Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 321/ШШ2025/00395

 

 

 

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 321/ШШ2025/00395

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ...................тоотод оршин суух, Д.Д овогт Б.Х

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Х

Гэрч: Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М. нар оролцов.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн чих хамар хоолойн тасагт /ЛОР-ын тасаг/1991 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хүртэл хүний оронд асрагчаар, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мөн тасагт асрагчаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл энэ хугацаанд ажилласан жилийн тушаал байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага үүсээд байна. Иймд дээрх хугацаанд ажилласан байдлыг маань тогтоож өгнө үү... гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Б.Х нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн  нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 02 хуудас),

 

2.Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 161 дугаартай ..Б.Х тус хороонд оршин суудаг нь үнэн тухай тодорхойлолт (хх-ийн 04 хуудас),

 

3.Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 08/199 дугаартай албан бичгээр олгосон ...Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн санхүүгийн баримт шилжиж ирээгүй тул Б.Х т холбогдох баримт гараагүй.. гэх тодорхойлолт (хх-ийн 04 хуудас),

 

4.Хэнтий аймгийн Нэгдсэн больницын даргын 1991 оны 289 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар (хх-ийн 05 хуудас),

 

5.Хэнтий аймгийн Эрүүл мэндийн төвийн даргын 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дугаартай Ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар (хх-ийн 06-07 хуудас)

 

 6. Нэхэмжлэгч Б.Х ийн нэр дээрх 0500589 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-ийн 08 хуудас)

 

7. Нэхэмжлэгч Б.Х ийн нэр дээрх 297962 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-ийн 09-11 дугаар хуудас)

 

8. Нэхэмжлэгчийн нэр дээрх ХААТР-1 маягтын лавлагаа (хх-ийн 11 хуудас)

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

 

Гэрч Цэдэвийн Баярмаагийн 202оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ... Би 1985-2023 он хүртэл Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн чих хамар хоолойн тасагт сувилагчаар ажиллаад тэтгэвэртээ гарсан. Хэрлэнчимэг нь 1991 оноос 1994 оныг дуустал тус тасагт асрагчаар ажиллаж байсан, бид нэг ээлжинд олон удаа таарч гарч ажиллаж байсан, сүүлдээ хувиараа хөдөлмөр эрхэлсэн .. гэх мэдүүлэг,  тухай үед ажиллаж байсан болохыг нотолсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. 

 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болох нэхэмжлэгч Б.Х ийн нэр дээрх 297962 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, холбогдох тушаал шийдвэр, гэрч Ц.Алтаннавчйн мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгч Б.Х ийг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Д овогтБ.Х ийг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Б.УРАНЗАЯА