| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00301/И |
| Дугаар | 146/ШШ2025/00266 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 146/ШШ2025/00266
2025 09 26 146/ШШ2025/00266
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: """""""""""""""""" компанийн төв байр, “Х” """"ХК
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: """""""""""""" байрлах, “""""""""” ХХК /РД:"""""""""/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: """""""""""""""" оршин суух, Т овогт Д-н Н /РД:""""""""""""/-д холбогдох,
Улаан буудай, ургамал хамгааллын бодис болон түлш худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,303,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “""""""""” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х""сан” нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг Хөдөө аж ахуйн корпораци ХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. “Х"""" корпораци” ХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Д.Н нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 20,202,500 төгрөг байна. Үүнд:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: 1. 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Үр/ХХХ/23/26 дугаар Улаан буудайн үр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 12,650,000 төгрөг, урьдчилгаа Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 4,427,500 төгрөг болно. Иймд Улаан буудайн үр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8,855,000 төгрөг, алданги 4,427,500 төгрөг, нийт 13,282,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах; 2. 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Үр/ХХ/22-08 дугаар Улаан буудайн үр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 13,930,000 төгрөг, урьдчилгаа 4.179.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,751,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 4,875,500 төгрөг болно. Иймд Улаан буудайн үр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9,751,000 төгрөг, алданги 4,875,500 төгрөг, нийт 14,626,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах; 3. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ТШ/ХХ/22-05 дугаар Түлш худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 2,680,000 төгрөг, урьдчилгаа 1,430,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,250,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 625,000 төгрөг болно. Иймд Түлш худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,250,000 төгрөг, алданги 625,000 төгрөг, нийт 1,875,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах; 4. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн УХБ/ХХ/22-06 дугаар Ургамал хамгааллын бодис, бордоо худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 495,000 төгрөг, урьдчилгаа 148,500 төгрөгийг төлж, үлдэгдэл 346,500 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 173.000 төгрөг болно. Иймд Ургамал хамгааллын бодис, бордоо худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 346,500 төгрөг, алданги 173.000 төгрөг, нийт 519,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах; Иймд Улаан буудай, ургамал хамгааллын бодис болон түлш худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,303,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Жич: Нэхэмжлэгч байгууллага нь Хүнс Хөдөө аж ахуйн яамны харьяа буюу түүнийг бүрэн эзэмшлийн төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Төсвийн тухай хуулийн 4.1.34 дэх хэсэгт заасан “төсвийн байгууллага” болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан тул нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “"""""""" ХХК нь Х""""" корпораци ХК-ийг төлөөлж Т овогт Д-н Н /РД:""""""""" -д холбогдуулан улаан буудай, ургамал хамгааллын бодис болон түлш худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,303,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ.
Хариуцагч нь Х"""""корпораци ХК-тай тооцоо нийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 "Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно" гэж заасны дагуу нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х""""" корпораци” ХК нь хариуцагч Д.Нд холбогдуулан Улаан буудай, ургамал хамгааллын бодис болон түлш худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,303,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци” ХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА