Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 321/ШШ2025/00392

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 321/ШШ2025/00392

Хэнтий аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, ******* сумын 3 дугаар багт байрлах, Хэнтий аймгийн ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* байрны ******* тоотод оршин суух Мядаг овогт ******* ******* холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, ******* ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийн хүүгүй төлөгдөх төсөлд хамрагдаж 500,000 төгрөгийн 24 сарын хугацаанд эргэн төлөх гэрээ байгуулж зээл авсан. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж дуусаагүй 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 100,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул түүнээс гаргуулж өгнө үү...гэжээ.

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, ******* ******* газрын дарга Э.Хонгорзул шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...хариуцагч ******* нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* ******* ******* газар нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, 100,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Уг захирамжид зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгч төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч *******ээс 100,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тавин хувь 2,275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* ******* ******* газар төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч *******ээс 2,275 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА