| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00319/И |
| Дугаар | 146/ШШ2024/00246 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 146/ШШ2024/00246
2025 09 09 146/ШШ2025/00246
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: """"""""""""""""" байрлах """""""""""""""" /РД:""""""""""""/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: """""""""" байрлах, """""""""""""""""" газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: """"""""""""""""""""""""" оршин суух, Ц овогт М-н Г /РД:"""""""""""""/-т холбогдох,
Төрд учруулсан хохирол 32,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Г нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний эдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцзх тухай хууль зерчиж, гзр бүлийн хамаарал бухий харилцаатай эхнзр М.Ад агсам согтуу тавьж, хүсзл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдзл хийх, хийхгүй байхыг албадсан гэх зөрчилд холбогдон шалгагдсан байна. """""""""""""""" шүүхийн 2025 оны 05 дутаар сарын 19-ний өдрийн 2025/ЗШ/298 дугаартай шийтгэврээр М.Гт Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар өөрчлөн зүйлчилж, 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Уг зөрчлийн улмаас хохирсон иргэн болох М-н А нь """"""""""""" эмнэлгээс 32,450 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан болох нь Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19/09 дугаартай албан бичгийн хавсралтаар тогтоогджээ. """"""""""""""""газраас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/1581 дугаартай албан бичгээр “""""""""""""""""""" газарт хянагдаж байгаа болон шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг прокурорын газарт ирүүлсэн. Төрийн байгууллагын дээрх хүсэлтийг прокурор хүлээн авч, судалж үзэхэд, эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх . хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж тус тус хуульчилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.”, Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.” гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд М.Гөөс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 32,450 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П нь 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “""""""""""""""""""""" Ц.П би тус прокурорын газрын нэхэмжлэлтэй М.Гт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа юм.
Хариуцагч М.Г нь нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлсөн тул нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч """"""""""""" газар нь хариуцагч М.Гт холбогдуулан 32,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “"""""""""""""""" газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч """""""""""""" газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба нэхэмжилсэн 32,450 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг хариуцагч М.Гөөс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМА