Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 765

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Эд холбогдох 1806 03618 0809 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 19 оны 0 дугаар сарын -ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, “....” ХХК-д кранист ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан, Н овогт Г Э /РД:;

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 1 дүгээр гудамжны 3 тоот гэртээ эхнэр Д.Гэрэлтуяа руу сандал шидэн толгойн тус газар нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эы өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гэрэлтуяагийн өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үдээс хойш 17 цагийн үед төрсөн дүү Даваасүрэн хүүхэдтэйгээ ирсэн. Дараа нь хүргэн Пүрэвцоож ирээд манайд 1 шил архи уугаад хөзөр тоглож байтал хүргэн намайг янхан, пизда гээд агсам тавиад байхаар нь боль гэж хэлсэнээс болж хэрүүл үүсэн, би хүргэнээ 1, 2 цохисон чинь нөхөр баз хүргэнээ өмөөрөөд надтай маргалдахаар нь аяга, сэрээ, сандал шидсэн, над руу буцаагаад пийвэр сандал авч шидсэн чинь миний толгой оногдож, ухаан алдсан... Одоо биед ямар нэгэн өвчин зовиур байхгүй... Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй... Нөхөрт гомдох зүйлгүй. Би өөрөө эхлээд сандал, сэрээ, эд зүйл авч шидсэн чинь нөхөр буцаагаад сандал шидсэн чинь толгой оносон...” гэх мэдүүлэг /хх.9/;

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эы гэрчээр өгсөн: “... Эхнэр халчихаад манай Пүүжээ сайн, та хоёрт туслахыг боддог гэхэд Пүүжээ би таны энэ занд дургүй гээд марган, тэр хоёр сүүлдээ хэрэлдэж эхнэрийг Пүүжээ янхан, гичий гэж хэлсэнээс болж хэрүүл маргаан болж, эгч, дүү хоёр нийлээд Пүүжээг зодохоор нь дундуур нь ороод салгасан чинь эхнэр над руу дайраад чи хүнтэй явалддаг гэж хэлээд над руу хүүхдийн хөлд оруулагч аваад шидсэн. Дүү гал тогоо руу аваад орсон чинь аяга, сэрээ, сандал аваад шидэхээр нь сандлыг буцаагаад өөр лүү нь аваад шидсэн чинь толгой нь оногдож, ухаан алдаж унасан. Миний буруу гэж хэлээд цагдаа ирэхээр нь хамт яваад цагдаагийн хэлтэст ирсэн. Ийм юм болсон...” гэх мэдүүлэг /хх.11/;

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвцоожийн өгсөн: “... Эхнэрийн эгч Гэрэлтуяатай согтуу маргалдсан, намайг нэг удаа алгадсан чинь баз хүргэн намайг өмөөрч эхнэртэйгээ маргалдаж эхнэр лүүгээ сандал шидсэн чинь толгойг онож, ухаан алдан, гэмтэлийн эмнэлэг рүү явж толгойн зураг авахуулсан...” гэх мэдүүлэг /хх.13/;

Хохирогч Д.Гэрэлтуяагийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5256 дугаартай дүгнэлт /хх.16/;

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эы яллагдагчаар өгсөн: “... Эхнэр халчихаад манай Пүрэвдорж сайн залуу, би та хоёрт туслахыг боддог гэхэд Пүрэвдорж би таны энэ занд дургүй гээд марган, тэр хоёр сүүлдээ хэрэлдэж, эхнэрийг Пүрэвдорж янхан, гичий гэж хэлсэнээс болж хэрүүл маргаан болж, эгч, дүү хоёр нийлээд Пүрэвдоржийг цохихоор нь би дундуур нь ороод салгасан чинь эхнэр над руу дайраад чи хүнтэй явалддаг гэж хэлээд над руу хүүхдийн хөлд оруулагч аваад шидсэн. Дүү нь гал тогоо руу аваад орсон чинь аяга, сэрээ, сандал аваад шидэхээр нь сандалыг буцаагаад өөр рүү нь шидсэн чинь толгой нь оногдож, ухаан алдаж унасан...” гэх мэдүүлэг /хх.24/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 1 дүгээр гудамжны 3 тоот гэртээ эхнэр Д.Гэрэлтуяа руу сандал шидэн толгойн тус газар нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гэрэлтуяагийн өгсөн: “... Дараа нь хүргэн Пүрэвцоож ирээд манайд 1 шил архи уугаад хөзөр тоглож байтал хүргэн намайг янхан, пизда гээд агсам тавиад байхаар нь боль гэж хэлсэнээс болж хэрүүл үүсэн, би хүргэнээ 1, 2 цохисон чинь нөхөр баз хүргэнээ өмөөрөөд надтай маргалдахаар нь аяга, сэрээ, сандал шидсэн, над руу буцаагаад пийвэр сандал авч шидсэн чинь миний толгой оногдож, ухаан алдсан... Одоо биед ямар нэгэн өвчин зовиур байхгүй... Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх.9/;

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвцоожийн өгсөн: “... Эхнэрийн эгч Гэрэлтуяатай согтуу маргалдсан, намайг нэг удаа алгадсан чинь баз хүргэн намайг өмөөрч эхнэртэйгээ маргалдаж эхнэр лүүгээ сандал шидсэн чинь толгойг онож, ухаан алдан, гэмтэлийн эмнэлэг рүү явж толгойн зураг авахуулсан...” гэх мэдүүлэг /хх.13/;

Хохирогч Д.Гэрэлтуяагийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5256 дугаартай дүгнэлт /хх.16/;

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эы яллагдагчаар өгсөн: “... Дүү нь гал тогоо руу аваад орсон чинь аяга, сэрээ, сандал аваад шидэхээр нь сандалыг буцаагаад өөр рүү нь шидсэн чинь толгой нь оногдож, ухаан алдаж унасан...” гэх мэдүүлэг /хх.24/;

Шүүгдэгч Г.Эы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Г.Эы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Г.Эы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Гэрэлтуяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч Д.Гэрэлтуяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Эы “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Эы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд нь шийтгүүлсэн ялаа эдэлж дууссан учир анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Г.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 24х24х30 сантиметрийн хэмжээтэй, цайвар ногоон өнгийн хуванцар сандал 1 ширхэгийг шүүгдэгчид буцаан олговол зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н овогт Г Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Г.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Гэрэлтуяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 24х24х30 сантиметрийн хэмжээтэй, цайвар ногоон өнгийн хуванцар сандал 1 ширхэгийг шүүгдэгч Г.Эд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР