| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2024/00739/И |
| Дугаар | 321/шШ2025/00013 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 321/шШ2025/00013
| 2025 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 321/ШШ2025/00013 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............. хороо, Г Б ны төв байранд байрлах, Г Б ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн ...............дүгээр байр, 02 тоотод оршин суух, Боржгин овогт Д.А.д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,134,538 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г Б ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.А нь 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Г Б тай ЗГ-R-.......... дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,40 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 9,189,986 төгрөг, зээлийн хүү 929,749.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,801.61 төгрөг, нийт 10,134,538.35 төгрөгийг хариуцагч Д.А гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г Б ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 10,134,538.35 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г Б ХК нь хариуцагч Д.А д зээлийн гэрээний үүрэгт 10,134,538.35 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Д.А нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А гаас 88,549 төгрөгийг, улсын орлогоос 88,549 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Б ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1, 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Г Б ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,134,538.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А гаас 88,549 төгрөгийг, улсын орлогоос 88,549 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.А нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА