| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2025/00045/И |
| Дугаар | 321/ШШ2025/00015 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 321/ШШ2025/00015
| 2025 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 321/ШШ2025/00015 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн............. сум, ...........багт байрлах Х б ХК-ийн Хэтий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн.......... багт оршин суух, Халибан овогт ГГ.-тхолбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,499,712.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х б ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ө нь 2023 оны 5 дугаар сарын 02-нд ЗГ/51264338 тоот зээлийн гэрээ байгуулж, нийт 9,801,344.61 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 29 сар хугацаатай зээлж авсан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй 158 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд үндсэн зээл 5,923,224.17 төгрөг, хүү 557,580.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,907.08 төгрөг, нийт 6,499,712.17 төгрөгийг хариуцагчГ.Ө аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хаан банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 6,499,712.17 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х б ХК нь хариуцагч Г.Ө т зээлийн гэрээний үүрэгт 6,499,712.17 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчГ.Ө нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
ХариуцагчГ.Ө нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчГ.Ө аас 59,472 төгрөгийг, улсын орлогоос 59,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х б ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1, 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Х б ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ө т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,499,712.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчГ.Ө аас 59,472 төгрөгийг, улсын орлогоос 59,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагчГ.Ө нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА