| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2025/00036/И |
| Дугаар | 321/Шш2025/00007 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 321/Шш2025/00007
| 2025 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 321/ШШ2025/00007 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ........ гудамж, ..... тоотод оршин суух, Ц.Л.ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн .............. тоотод оршин суух М.Э., О.Н. нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 32,235,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ц.л нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч нарт 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хайрга дайрганы газарт хамтран ажиллахаар 27,600,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. М.Э , О.Н нарт хайрга, дайрганы газар огт байгаагүй, тийм ч учраас дээрх этгээдүүдэд залилуулсан талаар Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан. Миний өргөдлийн прокурорын газраас хянаад 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ...... дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг гаргасан. Хариуцагч нар миний 30,700,000 төгрөгийг залилан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн. Ингээд хариуцагч нартай удаа дараа уулзсаны эцэст 2015.03.05-ны өдөр Тодорхойлолт, 2015.04.01-ний өдөр Баталгаа, 2015.07.04-ний өдөр Тохиролцоо гэрээ нэртэй хэлцлүүд хийж баталгаажуулсан. Тохиролцоо гэрээ нэртэй хэлцэлд тохиролцсон хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд 5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Иймд хариуцагч нараас хайрга, дайрганы газарт оруулсан хөрөнгө 30,700,000 төгрөг, алданги 1,5335,000 төгрөг нийт 32,235,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Э , хариуцагч О.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:.... нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээний дагуу 30,700,000 төгрөг авсан нь үнэн. Гэвч бидний ажлын газрын зөвшөөрөл гараагүйгээс цуцлагдсан. Иймд би зээлсэн мөнгөнөөс 4,998,000 төгрөгийг буцааж төлсөн. Өөрийн зөвшөөрч буй 25,702,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сард багтааж төлж барагдуулая.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ц.л нь хариуцагч М.Э , О.Н нараас хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу хөрөнгө оруулалт хийсэн 30,700,000 төгрөг, алданги 1,535,000 төгрөг, нийт 32,235,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлээс 4,998,000 төгрөгийг төлсөн, үлдэх 25,702,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сард багтаан төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа нь хариуцагч нарын тайлбартай танилцаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарын төлөхийг зөвшөөрсөн 25,702,000 төгрөгийг хасаж, үлдэх 6,533,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч 25,702,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сард төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч М.Э , О.Н нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Нэхэмжлэгч ц.л нь 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 0046 дугаар итгэмжлэлээр М.О-д, хариуцагч О.Н нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0006 дугаар итгэмжлэлээр М.Э д төлөөлөх эрхийг олгосон, эвлэрэн хэлэлцэх эрхтэй байх тул тэдгээрийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ц.л гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э , О.Н нараас улсын тэмдэгтийн хураамж 143,230 төгрөгийг, улсын орлогоос 143,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ц.л д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ц.л гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Э , О.Н нарт холбогдох 32,235,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 6,533,000 төгрөгөөс татгалзаж, зохигч үлдэх 25,702,000 төгрөггийг 2025 оны 12 дугаар сард төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ц.л гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э , О.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 143,230 төгрөгийг, улсын орлогоос 143,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ц.л д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Э , О.Н нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА