2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/06270

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 25 191/ШШ2025/06270

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Цамхагт байрлах, Х ******* /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  оршин суух Э.Б

 

Хариуцагч : оршин суух Э.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,716,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Хариуцагч Э.Б,

Хариуцагч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Зээлдэгч ******* ургийн овогт ******* ************** /РД: *******/, ******* ургийн овогт ******* /РД: ФА92011712/ нар нь 2018-03-26-ны өдөр "ХААН Банк" *******-ийн СБ Их тойруу тооцооны төвтэй No3Г201843484418 тоот Зээлийн гэрээ болон БГХ201843484418 тоот барьцааны гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшлыг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2024-03-22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,197,172 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 974,599 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,247 төгрөг, нийт 4,173,019 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.

Банк нэгдсэн журмаар онлайнаар хүсэлтийг хүлээн авч байсан бөгөөд Засгийн газрын тотоолд заасан хугацаанд зээлийн хүүг зогсоох хүсэлтийг гаргаж өгөөгүйгээс гадна хувийн хэрэгт авагдсан хүсэлт нь дээрх хугацаанд хамрагдахгүй байсан учраас хүүг зогсоогоогүй.

Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч нараас үндсэн зээлийн төлбөрт 3,197,172 төгрөг, хүүд 974,599 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,247 төгрөг, нийт 4,173,019 төгрөг төлсөн, үүнээс өөр төлөлт хийгээгүй болно. Зээл төлөх мэдэгдлийг тухайн оны огноогоор зээлийн зөрчлийн талаарх мэдээлэл буюу зөрчил үүссэн хугацаагаар мэдэгдэж байгаа болохоос уг хугацаагаар тооцож зээлийг буцаан шаардаагүй.

Хүүд нэхэмжилсэн 15,264.505 төгрөг нь 2018.03.26-2025.06.04-ний өдөр хүртэлх хугацааны ашигласан хүү бөгөөд 2019.09.04-ний өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, 2021.06.23-ны өдөр хамгийн сүүлчийн төлөлт хийгдсэн, үүргээ гүйцэтгэх талаар Э.************** шаардлага тавьж байсан, мэдэгдэл хүргүүлэх зэргээр тодорхой шат дараатай арга хэмжээ авч байсан. Зээлдэгч Э.*******Эрдэнийг үүргээ гүйцэтгэхийг шаардахад тэрээр тодорхой хуваарийн дагуу төлбөр төлөхийг зөвшөөрч байсан, түүнээс гадна Э.д мөн адил шаардлага тавьж байсан талаарх баримт байхгүй ч өөрөө тайлбарлаж байх тул хүүг өсгөсөн гэх тайлбарыг зөвшөөрөхгүй.

Зээлийн гэрээнд Э. нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон тул тэрээр зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийг хамтдаа хүлээх учиртай.

Банкны зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3, 20.7, 20.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч Э.**************, Э. нарт холбогдуулан №3Г201843484418 тоот Зээлийн гэрээний үүрэгт 2024-03-22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11,802,828 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,709,274 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 1,179,208 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 25,716,309 төгрөг шаардлага гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд уг шаардлагыг 2025.06.04-ний өдрийн байдлаар хүүг 2,555,231 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 511,046 төгрөгөөр тус тс нэмэгдүүлж, нотариатын зардал 25,000 төгрөгөөс татгалзсан.

Иймд хариуцагч Э.**************, Э. нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,802,828 төгрөг, хүүгийн төлбөрт 15,264,505 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,690,254 төгрөг, нийт 28,757,586 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э. нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон Үүнд:

"******* *******" *******-ийн Э.************** болон Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,757,586 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018.03.26-ны өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан боловч зээл төлөх хугацаа хэтрүүлж, зээлээ төлж дуусгаагүй гэсэн байх ба дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Тухайн үед Э.************** нь М Си Эс Кока Кола Х*******-д ажиллаж байсан, тогтмол цалинтай байсан, *******наас цалингийн зээл хүсэхэд судалж байгаад зээлийн хорооноос зээл олгох шийдвэрээ гаргасныхаа дараа зээлийн гэрээ байгуулах үед батлан даагч хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан.

Миний бие нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлдөг байсан бөгөөд Э.************** нь зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь төрсөн ах маань учраас очоод гэрээнд гарын үсэг зурж байсан.

Надад тухайн үед цалингийн зээл авах хэрэгцээ, шаардлага байхгүй, сайн дураар нийгмийн даатгал төлдөг учраас *******наас надад цалингийн зээл олгох боломжгүй байсан юм.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заажээ.

Энэ хуулиас харахад гэрээ байгуулахад хэрэгцээ, шаардлага, хүсэл зориг чухал ач холбогдолтой байх бөгөөд Э.*******Эрдэнийн авсан цалингийн зээл надад хамааралгүй, миний хувьд уг зээлийг авах хүсэл зориг байгаагүй болно.

Мөн 15,000,000 төгрөгөөс миний бие нэг ч төгрөг авч хэрэглээгүй, түүнчлэн зээлийн төлбөрийг ч төлж байгаагүй болно. Э.*******Эрдэнийн хувьд зээлийн төлбөрөө төлж байгаад тодорхой шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүй болсон байдаг.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ....мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх... буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан байх ба надад *******наас мөнгө өгөөгүй.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Э.************** бид хоёрын дунд хамтран эзэмших данс нээсэн байх ба ийм данс байсныг би мэдээгүй бөгөөд зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг зээл олгов, ************** гэх гүйлгээний утгаар олгогдсон. Банкнаас шаардсаны дагуу зээлдэгчийн анкетыг бөглөсөн, зээлийн хүсэлтийг Э.************** гаргасан байдаг.

Э.*******Эрдэнийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар дээр хэлэхэд 2018 онд авсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 4 сард дуусах байтал *******ны зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй явсаар байгаад зээлийн хүүг өндөр болгосны эцэст шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Үүнээс гадна Э.*******Эрдэнийн өөрийнх нь хариуцлагагүй байдал, ажлаасаа халагдсан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдож ял эдэлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн. Тэрээр хорхих ангиас гарч ирээд *******тай байнгын холбоотой байсан, 2021 оны 6 сард зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох талаарх хүсэлтийг *******инд гаргаж байсан. Мөн цар тахлын үе таарсан, ял эдэлж гарч ирсэн болохоор ажил олдохгүй байгаа тул зээлийн хүүг зогсоолгох гэж хандсан, *******наас зээл төлөх мэдэгдэл ирэхэд *******инд очиж зээлийн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг зогсоож өгөх талаар хүсэлт гаргаж байсан. Тэгэхэд *******наас хариу өгөөгүй, зээлийн хүүг зогсоогоогүй бөгөөд эдгээр хүсэлт нь зээлийн хувийн хэрэгт хавсаргагдсан байна. Эдгээр шалтгааны улмаас Э.*******Эрдэнийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан байсан учраас зээлийн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байдаг.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Э.************** нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие өөрөө ашиглах зорилгоор тухайн үед ажил эрхэлж байсан учраас цалингийн зээл авсан. Уг зээлийн эргэн төлөлтийг тодорхой шалтгааны улмаас төлж чадахгүй болчихсон юм. Тухайн үед ажлаасаа халагдсан, шүүхийн шийдвэрээр 1 жил 6 сар хоригдоод 2020 оны 1 сард суллагдсан. Тэгээд уг шалтгаан арилсан боловч ажил олдохгүй байсан учир хувиараа ажил хийсэн цалин орлогоос хааяа төлдөг байсан.

Энэхүү зээлийг би өөрийн хэрэгцээндээ зориулж авч байсан учраас Э.д хамааралгүй, төлбөрийг би хариуцан төлөх учиртай.

Уг нь тухайн үед зээлийн төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдалд байсныг *******инд очоод тайлбарлаад хүсэлтээ, холбогдох баримтынхаа хамт өгч, өөрийнхөө боломжоор төлбөрийг төлж байсан.

Уг зээлийн гэрээнд Э.ыг батлан даагчаар оруулсан, *******наас заавал батлан даагч хэрэгтэй гэсэн. Тэгээд авсан зээлээрээ машин авсан бөгөөд өөрөө хэрэглэсэн бөгөөд Э. хэрэглэсэн зүйл байхгүй.

2020.10.22-ны өдөр *******наас зээл төлөх мэдэгдэл ирүүлэхдээ үндсэн зээлийн төлбөр 7,286,424 төгрөг, 2020.05.25-ны өдрийн мэдэгдэлд үндсэн зээл 13,552,622 төгрөг, гэтэл нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл 11,802,828 төгрөг гэж зөрүүтэй байна. Тэгэхээр үндсэн зээлийн үлдэгдэл 7,286,424 төгрөг, зээлийн хүүгээс 4,892,783 төгрөгийг зөвшөөрөхгүй, 5,325,271 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү 1,690,254 төгрөгийн хамт нийт 13,790,903 төгрөгийг зөвшөөрч байна гэв.

 

4. Хариуцагч Э. нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Талуудын хооронд 2018.03.26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт ******* ******* ******* нь Э.**************, Э. нараас нийтэд нь 28,757,586 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Миний зүгээс уг зээлийн гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй ба дээрээс нь цалингийн зээл авах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, дээрх зээлийн зорилго нь цалингийн зээл ба миний бие тухайн үед цалин авдаг ажил хийдэггүй, сайн дураар нийгмийн даатгал төлдөг байсан.

Зээлдэгч Э.************** нь тухайн үед цалингийн зээл авахдаа намайг гуйгаад гэрээнд гарын үсэг зуруулж байсан бөгөөд зээлийн зориулалт надад зориулагдаагүй юм.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудаас харвал Э.**************д цалингийн зээл судлагдаж, мөн данс нээж, 15,000,000 төгрөгийг Э.**************д гэж шилжүүлсэн байдаг.

Надад цалингийн зээл авах хэрэгцээ, шаардлага хүсэл зориг байгаагүй зээлийн мөнгийг миний бие хүлээн аваагүй учир тус зээлийн гэрээний надад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, түүний үр дагавар болох ******* ******* ******* нь Монгол ******* руу хүсэлт явуулж байж чанаргүй зээлдэгчийн ангиллаас гаргуулах боломжтой.

Иймд талуудын хооронд 2018.03.26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний надад холбогдох хэсэг болох Хамтран үүрэг гүйцэтгэгч, гэрээний 2.1.2-т заасан зээлийн зориулалт цалингийн зээл, 2.1.1.2-т заасан олгох зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож Э.ыг чанаргүй зээлдэгчийн ангилалаас гаргуулахыг "******* *******" *******-д даалгаж өгнө үү.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчид чанаргүй зээлдэгчийн ангилалд оруулсан талаарх баримтыг өгсөн байсан, хэрэгт авагдаагүй байна гэв.

 

5. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Э.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тэрээр дээрх зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Хамтран зээлдэгч бол тухайн зээлийг хамтран зарцуулах эрхтэй, түүнтэй холбоотой хүлээх үүргийг хамтран хүлээх үүрэгтэй, хамтран үүрэг гүйцэтгэгч бол батлан даагчийн үүрэг хүлээдэг. Хамтран үүрэг гүйцэтгэгч болбол тухайн зээлийг захиран зарцуулах гэхээс илүү тухайн зээлийн хувьд хамтран үүрэг хүлээж байгаа, үндсэн зээлдэгч нь зээлийг төлөхгүй бол хамтран зээлдэгч түүнийг төлж барагдуулах үүрэг хүлээх харилцаа юм.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т .Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.

Талуудын хооронд 2018.03.26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд Э. нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гэж заасан байдаг.

Түүнээс гадна Э.ыг чанаргүй зээлдэгчийн ангилалд бүртгэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна *******ны зүгээс тодорхой хугацаанд зээлдэгчийн мэдээллийг Монгол ******* татан авч энэхүү мэдээллийн хүрээнд чанаргүй активыг ангилах журмын дагуу бүртгэдэг тул ******* *******ны зүгээс чанаргүй зээлдэгч гээд тусгайлан өгөх боломжгүй юм.

Тийм учраас Э.ын гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, зээлийн гэрээг хуульд нийцэхгүй гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй. Түүнээс гадна чанаргүй зээлдэгчийн ангиллаас гаргуулахыг даалгах тухай гэсэн шаардлагыг ******* ******* *******-д холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй, уг ангилалаас гаргах эрх бүхий этгээд биш юм. Уг шаардлагыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзвэл Монгол *******инд хандах нь зүйтэй байх гэж үзэж байна.

Иймд Э.ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Хариуцагч Э.************** нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаарх хариу тайлбартаа:

******* ******* *******-д зээл авах хүсэлтийг би гаргасан, *******ны зүгээс надад зээл олгох эсэхийг судалж шийдвэр гаргасны дараа гэрээ байгуулахрдаа хамтран зээлдэгч хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь өөрийн дүү Э.ыг дуудаж гэрээнд гарын үсэг зуруулсны эцэст зээлийг олгосон. Банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг би өөрийнхөө хэрэгцээнд авсан, өөрөө хэрэглэсэн юм.

Иймд Э.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

7. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

7а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн баримт, ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 25,000 төгрөгийн гүйлгээний баримт, талуудын хооронд 2018.03.26-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2018.03.26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Э.**************, Э. нарын зээл хүсэгчийн анкет, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, Э.*******Эрдэнийн зээл хүссэн хүсэлт, түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зээлийн бүртгэлийн карт, зээлдэгч нарын зээлийн гэрээний хувийн хэрэг, түүнд авагдсан баримтууд, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-21, 100-149/,

7б. Хариуцагч Э.аас ирүүлсэн: Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2025.04.17-ны өдөр Б.Болорсувдад олгосон итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 33, 67, 87-88, 97-98/,

7в.Хариуцагч Э.**************эс ирүүлсэн: хариу тайлбар, өмгөөлөгч А.Золзаяатай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 43, 69-70/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Э.**************, Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,716,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүг 2,555,231 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 511,046 төгрөгөөр ихэсгэж, нотариатын зардал 25,000 төгрөгөөс татгалзаж, нийт 28,757,586 төгрөг болгосон.

 

2. Хариуцагч Э.************** нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүүг зогсоох хүсэлтийг гаргасан боловч ******* шийдвэрлээгүй, зээл төлөх 2020.10.22-ны өдрийн мэдэгдэлд дурдсан үндсэн зээлийн төлбөр 7,286,424 төгрөг, зээлийн хүү 5,325,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,690,254 төгрөг, нийт 13,790,903 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3. Хариуцагч Э. нь зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, цалингийн зээл надад зориулагдаагүй, гэрээний зүйл болох 15,000,000 төгрөгийг хүлээн аваагүй тул зээлийн гэрээний Хамтран үүрэг гүйцэтгэгч, гэрээний 2.1.2-т заасан зээлийн зориулалт цалингийн зээл, 2.1.1.2-т заасан олгох зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, чанаргүй зээлдэгчийн ангилалаас гаргахыг "******* *******" *******-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

4. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5а. Зээлдүүлэгч ******* ******* ******* болон зээлдэгч Э.**************, хамтран үүрэг гүйцэтгэгч Э. нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр №ЗГ201843484418 дугаар Зээлийн гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь 15,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, зээлийг буцаан төлөх хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. /хх 9-11/

5б. Дээрх зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож мөн өдөр байгуулагдсан №БГХ201843484418 дугаар Барьцааны гэрээ-ээр гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож байгуулсан. /хх 12-13/

 

6. Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрээний оролцогчид хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлсон, үүний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, талууд гэрээнд заасан үүргээ аль нэг нь биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээний үүрэг шаардахаар тохиролцсон нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр *******, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.

 

6а. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн, талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэв.

 

6б. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т:Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу зээлдэгч Э.**************, хамтран үүрэг гүйцэтгэгч Э. нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

6в. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг хоорондоо харилцан тохиролцон тогтоож, ийнхүү тохиролцсон талаар *******инд мэдэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагч Э. нь шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох..., 242 дугаар зүйлийн 242.13-т : Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна эрхтэй байхаар зохицуулсны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг түүнээс шаардсаныг буруутгах үндэслэлгүй, хариуцагчаар хэнийг сонгох нь нэхэмжлэгчийн эрх болно.

 

6г.Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах , 4.1.4-т Барьцааны зүйлийг худалдан борлуулсан болон даатгалын нөхөн төлбөрт олгогдсон мөнгөн хөрөнгөөс барьцаагаар хангагдах шаардлагыг хангуулсны дараа илүү гарсан хэсгийг шаардах эрхтэй гэжээ.

 

6д.Үүнээс үзэхэд хариуцагч Э.ын зээлийн гэрээний зүйл болох 15,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, ашиглаагүй гэх тайлбар нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4-т заасны дагуу үгүйсгэгдэж байгаа нь талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний түүнд холбогдох хэсгийг хуульд нийцэхгүй, хууль зөрчсөн гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм.

 

7. Зээлдүүлэгч нь гэрээний зүйл 15,000,000 төгрөгийг 2018.03.26-ны өдөр Зээл олгов. ************** утгаар зээлдэгчид олгосон, талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 36 сар, тодруулбал 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай, зээл, түүний хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.

 

7а. Зээлдэгч Э.**************, Э. нар гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

 

7б. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2018.03.26-ны өдрөөс 2021.06.23-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 3,197,172 төгрөг, хүүд 971,599 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,247 төгрөг, нийт 4,173,019 төгрөг төлсөн, зээлийн эргэн төлөлтийн хуваарь тохиролцсон хугацаанаас эхлэн зөрчигдсөн болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргасангүй. /хх 19-20, 148-149/

 

7в. Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

7г.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.8-т Зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй байхыг зээлийн гэрээний хугацааг хэтрүүлэх гэж ойлгохыг, 2 дугаар зүйлийн 2.4.4-тЗээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн белүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил /энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад/-ийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

 

7д. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7-т заасан зээлийн эргэн төлөлт эхнээсээ зөрчигдсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг удаа дараа зээлдэгчид мэдэгдэж байсан, ийнхүү мэдэгдснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй байгаа зэрэг байдлаас үзэхэд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнд зээлдүүлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна. /хх 105-112/

 

8. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байх ба хариуцагч Э.************** нь төлбөр төлөх боломжгүй гэх үндэслэлээр зээл төлөлтийг хойшлуулах тухай хүсэлтийг зээлдүүлэгчид хуулиар тогтоосон хугацаанд багтаан, онлайнаар хандсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

8а. Түүнээс гадна хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 3,197,172 төгрөг, хүүд 974,599 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,247 төгрөг, нийт 4,173,019 төгрөгөөс өөр төлөлт хийсэн талаарх баримтыг ирүүлсэнгүй.

 

8б. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-тЗээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

8в. Үүнээс үзэхэд хариуцагч нар гэрээгээр тохиролцсон үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолсонгүй гэж үзнэ.

 

9. Нэхэмжлэгч нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Банк, ******* бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монгол*******ны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө гэж заасны дагуу зээлдэгч нарын зээлийн мэдээллийг өгдөг, ийнхүү мэдээлэл очсоноор зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрснээс хамаарч ангилал тогтоогдох учраас Э.ын чанаргүй зээлдэгчийн ангилалаас гаргахыг даалгах шаардлагыг харицахгүй гэж тайлбарласан.

 

9а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нараас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан байх ба харуицагч Э.*******Эрдэнийн хүсэлтэд дурдсан үндэслэлээр зээл төлөх хугацааг хойшлуулсан гэж үзэхээргүй байна.

 

9б. Монгол *******ны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны 06 сарн 10-ны өдрийн А-155/134 дугаар бүхий Журам шинэчлэн батлах тухай хамтарсан тцшаалын хавсралт Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.1.1-т Банк нь энэ журмын 2.7.1-т заасан багцалсан активаас бусад активын ангиллыг энэ журмын хавсралт 1-д заасан хугацааны болон хавсралт 2-т заасан чанарын хүчин зүйлд тулгуурлан дор дурдсан ангиллаар тус, тусад нь хийж, аль доогуур үнэлгээгээр эцсийн ангиллыг тогтооно,

2.1.1.1-т Хэвийн, 2.1.1.2-т Анхаарал хандуулах, 2.1.1.3-т Чанаргүй ангилал, үүнээс: 2.1.1.3а хэвийн бус, 2.1.1.3б эргэлзээтэй, 2.1.1.3в Муу ангилалд хамаарна гэж заасан ба активын хугацааны үзүүлэлтээр дүгнэн ангилах хүснэгтэд зааснаар хэвийн ангилал 15-30 хоног, анхаарал хандуулах 90 хоног, хэвийн бус 91-180 хоног, эргэлзээтэй 181-360 хоног, муу 361 хоног гэж заасан байна.

 

9в.Уг мэдээлэл нь Монгол *******ны www.mongolbank.mn мэдээллийн санд байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу ханшийн лавлагааг нотлох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

9г. Хариуцагч Э. нь чанаргүй зээлдэгчийн ангилал-д хамаарсан болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаагаас үзэхэд зээлдүүлэгч ******* ******* ******* нь зээлдэгч нарын зээл төлөх хугацааг хойшлуулсан атлаа дээрхи тушаалын дагуу чанаргүй зээлдэгчийн ангилал-д хамааруулан бүртгэсэн нь үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

 

9д. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т Зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах гэж заасан байна.

 

Үүнээс үзэхэд Монгол *******ны зээлийн мэдээллийн сан дахь чанаргүй зээлдэгчийн ангилал гэсэн бүртгэлээс Э.ыг хасч, бүртгэлийг залруулан бүртгэхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

10. Иймд нэхэмжлэгч ******* ******* *******-д холбогдох, талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №ЗГ201843484418 тоот зээлийн Хамтран үүрэг гүйцэтгэгч, гэрээний 2.1.2-т заасан зээлийн зориулалт цалингийн зээл, 2.1.1.2-т заасан олгох зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, чанаргүй зээлдэгчийн ангилалаас гаргахыг "******* *******" *******-д даалгах тухай, хариуцагч Э.ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

хариуцагч Э.**************, Э. нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 11,802,828 төгрөг, зээлийн хүүд 12,142,441 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,690,254 төгрөг, нийт 25,635,523 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,122,063 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

/2018.03.26-2021.04.02-ны өдөр хүртэлх зээлийн гэрээний хугацаанд хүүд 4,619,004.5 төгрөг төлөхөөс 974,599 төгрөг төлснийг хасч, үлдэх 3,644,405 төгрөг,

Зээлийн гэрээний хугацаа дууссан 2021.06.23-ны өдрөөс 2025.06.04-ний өдрийг хүртэлх 1440 хоногийн ашигласан хугацааны хүү 11,802,828 төгрөгх1.5 хувиар тооцож 8,498,036 төгрөг/

Bottom of Form

 

11. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 286,128 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,141.54 төгрөгий хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.**************, Э. нараас зээлийн гэрээний үүрэгт 25,635,523 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,122,063 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******-д холбогдох, талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №ЗГ201843484418 тоот зээлийн Хамтран үүрэг гүйцэтгэгч, гэрээний 2.1.2-т заасан зээлийн зориулалт цалингийн зээл, 2.1.1.2-т заасан олгох зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, чанаргүй зээлдэгчийн ангилалаас гаргахыг даалгах тухай, хариуцагч Э.ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э., Э.************** нараас улсын тэмдэгтийн хураамж 286,128 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,141.54 төгрөг, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2024/12772 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ