Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/00634

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: А . Хаяг:Б аймаг, Н сум, 12 дугаар багт оршин суух,

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын 4 дүгээр баг буюу У багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан хүсэлт болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч А нь шүүхэд Б аймгийн Н сумын 4 дүгээр баг буюу У багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Малчин А нь Б аймгийн Н сумын 4 дүгээр баг буюу У багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна. Учир нь миний 1995 оны мал тооллогын А карт нь аймгийн архиваас гарахгүй байгаагийн улмаас малчдын журмаар өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдалд хүрч байна.

1.2 Иймд А миний Б аймгийн Н сумын 4 дүгээр баг буюу У багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгөхийг хүсье гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1998, 1999 оны мал тооллогын баримт, хүсэлт гаргагчийн 00 дугаартай Н дэвтэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэний газар эзэмших гэрээ, Ү, Х сайдаас 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр А д олгосон малчин мэргэжлийн үнэмлэх, А , К нарын II А№15 гэрлэлтийн гэрчилгээ, И , А , М нарын төрсний гэрчилгээ, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай шийдвэр зэргийн нотариатаар батлуулсан хуулбар, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргагчаас С эд олгосон итгэмжлэл, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан гомдол, шүүх хуралдаанд өөрийн эзгүйд хийхийг зөвшөөрсөн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 6 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар Б аймгийн Н газрыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр татан оролцуулахад тус газрын даргын 2025.06.20-ны өдрийн 533 дугаар албан бичгээр тус газрын Хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Ж д олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 741, 6 дугаар сарын 18-ны өдрийн 747 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Архивын хэлтсийн даргын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 244 дугаар албан бичиг, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 12/299, 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 12/675 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч А болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн шаардлагаа багасгасан тухай хүсэлт, тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамж, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай шүүхийн тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... А миний 1995 оны мал тооллогын А карт нь аймгийн архиваас гарахгүй байгаагийн улмаас малчдын журмаар өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдалд хүрч байгаа тул 1995 онд мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.

6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ нотлохоор мал тооллогын 1998, 1999 оны баримт, хүсэлт гаргагчийн 00 дугаартай Н дэвтэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэний газар эзэмших гэрээ, Ү, Х сайдаас 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр А д олгосон малчин мэргэжлийн үнэмлэх, А , К нарын II А№15 гэрлэлтийн гэрчилгээ, И , А , М нарын төрсний гэрчилгээ, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

7.Гэтэл хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлийг нотлохоор шүүхэд гаргаж өгсөн дээрх бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч А ы Б аймгийн Н сумын 04 дүгээр багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож шийдвэрлэсэн байна.

7.2 Хүсэлт гаргагчийн тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн мал тооллогын 1998, 1999 оны баримт, хүсэлт гаргагчийн 00 дугаартай Н дэвтэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэний газар эзэмших гэрээ, Ү, Х сайдаас 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр А д олгосон малчин мэргэжлийн үнэмлэх, түүний 1997 онд төрсөн охин М , 1993 онд төрсөн хүү И нарын төрсний гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас хойших хугацаа буюу 1996-2000 он дуустал хугацаандаа мал маллаж, малчин байсныг тогтоосон үйл баримтууд ба уг үйл баримтуудыг тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай шийдвэрт үндэслэл болгосон байна.

8.Харин Б аймгийн Н сумын 1994-1996 оны мал тооллогын А дансны баримтыг архивд шилжүүлээгүй байхгүй, мөн аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсээс ирүүлсэн хүсэлт гаргагч А ы ХААТР маягтад малчин байсан талаар тэмдэглэл хийгдээгүй байгаа хэдий боловч хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1 Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 12/299 дугаар, 6 дугаар сарын 18-ны өдрийн 12/675 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн хүүхдүүд болох 1995 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн охин А ы ХААТР-11 дүгээр маягтын эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал бичигдсэн хэсэгт: нийгмийн бүлэг малчин гэж бичигдсэн байна.

8.2 Мөн тухайн цаг хугацаанаас хойших хугацаанд мал маллаж, малчин байсан нь тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай шийдвэрээр тогтоогдож байгаа байдал болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримт авагдсан байна.

9.Дээрх үйл баримтаар хүсэлт гаргагч А ы Б аймгийн Н сумын 4 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан нь нотлогдон тогтоогдсон тул түүний хүсэлтийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна

10.Хүсэлт гаргагчаас Б аймгийн Н сумын 4 дүгээр багийн 1995 оны мал тооллогын А дансны баримтыг тус аймгийн архивд шилжүүлээгүйн улмаас тэрээр тухайн цаг хугацаандаа мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

11.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А ы Б аймгийн Н сумын 4 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ