| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00337/И |
| Дугаар | 146/ШШ2025/00260 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 146/ШШ2025/00260
2025 09 26 146/ШШ2025/00260
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: """"""""""" оршин суух, """""""""""""" регистрийн дугаартай, Х овогт Д-н Л-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: """"""""""""""""""""" оршин суух, """"""""""""" регистрийн дугаартай, Т овогт Ц-н Т-т холбогдох,
“7,035,188 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Л би Ц.Тгт 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 52,896 кг ноолуурыг өгсөн. 7,035,188 төгрөг болсон. Энэ мөнгийг араас чинь шилжүүлнэ гэж хэлээд одоо хүртэл өгөөгүй. Одоо мөнгөө нэхэх гэж залгахаар утсаа авахгүй байгаа. Иймд 7,035,188 төгрөг Ц.Тгаас гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Ц.Тгаас “7,035,188 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.Тгаас нэхэмжлэлийн шаардлага 7,035,188 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Мөн нэхэмжлэгч Д.Л хариуцагчийн 7,035,188 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,513 төгрөгийн 50 хувь буюу 63,756.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 63,756.5 төгрөгийг улсын орлогоос, 63,756.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА