2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/06411

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 29 191/ШШ2025/06411

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, шүүгч Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 24 дүгээр хороо, 1-15 тоот хаягт байрлах ******* ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 57, 13330, хаягт байрлах, ******* ******* ******* ******* ******* *******,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Наадамчдын зам 1201, Арцатын ам, 17100, өөрийн байр хаягт байрлах, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, ******* ******* ******* ******* нарт тус тус холбогдох,

 

Гэм хорын хохиролд 314,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.,

Хариуцагч ******* ******* газар ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Хариуцагч ******* ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

Томилогдсон иргэдийн төлөөлөгч Д. шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрснөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Манай " " ******* нь засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 20- ны өдрийн 122 дугаартай захирамж, 2009 оны 217 тоот захирамжаар ******* ******* 19 дүгээр хороо, 16 дугаар хороололын төв зам дугуу 512 мкв т*******й бүхий газрыг эзэмшихээр болсон.

Гэтэл газрын *******нд ажиллаж байсан С.Долгормаа, Д.Нямдаваа ******* ******* газрын *******нд ажиллаж байсан Б.Батчимэг, Ч.Мөнхбаатар нар нь Монгол Улсын газрын тухай хуулийг зөрчин, *******н үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, *******н үүрэгтээ хайнга хандсанаас манай компанийн эзэмшил газартай холбоотой маргаан үүсэж, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, бизнес төлвөлгөөг тасалж, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг доройтуулан, дахин сэргэх боломжгүй болгон, эзэмшил газартаа барих гэж байсан барилгыг барих боломжгүй болгож маш их хохирол учруулсан.

Дээрх этгээдүүдийн гэм буруутай үйлдлийг ******* ******* эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 06 сарын 22 өдөр авч хэлэлцээд хэлэлцээд гэм буруутайд тооцож 330 дугаартай шийтгэх тогтоол гаргасан. Уг асуудлыг эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай 661 дугаартай магадлалыг 2017 оны 09 сарын 07-ны өдөр гаргасан боловч Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 301 дугаартай тогтоолоор даваж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээснээр энэ хэрэг дуусгавар болсон.

Шүүхээс "******* ******* нь хохирлын баримтаа бүрдүүлэн шүүхэд хандах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Үүний дагуу учирсан хохирлыг гэмт хэргийг шалгах явцад хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд уг үнэлгээгээр манай компаниийн газар эзэмших эрхийн үнэлгээг 314,880,000 төгрөг гэж тогтоосон тул энэ үнэлгээгээр хохирол гаргуулахаар шүүхэд хандсан.

Ер нь 2001 онд иргэн Н. манай зүүн талд ирж бууснаас болж маргаан үүссэн бөгөөд ******* ******* газрын *******ныхан түүний хүсэлтээр дур зоргоор нь кадастрын зургийг өөрчилдөг, ингээд зогсохгүй газрын гэрчилгээг гаргаж өгдөг. Дүүргийн газрын ******* нь Засаг даргын захирамжийн дагуу газар олгосон, үүнийг дэмжих байтал эсэргүүцсэн шийдвэр гаргадаг.

Эзэмших эрхтэй газарт барилга байгууламж барих гэхээр Н. шүүхэд хандаад боломжгүй болгодог байсан тул уг газраа эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээгээр үнэлж нэхэмжлэх болсон. Хэрэв 2006 оноос хойш газраа эзэмшиж байсан бол ийм хэмжээний орлого олох байсан болохоос уг газраа бусдад худалдах талаар бодож байгаагүй.

Энэ хугацаанд сэтгэл санаа болон эрүүл мэндэд хохирол учирсан, тэр бүгдийг тооцож нэхээгүй, Н. дураар авирлаж газрыг хашаалчихаад байдаг байсан.

Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжаар 512 мкв т*******й бүхий газар эзэмших эрх олгосон бөгөөд 2016 оноос эхлээд Н.тай холбоотой маргаан шат шатны шүүхээр өнөөдрийг хүртэл явагдаж байна.

******* ******* газрын ******* болон газрын *******ны хүмүүс хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг Н.т гаргаж өгч, Газрын тухай хуульд зааснаар газрын кадастрт өөрчлөлт оруулахдаа эзэмшигч этгээдэд мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр манайд мэдэгдэхгүйгээр кадастрын зургийг дуртай үедээ өөрчлөх үйлдэл гаргадаг байсан. ******* ******* Газрын ******* нь манайд газар эзэших эрх олгосон Засаг даргын захирамжийг дэмжих ёстой байтал харин ч үүний эсрэг, хууль бус, худал баримт үндэслэн захирамж гаргасан буруутай.

Манай компанийн эзэмшил газарт нэг ширхэг шон байхгүй байхад нь би тохижуулж байтал Н. өөрөө тохижуулсан мэтээр ярьж, бичиж маргаан үүсгэдэг байсан. газрын *******наас энэ маргаантай асуудлаар 4 удаа ажлын хэсэг байгуулж байсан, маргаан таслах зөвлөл хүртэл хуралдсан боловч одоо болтол хариугаа өгөөгүй байна.

2006 онд барилга барих зөвшөөрөл, барилгын зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар мэдэгдэл бүгд гарсан байтал Н.ын маргаанаас болж хүчингүй болж, надад эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааны маш их хохирол учруулсан.

Анх энэ газрыг миний бие 1996 онд тохижуулж, 2000 онд Газрын *******нд өргөдлөө өгсөн, 2006 онд шийдсэн. Тухайн үед ******* дүүргийг хариуцсан архитектор н.Нацагдорж газар дээр ирж үзээд Н. гэдэг хүний танхайрдаг, бусдын газарт хашаа барьж, газрыг эзэмшдэг гэдгийг харж байсан.

Тухайн үедээ барилгаа барьчихсан байсан бол одоо нэхэмжилж байгаа мөнгөнөөсөө илүү ашиг олох байсан бөгөөд оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг байсан боловч барилгаа барьж чадаагүйгээс болоод үйл ажиллагаа маань бүрэн зогссон.

Надад 314,880,000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг Эрүүгийн хэргийн шүүх тогтоосны дагуу хохирлыг ******* ******* Газрын ******* болон газрын *******наас 2 уулангаас нь нэхэмжилж байгаа бөгөөд сэтгэл санаа болон эрүүл мэндийн хувьд хохирол учирсан. Эдгээр хохирлын хэмжээний талаар бэлдсэн зүйлгүй. Уг газрыг эзэмших, газар дээрээ барилга байгуулж барих гэхээр Н. шүүхэд ханддаг байсан.

Иймд хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* болон ******* ******* ******* *******наас эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 314,880,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч *******-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 314,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Учир нь ******* ******* ******* *******ны (хуучнаар Газрын *******) мэргэжилтэн, ******* ******* ******* ******* ******* хоёрдугаар *******нд (хуучнаар ******* ******* Газрын *******) ажиллаж байсан мэргэжилтнүүд Засаг даргын захирамжтай ******* *******-ийн хүчин төгөлдөр газар эзэмших эрхтэй газарт барилга барихад хууль бусаар нөлөөлсөн зүйл байхгүй.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсгийг газар эзэмших гэрээнд тусгасан нехцел болзлыг зөрчөөгүй байх тул дээрх компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, бизнес төлөвлөгөөг тасалдуулан хохирол учруулсан гэх нь нэхэмжлэл нь хуульд нийцэхгүй, хохирол учруулаагүй, түүний нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна.

Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******-д ******* ******* 19-р хорооны нутаг дэвсгэрт 512 мкь газрыг эзэмших эрх олгосон, үүний дагуу тэрээр газрыг эзэмшиж байгаа болно.

Газрын тухай хуулийн 34.6-д газар эзэмших гэрээ нөхцөл болзлыг зөрчөөгүй байхад тус компанийн хэвийн үйл ажиллагаа, барилга байгууламж барихыг алдагдуулаагүй, бизнесийг тасалдуулаагүй, хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

******* ******* 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь шугам сүлжээ бүхий газар гэдэг нь нотлогдоогүй бөгөөд гэр хороолол, эсхүл дахин төлөвлөлтөд орсон газар биш юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд Н.ын нэхэмжлэлтэй, Засаг дарга, ******* ******* Засаг дарга болон ******* ******* ******* *******нд холбогдох залгаа 3 газрын орц гарцын асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Иймд *******-ийн хохирол болох 314,880,000 төгрөгийг ******* ******* ******* ******* ******* *******наас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ******* ******* ******* ******* нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар захирамжаар ******* дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *******-д 210 мкв газрыг оёдлын үйлдвэрлэл зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. Уг эрхийг 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар захирамжаар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан. 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжаар 512 мкв болгож, 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.30-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр Засаг даргаас нэхэмжлэгч Н.ын орц гарцыг шийдвэрлэж, дахин шинээр акт гаргах хүртэл Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн *******-лд холбогдох хэсгийг түдгэлзүүлж, *******-ийн ******* ******* Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжийн Н.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *******-ийн ******* ******* Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн Н.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Энэ шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016.08.08-ны өдрийн 0516 дугаар магадлалыг Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016.10.24-ний өдрийн 324 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.

2009 оны 217 дугаар захирамжаар *******-ийн эзэмшил газрыг нэмэгдүүлэх үед Н. нь тухайн байршилд  захирамжаар 385 мкв газар эзэмшиж байсан. Тухайн үед *******-ийн захирал Т.Нямдорж нь газар нэмж олгуулах хүсэлтдээ Н.ыг шүүхэд өгсөн талаар дурдсан байтал газар дээр нь очиж судлаагүй, нягтлаагүйгээс газрын хэмжээг нэмж олгосноор түүний эзэмшил орц, гарцыг хаасан нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн байдаг. Үүнтэй холбоотой 2009 оны 217 дугаар захирамжийн *******-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж, *******-ийн эзэмшил газрыг 512 мкв гэж тэмдэглэн шинэ акт гаргахаар шийдвэрлэсэн.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2006,2007 онд Н. олгогдсон 385 мкв, *******-д олгогдсон 210 мкв газрууд хоорондоо давхцалгүй олгогдсон болох нь тогтоогдсон.

Захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрт дурдагдсан ажлуудыг гүйцэтгэж *******-ийн 2019 оны 01-р сарын 03-ны өдөр газар ******* ******* *******нд гаргасан хүсэлтийн дагуу т*******йн хэмжээг өөрчилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Үүнтэй холбогдуулан *******-ийн зүгээс олон удаа төрийн байгууллагад ханддаг боловч хариуцагчийн зүгээс нэгэнт шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байна.

Маргаан үүсэх болсон үндэслэл нь Алтар *******-ийн эзэмшиж байгаа 512 мкв т*******й бүхий газар нь иргэн Н.ын орц гарцыг хаасантай холбоотой бөгөөд орц гарцтай холбоотой *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч *******-ийн хүсэлтийг үндэслэн Засаг даргын зүгээс т*******йн хэмжээг нэмэгдүүлэн өөрчилж шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар тухайн газрын орц гарцыг хаасан зүйл байхгүй, газрын давхцал байхгүй ийм нөхцөл байдалтай, эзэмших эрхийг хөндсөн зүйлгүй болох нь газар ******* ******* *******наас нотлох баримтаар гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрээр бүрэн тогтоогдож байгаа болно.

газрын эрхийн маргаан таслах зөвлөлтэй холбоотой гаргасан хүсэлтийнхээ хариуг тухайн газраас авах нь зүйтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 314,880,000 төгрөгийг аль хариуцагчаас хэдэн төгрөг гаргуулах гэж байгаа нь тодорхойгүйгээс гадна юуны хохирол болохыг тодорхойлж өгөөгүй байна.

Түүнээс гадна ******* нь 2006 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байх боловч Хот ******* тухай хуульд зааснаар 5 жилийн хугацаанд өөрийн эзэмшил тухайн газарт барилгаа барих, түүнийгээ эзэмших, ашиглах, ингэснээр ашиг олох бүрэн боломжтой байсан байтал өөрөө энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр, шинжээчийн дүгнэлтээр *******-ийн нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2016 онд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр 210 мкв т*******йтай газрыг 512 мкв т*******йтай газар болгон нэмэгдүүлсэн нь учир дутагдалтай, Н.ын орц, гарцыг хаасан учраас ахиж шинэ акт гаргах шүүхийн шийдвэрийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн. *******-ийн 2009 онд гаргасан хүсэлтийн дагуу эдний газар нь Н.ын эзэмшил газартай залгаа нөхцөл байдалтай байсан бол одоогийн нөхцөл байдлаар нэхэмжлэгчийн 512 мкв т*******й бүхий газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр кадастрын зурагт хажуу талд нь орц гарц гаргаж, 3 шатны шүүх хэлэлцээд уг асуудал дуусгавар болсон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Н.ын нэхэмжлэлтэй, Засаг дарга, ******* ******* Засаг дарга нарт холбогдуулан гаргасан, Засаг даргын 2009 онд *******-д эзэмшүүлсэн газар дээрх орц гарцыг Н.т гаргах, *******-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай хэрэгт ******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Иймд ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* *******наас хохиролд 314,880,000 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

4а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, нэхэмжлэгчээс 2022.11.29-ний өдөр И.д олгосон итгэмжлэл, ******* ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.22-ны өдрийн 330 тоот шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.07-ны өдрийн 661 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017.12.08-ны өдрийн 301 тоот Итгэлт Эстимэйт *******-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, архитектур төлөлтийн даалгавар, барилгын зураг, Татварын *******ны аж ахуйн нэгж байгууллагын тодорхойлолт, ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.12.02-ны өдрийн 101/ШЗ2022/28598 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, ******* ******* шүүхийн 2003.5.29-ний өдрийн 2/607 тоот *******н бичиг, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2007.10.22-ны өдрийн 100 тоот тогтоол, 2016.11.11-ний өдрийн Н.ын хүсэлт, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018.03.12-ны өдрийн 52 тоот тэмдэглэл, ******* ******* засаг даргын №405 тоот захирамж, газрын кадастрын зураг, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар ашиглах зөвшөөрөл, аж ахуйн гэрээ, ******* ******* шүүхийн 2003.06.27-ны өдрийн 643 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Цагаан шонхор ХЭАА-н тодорхойлолт, *******н бичиг хүлээлгэн өгсөн баримт, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын *******ны 2003.01.13-ны өдрийн 5/41 тоот *******н бичиг, 2014.09.23-ны өдрийн мөрдөн байцаагчийн мэдэгдэл, 2008.10.14-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Газрын харилцаа, барилга геодези зураг зүйн газрын 2011.02.15-ны өдрийн 1/250 тоот лавлагаа, бүртгэл хяналтын карт, газар эзэмших кадастрын зураг, барилгажсан т*******йн дэвсгэр газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, нэгж т*******рын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, *******-д олгосон 512 мкв ь*******й бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг, ******* ******* Засаг даргын 2013.05.28-ны өдрийн А/303 тоот захирамж, өмгөөлөгчид төлбөр төлсөнтэй холбоотой баримт, эмийн жор, төлбөрийн баримт, өмгөөлөгч Б.Борхүүтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Н.Энхзолбоогийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эмчийн үзлэг бичигдсэн амбулаторийн карт, шүүгчээс татгалзсан баримт, иргэдийн төлөөлөгчтэй холбоотой баримт, итгэмжлэл, тушаал, итгэмжлэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, эргэлтийн цэгт хүлээлгэн өгсөн тухай актууд, газар эзэмшихээр олгосон иргэд аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт, хяналтын хэмжилт, шинжээчийн дүгнэлт, хавсралт, магадлал, нийслэлийн засаг даргын захирамж, Т.Нямдоржоос 2024.09.15-ны өдөр И.д олгосон итгэмжлэл, газрын *******ны 2010.05.19-ний өдрийн 3/1308 *******н бичгийн хуулбар, нэхэмжлэх, Засаг даргын 2011.02.08-ны өдрийн 7/257 тоот *******н бичиг, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012.09.27-ны өдрийн 3/10 тоот тогтоол, газар эзэмших эрхийн гэрчилгээ, эргэлтийн цэгт хүлээлгэн өгсөн тухай актууд, газар эзэмшихээр олгосон иргэд аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт, хяналтын хэмжилт, шинжээчийн дүгнэлт, хавсралт, магадлал, засаг даргын захирамж, ******* ******* ******* *******ны 2024.10.17-ны өдрийн 01-07/7057 тоот *******н бичиг, бүртгэл хяналтын карт, Засаг даргын Тамгын газрын 2014.04.08-ны өдрийн 02/1049 тоот *******н бичиг, тээврийн хэрэгслийн зардал болон бусад зардал төлсөнтэй холбоотой дэвтэр /1 хх 1-45, 75-81,89-126, 129-150, 175-182,212, 219-246, 2 хх 6, 3 хх 137-140/,

4б. Хариуцагч ******* ******* ******* *******наас ирүүлсэн: 2023.01.02, 2025.04.29-ний өдөр Ц.д олгосон итгэмжлэл,Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.19-ний өдрийн 128/ШЗ2023/0850 тоот Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, 2023.03.22-ны өдрийн 12/ШЗ2023/2724 тоот Гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай захирамж, нэхэмжлэгч *******-ийн газрын хувийн хэрэг, түүнд авагдсан баримтууд /1 хх 51, 2 хх 1-5, 27-250, 3 хх 1-133, 152 3

4в. Хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******наас ирүүлсэн: 2023.05.18-ны өдөр Н.Эрдэнэчимэгт, 2024.12.07, 2024.11.15, 2025.05.10-ны өдөр А.д олгосон итгэмжлэл, хариу тайлбар /1 хх 64, 127, 164, 200, 3 хх 161// зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* болон газар ******* байгууллатын *******нд холбогдуулан эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 314,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. ******* ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолоор, ... газрын *******нд ажиллаж байсан С.Долгормаа, Д.Нямдаваа, ******* ******* Газрын *******нд ажиллаж байсан Б.Батчимэг, Ч.Мөнхбаатар нарыг *******н үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, иргэдийн өгсөн өргөдлийн дагуу газар давхцаж байгаа эсэхийг шалгах ажиллагааг хийлгүй орхих, эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй болгох, бүртгэлд оруулахгүй байх, эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд дур мэдэн давхацлыг арилгаж алдаатай оруулах, эзэмшил газар нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ биеэр хээрийн судалгаа хийж солбилцол хэмжилтийг тогтоох зэрэг ажиллагааг хийлгүй орхигдуулах зэргээр *******н үүрэгтээ хайнга хандсан болохыг тогтоож, шүүгчдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хохирогч И.г гэм хорын хохирлын талаарх баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. /1 хх 8-22/

 

4.Нэхэмжлэгч нь ...*******н хаагчдын буруутай үйлдлийг тогтоосон эрүүгийн гэмт хэргийн улмаас компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бизнес төлөвлөгөөг таслан, дахин сэргэх боломжгүй болгож, эзэмшил газарт барилга барих боломжгүйд хүргэсэн тул хохиролд 314,880,000 төгрөг шаардсан.

 

5. Хариуцагч нар ...512 мкв газар эзэмших эрх олгогдсон, энэхүү эзэмшил газар нь бусдын эзэмшил газартай давхцаагүй, газар эзэмших гэрээгээр тохиролцсон нөхцөл, болзлыг болон эзэмшил газарт барилга барих эрхийг зөрчөөгүй, тухайн компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй, бизнес төлөвлөгөөг тасалдуулаагүй, хохирол гэх 314,880,000 төгрөгийг хэрхэн, яаж тооцсон үндэслэл нь тодорхойгүй гэж маргасан.

 

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Засаг даргын 2006 оны 122 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******-д ******* ******* 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 210 мкв газрыг Оёдлын үйлдвэрлэл зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, 2008 оны 462 дугаар захирамжаар хугацааг 5 жил болгож сунгасан байх ба 2009 оны 217 дугаар захирамжаар газрын хэмжээг 512 мкв болгож, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, түүнд 2009.05.24-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон,

2019.02.27-ны өдөр ******* дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар зориулалтаар 512 мкв /0.0512/ т*******й бүхий газрыг Эрхийн улсын бүртгэлийн Э-2204000251 дугаарт бүртгэж, 000002062 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдож байна. /2хх 27-250, 3 хх 1-133/

 

6а. Дээрх тогтоогдож буй үйл баримтаар Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжаар, ******* ******* 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 512 мкв т*******й бүхий газрыг *******-д эзэмших эрх олгосноор газрын ******* болон *******-ийн хооронд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, нэгж т*******рын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгч акт үйлдсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь 512 мкв т*******й бүхий газрыг бодитоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй.

 

7.Нэхэмжлэгч нь Итгэлт Эстимэйт *******-ийн, ******* ******* 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 512 мкв т*******й бүхий газар эзэмших эрхийг 314,880,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг нэхэмжлэлийн үндэслэл болгон ирүүлжээ. /1хх 75-81/

 

7а. Уг үнэлгээний тайлан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн байх ба тодруулбал 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар газар эзэмших эрхийг үнэлсэн байгаагаас үзэхэд дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нарын гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас 314,880,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэж үзэх боломжгүй байна.

 

7б. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь эрүүгийн гэмт хэргийн улмаас 314,880,000 төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

Тодруулбал, эрүүгийн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо баримтаар нотолж чадаагүй гэж үзэв.

 

8. Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримтаам үзэхэд нэхэмжлэгч *******-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, бизнес төлөвлөгөөг тасалж, дахин сэргэх боломжгүй болгосон, уг газарт барилга барих боломжгүй болгосноос 314,880,000 төгрөгийн хохирол учирсан, ийнхүү хохирол учруулсан нь хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хариуцан арилгах үүрэггүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Иймд хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* *******наас хохиролд 314,880,000 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Шүүх хуралдаанд оролцвол зохих иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг,

түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.7-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй. /3 хх 165-170/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* *******наас 314,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ