2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/06525

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 31 191/ШШ2025/06525

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Д.У-ын нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  хаягт түр оршин суух, Б.М,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: хаягт түр оршин суух, Д.Д

 

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******, Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү М.г төрүүлсэн. Тухайн үед миний бие оюутан, нас маань бага байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сард хүүгийн аав хамтран амьдрах боломжгүй болсон.

Ингээд дээрх шалтгааны улмаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү М.г төрсөн эгч Д. болон түүний нөхөр Б.******* нарт үрчлүүлсэн. Хэдийгээр хүүгээ эгч, ах 2-т үрчлүүлсэн боловч бид хамтдаа амьдарч байсан.

Миний бие одоогийн байдлаар сургуулиа төгссөн, сургуульд багшилж байгаа, цаашид үр хүүхдээ өөрөө бие даан өсгөж хүмүүжүүлэх боломжтой болсон, түүний ирээдүйд сургууль соёлд анхаарал хандуулах, түүнийг өгөн хүмүүжүүлэх боломжтой болсон.

Иймд хүү М.г эгч Д., ах Б.******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, миний асрамжинд байлгаж өгнө үү гэв.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******, Д. нар тайлбарынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Бид 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү М.г 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ээж Д.*******, аав Д.Бат-Өлзий нараас үрчлэн авсан. Тухайн үед Д.******* болон Д.Бат-Өлзий нар хамтран амьдрах боломжгүй болсон, Д.******* нь оюутан байсан зэрэг шалтгааны улмаас хүү М.г бид үрчлэн авсан. Хэдийгээр үрчлэлт хийгдсэн ч гэсэн бид хүүгийнхээ хамт ам бүл 4 үүлээ амьдарч ирсэн.

Одоо Д.******* нь ажил хөдөлмөр эрхэлж, цаашдаа өөрөө хүүхдээ өсгөөд явах боломжтой болсон. Д.гийн хувьд хөдөлмөрийн чадвар 80 хувь алдсан, цаашид хүүхэд өсгөж бойжуулахад хүнд нөхцөл байдалтай болсон.

Иймд Д.*******ын хүү М.г үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, М.гийн төрсний бүртгэлийн лавлагаа, үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын болон Ижил санаа Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн тодорхойлолт, Д., Б.******* нарын тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэхийн лавлагаа, наториатын гарын үсэг гэрчилсэн үйлдэл /хх 1-11/,

3б. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нараас ирүүлсэн: Б.*******, Д. нарын хариу тайлбар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2017.10.04-ний өдрийн А/180 тоот Бат-Өлзий оьогтой г үрчлүүлэх тухай захирамж /хх 64, 73-74/,

3б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Д.*******, Д., Б.******* нарын төрсний, үрчилсний, овог нэр өөрчилсний, БНМАУ-ын Хүн амын регстрийн карт буюу ХААТР-1, 21 маягт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа /хх 29- 63/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү М.г, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Д. болон Б.******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д., Б.******* нарыг татан оролцуулсан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Нэхэмжлэгч Д.******* болон Д.Бат-Өлзий нар 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү Бат-Өлзийгийн г төрүүлсэн, түүнийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* овогт ******* , ******* овогт ******* ******* нарт үрчлүүлсэн, ийнхүү үрчлүүлснээр түүний овог *******ын болсон нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/180 тоот Бат-Өлзий овогтой г үрчлүүлэх тухай захирамж, төрсний бүртгэлийн лавлагаа, үрчлэлтийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 4-5, 64/

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.4-т хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан.

 

Үүнэс үзэхэд хүү М.г үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар Д.******* нь шаардах эрхтэй байна.

 

6. Нэхэмжлэгч Д.*******ын хүү М.г үрчлэн авагч Д., Б.******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлагыг үрчлэн авагч нар зөвшөөрч байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан: Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасантай нийцсэн гэж үзэж байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү М.г 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Д., Б.******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцон, хүү М.г төрүүлсэн эх Д.*******ын асрамжинд шилжүүлэх нь зүйтэй байна.

 

8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-т заасныг баримтлан 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү *******ын /рд:/-г 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* овогт ******* /рд:/, ******* овогт ******* ******* /рд:*******/ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү *******ын гийн асран хүмүүжүүлэх эрхийг төрүүлсэн эх ******* овогт ******* ******* /рд:*******/-д шилжүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ