| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00334/И |
| Дугаар | 146/ШШ2025/00259 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 146/ШШ2025/00259
2025 09 25 146/ШШ2025/00259
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: """""""""""""""""""""" байрлах, """""""""""" регистрийн дугаартай, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: """"""""""""""""""" оршин суух, М овогт А-н Б /ИҮД:"""""""""""""/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,695,822.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч А Б нь Т ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-09-01-ны өдөр ЗГ2024090П5207 тоот гэрээний дагуу Iphone15 маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 3,788,000.0 төгрөгийн зээлээр 27 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 3,695,822.44 төгрөгийг хариуцагч А Б -с гаргуулах” гэжээ.
“Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч А овогтой Б нь нэхэмжлэлд шаардсан төлбөрийг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч А.Бт холбогдуулан 3,695,822.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,174 төгрөгийн 50 хувь буюу 40,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 40,587 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА