| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2025/00025/И |
| Дугаар | 321/ШШ2025/00006 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 321/ШШ2025/00006
| 2025 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 321/ШШ2025/00006 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, ...............н зүүн талд байрлах, Хэнтий аймгийн П.ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн ........................ тоотод оршин суух, Мухагчин овогт А.Г.д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2,352,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн П.ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..А.Г нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Б.ын биед халдаж түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, Хэнтий айман дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/..... дугаар тогтоолоор 1,300,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Гу.баян тосгоны эрүүл мэндийн төв, Улсын 1 дүгээр эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгүүд нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хохирогч Д.Б.ын эрүүл мэндийн оношилгоо шинжилгээ, эмчилгээ, мэс засал зэрэгт эрүүл мэндийн даатгалын сангаас 2,342,200 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг нэхэмжилж гаргуулан авсан. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн итгэмжлэл олгосон байна. Иймд дээрх нөхцөл байдлын улмаас А.Г.ын буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан тул хохирол 2,342,200 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч А.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ..2.352.700 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн П.ын газар нь хариуцагч А.Г д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2,342,200 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг нийт 2,352,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Г нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч А.Г нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгч төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч А.Г ос 2,352,700 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 52,593 төгрөгийн тал хувь болох 26,296 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Э.мэ.д.лын Е г-аас 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1323 дугаар албан бичгээр Хэнтий аймгийн П.ын газарт нэхэмжлэл гаргах эрх олгосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1, 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн П.ын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г д холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2,342,200 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн П.ын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч А.Г ос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,296 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Г. нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА