Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2025/00014

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2025/00014

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Э.М.Д газаргазар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн .............. байрлах, ХАД.н газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн ...................... гэх газарт оршин суух, Тамирт овогт Г.Ц., Тамирт овогт Д.гийн Э. нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 633,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХАД.н газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..хариуцагч Г.Ц, Д.Э нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Н.Э ын биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны .. дугаар сарын ....-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2023/ШЦТ/......... дугаар шийтгэх тогтоолоор Г.Ц.г 600,000 төгрөгөөр, Д.Э.ийг 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэнтий аймгийн .. эмнэлэг, тус аймгийн .............. сумын эрүүл мэндийн төв нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Э.Энхбаатарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн оношилгоо, шинжилгээ, эмчилгээ зэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас 623,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ .. гэж заасан байх тул хариуцагч Г.Ц, Д.Э нараас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 623,000 төгрөг, нэхэмжлэлийг гаргахад нотариатын төлбөр 10,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Г.Ц, Д.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ..Бид п.ын газрын нэхэмжлэлийг гардан авлаа. Нэхэмжилсэн 633,500 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М.Д газаргазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХАД.н газар нь хариуцагч Г.Ц, Д.Э нарт холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 623,000 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг нийт 633,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ц, Д.Э нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Г.Ц, Д.Э нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба уг захирамжид зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгч төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Г.Ц, Д.Э нараас 633,500 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 19,655 төгрөгийн тал хувь болох 9,827 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Э.М.Д газаргазраас 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1323 дугаар албан бичгээр ХАД.н газарт нэхэмжлэл гаргах эрх олгосон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1, 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч ХАД.н газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ц, Д.Э нарт холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 623,000 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХАД.н газар төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Г.Ц, Д.Э нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,827 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Ц, Д.Э нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.УРАНЗАЯА