсан. Тэнгэр даатгалаас хохиролд 16 114 221 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалаас 4 500 000 төгрөгийг авсан тул нэхэмжлэлийнхээ дүнг 529 020 төгрөгөөр багасгаж, хариуцагч байгууллагаас 4 470 980 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч байгууллага хариу тайлбартаа:Ө******* ХХК-ийн жолооч Г.А****** нь ********улсын дугаартай R***** маркийн машиныг барьж яваад П.Б****** 7******* улсын дугаартай ********маркийн авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан.Тухайн үед Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгаад 25 327 100 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоод П.Б******** Тэнгэр даатгалаас 20 500 000 төгрөг, П****** даатгалаас 5 000 000 төгрөг, нийт 25 500 000 төгрөг төлж барагдуулан, үүгээр хохирол барагдуулсан гэж үзээд үед Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс хэрэг хаагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчид гарсан зөрчил болон гэм буруугийн талаар маргаагүй, учирсан хохирлын талаар маргаж байна.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн магадлагаагаар Г.А***** нь*****маркийн ******** улсын дугаартай авто машиныг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.9-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна.***** маркийн **** маркийн ******* улсын дугаартай авто машины жолооч П.Б****** нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ.
Дээрх ослын улмаас П.Б****** жолоодож явсан L******* маркийн **** маркийн 7********* улсын дугаартай тээврийн хрэгсэлд 24 10 000 төгрөгийн хохирол учирсан болох нь T**********ХХК-ийн баримтаар нотлогдож байна.
L*******r маркийн *** маркийн ****** улсын дугаартай авто машиныг жолоодож явсан П.Б****** Тэнгэр даатгалаас хохиролд 16 114 221 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалаас 4 500 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдсэн зөрчлийн улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгахтай холбоотой зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж зааснаар L********маркийн ******маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үлдэгдэл төлбөрийг Өр************ ХХК нь хариуцан төлөх үндэслэлтэй байх тул хариуцагч байгууллагаас 4 470 980 төгрөг гаруулан Х******** ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 86 485.68 төгрөг гаргуулан улсын орлогод олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ө****************** ХХК-иас 4 470 980 /дөрвөн сая дөрвөн зуун далан мянга есөн зуун наян/ төгрөг гаргуулан Х****** ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Ө********** ХХК-иас 86 485.68 төгрөг гаргуулан улсын орлогод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН