2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/06504

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 31 191/ШШ2025/06504

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: цамхаг хаягт байрлах, Х *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт байрлах, О Х******* /рд:/,

 

Хариуцагч:  хаягт оршин суух, П.О /рд:/,

 

Хариуцагч: хаягт оршин суух, С.У нарт холбогдох,

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г /цахимаар/,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч ******* ******* ******* Х******* /РД: *******/, ургийн овогт /РД: Ч374102561/ нар нь 2021-10-04-ний өдөр ХААН Банк" *******-ийн Нарантуул тооцооны төвтэй №ЗГ/202146694778 тоот Зээлийн гэрээ болон №БГХ/202146694778 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/, №БГҮ/202146694778 тоот Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-нүүдийг байгуулан 500,000,000 /Таван зуун сая/ төгрөгийн Эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан бөгөөд Барьцааны гэрээ болон Барьцаалбарыг зохих хууль, журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно.

Зээлдэгчид зээлийн барьцаанд дараахь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

Хөдлөх эд хөрөнгө: Бараа материал /Жагсаалтаар/, Тоног төхөөрөмж /Жагсаалтаар/ болно.

Үл хөдлөх эд хөрөнгө : Өмчлөгчийн хүсэлт болон гэрээний үндсэн дээр Хэлтгий овгийн /РД: /-ын дангаар өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  хаягт байрлах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Хэлтгий овгийн /РД: /-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, тоот хаягт байрлах 112,11 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Зээлдэгч ургийн овогт /РД: Ч374102561/-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байрлах 52,1 м.кв талбайтай Гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Зээлдэгч ургийн овогт /РД: Ч374102561/-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  хаягт байрлах 75 м.кв талбайтай Хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

-Зээлдэгч ургийн овогт /РД: Ч374102561/-ын эзэмшлийн Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  хаягт байршилтай, нэгж талбарын 1462005226 дугаартай, Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай 699 м.кв газар зэрэг болно.

Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч гэрээний дагуу "Жинсийн ой" Х*******-иас заасан хугацаанд махны төлбөр орж ирээгүй шалтгааны улмаас 2022 оны 01 сараас 2022 оны 04 саруудад хуваарь харгалзахгүй төлөх 300,000,000 /Гурван зуун сая/ төгрөгийн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан тул 2022.05.04-ний өдөр №ЗГ/202146694778-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулан ... 2.1.1.1-т зээлийн хорооны шийдвэрийн дагуу Үндсэн зээлээс 300,000,000 төгрөгийг 2022.07 сард зээлийн эргэн төлөлтийн хуваарь харгалзахгүйгээр төлүүлэх гэсэн заалт нэмэх, зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө гэж өөрчлөн гэрээний бусад заалтууд хэвээр дагаж мөрдөгдөхөөр болсон.

Уг гэрээг байгуулах үед 2021.10.04-ний өдрийн №ЗГ/202146694778 тоот Зээлийн гэрээгээр олгосон 500,000,000 /Таван зуун сая/ төгрөгийн зээлээс дараахь төлөлтийг хийсэн. Үүнд: Үндсэн зээлд 67,202,864.6 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 38,097,135.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг төлсөн.

Мөн 2022.05.04-ний өдөр №ЗГ/202146694778-1 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан ба Барьцаалбарын агуулгад өөрчлөлт оруулан улсын бүртгэлийн байгуулагад бүртгүүлсэн.

Үүнээс хойш дахин эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед хуваарь харгалзахгүй үндсэн зээлээс 300,000,000 /Гурван зуун сая/ төгрөгийг төлөх гэсэн шаардлагыг харилцагч биелүүлж чадахгүйд хүрч хүсэлт гаргасан тул 2022.10.17-ны өдөр №ЗГ/202146694778-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан "... 2.1.1.1-т зээлийн хорооны шийдвэрийн дагуу Үндсэн зээлээс 300,000,000 төгрөгийг 2022.07 сард зээлийн эргэн төлөлтийн хуваарь харгалзахгүйгээр төлүүлэх" гэсэн заалтыг хасах, зээлийн төлбөрийг Хавсралт 3-аар тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө гэж өөрчлөн гэрээний бусад заалтууд хэвээр дагаж мөрдөгдөхөөр болсон. Уг гэрээг байгуулах үед 2021.10.04-ний өдрийн зээлээс №3Г/202146694778 тоот Зээлийн гэрээгээр олгосон 500,000,000 /Таван зуун сая/ төгрөгийн зээлээс дараах төлөлтийг хийсэн. Үүнд:

Үндсэн зээлд 110,973,169.18 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 69,733,614.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,877.64 төгрөг байсан ба үндсэн зээлийн үлдэгдэл 384,095,524.24 төгрөг, 6,075,163 төгрөгийн хуримтлагдсан хүү, 20,209.31 төгрөг байсан болно.

Мөн 2022-10-17-ны өдөр №БГҮ/202146694778-2 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

Зээлдэгч нар нь 2024-01-29-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 237,400,601 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 76,513,374 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 603,644 төгрөг, Нийт 314,517,619 төгрөг төлсөн бөгөөд Зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй байсан учир *******ны зүгээс зээлээ төлөхийг шаардаж зээл төлөх мэдэгдэл явуулах, утсаар холбогдох зэрэг арга хэмжээг авсан.

Банк талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.7, 20.8, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн дараахь нэхэмжлэлийн шаардлагыг 2024.05.09-ний өдөр гаргасан. Үүнд:

1.2021-10-04-ний өдрийн №ЗГ/202146694778 тоот Зээлийн гэрээ, 2022-05-04-ний өдрийн №3Г/202146694778-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2022-10-17- ны өдрийн №ЗГ/202146694778-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээнүүдийн үүрэгт 2024-01-29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 262,599,398.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 56,357,720.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,335,797.15 төгрөг, нийт 320,292,916.32 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 145,000.00 төгрөг, бүгд 320,437,916.32 төгрөгийг ******* ******* ******* Х******* /РД: *******/, ургийн овогт /РД: Ч374102561/ нараас гаргуулах,

Зээлдэгчид зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг ******* ******* ******* Х******* /РД: *******/, ургийн овогт /РД: Ч374102561/, Хэлтгий овгийн /РД: / нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийнхээ шаардлагыг 2024.10.31-ний өдөр дараах байдлаар нэмэгдүүлсэн.

Зээлдэгч нар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 237,980,200 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 76,516,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 627,644 төгрөг, нийт 315,124,161 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,300,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн.

Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зэлэийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд авсан зээлийг ашиглаж байгаа гэж үзэх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 32,490,739.68 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч "******* Ананд Брэнд Х*******, П. нараас зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд:

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/202146694778 тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 262,019,800 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 84,707,904 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,200,951 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 145,000,000 төгрөг, нийт 353,073,656 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг С.Угаанбаяр, П. нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, П.Отгожаргалын эзэмших эрхтэй газраар хангуулах шаардлага гаргасан.

Зээлдэгч нар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 237,980,200 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 76,516,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 627,644 төгрөг, нийт 315,124,161 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,300,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн.

Мөн П.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201057110 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, Толгойт 18105 гудамж, 33 байр, 62 тоот хаягт байрлах, 52.1 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг, барьцаалагч ******* ******* ******* нь 2023 оны 4-р сарын 25-н өдөр барьцаанаас чөлөөлсөн тул уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж байна.

П.ын өмчлөлийн дээрх орон сууцыг хариуцагч нь өөрөө 2023.04.26-ны өдөр бусдад худалдан борлуулж, зээлийн төлбөрт үнийг суутгуулсан бөгөөд тэрээр өөрөө шүүхийн бус журмаар худалдан борлуулснаар зээлийн төлбөрийг төлсөн. Банк тухайн орон сууцыг барьцаалан зээл олгох байдлаа оролцсон болохоос П.аас итгэмжлэл аваад худалдан борлуулсан зүйл байхгүй тул *******ны зүгээс хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Тус *******инд уг орон сууцыг худалдан авсан гэх Болормаа гэдэг хүн ажилладаг эсэхийг мэдэхгүй байна.

 

Иймд хариуцагч П., ******* ******* бренд Х******* нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 260,719,800 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 84,707,904 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,200,951 төгрөг, нотариатын зардал 145,000 төгрөг, нийт 351,773,656 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дараах барьцаа хөрөнгө болох С.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206003245 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7-р хороо, Яармагийн 16-р байр, 4 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-С.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099785 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сансар хотхон 2 гудамж, 16-р байр, 1 тоот хаягт байрлах 112,11 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-П.ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012925 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьт гудамж, 1293 тоот хаягт байрлах 75 м.кв талбайтай Хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, түүний эзэмшлийн Эрхийн улсын бүртгэлийн Э-2203002828 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьтын 1293 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 1462005226 дугаартай, Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай 699 м.кв газар зэрэг хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ******* Х*******, П., С. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний тухайд маргах зүйл байхгүй. Гэрээний хувьд маргахгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 351,773,656 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гагцхүү барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, зөвхөн мөнгөн дүнгээр төлбөрийг төлөх хүсэлтэй байна. Зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөр, хөрөнгө барьцаалсан талаар маргахгүй, гэвч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэдэг бол дараагийн асуудал, өөрөөр хэлбэл хөрөнгөний өмчлөх эрхийг шилжүүлж авах шаардлага гаргаагүй гэж ойлгосон учраас тэдгээр хөрөнгөөр үүргийн гүйүцэтгэлийг хангуулахаар шаардсныг зөвшөөрөхгүй, шүүхэд гаргасан мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлтэй байна.

Түүнээс гадна хүүгийн төлбөр өндөр байгааг харгалзан үзэж, хуульд нийцүүлэн багасгах боломжтой гэж үзэж байх бөгөөд төлбөр төлөх хугацааг тогтоож өгөхийг хүсч байна. Банкнаас авсан анхны зээл 500,000,000 төгрөг, гэтэл зээлийн үүрэгт 638,624,332 төгрөг төлсөн байгааг, түүнчлэн нэмэгдүүлсэн хүү нь зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас илүү гарч болохгүй зэргийг харгалзан үзэхийг хүсч байна. Бид өөрсдөө барьцаа хөрөнгийг худалдан борлуулснаар зээлийн төлбөрийг ойрын хугацаанд төлөх боломжтой бөгөөд ******* ******* барьцаа хөрөнгөний асуудлаар оролцуулахаар өөртөө давуу байдал үүсгээд байгаа нь П.ыг байрыг худалдан авсан н.Болормаа гэдэг хүн нь тус *******инд ажилладаг хүн байсантай холбоотой гэж үзэж байна.

Иймд бид *******ны зээлийг төлнө, гэхдээ зээл төлөхөд хугацаа шаардлагатай байгаа бөгөөд зээлийг мөнгөн дүнгээр төлөх хүсэлтэй, түүнээс биш барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн баримт, ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, талуудын хооронд 2021.10.04-ний өдрийн ЗГ20146694778 тоот зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2021.10.04-ний өдрийн БГҮ/20146694778 тоот барьцааны гэрээ, С.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206003245 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 7 хороо, Яармагийн 16 байр, 4 тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаалбар, С.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099785 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 4 хороо, Сансар хотхон, 2 гудамж, 16-1 тоот хаягт байршилтай, 112.11 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, П.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201057110 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 4 хороо, Толгойт 18105 гудамж, 33 байр, 62 тоот хаягт байршилтай, 52.1 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, П.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012925 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 19 хороо, Шарга морьт гудамж, 1293 тоот хаягт байршилтай, 75 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, П.ын эзэмших эрх бүхий, Эрхийн улсын бүртгэлийн Э-2203002828 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 19 хороо, Шарга морьт 1293 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1462005226 дугаар бүхий 699 мкв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, зээлийн өргөдөл, ******* ******* ******* Х*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, С.ын хүсэлт, ******* ******* ******* Х*******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, татварын албанд бүртгэлтэй холбоотой баримт, оюуны өмчийн газар барааны тэмдгийн гэрчилгээ, галын аюулгүй байдлын дүгнэлт, батламж, П.ын иргэний үнэмлэхийн хуулбар, бүртгэгдсэн барьцааны мэдэгдлийн дэлгэрэнгүй лавлагаа, 2022.05.04-ний өдрийн ЗГ/20146694778-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай БГҮ/20146694778-1 тоот гэрээ, барьцаалбарын агуулгад өөрчлөлт оруулах хүсэлт, 2022.10.17-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ЗГ/20146694778-2 тоот гэрээ, мөн өдрийн БГҮ/20146694778-2 тоот барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, зээл төлөх мэдэгдэл, зээл буцаан дуудах мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, / 1 хх 1-94, 140-143, 150-170 /,

2. Хариуцагч нараас ирүүлсэн: ******* ******* ******* Х*******, П., С. нараас 2024.06.25-ны өдөр Д.Сүхбаатарт олгосон итгэмжлэл, ******* ******* ******* Х*******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, П.ын хариу тайлбар, өвчтөний түүх, шинжилгээний хариу, эмчлүүлэгчийн карт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С.аас 2025.01.16-ны өдөр П.д олгосон итгэмжлэл, П.аас 2025.01.20-ны өдөр С.д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, П. болон Г.Болормаа нарын хооронд 2023.04.13-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнйи хуулбар, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, С.аас 2025.07.09-ний өдөр С.д олгосон итгэмжлэл, ******* ******* ******* Х*******-иас 2025.07.22-ны С.д олгосон итгэмжлэл /1 хх 125-126, 129-139, 172-177, 185-189, 2 хх 9-13, 24/

3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201057110 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн, 4 хороо, Толгойт 18105 гудамж, 33 байр, 62 тоот хаягт байршилтай, 52.1 мкв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл бүртгэгдсэнтэй холбоотой баримт /1 хх 195-250/ зэрэг хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ******* Х*******, П., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 320,437,916.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад зээлийн гэрээний үүрэгт 320,437,916.32 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 353,073,656 төгрөг болгон ихэсгэсэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх шаардлагаа 1,300,000 төгрөгөөр багасгаж, 351,773,656 төгрөг болгож, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч П.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн,хаягт байрлах, 52,1 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагаас татгалзсан болно.

 

2. Хариуцагч нар нэмэгдүүлсэн хүү болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд маргасан.

 

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Зээлдүүлэгч ******* ******* ******* болон зээлдэгч ******* ******* ******* Х*******, хамтран үүрэг гүйцэтгэгч П. нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ202146694778 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь 500,000,000 төгрөгийг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай буюу 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, эргэлтийн хөрөнгө зориулалттай зээлдүүлэх,

зээлдэгч нь зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээний 2.4.4-т тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /1 хх 14-17/

 

4б. Зохигч гэрээний талаар маргахгүй байгаагаас үзэхэд х ба гэрээний оролцогчид хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлсон, үүний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, талууд гэрээнд заасан үүргээ аль нэг нь биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээний үүрэг шаардахаар тохиролцсон нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр *******, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.

 

4в. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн, талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэв.

 

4г. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т:Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгч ******* ******* ******* Х*******, П. нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

5. Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №БГХ/202146694778 дугаар барьцааны гэрээгээр:

Хариуцагч С.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, хаягт байрлах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-С.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн,  хаягт байрлах 112,11 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-П.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, хаягт байрлах 52,1 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-П.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн,  хаягт байрлах 75 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

-П.ын эзэмшлийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, хаягт байршилтай, нэгж талбарын 1462005226 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай 699 м.кв газар зэргийг дээр дурдсан зээлийн үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож байгуулжээ. /1 хх 18-48/

 

5а. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна,

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т :Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус заасан.

 

5б. Талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Үүнээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

6. Талууд дээрх зээлийн гэрээнд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ202146694778-1 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ээр өөрчлөлт оруулж, үндсэн зээлд 67,202,864.6 төгрөг, хүүд 38,097,135.4 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 432,797,135.40 төгрөг болохыг тогтоож, гэрээний 2.1.1.1-т ...үндсэн зээлээс 300,000,000 төгрөгийг 2022 оны 07 сард зээлийн эргэн төлөлтийн хуваарь харгалзахгүйгээр төлүүлэх ...гэсэн заалт нэмэх, ...2.4.1 дэх заалтыг ...зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө... гэж өөрчлөх, ...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ ...гэж тохиролцсон байна. / 1 хх 64-65/

 

6а. Мөн өдөр №БГХ/202146694778-1 дугаар барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр дээрх 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №БГХ/202146694778 дугаар барьцааны гэрээг 2022.05.10-ны өдөр улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлсэн. /1 хх 66-74/

 

6б. Талууд дахин 2022.10.17-ны өдөр №ЗГ202146694778-2 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ээр үндсэн зээлд 110,973,169.18 төгрөг, хүүд 69,733,614.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 31,877.64 төгрөг төлсөн, гэрээ байгуулах үед зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 384,095,524.24 төгрөг, хүү 6,075,163 төгрөг, хуримтлагдсан хүү 20,209.31 төгрөг болохыг тогтоож, гэрээний 2.1.1.1-т ...үндсэн зээлээс 300,000,000 төгрөгийг 2022 оны 07 сард зээлийн эргэн төлөлтийн хуваарь харгалзахгүйгээр төлүүлэх ...гэсэн заалт хасах, ...2.4.1 дэх заалтыг ...зээлийн төлбөрийг Хавсралт 3-оор тохиролцсон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө... гэж өөрчлөх, ...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ ...гэжээ. / 1 хх 75-76/

 

6в. Мөн өдөр №БГХ/202146694778-2 дугаар барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №БГХ/202146694778 дугаар барьцааны гэрээг 2022.10.24-ний өдөр улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлжээ. /1 хх 77-81/

 

7. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл 500,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид олгосон, зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2022 оны 9 сараас эхлэн зөрчигдсөн, зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 239,280,200 төгрөг, хүүд 76,516,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 627,644 төгрөг, нийт 316,424,161 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй. /1 хх 155-157, 2 хх 9/

 

8. Талууд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг 36 сар гэж тохирсон, зээлдэгч нь зээлийг, хүүгийн хамт хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл гэж үзнэ.

 

8а. Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

8б. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.3-т ...Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө, 6 дугаар зүйлийн 6.5-т Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно", 7 дугаар зүйлийн 7.1-т зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд энэ гэрээний 2.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүг бнкинд төлнө, 7.6-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж тус тус заасан. /1 хх 14-16/

 

9. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.5-т заасан зээлийн эргэн төлөлт 2022 оны 9 сараас эхлэн зөрчигдсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг удаа дараа зээлдэгчид мэдэгдэж байсан, ийнхүү мэдэгдснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй байгаа зэрэг байдлаас үзэхэд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнд зээлдүүлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна.

 

9а. Үүнээс үзэхэд хариуцагч нар гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэх татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолсонгүй гэж үзнэ.

 

10. Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар, ******* ******* ******* нь 2023.04.25-ны өдөр хариуцагч П.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, хаягт байршилтай, 52.1 мкв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны хөрөнгө чөлөөлөх хүсэлтийг хүргүүлсэн, уг үл хөдлөх эд хөрөнгө нь 2023.04.13-ны өдөр П. болон Г.Болормаа нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу Г.Болормаагийн өмчлөлд бүртгэгдсэн байна. / 1 хх 195-250/

 

11. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-тЗээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

11. Иймд хариуцагч ******* ******* ******* Х*******, П. нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 260,719,800 төгрөг, зээлийн хүүд 84,707,904 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,200,951 төгрөг, нийт 351,628,656 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Х*******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх наториатын зардалд 145,000 төгрөгийг энэхүү шаардлагад тооцож төлсөн гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

 

Bottom of Form

 

12. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны гэрээний зүйл болох

Хариуцагч С.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хбайрлах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-С.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, хаягт байрлах 112,11 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-П.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, хаягт байрлах 75 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

-П.ын эзэмшлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, хаягт байршилтай, нэгж талбарын 1462005226 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай 699 м.кв газар зэргийг худалдахыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх тул хариуцагч ******* ******* ******* Х*******, П. нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,986,293 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,151,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* Х*******, П. нараас зээлийн гэрээний үүрэгт 351,628,656 төгрөг гаргуулан ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 145,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* Х*******, П. нар зээлийн гэрээний үүрэгт 351,628,656 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд

Хариуцагч С.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, хаягт байрлах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-С.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн,  хаягт байрлах 112,11 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-П.ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, хаягт байрлах 75 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

-П.ын эзэмшлийн, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн,  хаягт байршилтай, нэгж талбарын 1462005226 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай 699 м.кв газар зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ******* ******* Х*******, П., С. нараас 1,986,293 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,151,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ