| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00273/И |
| Дугаар | 302/ШШ2025/00590 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 302/ШШ2025/00590
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХК-ний төлөөлж тус банкны Б салбар /салбарын захирал Ө /. Хаяг: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт үйл ажиллаагаа явуулдаг,
Хариуцагч: А . Хаяг: Б аймаг, Ө сум, 6 дугаар баг, Х 11 гудамж, 15 тоотод оршин суух,
Хариуцагч: Т . Хаяг: Б аймаг, Ө сум, 6 дугаар баг, Х 11 гудамж, 15 тоотод оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 49,844,401 төгрөг, зээлийн хүү 24,119,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,570 төгрөг, нийт 74,434,797 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Тус салбартай 2022 оны 3 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255.000 төгрөг төлөхөөр хуваарилсан нь хууль бусд тооцож, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х ХК-нд даалгаж, зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасаж тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г /У хотоос цахимаар/
Хариуцагч А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж ,
Хариуцагч Т ий өмгөөлөгч Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Хариуцагч Т д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгөх тухай хүсэлтээ илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х ны Б салбар нь хариуцагч А , Т нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 49,844,401 төгрөг, зээлийн хүү 24,119,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,570 төгрөг, нийт 74,434,797 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Зээлдэгч А , И.Т нар нь нэхэмжлэгч Х ХК-тай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 00 тоот Зээлийн гэрээ байгуулж 76,000,000 /далан зургаан сая/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Сарын төлбөр 1,255,000 төгрөг. Дээрх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 00 тоот Барьцааны гэрээ байгуулж Б аймаг, Ө сумын 10-р баг,Х -21 гудамж 00 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Y-00 дугаартай, 98 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-00 дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар тус тус барьцаалсан.
1.2 Үндсэн зээлдэгч А нь тус аймгийн 3-р бүрэн дунд сургуульд багшаар ажилладаг ба хамтран үүрэг гүйцэтгэгч Т нь тухайн үед Тэнгис төвд бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг байсан тул хувийн сууц худалдан авах зээлийг А гийн цалингийн орлого болон Т ийн бизнесийн орлогоор судалж олгосон. Хувийн сууц худалдан авах зээл судлагдах үед А нь цалингийн зээлийн үлдэгдэлтэй байсан тул цалингийн зээлийн сарын төлбөр болох 445,000 /дөрвөн зуун дөчин таван мянга/-н төгрөг, шинээр авах гэж буй хувийн сууц худалдан авах зээлийн сарын төлбөрийг оруулж тооцоход ӨОХ=41.9% хангасан байна. Өөрөөр хэлбэл харилцагчдын нийт цэвэр орлогын 41.9% нь зээлд төлөгдөхөөр тооцоолол хийгдсэн байна. Банк зээлийн судалгаа хийхдээ харилцагчдын өөрсдийн бүрдүүлж өсөн бичиг баримт дээр тулгуурлан хийдэг.
1.3 Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 26,155,599 төгрөг, зээлийн хүүд 6,683,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,714 төгрөг, нийт 32,858,072 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, өнөөдрийн байдлаар 789 хоног хугацаа хэтрээд байгаа ба харилцааны менежер очиж уулзахаар Бид удахгүй зээл төлнө, нөхөр Казахстан улсад гэрийн тавилгын үйлдвэрт ажиллаж байгаа, өндөр цалин авдаг, нөхөр ирэхээр зээлээ төлж хугацаа хэтрэлтээс гаргана гэж хэлдэг. Зээлдэгч дансанд орсон орлогоо шууд өөр банк руу шилжүүлдэг, дансанд нь барилт хийх гэхээр гомдол гарган хэл ам хийдэг. Банкны зүгээс 2024.11.18-ны өдөр Зээл төлөх мэдэгдэл өгөхөд хамтран үүрэг гүйцэтгэгч Т нь зээлийн хугацааг сунгуулах шаардлагатай байна гэж амаар яриан дундаа хэлсэн. Төв тооцооны төвийн захирал болон энэхүү зээлийг хариуцан ажиллаж буй харилцааны менежерийн зүгээс зээлийн хуримтлагдсан хүүгээ төлөөд, бичгээр хүсэлтээ гаргаарай, энэ тохиолдолд банкны зүгээс Зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах болно гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл банканд ирж уулзаагүй, бичгээр хүсэлтээ гаргаж өгөөгүй, зээлийн хуримтлагдсан хүүгээ төлөөгүй тул зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах боломжгүй болсон тул банкны зүгээс шүүхэд хандсан болно.
1.4 Иймд 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөрт 49,844,401 төгрөг, зээлийн хүү 24,119,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,570 төгрөг, нийт 74,434,797 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нар зээлийн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Харин нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэв.
2. Хариуцагч А , Т нарын хариу тайлбар, татгалзал:
2.1 Бид хоёр Х ХК-тай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 00 тоот Зээлийн гэрээ байгуулж 76,000,000 /далан зургаан сая/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Бид зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 26,155,599 төгрөг, зээлийн хүү 6,683,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,714 төгрөг, нийт 32,858,072 төгрөг төлсөн.
2.2 Анх зээлийн судалгаа хийж бидэнд зээл олгохдоо цалингийн зээл болон хашаа байшингийн зээлийг давхар олгож болно гэж зээлийн хороо шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь бидэнд ачаалал үүсгэсэн. Зээлийн эргэн төлөлт нь сар тутам 1,255,000 төгрөг байхаар тогтоосон нь бидний зээлийг эргүүлэн төлөх бодит чадварыг Банкнаас судлахгүйгээр зээлдэгч буюу үйлчлүүлэгч бид нарт ачаалал үүсгэсэн. Зээлийн эргүүлэн төлөлтөд сар тутам 1,255,000 гэж өндрөөр тогтоосон бөгөөд үүнээс гадна А гийн цалингийн зээлд 440,000 төгрөг давхар төлдөг байсан. Банкны гол зорилго нь биднийг зээлийн бодит бусаар тогтоож, эргүүлэн төлөлтөөр дарамт шахалтад үзүүлэн, зээлийн гэрээг цуцалж үл хөдлөх хөрөнгийг өөрсдөдөө авах байсныг мэдлээ. Бид зээлийн эгүүлэн төлөлтөө гүйцээж чадахгүй байсан тул эдийн засагчид удаа дараа очиж, зээлийн гэрээний хугацааг уртасгаж сар бүр төлөх хэмжээг багасгаж өгөөч гэж хүсэлтийг амаар гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Банкнаас авсан зээлээ бид аль болох төлөхийг эрмэлзсэн. Сар, өдөр, цаг минут тутамд миний дансанд орсон орлого болгоныг зээлийн төлөлтөд шилжүүлэх замаар зээлээ төлж ирсэн. Одоогийн байдлаар нийт 32,858,072 төгрөг төлсөн. Бид зээлийн гэрээг цаашид ч гэсэн цуцлахыг зөвшөөрөхгүй. Дээрээс нь хүндэтгэн үзэх шалтгаантай жирэмсэн байсан. Одоо цалингийн зээлийг бүрэн төлж барагдуулсан байгаа.
2.3 Зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлттэй байна. Банкны бид нартай байгуулсан зээлийн гэрээний эргүүлэн төлөлт хийх хугацаа, хуваарь баталсан шийдвэр үндэслэлгүй, бидний өмчлөх эрхийн эсрэг хууль зөрчсөн гэрээ болсон. Бид эдийн засагч биш учраас тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч А , Т нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
3.1 Бид хоёр Х ХК-тай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 00 тоот Зээлийн гэрээ байгуулж 76,000,000 /далан зургаан сая/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Улмаар, уг зээлийн олголтыг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Х ин дахь 00 тоот дансанд бэлэн бусаар олгосон бөгөөд ийнхүү олгохдоо нийт зээлийн дүнгээс 1 хувийн шимтгэл болох 760,000 төгрөгийг суутган бодитоор нэхэмжлэгчийн Х ин дахь 00 тоот харилцах дансанд 75,240,000 төгрөгийн олголт хийгдсэн. Гэтэл, Зээлийн гэрээний дагуу 1 хувийн шимтгэл авахдаа тухайн шимтгэлийг ямар зорилгоор авч байгаа, юуны тулд зарцуулж байгааг А , Т бид нарт танилцуулж, зөвшөөрүүлээгүй бөгөөд зээлийн хэмжээнээс урьдчилан байдлаар шууд 1 хувиар суутган авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв нэхэмжлэгчийн хүссэн зээлд холбогдох судалгаа, шинжилгээ хийхэд бодитой зардал гарч байгаа бол зардлын баримтыг танилцуулж, уг зардлыг шимтгэл хэлбэрээр хөрвүүлж, зохистой зээлийн шимтгэлийн хэмжээг тогтоох замаар Зээлийн гэрээндээ тусгах ёстой байтал зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний зардал болох 760,000 төгрөг суутган авсан нь хуулийн үндэслэлгүй болно.
3.2 Хэдийгээр Х нь нэхэмжлэгч А гаас Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь заалтаар авах эрхтэй гэж тайлбарлах боломжтой боловч энэхүү шимтгэл авч байгаа зорилго, зохистой хэмжээг зөв эдийн засгийн тооцоолол гаргаагүй, нөгөөтээгүүр нь тухайн зээлийн судалгаа, шинжилгээ, хяналт хийх, эрсдэлийг тооцоход зарцуулж байгаа зардлыг нэхэмжлэгчид баримтаар танилцуулж, 1 хувиар тооцон авах эрхийн урьдач нөхцөлийг бүрдүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл, Х ны хувьд Зээлийн гэрээний нөгөө тал болох нэхэмжлэгчээс ямар үйлчилгээний хариу төлбөрт авч байгаа нь тодорхойгүй байхад зээлээс 1 хувиар шимтгэл тооцон шууд суутган авах эрхийг өөртөө олгосон нь хууль бус байгаа юм. Мөн түүнчлэн, нэхэмжлэгчээс зээлийн шимтгэлийг зээлийн дүнгээс суутган авах зөвшөөрлийг уг зээлийг олгохоос өмнө гаргасан бодит зардлын санхүүгийн тооцооллыг үндэслэн урьдчилан авах ёстой байсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг тус тус зөрчиж байна.
3.3 Нэхэмжлэгчээс авсан 76 сая төгрөгийн зээлд судалгаа хийхэд нэхэмжлэгч зээл авахад тавигдах шаардлагыг биелүүлэхийн тулд шаардлагатай үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө, бараа материал гэх зэрэг баримтуудыг нотариатаар батлуулах, гэрчилгээг эх хувиар нь банканд хүргүүлэх, эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах, шийдвэр гаргуулах, мөн дансны хуулга, орлогыг нотлох зэргээр бүх баримтыг бүрдүүлдэг бөгөөд банкнаас өөрсдөө хөөцөлдөж, тодорхой зардал гаргадаггүй юм. Нэхэмжлэгчийн хувьд өмнө нь зээл авч байсан, урьд нь зээл авахтай холбоотой анкет, орлого, зарлагын мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл зэрэг хэрэгтэй болохуйц бүхий л мэдээллийг банканд өгсөн, банкны дата мэдээлэл хадгалаастай байдаг. Гэвч дахин зээл судалж олгоход өмнө нь авч байсан дата мэдээлэлд үндэслэх боломжтой байхад яг ижил хэмжээгээр зээл олгох үйлчилгээ үзүүлсний зардалд 1 хувийн шимтгэл авсан байгаа нь бодитой гарсан зардал гэх үндэслэл тогтоогдохгүй юм. Түүнчлэн, банк нь зээл болгонд шууд 1 хувийн шимтгэл гэж тогтоож байгаа нь бодит байдалд нийцэхгүй, банк өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэхээр байна. Мөн бидэнд 76 сая төгрөг зээлдэж авах гэрээ хийсэн байхад 75,240,000 төгрөгийн зээл олгосон. Тэгсэн мөөртлөө 76 сая төгрөгөөс зээлийн төлөлтийн хуваарь баталж, зээлийн хүүг тооцож явсан. Мөн нэмэгдүүлсэн хүүг хүртэл 76 сая төгрөгөөс тооцсон байна. 75,240,000 төгрөг зээлдсэн байхад 76 сая төгрөгөөс хүү тооцож бодсон нь хууль бус юм. Х нь нэхэмжлэгч А д 76,000,000 төгрөгийн зээл олгохдоо бодит зардлаа нотлолгүйгээр зээлийн нийт дүнгээс 1 хувийн шимтгэл болох 760,000 төгрөгийг үндэслэлгүй суутгаж авсан гэж үзэж байна.
3.4 Бид 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 26,155,599 төгрөг, зээлийн хүү 6,683,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,714 төгрөг, нийт 32,858,072 төгрөг төлсөн. Анх зээлийн судалгаа хийж бидэнд зээл олгохдоо цалингийн зээл болон хашаа байшингийн зээлийг давхар олгож болно гэж зээлийн хороо шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь бидэнд ачаалал үүсгэсэн. Зээлийн эргэн төлөлт нь сар тутам 1,255,000 төгрөг байхаар тогтоосон нь бидний зээлийг эргүүлэн төлөх бодит чадварыг Банкнаас судлахгүйгээр зээлдэгч буюу үйлчлүүлэгч бид нарт ачаалал үүсгэсэн. Зээлийн эргүүлэн төлөлтөд сар тутам 1,255,000 гэж өндрөөр тогтоосон бөгөөд үүнээс гадна А гийн цалингийн зээлд 440,000 төгрөг давхар төлдөг байсан. Банкны гол зорилго нь биднийг зээлийн бодит бусаар тогтоож, эргүүлэн төлөлтөөр дарамт шахалтад үзүүлэн, зээлийн гэрээг цуцалж үл хөдлөх хөрөнгийг өөрсдөдөө авах зорилготой байна. Бид зээлийн эгүүлэн төлөлтөө гүйцээж чадахгүй байсан тул эдийн засагчид удаа дараа очиж, зээлийн гэрээний хугацааг уртасгаж сар бүр төлөх хэмжээг багасгаж өгөөч гэж хүсэлтийг амаар гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Банкнаас авсан зээлээ би аль болох төлөхийг эрмэлзсэн. Сар, өдөр, цаг минут тутамд дансанд орсон орлого болгоныг зээлийн төлөлтөд шилжүүлэх замаар зээлээ төлж ирсэн. Бид зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг төв банканд хүртэл гаргасан боловч одоо хүртэл хариу өгөөгүй.
3.5 Иймд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255.000 төгрөг төлөхөөр хуваарилсан нь хууль бусд тооцож, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х ХК-нд даалгаж, зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасаж тооцуулахыг хүсье гэжээ.
4.Нэхэмжлэгч Х ны Б салбарын захирал Ө , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү , Г нарын хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хариу тайлбар, татгалзал:
4.1 Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд хүчин төгөлдөр бус хэлцэл болон хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн талаар зохицуулсан байдаг. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255,000 төгрөг төлөхөөр хуваарилсан гэх үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Дээр дурдсанчлан аливаа хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахын тулд тухайн хэлцэл буюу гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн шинжийг агуулж байх шаардлагатай. Гэтэл талууд буюу Х болон А болон Т нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 00 тоот Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцлийн шинжийг агуулаагүй, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна.
Банк, иргэн нь иргэний эрх зүйн харилцаанд тэгш байдлаар оролцож байгаа этгээдүүд байгаа. Талууд нь өөрсдөө хүсэл сонирхлоо илэрхийлж, зээлийн гэрээ буюу хэлцэл хоорондоо байгуулж байна. Хариуцагч талын тайлбарыг сонсохоор нэг талын хүсэл зорилгоор тулгаж, чи банкнаас зээл ав, хөрөнгөө барьцаал гэж хүчээр тулгаж, хэлцэл хийлгэж, хүчээр гарын үсэг зурчихсан юм шиг тайлбар илэрхийлсэн байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд хэлцэл нь өөрөө ямар хүсэл зоригоо илэрхийлж байгуулагдахыг тайлбарласан тайлбарласан байдаг.
Зээлийн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр өөрсдийнх нь хүсэл сонирхлын үндсэн дээр байгуулагддаг. Талууд ийм төгрөгийг банкнаас зээлэх юм байна, тэдэн төгрөгийн хүүтэй байх юм байна, тэдэн төгрөгийн тэдэн сарын хугацаатай байх юм байна. Хэрвээ үүргээ гүйцэтгэхгүй байвал ийм үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг нь хангуулах юм байна гээд зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж, энэхүү гэрээг өөрийн хүсэл сонирхлын үндсэн дээр байгуулж байгаа юм гэдгийг нотлоод гарын үсэг зурсан байгаа. Тэгэхээр тухайн тайлбарт банк ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр эргэн төлөлтийг өндөр тавьсан байна гэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн этгээд нь банкнаас зээл авах чадвартай эсэхийг түүний гаргаж өгсөн холбогдох нотлох баримтуудыг шинжилж судлаад, энэ хүн тэдэн төгрөг төлөх чадвартай юм байна. Та ийм төгрөг төлөх чадвартай юм байна, ийм зээлийг нь танд олгоё болж байна уу гэхээр нь нөгөө хүн нь болж байна гэж зээл авдаг харилцаа байгаа. Түүнээс биш тэдэн төгрөг төл, төлөхгүй бол байраа өг гэдэг зүйл байхгүй.
4.2 Хариуцагч А нь сөрөг нэхэмжлэлдээ банкийг зээлийн шимтгэл болох 760,000 төгрөгийг түүний данснаас хууль бусаар суутгаж авсан, ийнхүү суутгаж авсан нь Иргэний хуулийн 445.4 дэх хэсэг /Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ/ мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 17.1 дэх хэсэг /Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг хийнэ/-ийг тус тус зөрчсөн, зээлийг олгохдоо 76,000,000 төгрөг бус 75,240,000 төгрөг олгосон гэжээ.
Банк нь А болон Т нартай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 00 тоот Зээлийн гэрээ байгуулан түүний 00 тоот дансанд тухайн өдөр 76,000,000 төгрөгийн зээлийг олгосон ба ийнхүү олгосон нь дансны хуулгаар нотлогддог. Харин зээл олголт хийгдсэний дараагаар зээлдэгч А гийн төлбөрийн даалгаврын дагуу 760,000 төгрөгийг тус банкны данс руу шилжүүлсэн нь тухайн өдрийн А гийн гарын үсэг зурсан гүйлгээний баримтаар тус тус нотлогддог байна.
Сөрөг нэхэмжлэл нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Сөрөг нэхэмжлэлд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоолгохыг Х ХК-д даалгах гэсэн байна. Тэгэхээр даалгах үйлдлийнх нь ард байгаа хууль зүйн үндэслэл нь юу вэ, талууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж болно. Гэрээг талууд харилцан тохиролцож байж хоёр тал хоёулаа зөвшөөрч байж энэхүү зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой. Шүүхэд даалгах буюу шүүх үүнээс эргэн төлөлтийн хуваарьд өөрчлөлт оруул гэж шийдвэр гаргах хууль эрх зүйн үндэслэл нь байхгүй. Яагаад гэвэл талуудын иргэний эрх зүйн харилцаа эрх тэгш байдлаар оролцож байгаа үүсэж байгаа харилцаа нь буюу гэрээ сайн дурын үндсэн дээр байгуулагдаж байгаа. Тийм учраас даалгах гэдэг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үндэслэлгүйгээр өндөр тогтоосон гэж байна. Тэрийг яаж нотолж байгаа юм. Яаж үндэслэлгүйгээр өндөр тогтоосон гэж үзэж байгаа юм бэ, хэрвээ тэгж үзэж байгаа бол түүнийгээ нотлох шаардлагатай. Ийм учраас ингэж үндэслэлгүй тогтоосон байна гэдгийг нотлох хэрэгтэй байна. Гэтэл үүнийг нотолсон зүйл байхгүй. Дээрээс нь Х ХК-д даалгах гэдэг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй. Ямар хуулийн зүйлд заасан ямар хуулийн үндсэн дээр сөрөг нэхэмжлэлээ гаргаж байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байна.
4.3 Иймд хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х ны Б салбартай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууцны №00 тоот зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн №00 тоот барьцааны гэрээ, Х ны ХК-ний гүйцэтгэх захирал М гаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус банкны хууль, эрх зүйн газрын захирал С -т олгосон 01/7117 дугаартай итгэмжлэл, түүнээс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 00 дугаартай итгэмжлэлээр Х ны ХК-ний Б салбарын захирал Ө д олгосон итгэмжлэл, Х ны ХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнээс 2025.03.26-ны өдөр 00 дугаартай итгэмжлэлээр Р д олгосон итгэмжлэл зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т , А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, А /нэг хүний/ өмчлөлийн улсын бүртгэлийн Y-00 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-00 дугаартай 600 м.кв газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.08.16-ны өдрийн 02 дугаарт, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тус тус зээл төлөх мэдэгдэл, нэхэмжлэгч байгууллагын захирлаас 2025.05.01-ний өдөр 5180/0125 дугаар албан бичгээр гаргасан хариу тайлбар, мөн захирлаас 2025.05.26-ны өдрийн 5180/0164 дүгээр албан бичгээр тус салбарын Тооцооны төв хариуцсан менежер албан тушаалтай Ү -д, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5180/0177 дугаар албан бичгээр Х ны Хууль, эрх зүйн газрын хуулийн зөвлөх Г д тус тус олгосон итгэмжлэл, Г ас цахимаар оролцож өгөх тухай хүсэлт, 2025.07.02-ны өдрийн 5180/0196 дугаар албан бичгээр хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариу тайлбар, А гийн 00 тоот дансны зээл олголт хийгдсэн өдрийн хуулга, түүний гарын үсэгтэй шилжүүлсэн гүйлгээний баримт, 2025.06.30-ны өдрийн 29/4323 дугаар албан бичгээр Х ХК-ны хууль, эрх зүйн газрын захирал С ээс Х ны ХК-ний Б салбарын захирал Ө д олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
6.Хариуцагч Т ий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2025.04.22-ны өдөр гаргасан тайлбар, 2025.05.16-ны өдөр хариуцагч Т ээс өмгөөлөгч авах тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, хариуцагч А гаас 2025.05.16-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, хариуцагч Т ий 2025.05.23-ны өдөр өмгөөлөгчөөр Н ыг сонгож авсан талаарх хүсэлт, А , Т нараас 2025.06.04-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч А гаас 2025.06.18-ны өдөр Ж д олгосон итгэмжлэл, 2025.06.27-ны өдрийн хариуцагч А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж ын нотлох баримт гаргуулах тухай 2025.07.09-ний өдрийн хүсэлт, А ийн төрсний гэрчилгээ, А гийн 00 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2022.03.01-2022.04.30 хүртэлх 7 хуудас, 2025.07.01-2025.07.08-ны өдрийн 1 хуудас хуулга зэргийг хариуцагч нараас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
7.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч А , Т нараас зээлийн гэрээний үүрэгт 70,934,797 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ны Б салбарт олгож, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3,500,000 төгрөг, хариуцагч А , Т нарын нэхэмжлэгч Х ХК-д холбогдуулан гаргасан тус салбартай 2022 оны 3 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255,000 төгрөг төлөхөөр хуваарилсан нь хууль бусд тооцож, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х ХК-нд даалгаж, зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасаж тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8.Нэхэмжлэгч Х ХК-ний төлөөлж тус банкны Б салбарын захирал Ө дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... зээлдэгч А , И.Т нар нь нэхэмжлэгч Х ХК-тай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 00 тоот Зээлийн гэрээ байгуулж 76,000,000 /далан зургаан сая/ төгрөгийн жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 00 тоот Барьцааны гэрээ байгуулж Б аймаг, Ө сумын 10-р баг,Х -21 гудамж 00 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Y-00 дугаартай, 98 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-00 дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар тус тус барьцаалсан. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, өнөөдрийн байдлаар 789 хоног хугацаа хэтэрсэн. Иймд 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөрт 49,844,401 төгрөг, зээлийн хүү 24,119,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,570 төгрөг, нийт 74,434,797 төгрөг гаргуулах, хариуцагч нар зээлийн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тодорхойлжээ.
9.Хариуцагч А , Т нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:... бид хоёр Х ХК-тай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 00 тоот Зээлийн гэрээ байгуулж 76,000,000 /далан зургаан сая/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Анх зээлийн судалгаа хийж бидэнд зээл олгохдоо цалингийн зээл болон хашаа байшингийн зээлийг давхар олгож болно гэж зээлийн хороо шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь бидэнд ачаалал үүсгэсэн. Зээлийн эргэн төлөлт нь сар тутам 1,255,000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд үүнээс гадна А гийн цалингийн зээлд 440,000 төгрөг давхар төлдөг байсан. Банкны гол зорилго нь биднийг зээлийг бодит бусаар тогтоож, эргүүлэн төлөлтөөр дарамт шахалтад үзүүлэн, зээлийн гэрээг цуцалж үл хөдлөх хөрөнгийг өөрсдөдөө авах байсныг мэдлээ. Банкны бид нартай байгуулсан зээлийн гэрээний эргүүлэн төлөлт хийх хугацаа, хуваарь баталсан шийдвэр үндэслэлгүй, бидний өмчлөх эрхийн эсрэг хууль зөрчсөн гэрээ болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
10.Нэхэмжлэгч Х ХК-ний төлөөлж тус банкны Б салбар нь хариуцагч А , Т нарт холбогдуулан тэд нараас үндсэн зээлийн үлдэгдэл 49,844,401 төгрөг, зээлийн хүү 24,119,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,570 төгрөг, нийт 74,434,797 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
10.1 Х ХК-ийг төлөөлж Б салбарын Төв тооцооны төвийн эрхлэгч С болон үндсэн зээлдэгч А , хамтран үүрэг гүйцэтгэгч Т нарын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/00 дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр Х ны Б салбараас зээлдэгч А , хамтран үүрэг гүйцэтгэгч Т нар нь 76,000,000 төгрөгийн амины сууц худалдан авах зориулалтаар, жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээл авсан байжээ.
10.2 Тухайн зээлд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №00 дугаартай Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-ээр хариуцагч буюу үндсэн зээлдэгч А гийн өмчлөлийн Б аймаг, Ө сумын 10-р баг,Х -21 гудамж 00 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Y-00 дугаартай, 98 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-00 дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж барьцаалуулагч А , Т нар тус тус гарын үсэг зурсан байна.
10.3 Дээрх амины сууц худалдан авах зээлийн гэрээний үүрэгт хариуцагч А , Т нар нь үндсэн зээлийн төлбөрт 26,155,599 төгрөг, зээлийн хүүд 6,683,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18,714 төгрөг, нийт 32,858,072 төгрөг төлсөн байх бөгөөд түүнд талууд маргаагүй болно.
10.4 Харин нэхэмжлэгч банкнаас 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Зээл төлөх мэдэгдлээр зээлдэгч А та 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлж, үндсэн зээлд 5,229,999.88 төгрөг, зээлийн хүүд 9,530,222.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 31,007.24 төгрөг, нийт 14,791,229.56 төгрөг хуримтлагдсан ба уг төлбөрийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдэж, мөн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээл төлөх мэдэгдлээр А д тухайн өдрийн байдлаар үндсэн зээлд 53,009,521.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21,315,579.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 345,701.88 төгрөгийн төлбөртэй байна. Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй, Х наас зээлийг барагдуулан талаар тавьсан удаа дараагийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй байгаа тул Х таныг 2024 оны 12-р сарын 25-ны өдрийн дотор банкны зээлээ бүрэн барагдуулахыг шаардаж мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байжээ.
10.5 Гэвч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нараас зээлийн гэрээ байгуулж зээл авч байсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Х нь анх зээлийн судалгаа хийж бидэнд зээл олгохдоо цалингийн зээл болон хашаа байшингийн зээлийг давхар олгож зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгч бидний бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр өндөр тогтоосноос болж цалингийн зээлийг давхар төлж зээл төлбөрийг төлөх чадваргүй болсон. Банкны бид нартай байгуулсан зээлийн гэрээний эргүүлэн төлөлт хийх хугацаа, хуваарь баталсан шийдвэр үндэслэлгүй, бидний өмчлөх эрхийн эсрэг хууль зөрчсөн гэрээ болсон. Бид эдийн засагч биш учраас тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж маргажээ.
10.6 Гэтэл хэрэгт авагдсан 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/00 дугаартай Орон сууцны зээлийн гэрээнээс үзэхэд гэрээг нэг талаас Х ХХК түүнийг төлөөлж Х ны Б салбарын Төв тооцооны төвийн захирал (С ) нөгөө талаас А /цаашид Зээлдэгч гэх/, А ийн Т /цаашид Хамтран үүрэг гүйцэтгэгч гэх/ нар нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, энэхүү гэрээнд заасан нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр тухайн зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг зээлийн гэрээг зөвшөөрч, байгуулсан гэх хэсэгт үндсэн зээлдэгч А , хамтран үүрэг гүйцэтгэгч Т нар тус тус гарын үсэг зурсан байна.
-Түүнээс дүгнэхэд зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан шаардлагад нийцсэн. Мөн зээлдэгч нар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй ба энэ тохиолдолд банк гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.2.2, 6.1,6.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т нийцсэн байна гэж шүүх үзлээ.
10.7 Хариуцагч нараас нэхэмжлэгч Х ны Б салбартай байгуулсан зээлийн гэрээ цуцлуулаагүй тул бид хуваарийн дагуу цаашид төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/00 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах 12 үндэслэл бүхий заасны 6.1.1 дэх заалтад Зээл олголт, эргэн төлөлтийн, хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах эрхтэй байхаар заасан ба хариуцагч А , Т нар нь тус зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 789 хоног хугацаа хэтрүүлж зээлийг төлөөгүй байна. Мөн гэрээний 6.2-т банк гэрээний 6.1-д зааснаар гэрээг цуцлах нөхцөл байдал үүсэн даруйд гэрээг цуцлаагүй нь энэхүү эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж үзэхгүй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Х ны Б салбараас гэрээ цуцлуулахгүйгээр зээлийн төлбөрийг хариуцагч нараас хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч Х ХК-ийг төлөөлж тус банкны Б салбараас нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч А , И.Т нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна.
10.8 Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас тухайн зээлд 3,500,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагч А гийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон тул үндсэн зээлийн үлдэгдэл 49,844,401 төгрөгөөс тухайн мөнгийг хасаж тооцож үлдэгдэл 46,344,401 (49,844,401-3,500,000) төгрөг, зээлийн хүү 24,119,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,570 төгрөг нийт 70,934,797 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Х ны Б салбарт олгож, илүү нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
12.Хариуцагч А , Т нар нь зээлийн барьцаанд А гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 10-р багт байрлах 98 м.кв талбайтай, долоон өрөө хувийн сууц зориулалтай, мөн А гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-00 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 10-р баг,Х -21 гудамж 00 тоот хаягт байрлах 600 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар зэргийг барьцаалуулсан болох нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №00 дугаартай Барьцааны гэрээнүүдээр тус тус нотлогдож байна.
13.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь заалт, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт тус тус заасан болон талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №00 дугаартай Барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол барьцааны зүйлээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ гэж зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчээс гаргах эрхтэй байна.
14.Иймд хариуцагч А , Т нар нь дээрх зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй бол барьцаанд тавьсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тус тус дуудлага худалдаанд оруулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
15.Хариуцагч нарын нэхэмжлэгч Х ХК-ний Б салбартай 2022 оны 3 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255,000 төгрөг төлөхөөр хуваарилсан нь хууль бусд тооцож, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х ХК-нд даалгаж, зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
15.1 Хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Х ХК-нийг төлөөлж Б салбарын хариуцагч А , Т нартай холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/00 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
15.2 Хариуцагч буюу зээлдэгч А , Т нар нь нэхэмжлэгч Х ХК түүнийг төлөөлж тус банкны Б салбарын Төв тооцооны төвийн захирал (С )-тэй 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан №ЗГ/00 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний 2.4.2.2, 6.1,6.1.1 дахь заалтууд тус тус зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 789 хоногоор хугацаа хэтрүүлж үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөөгүй үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардсаныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.
15.3 Хариуцагч нараас 2022 оны 3 сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255.000 төгрөг төлөхөөр хуваарилсан нь хууль бусд тооцуулахыг хүссэн боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан, 43.2.3 -д хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлснээр тус тус хэлцэл бичгээр хийгдсэн гэж үзэхээр заажээ.
-Хариуцагч А , Т нараас нэхэмжлэгч Х наас амины орон сууц худалдан авах зээл хүссэний дагуу нэхэмжлэгч Х ХК-ний Б салбараас 76,000,000 төгрөгийн зээлийг шийдвэрлэснийг тэд зөвшөөрч зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж гарын үсэг зурж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1,43.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд Орон сууцны зээлийн хэлцэл бичгээр хийгдсэн гэж үзэх тул хариуцагч нарын 2022 оны 3 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255.000 төгрөг төлөхөөр хуваарилсан нь хууль бусд тооцож, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х ХК-нд даалгаж өгөхийг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.
15.4 Мөн хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/00 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний 2.3.1-д талууд зээл олгосны шимтгэлийн хэмжээ зээлийн үнийн дүнгийн 1 /нэг/ хувь байхаар тохиролцсон ба энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын хүрээнд, уг гэрээний нөхцөлийг зээлдэгч А , хамтран үүрэг гүйцэтгэгч Т нар зөвшөөрсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Талууд зээлийн гэрээнд зээл олгосны шимтгэлийн талаар тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй тул хариуцагч нараас дээрх орон сууцны зээлийн гэрээний шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасаж тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
16.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Х ны Б салбарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531,124 төгрөг, хариуцагч А , Т нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,990 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч А , Т нараас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн шаардлага хангасан хэмжээ болох 70,934,797 төгрөгт ноогдох 512,624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ны Б салбарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А , Т нараас зээлийн гэрээний үүрэгт 70,934,797 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ны Б салбарт олгож, илүү нэхэмжилсэн 3,500,000 төгрөг, хариуцагч А , Т нарын нэхэмжлэгч Х ХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255,000 төгрөгөөр төлөхөөр хуваарилсан нь хууль бусад тооцуулж, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Х ХК-д даалгаж, зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн хэмжээнээс хасуулж тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А , Т нар нь зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч А гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 10-р баг,Х -21 гудамж 00 тоот хаягт байрлах 98 м.кв талбайтай хувийн сууц, А гийн өмчлөлийн Г-00 дугаартай, Б аймгийн Ө сумын 10-р баг,Х -21 гудамж, 00 тоот хаягт байрлах 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Х ны Б салбарыг хохиролгүй болгохыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар Х ны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531,124 төгрөг, хариуцагч А , Т нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,990 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч А , Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 512,624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ны Б салбарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ