| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 168/2023/0179/Э |
| Дугаар | 2024/ДШМ/41 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/41
******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Ганчимэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24/ШЦТ/219 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2321000680159 дугаартай хэргийг 24 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 06 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан. /РД: *******/
овогт ийн , Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1975 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1-р баг, байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /
овогт ын , Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 1977 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. /РД: /
овогт ын , Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1974 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, 3 байр тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ТЯ772718/
2. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 23 оны 01 дүгээр сарын 09-ний орой Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг, “Ногоон толгой” гэх газарт Ланд круйзер 0 маркийн УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, minelab GM-05 маркийн металл хайгч ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гар аргаар алт эрэн хайсан, 5 шуудай шороо олборлосон гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ийн , овогт ын , - овогт ын нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, мөн хуульд зааснаар шүүгдэгч *******ийн *******, ийн , ын , ын нарыг тус бүр 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ДАА улсын дугаартай /JTMHV01J9024471 арлын дугаартай/ Toyota Land Cruiser-0 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 176,294,375 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч *******гоос 44,073,594 төгрөг, *******аас 44,073,594 төгрөг, *******эс 44,073,594 төгрөг, *******ас 44,073,594 төгрөгийг гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн minelab GM-05 загварын металл хайгч багажийг хураан авч тус тус улсын орлого болгож, ...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол…” гэж заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрх шинжүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан задлан шинжилж үзвэл дараах байдлаар ойлгохоор байна.
1. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.5-д “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;
2. Мөн хуулийн 4.1.6-д “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг;
3. “Ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, … бусад үйл ажиллагааг ойлгохоор заасан байна.
Яллагдагч нарын үйлдлийн тухайд Дорнод аймгийн Дашбалбар сум руу явах замдаа цуу ярианд хөтлөгдөн олон машин, хүн цугларсан газраас 2 уут шороо ууталж УББ улсын дугаартай Ланд круйзер 0 маркийн автомашинд хийсэн үйлдэл байх бөгөөд уг машинаар эрэн хайх, олборлох, тухайн гэмт хэргийг үйлдэхэд дэм тус болон хэргийг хөнгөвчлөх идэвхтэй үйлдэл хийсэн зүйл огт байхгүй байхаас гадна гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан нөхцөл байдал байна.
Мөн тухайн шороог шинжээч томилох тогтоолоор ямар ашигт малтмал гэдгийг тогтоогоогүй, алтны илэрц илрээгүй, экологи эдийн засгийн үнэлгээгээр ямар нэгэн хохирол тогтоох боломжгүй талаар дүгнэлт гарсан зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
6. Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нарыг бүлэглэн машин техник болон тусгай төхөөрөмж ашиглан 5 шуудай шороог олборлосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг хүргүүлсэн. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож ял шийтгэл халдаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...энэ гэмт хэргийн зүйлчлэл нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байж болдог. Газрын хэвлийд халдсан үйлдэл гаргасан л бол гэмт хэрэгт тооцогдоно. ... Хамгийн гол нь уул уурхай, бичил уурхай, ашигт матлмал эрэн хайх ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд олгохоор, мөн бичил уурхайгаар ашигт малтмал ашиглахаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул, олборлох ажиллагаа хийхийг хориглохоор заасан байгааг шүүгдэгч нар зөрчсөн. ....Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн учраас хөнгөн ял оногдуулсан. Гэтэл өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр орж ирээд огт гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлээд байж болохгүй байх гэж бодож байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 23 оны 01 дүгээр сарын 09-ний орой Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг “Ногоон толгой” гэх газарт Ланд круйзер-0 маркийн УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, minelab GM-05 маркийн металл хайгч ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гар аргаар алт эрэн хайсан, 5 шуудай шороо олборлосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч ******* /1хх 145/, ******* / 1хх 153/, ******* /1хх 156/, ******* /1хх 141/ нарын мэдүүлгүүд,
иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Намайг Улаанбаатар хотод байхад Баяндун сумын 1 дүгээр баг “Ногоон толгой” гэх газарт хайгуулын XV21181 тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бусаар алт олборлож байна.” гэсэн мэдээлэл сонсогдож эхэлсэн. “Алтан Дун Дорнод Монгол” ХХК-ний уурхайн дарга болох ар ахлуулсан ажлын хэсгийг гарган тухайн газарт нь ирж хууль бусаар ухсан нүхнүүдийг булуулан техникийн нөхөн сэргээлтийг хийлгэсэн. Хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг /1хх 73-74/
Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би Баяндун сумын засаг даргаар ажилладаг. ... Манай сумын 1 дүгээр баг “Ногоон толгой” гэх газарт 22 оны 12 дугаар сарын сүүлээр 23 оны 01 дүгээр сарын эхээр их хэмжээний алт гарч байна гэсэн яриа гарч ...Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ, Баянхонгор, Сэлэнгэ аймаг Бугант тосгон гэх зэрэг аймаг, сумуудаас янз бүрийн тээврийн хэрэгсэлтэй, тээврийн хэрэгслийнхээ дугаарыг нууцалсан, улсын дугааргүй тээврийн хэрэгсэл, иргэд маш олноор цугласан. ...их хүн цуглаж хууль бусаар гар аргаар нүх ухаж алт олборлох үйл ажиллагаа явж эхэлсэн. .... эхний ээлжинд 2 тээврийн хэрэгсэл орчим цагдаагийн алба хаагч тухайн “Ногоон толгой” гэх газарт ажиллаж, цагдаагийн алба хаагчийн хүчээр цугласан иргэдийг тарааж ажилласан. Эдгээр Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас ирж байгаа иргэдийн үйлдэл нь хууль бус үйлдэл байсан. ... хууль бусаар алт эрэн хайж байгаад баригдсан иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх 84/
ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 23 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн орчимд , , , нарын хамт Ланд-0 маркийн тээврийн хэрэгсэлтэй Баяндун суманд алт гарч байгаа газарт ирсэн. Тэгээд би , нарын хамт овоолсон шорооноос хүмүүс авч байхаар нь тэр овоолсон шорооноос 5 шуудай шороо шуудайлаад ланд-0 маркийн УББ улсын дугаартай машины арын багаж хэсэгт ачсан. Тэнд байсан нэг нүх рүү хүмүүс ороод байхаар нь тэр нүх рүү , нар ороод үзье гэж хэлээд орсон. ....би машин руугаа явж байхад нэг цагдаа ирээд миний гарт байсан хайгчийг аваад ... жолоочийн бичиг баримтыг шалгаж байсан. Тэгээд ... цагдаа нартай хамт нүхэн дээр очоод , нарыг дуудаж нүхнээс гаргаад цагдаа нарын хамт сумын төв рүү явсан. ...” гэх мэдүүлэг /1хх 148-149/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Физикийн шинжилгээний лабораторийн эрхлэгч Б.Даваанямын 23 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 596 тоот “... 1. Шинжилгээнд ирүүлсэн 1-1 дугаартай чулуу, хөрсний дээжид алтны элемент илрэхгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн 1-2 дугаартай чулуу, хөрсний дээжид алтны элемент илэрч байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн тухайн дээжид алтны сорьц тогтоох шинжилгээг хийх боломжгүй.” гэх дүгнэлт /1 хх 114-115/,
“Нуман-Алтай” ХХК-ийн 23 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/26 тоот “ ...1. Тус иргэдээс хураагдсан гэх шороо чулуунд шинжилгээ хийсэн Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчээс гаргасан дүгнэлтэд “...алтны сорьц тогтоох боломжгүй байна” гэж дүгнэснээс олборлосон ашигт малтмалын хэмжээ тогтоогдохгүй болж байгаа учраас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ гаргах боломжгүй байна. ...” гэх дүгнэлт /1 хх 124/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /1хх 33/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 39-41, 2хх 93-99/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 43/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 47-48/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн металл хайгчийн үнэлгээ /1хх 51-58/, ын нас барсны гэрчилгээний хуулбар /2хх 119/, УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хх 108-109, 183/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 24 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн прокурорын тогтоол /2хх 199-0/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн автомашины үнэлгээ /2хх 218-226/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
5. Шүүгдэгч нарын бүлэглэж металл хайгч ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гар аргаар алт эрэн хайсан, 5 шуудай шороо олборлосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг тус бүр 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, тэдний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.
7. Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн металл хайгч багажийг мөн улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
8. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд нь давж заалдах журмаар “...шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан ... нөхцөл байдал байх тул ... шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүй нь илрэн гарах гадна хэлбэрээрээ гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч учирсан хохирол нь ялимгүй учир нийгэмд аюулгүй байдаг байна.
Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдэл нь бүлэглэж хууль бусаар ашигт малтмал, хайх, олборлох гэмт хэргийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулах шинжийг хангаж байхаас гадна уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй.
Тухайлбал, ашигт малтмал хайх, олох зорилго бүхий үйлдлийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нарыг бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
10. Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан “... шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 24/ШЦТ/219 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Г.УРТНАСАН