| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00981/И |
| Дугаар | 302/ШШ2025/00644 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 302/ШШ2025/00644
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х Т өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани /гүйцэтгэх захирал Ц /. Хаяг: Д аймаг, Д сум, Д ю гудамж, 14 дүгээр багт үйл ажиллаагаа явуулдаг,
Хариуцагч: А ХХК /гүйцэтгэх захирал Б /. Хаяг: Б аймаг, Ө сум, 11 дүгээр баг, Н н гудамж, их булан 4 тоотод үйл ажиллагаа явуулдаг,
Хамтран хариуцагч: Х . Хаяг: Б аймаг, Ө сум, 11 дүгээр багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 125,302,440.65 төгрөг, алданги 62,651,220 төгрөг, нийт 187,953,660 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хамтран хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэл: 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э ХХК-ний гүйцэтгэх захирал С /У хотоос цахимаар/,
Хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б ,
Хариуцагч А ХХК-ний өмгөөлөгч Н ,
Хамтран хариуцагч Х ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х ТӨХХК нь хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б , хамтран хариуцагч Х нарт холбогдуулан трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 125,302,440.65 төгрөг, алданги 62,651,220 төгрөг, нийт 187,953,660 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 "Х сан" нь 2023 оны 7 сарын 05-ны өдрийн З газрын 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг Х ТӨХХК-д шилжүүлсэн бөгөөд эрх залгамжлан хүлээн авагч юм. "Х " ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. "А " ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөө хүртэл зээлээ төлөөгүй байна.
1.2 Хариуцагч А ХХК нь Тариалан эрхлэлтийн дэмжих сантай 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаар Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан.
1.3 Уг трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 45,854 ам.доллар байсан бөгөөд хариуцагч А ХХК нь урьдчилгаанд
10 хувийн 4,994.10 ам долларыг тухайн үед төлж, эхний жил үндсэн төлбөрөөс чөлөөлж, үлдсэн 90 хувийн төлбөрийг 7 жилийн хугацаатайгаар жилийн 2 хувийн хүүтэй, үлдэгдэл 40,860 ам долларыг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Үндсэн зээлийн үлдэгдэлд 40,860 ам.доллар буюу 108,806,094 төгрөг. Ханш тэгшитгэсэн үнэ 6,404,838.87 төгрөг. Нийт үндсэн зээлийн үлдэгдэл 40,860 ам.доллар буюу 115,210,932.37 төгрөг болно. 2019-2025 он хүртэлх нийт хүүгийн төлбөр 3560.67 ам.доллар буюу 10,091,508.28 төгрөг. Үндсэн зээл болон хүүгийн задаргааг хүснэгтээр харуулсан болно. Үүнд:
|
| Ам.доллар | Төгрөг | М банкны ханш |
| Анх зээл үүссэн |
45,854.10 |
120,895,659.50 |
2,636.53 |
| Урьдчилаа | 4994.10 | 12,089,566 | 2,420.77 |
| Хүү бодогдох | 40,860.00 | 108,806,094 | 2662.90 |
| 2020 он 4-р сар ханш тэгшитгэв |
|
6,404,838.87 |
2,819.65 |
| Нийт үндсэн төлбөр |
40,860 |
115,210,932.37 |
|
|
| Ам.доллар | Төгрөг | М банкны ханш |
| 2019 | 408.60 | 1,117,247.24 | 2,734.33 |
| 2020 | 817.20 | 2,328,619.57 | 2,849.51 |
| 2021 | 700.46 | 1,995,938.62 | 2,849.48 |
| 2022 | 583.72 | 1,554,372.77 | 2,662.89 |
| 2023 | 466.97 | 1,299,165.98 | 2,782.09 |
| 2024 | 350.23 | 932,623.67 | 2,662.87 |
| 2025 | 233.49 | 863,540.43 | 3,698.40 |
| Нийт хүүгийн төлбөр |
3,560.67 |
10,091,508.28 |
|
| Нийт нэхэмжлэх нь |
44,420.67 |
125,302,440.65 |
|
|
Алданги |
|
62,651,220 |
|
1.4 Гэрээний үндсэн төлбөр 40,860 ам.доллар буюу 115,210,932.37 төгрөг болон хүүгийн төлбөр 3560.67 ам.доллар буюу 10,091,508.28 төгрөг, нийт 44,420.67 ам.доллар буюу 125,302,440.65 төгрөг болно. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 62,651,220 төгрөг байна.
1.5 Х ТӨХХК нь 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01743 тоот хариу хүргүүлсэн. Хариуцагч нартай гэрээг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан учраас сайдын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/145 дугаар тушаалд хамрагдах боломжгүй гэсэн албан ёсны хариуг бичгээр өгчихсөн байна. Тэгэхлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна.
1.6 Иймд 00 дугаар Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 44,420.67 ам.доллар буюу 125,302,440.65 төгрөг, алданги 62,651,220 төгрөг, нийт 187,953,660 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч А ХХК-нийн гүйцэтгэх захирал Б , хамтран хариуцагч Х нарын хариу тайлбар, татгалзал:
2.1 Манай байгууллага нь анх 1989 онд байгуулагдсан бөгөөд "үр тариа болон бусад ургамал тариалалт", "таван хошуу мал", "цаа буга сүүний фермийн үйл ажиллагаа", "газар тариалан, мал аж ахуй зэрэг үйл ажиллагааны чиглэлээр тогтвортой ажиллаж байгаа билээ.
2.2 Хариуцагч "А " ХХКомпанийн гүйцэтгэх захирал Б би, "Э " ХХК-ний нэхэмжилж буй 187,953,660 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Э " ХХК болон түүнд итгэмжлэл олгосон "Х " ТӨХХК нь энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд юм.
2.3 2019 оны 07 дугаар сарын 23-нд "Т сан" Т -тай, 00 дугаартай Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч "А " ХХК-нийг төлөөлж М гарын үсэг зурсан гэх боловч түүний гарын үсгийг дурайлгаж зурсан байдалтай байна. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус байх тул гэрээний үүргээ зөвшөөрөхгүй байна.
2.4 Т сан Т нь Х улсаас чанарын шаардлага хангахгүй төхөөрөмжийг өндөр үнээр, дээрээс нь америк доллароор зээлээр олгох талаар яригдсан. Гэхдээ манай компани тухайн гэрээг зөвшөөрөөгүй байсан. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээг байгуулж тракторын иж бүрдэл гэдэг нэрийдлийн доор 4 ширхэг төхөөрөмж авсан. Нэг нэг ширхэг трактор, хаман боогч, тармуур, хадуур гэдэг 4 иж бүрдлийг худалдаж авсан. Тухайн үед тоног төхөөрөмжийг салгаж авах хүсэлтийг тавьж байсан. Яагаад гэвэл тухайн үед тоног төхөөрөмж зах зээлийн ханшаас өндөр үнийн дүнтэй байсан. Тухайн үед Тракторыг манай компанид "Т сан" Т - аас үнийг 50 хувь хөнгөлж чөлөөлөх гэж байгаа, мөн М төгрөгөөр тооцоо хийнэ гэж хэлсэн учраас уг техникийг хүлээн авч байсан. Түүнээс биш бид долларын гэрээг хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэдний хэлснээр Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 138 дугаар тогтоол гарч зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг хадгалах, тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Х Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн гэрээг төгрөгт шилжүүлж, тоног төхөөрөмжийн хөнгөлөгдсөн үнийн дүнгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тооцоо нийлэн өглөг, авлагыг "Т сан" Т бууруулж ажиллахыг даалгасан.
2.5 "Т сан" Т нь татан буугдсаны дараа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал, хүсэлтээ "Х сан"-д олон удаа бичгээр хандаж байсан. Мөн тухайн үед Короновируст цар тахал гарч Ковид-ын хууль үйлчилж эхэлсэн бөгөөд тухайн хугацаандаа биднээс Тракторын төлбөрийг төлөх талаар хэн нэгэн нэхэмжлээгүй. Манайд зээл олгосон "Т сан" Т татан буугдсан. Өр авлага нь "Х сан"-д шилжсэн гэх боловч мөн уг байгууллага дахин татан буугдсан. Иймээс Х ТӨХХК нь энэ талаар нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.
2.6 Зээлээр олгосон Трактор нь Х улсад үйлдвэрлэгдсэн техник байсан учраас манай цаг агаар, орчин нөхцөлд таарч тохироогүйн улмаас ашиглаж чадаагүй. Хэрэв тухайн тракторыг буцааж авна гэсэн тохиолдолд манай компанийн төлсөн 4,994.10 ам долларыг буцаан олгосон тохиолдолд уг Тракторыг хүлээлгэж өгөхөд бэлэн гэдгээ хэлье.
2.7 Мөн шүүхээс хүсэхэд З газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоолын 4 дэх заалтад заасныг үндэслэн худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлж өгөхийг хүсье. Хэрвээ З гарзын тогтоолын дагуу үнийн дүнг 50 хувийг хөнгөлж өгвөл зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөхөд бэлэн байна гэв.
3.Хамтран хариуцагч Х н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
3.1 00 дугаартай барьцааны гэрээг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан байх бөгөөд би энэ үед А ХХК-д өөрийнхөө эд хөрөнгийг барьцаалуулахаар итгэмжлэл олгоогүй байсан.
3.2 Миний зөвшөөрөлгүй, бичгээр олгосон итгэмжлэлгүйгээр өмч хөрөнгийг барьцаанд тавьж байгаа нь хууль бус юм. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр буюу дээрх барьцааны гэрээг байгуулчихсаны дараа надаас итгэмжлэл авсан бөгөөд тухайн хөрөнгийг ийм өндөр үнэтэй төхөөрөмж худалдан авах зээлийн барьцаанд тавих гэж байсныг тухайн үед мэдээгүй. Итгэмжлэл ямар нэгэн үнийн дүн бичээгүй байсан ба хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд тавих гэж байгаагаа тодорхой бичээгүй учраас тухайн итгэмжлэл энэхүү өндөр үнийн дүнтэй зээлийн барьцаанд тавихыг би зөвшөөрөхгүй.
3.3 Хэрэв би тухайн хөрөнгийг ийм өндөр үнийн дүнтэй зээлийн маргаанд тавих гэж байгааг мэдсэн бол итгэмжлэл олгохгүй байсан. Тэгээд ч барьцааны гэрээг надаас ямар ч итгэмжлэл авахгүйгээр хийсэн /гэрээ хийсний дараа итгэмжлэл авсан/ учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бус хэлцэл сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд миний сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч Х ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э ХХК-ний гүйцэтгэх захирал С хамтран хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хариу тайлбар, татгалзал:
4.1 Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж байгаа. Хавтаст хэрэгт Х гаас н.М ад олгосон итгэмжлэл авагдсан байгаа. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэсний дагуу итгэмжлэл өгөөд, гарын үсэг зурж, итгэмжлэлийн дагуу нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байгаа.
4.2 Барьцааны гэрээний хувьд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан. Харин хамтран хариуцагч Х гаас итгэмжлэлээ 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон. Тэрийг хүлээн зөвшөөрч байгаа. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэл авч байж, авсны үндсэн дээр тус барьцааны гэрээг байгуулагдсан. Гэрээн дээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэж биччихсэн байгаа болохоос биш хууль зүйн хувьд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэлээ авч, 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн үндэслэл хангагдахгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дэмжихгүй байгаа.
4.3 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа. Хариуцагч нар зээлээр худалдах, худалдан авах гэрээний графикийн дагуу нэг ч төгрөг төлөөгүй. 2025 он хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байж яагаад ингэж яриад байгааг нь ойлгохгүй байна. Гэрээгээр төлбөрөө төлөх үүрэг хүлээчихсэн байгаа. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
5.Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлын 2024.11.01-ний өдрийн 01/1013 дугаар албан бичгээр Э ХХК-д олгосон итгэмжлэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газрын даргын баталсан 2009.09.07-ны өдрийн 00 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн зээлийн барьцааны гэрээ зэргийн хуулбар хувь, 2019.07.23-ны өдрийн зөвшөөрлийн 00 дугаартай хуудас, Т сангийн гүйцэтгэх захирлаас баталсан 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах №00 дугаартай гэрээ, уг гэрээний №2 дугаар хавсралт, А ХХК-ний гүйцэтгэх захирал Н.М агийн 2019.07.16-ны өдөр Т санд №15 дугаар албан бичгээр гаргаж байсан хүсэлт, А ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019.07.18-ны өдрийн 1/366 дугаар албан бичиг, Б аймгийн Х газрын даргын 2019.07.18-ны өдрийн 01/202 дугаар албан бичиг, тус аймгийн ЗДТГазрын санхүү Т сангийн хэлтсийн даргын 2019.07.18-ны өдрийн 5-03/660 дугаар албан бичиг, М банкны Б аймаг дахь салбарын 2019.07.17-ны өдрийн А/71 дүгээр албан бичгүүдээр тус тус гаргасан тодорхойлолт, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №00 дугаартай Барьцааны гэрээ, А ХХК-ний захирлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №18 дугаар албан бичгээр Т санд Б ад олгосон итгэмжлэл, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Х гаас А ХХК-ний гүйцэтгэх захирал Н.М а-д олгосон итгэмжлэл, А ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б аймгийн Засаг даргын 2018.04.25-ны өдрийн А/298 дугаар эзэмшил газрын хэмжээг өөрчлөн газар эзэмшүүлэх тухай захирамж, Х н нэр дээрх 517 м.кв үйлчилгээний газрын гэрчилгээ, уг газрын кадастрын зураг, Х н нэр дээрх ганц хүний өмчийн 468 м.кв талбайтай арван хоёр машины авто гаражны байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2018 оны 4 дүгэр сарын 25-ны өдрийн №00 дугаартай гэрээ, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний М гт, 2019.07.25-ны өдрийн Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт, Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн иргэн Х н гражийн барилгыг үнэлсэн тухай тайлан, 00 ХХК-ний дүрэм, Засгийн газрын 2021 оны 394 дүгээр тогтоолын хавсралт болох Х ТӨХХК-ний дүрэм, тус компани хуулийн этгээдийн гэрчилгээ, Э ХХК-ний хуулийн этгээдийн гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, З газрын 2023.07.05-ны өдрийн Х сангийн ажлын албыг татан буулгах тухай тогтоол, мөн Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн Х сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаар тогтоол, М улсын Х сайдын 2020.04.24-ний өдрийн Х санд хөрөнгө балансаас балансанд шилжүүлэх тухай А-134 дүгээр тушаал зэргийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргаас баталсан талуудын хооронд 2009.09.07-ны өдөр байгуулсан 00 дугаартай Зээлийн барьцааны гэрээ, 00 дугаартай зээлийн гэрээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х ТӨХХК нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч нарын гаргасан А ХХК-ний 2024.01.01-2025.01.28-ны харилцагчийн товчоо 2 хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025.05.08-ны өдрийн 47 дугаар албан бичгээр шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт, нэхэмжлэгчээс Э ХХК-д 2025.05.20-ны өдрийн 01/534 дүгээр албан бичгээр олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025.05.26-ны өдрийн 30 дугаар албан бичгээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, мөн 2025.07.04-ний өдрийн 65 дугаар албан бичгээр шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр хурлыг хойшлуулах тухай хүсэлт, нэхэмжлэгчээс 2025.07.04-ний өдрийн 66 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэл, 2025.07.03-ны өдөр Т үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан 2020.04.10-ны өдрийн байдлын М банкны зарласан ханшийн лавлагаа, харилцагчийн товчоо, трактор, хөдөө аж ахуйн машин механик олгох зөвшөөрлийн 00 дугаартай хуудас, 2020.04.10-ны өдрийн М банкны ханшийн лавлагаа, барьцаад тавьсан гаражийн фото зураг, Трактор, Хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах 2019.07.23-ны өдрийн №00 дугаартай гэрээ, гэрээний №2 дугаар хавсралт, А ХХК2019.07.16-ны өдрийн №15 дугаар албан бичгээр Т санд гаргасан хүсэлт,тус компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ, 2019.07.18-ны өдрийн Ш Газрын №292 дугаар А ХХК нь төлбөргүй талаарх тодорхойлолт, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019.07.18-ны өдрийн 1/366 дугаар албан бичиг, Б аймгийн Х газрын даргын 2019.07.18-ны өдрийн 01/202 дугаар албан бичиг, тус аймгийн ЗДТГазрын санхүү Т сангийн хэлтсийн даргын 2019.07.18-ны өдрийн 5-03/660 дугаар албан бичиг, М банкны Б аймаг дахь салбарын 2019.07.17-ны өдрийн А/71 дүгээр албан бичгүүдээр тус тус гаргасан тодорхойлолт, мөн компанийн захирлын 2019.07.18-ны өдрийн №18 дугаар албан бичгээр Т санд олгосон итгэмжлэл, Н.М а, Б нарын иргэний үнэмлэх Х гаа 2019.07.25-ны өдөр А ХХК-ний захирал Н.М а-д олгосон итгэмжлэл, тэдний иргэний үнэмлэх, компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ, Б аймгийн Засаг даргын 2018.04.25-ны өдрийн А/298 дугаар эзэмшил газрын хэмжээг өөрчлөн газар эзэмшүүлэх тухай захирамж, Х н нэр дээрх 517 м.кв үйлчилгээний газрын гэрчилгээ, уг газрын кадастрын зураг, Х н нэр дээрх ганц хүний өмчийн 468 м.кв талбайтай арван хоёр машины авто гаражны байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2018 оны 4 дүгэр сарын 25-ны өдрийн №00 дугаартай гэрээ, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний М гт, 2019.07.25-ны өдрийн Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2025.07.14-ний өдрийн 67 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан 3 хуудас нэхэмжлэл, 2025.07.13-ны өдөр Т үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан 2019.01.24-ээс 2002.04.16-ны өдөр хүртэлх, 2025.04.18-ны өдрийн тус тус М банкнаас зарласан ханшийн лавлагаа, харилцагчийн товчоо, 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/743 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
6.Хариуцагч А ХХК-ний төлөөлөгч Б аас 2024.12.30-ны өдрийн 94 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Т банкны 2010.10.21-нийн өдрийн 2,403,200 төгрөг, 2012.11.29-ний өдрийн 1,100,000 төгрөг, Х банкны 2012.03.09-ний өдрийн 2,302,400 төгрөг, Г банкны 2012.11.15-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2013.02.22-ны өдрийн 2,101,800 төгрөг тус тус шилжүүлж зээл төлсөн баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А ХХК-ний хуулийн этгээдийн гэрчилгээ, хамтран хариуцагч Х гаас 2024.12.31-ний өдөр гаргасан хариу тайлбар, мөн түүний 2025.01.23-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, хүсэлтдээ Х гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт эх хувь, З газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоолын хуулбар, А ХХК-аас 2025.02.03-ны өдрийн 95 дугаар албан бичгээр нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах болон өмгөөлөгчөөр Н ыг сонгож авсан хүсэлт, хамтран хариуцагчийн 2025.05.09-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл, 70200 төгрөг төлсөн баримт, Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2025.05.22-ны өдрийн 11/40 дүгээр албан бичгээр гаргасан тодорхойлолт, А ХХК-ний гүйцэтгэх захирлаас 2023.07.17-ны өдрийн Х сайдад №10 дугаар албан бичгээр гаргаж байсан хүсэлт, тус компаниас 2019.07.16-ны өдөр Т санд №15 дугаар албан бичгээр гаргаж байсан хүсэлт, Т үйлчилгээний нэгдсэн системээс 2025.06.13-ны өдөр гаргасан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мөн системээс гаргасан Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг хариуцагч нараас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
7.Шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтийн хангасан 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Г банкны Б салбарын захирлын 2025.02.27-ны өдрийн 10/82 дугаар албан бичиг, Х банкны Б салбарын захирлын 2025.02.25-ны өдрийн Б/80/0055 дугаар албан бичиг, Т банкны Б аймаг дахь салбарын захирлын 2025.03.06-ны өдрийн 47/135 дугаар албан бичгээр ирүүлсэн №00 тоот дансны харилцах дансны харилцагчийн хуулга, №00 дугаартай банк хоорондын клирингийн тооцооны дотоод дансны хуулга, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 21/154 дүгээр албан бичиг, мөн хэлтсийн даргын 2025.03.31-ний өдрийн 23/83 дугаар албан бичиг, дээрх захирамжаар шинжээч томилсны дагуу нэхэмжлэгч байгууллагын захирлын 2025.03.11-ний өдрийн 01/261 дүгээр албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газрын даргын баталсан 2009.09.07-ний өдрийн 00 дугаартай зээлийн гэрээ, уг гэрээний хавсралт, мөн өдрийн зээлийн барьцааны гэрээ, 2019.07.23-ны өдрийн зөвшөөрлийн 00 дугаартай хуудас, Т сангийн гүйцэтгэх захирлаас баталсан 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах №00 дугаартай гэрээнүүдийн эх хувь, мөн хариуцагчаас тухайн үед гаргаж өгсөн байсан баримтуудын эх хувь, шинжээч томилсонтой холбогдуулан хариуцагчаас гаргаж өгсөн баримтыг хүлээж авсан талаарх гарын баримт, уг баримтуудыг 2025.04.14-ний өдрийн 440 дугаар албан бичгээр Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст хүргүүлсэн албан бичиг, тус хэлтсийн даргын 2025.04.18-ны өдрийн 23/89 дүгээр албан бичгээр ирүүлсэн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаар Шинжээчийн 4 хуудас дүгнэлт, уг дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт 3 хуудас, Т сангийн гүйцэтгэх захирлаас баталсан 2019.07.23-ны өдрийн Трактор, Хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах №00 дугаартай гэрээний эх хувь, хариуцагчийн шинжээчийн дүгнэлт гаргуулахын тулд гаргаж өгсөн нотлох баримтууд, шүүхээс Н.М гаас бичүүлж авсан чөлөөт, харьцангуй чөлөөт бичгийн загварууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025.05.08-ны өдрийн 47 дугаар албан бичгээр шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг хангасны дагуу тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн00 дугаартай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
8.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч А ХХК, хамтран хариуцагч Х нараас трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн зээлийн төлбөрт 108,806,094 төгрөг, зээлийн хүүд 8,974,261.04, алданги 58,890,177.52 төгрөг, бүгд 176,670,532.56 төгрөгийг гаргуулан Х ТӨХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11,283,127.44 төгрөг, хамтран хариуцагч А.Хозбайн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
9.Нэхэмжлэгч Х ТӨХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч А ХХК нь Тариалан эрхлэлтийн дэмжих сантай 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаар Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Уг трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 45,854 ам. доллар байсан бөгөөд хариуцагч А ХХК нь урьдчилгаад 10 хувь буюу 4994.10 ам.долларыг төлж, 8 жилийн хугацаатайгаар жилийн 2 хувийн хүүтэй, үлдэгдэл 40,860 ам.долларыг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй, гэрээний үүрийг зөрчсөн. Гэрээний үндсэн төлбөр 40,860 ам.доллар буюу 115,210,932.37 төгрөг болон хүүгийн төлбөр 3560.67 ам.доллар буюу 10,091,508.28 төгрөг, нийт 44,420.67 ам.доллар буюу 125,302,440.65 төгрөг, гэрээнд зааснаар алданги 62,651,220 төгрөг, нийт 187,953,660 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж тодорхойлжээ.
10.Хариуцагч А ХХК-ний гүйцэтгэх захирал Б , хамтран хариуцагч Х нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:.. нэхэмжлэгч. "Э " ХХК болон түүнд итгэмжлэл олгосон "Х " ТӨХХК нь энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд юм. Т сан Т нь Х улсаас чанарын шаардлага хангахгүй төхөөрөмжийг өндөр үнээр, дээрээс нь америк доллароор зээлээр олгох талаар яригдсан. Гэхдээ манай компани тухайн гэрээг зөвшөөрөөгүй байсан. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээг байгуулж тракторын иж бүрдэл гэдэг нэрийдлийн доор 4 ширхэг төхөөрөмж авсан. Тухайн үед тоног төхөөрөмжийг салгаж авах хүсэлтийг тавьж байсан. Яагаад гэвэл тухайн үед тоног төхөөрөмж зах зээлийн ханшаас өндөр үнийн дүнтэй байсан. Тухайн үед Тракторыг манай компанид "Т сан" Т -аас үнийг 50 хувь хөнгөлж чөлөөлөх гэж байгаа, мөн М төгрөгөөр тооцоо хийнэ гэж хэлсэн учраас уг техникийг хүлээн авч байсан. Түүнээс биш бид долларын гэрээг хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэдний хэлснээр Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр 138 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу зээлийн төлбөрийг 50 хувь хүртэл хөнгөлж олгохыг хүссэн хүсэлтийг сайдад болон "Т сан" Т нь татан буугдсаны дараа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал, хүсэлтээ "Х сан"-д олон удаа бичгээр хандаж байсан. Гэвч хариу өгөөгүй. Иймд З газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоолын 4 дэх заалтад заасныг үндэслэн худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлж өгөхийг хүсье. Хэрвээ З гарзын тогтоолын дагуу үнийн дүнг 50 хувийг хөнгөлж өгвөл зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөхөд бэлэн байна гэж маргажээ.
11.Хэрэгт авагдсан 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №00 дугаартай Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр зээлдүүлэгч Т сан нь зээлдэгч А ХХК-ний өмчлөлд нэг ширхэг трактор 82 м.х /4WD/, нэг ширхэг хадуур, нэг ширхэг тармуур, нэг ширхэг хаман боогч /82м.х-тэй трактор тохирох/ зэрэг тоног төхөөрөмжийг урьдчилгаа 10 хувийн төлбөрийг төлж, үлдэгдэл 90 хувийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 2 дахь жилээс эхлэн 2 хувийн хүүтэйгээр, 8 жилийн хугацаатай, эхний жилд үндсэн зээлийн төлбөрийг чөлөөлж, үлдэх 7 жилд төлбөрийг хэсэгчлэн 2 хувийн хүүтэйгээр төлөхөөр тус тус харилцан тохиролцож, талууд тоног төхөөрөмжүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байжээ.
12.З газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолын 01 дэх заалтаар Х сангийн ажлын алба байгуулж, орон тооны хязгаарыг 164 байхаар тогтоож, 3 дахь заалтаар Т сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Х яам, Ж санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Х санд шилжүүлэхийг Х сайд, Т өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт даалгасан байжээ.
13.Уг тогтоолын дагуу Х сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаалын 01 дэх заалтаар Т сангийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн ЯЗ газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дуссан КР-1,КР-2, Бүгд Найрамдах Х Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж хаалтын тайлан гарган, 1 дүгээр хавсралтын дагуу Х санд балансаас балансад шилжүүлсэн.
14.З газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолын 01 дэх заалтаар Х сангийн ажлын албыг татан буугдсантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон Х Т өмчит хязгаарлагдмал компанид бүрэн шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон байна.
15.Нэхэмжлэгчээс трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 125,302,440.65 төгрөг, алданги 62,651,220 төгрөг, нийт 187,953,660 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
15.1 Т сан болон хариуцагч А ХХК-ний гүйцэтгэх захирал нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр №00 дугаартай Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж тоног төхөөрөмжийн үнийн дүнгээс урьдчилгаа 10 хувийн төлбөрийг төлж үлдэгдэл 90 хувийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 2 дох жилээс эхлэн 2 хувийн хүүтэйгээр, 8 жилийн хугацаатай, эхний жилд үндсэн зээлийн төлбөрийг чөлөөлж, үлдэх 7 жилд төлбөрийг хэсэгчлэн 2 хувийн хүүтэйгээр төлөхөөр нэг ширхэг трактор 82 м.х /4WD/ үнэ 21,620.00 ам доллар, нэг ширхэг хадуур үнэ 2,610.00 ам доллар, нэг ширхэг тармуур үнэ 2,175.00 ам доллар, нэг ширхэг хаман боогч /82м.х-тэй трактор тохирох/ үнэ 18,995.0 ам доллар мөн үйл ажиллагааны зардлын хамт нийт 45,854.0 ам долларын тоног төхөөрөмжийг худалдан авч, уг зээлийн барьцаанд Б аймгийн Ө сум 13 дугаар баг, Ч -1 гудамж, 219 тоот хаягт байршилтай Х н эзэмшлийн 517 м.кв үйлчилгээний газар, Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай Х /нэг хүний өмчлөл/-ийн 468 м.кв талбайтай, Ү-00 улсын бүртгэлийн дугаартай арван хоёр машины авто гаражны байр зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан хадлангийн техник тоног төхөөрөмжийг худалдан авах зориулалтаар зээл авсан байна.
15.2 Зохигчид трактор, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус заасан шаардлагад нийцсэн байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Хариуцагч А ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр №00 дугаартай Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд зурсан гарын үсэг тус компанийн гүйцэтгэх захирал байсан асан Н.М гийн гарын үсэг биш гэж маргаж, гарын үсгийн шинжилгээ хийлгэсэн боловч шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтээр үгүйсгэгдэж, Н.М гийн гарын үсэг болох нь тогтоогдсон.
15.3 Мөн хариуцагч нараас З газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоолын 4 дэх заалтад заасныг үндэслэн худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлж өгөхийг хүссэнийг нэхэмжлэгч Х ТӨХХК нь эс зөвшөөрч Х сайдын А145 тушаал нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гарсан ба хариуцагчийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ нь 2019 онд байгуулагдсан гэрээ учраас сайдын тушаалд хамрагдах боломжгүй гэж тайлбарлажээ.
15.4 Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоолын 4 дэх заалтад ..., зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг хадгалах арга хэмжээ авахыг Х сайд У д зөвшөөрч, 5 дахь заалтаар Тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг буруулах зорилгоор Бүгд Найрамдах Х Ард улсын хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлийн гэрээг төгрөгт шилжүүлж, тоног төхөөрөмжийн хөнгөлөгдсөн үнийн дүнгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тооцоо нийлэн өглөг, авлагыг буруулж ажиллахыг Сангийн сайд Х , Х сайд У нарт тус тус даалгасан байна.
15.5 Гэтэл уг тогтоол гарсантай холбогдуулан хариуцагч А ХХК-ний гүйцэтгэх захирал Б нь 2019 онд худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлж, зээлийн гэрээг төгрөгт шилжүүлж гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж өгөхийг Х сайдад 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан боловч Х сайдаас тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариу өгөөгүй байна.
15.6 Гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, талуудын чин хүсэл зориг, тэгш эрх, харилцан тэнцвэрт байдлын үндсэн дээр байгуулагддаг, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал бүхий үйлдлийн дарааллыг тусгайлан зохицуулах, зориулалттай баримт бичиг учраас З газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоолыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №00 дугаартай гэрээний үнийн дүнг 50 хүртэл хувиар хөнгөлж, зээлийн гэрээг төгрөгт шилжүүлж гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
15.7 Харин гэрээний 1.8 дахь заалтад зааснаар хариуцагч А ХХК нь урьдчилгаанд 4,994 ам доллар төлж үлдсэн 40,860 ам долларыг гэрээний хавсралтаар баталсан зээлийн төлбөр барагдуулалтын графикаар 2026 онд төлж дуусгахаар харилцан тохиролцсон боловч хариуцагчаас гэрээний 2.6 дахь заалтыг зөрчиж огт төлөөгүй байх тул нэхэмжлэгч Х ТӨХХК-иас уг гэрээний 3.1 дэх заалтад зааснаар хариуцагч А ХХК-аас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
15.8 Хариуцагч буюу зээлдэгч А ХХК нь трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний зээлийн төлбөр барагдуулалтын графикийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй ба энэ тохиолдолд нэхэмжлэгчээс гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, хүү шаардсан нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.6.1, 1.8, 1.9, 2.6, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т нийцсэн байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан 4 нөхцөлийг гэрээндээ заавал тусгахаар заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №00 дугаартай Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээндээ бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөр, зохих хүүгийн хэмжээ зэргийг тус тус тусгасан байх тул нэхэмжлэгч Х ТӨХХК нь трактор, хөдөө аж ахуйн машины тоног төхөөрөмжийн үндсэн үнийн төлбөр, хүүг хариуцагч А ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна.
15.9 Уг гэрээний хавсралтаар баталсан зээлийн төлбөр барагдуулалтын графикт эхний жил буюу 2019 онд 408,6 ам долларын хүү бодогдсон нь гэрээний 1.8 дахь заалтад ... 90 хувийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 2 дох жилээс эхлэн 2 хувийн хүүтэйгээр төлнө гэж заасныг зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгч Х ТӨХХК-аас 2019 онд 408.60 ам долларыг тухайн үеийн М банкны ханшаар үнэлж 1,117,247.24 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй болсон байх тул нэхэмжлэгчийн гэрээнд заасан хүү гэж нэхэмжилсэн 10,091,508.28 төгрөгөөс тухайн мөнгийг хасаж тооцлоо.
15.10 Мөн хариуцагч А ХХК нь гэрээний 2.6-д заасан хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй боловч үүргээ биелүүлж нэг ч төлөлт хийгээгүй байх тул тэрээр үндсэн төлбөр болох 40,860 ам доллароос төлөөгүй 5 жил 5 хоног буюу 1831 хоногийн хугацаанд гэрээнд заасан 2 хувийн хүүг төлөх ёстой байсан боловч нэхэмжлэгч Х ТӨХХК-иас гэрээний хавсралтад заасан зээлийн төлбөр барагдуулалтын графикийн дагуу хүүгийн төлбөрт 3,151.47 ам долларыг тухайн үеийн М банкнаас зарласан ханшаар тооцож 8,974,261.04 /10,091,508.28-1,117,247.24/ төгрөг нэхэмжилснээр хүүгийн төлбөрийг тооцлоо.
15.11 Нэхэмжлэгч Х ТӨХХК нь хариуцагч А ХХК-иас үндсэн төлбөр болох 40,860 ам долларыг гэрээ байгуулсан өдрийн М банкнаас зарласан ханшаар бус 2020 оны 4 дүгээр сарын ханшаар бодож 115,210,932.37 төгрөг нэхэмжилсэн үндэслэлгүй болсон байх тул шүүхээс гэрээ байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн тус банкнаас зарласан долларын ханш болох 2,662.90 төгрөгөөр тооцож 108,806,094 төгрөгийг үндсэн төлбөрт гаргуулж шийдвэрлэлээ.
15.12 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-т тус тус хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан.
Талуудын хороонд байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр №00 дугаартай Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.2-т төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагч тал төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн дээрх заалтад нийцсэн байна.
15.13 Иймд хариуцагчийн гэрээний хугацаанд гүйцэтгээгүй үүрэг нь 117,780,355.04 /108,806,094+ 8,974,261.04/ төгрөг байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн хоногт төлөх алдангийн хэмжээ /117,780,355.04 х 0.1/ 117,780 төгрөг ба түүнийг хугацаа хэтэрсэн 1831 хоногоор үржүүлэхэд 215,655,180 төгрөг болж байх боловч хуулийн 232.4.-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй үндэслэлээр гүйцэтгээгүй үүрэг 117,780,355.04 төгрөгийн 50% болох 58,890,177.52 төгрөгөөр алданги тооцож нийт 176,670,532.56 /108,806,094+ 8,974,261.04+58,890,177.52/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 11,283,127.44 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15.14 Харин хариуцагч А ХХК нь дээрх тоног, төхөөрөмж худалдах, худалдан авахаар авсан зээл, хүү, алдангиа төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан хамтран хариуцагч Х н эзэмшлийн Б аймгийн Ө сум 13 дугаар баг, Ч -1 гудамж, 219 тоот хаягт байршилтай эзэмшлийн 517 м.кв үйлчилгээний газар,мөн түүний өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай 468 м.кв талбайтай, Ү-00 улсын бүртгэлийн дугаартай арван хоёр машины авто гаражны байр зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг Баян Ө аймаг дахь Ш албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
16.Хамтран хариуцагч Х н сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
16.1 Хамтран хариуцагч Х н 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ барьцааны гэрээ байгуулагдсаны хоёр хоногийн дараа надаас итгэмжлэл авсан бөгөөд миний үл хөдлөх хөрөнгийг ийм өндөр үнэтэй төхөөрөмж худалдан авах зээлийн барьцаанд тавих гэж байсныг тухайн үед мэдээгүй, мэдсэн бол итгэмжлэл олгохгүй байсан. Барьцааны гэрээг надаас ямар ч итгэмжлэл авахгүйгээр хийсэн гэрээ учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчингүй болгуулахыг хүсье гэж, нэхэмжлэгчээс эс зөвшөөрч барьцааны гэрээг хуульд зааснаар итгэмжлэлийн дагуу үл хөдлөх хөрөнгийг эрх бүхий байгууллагад бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлж байгуулсан гэж тайлбарлажээ.
16.2 Хариуцагч А ХХК нь Т сантай 2019.07.23-ны өдөр №00 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж 45,854.0 ам долларын тоног төхөөрөмжийг худалдан авч, зээлийн барьцаанд Б аймгийн Ө сум 13 дугаар баг, Ч -1 гудамж, 219 тоот хаягт байршилтай Х н эзэмшлийн 517 м.кв үйлчилгээний газар, Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай Х н өмчлөлийн 468 м.кв талбайтай, Ү-00 улсын бүртгэлийн дугаартай арван хоёр машины авто гаражны байр зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байна.
16.3 Тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь нэг хүний буюу хамтран хариуцагч Х н нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд байсан ба түүнээс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр №00 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулсны хоёр хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай, 468 м.кв талбайтай, Ү-00 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний барилга /ГД:00 /, Б аймгийн Ө сум 13 дугаар багт байршилтай нэгж талбарын 00 дугаартай, 517 м.кв эзэмшлийн үйлчилгээний газар /ГД:00 / тус тус А ХХК-ний Т сангаас хөнгөлөлттэй зээлээр авах хадлангийн техник тоног, төхөөрөмжийн барьцаанд тавих, зээлээр худалдах,худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ, барьцаалбал, холбогдох гэрээ, баримтад төлөөлөн гарын үсэг зурах, гэрээ бүртгүүлэх, лавлагаа авах зэрэг бүрэн эрхийг Х гаас А ХХК-ний захирал Н.М а-д олгосон болох нь тогтоогдсон.
16.4 Барьцааны гэрээ байгуулагдсаны хоёр хоногийн дараа маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг тухайн барьцааны гэрээнд тавихыг зөвшөөрч хамтран хариуцагч Х гаас олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зааснаар хариуцагч А ХХК-ний захирал байсан асан Н.М а нь хамтран хариуцагч Х гийн зөвшөөрөлгүйгээр түүний нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан хэдий боловч хоёр хоногийн дараа хамтран хариуцагчаас зөвшөөрч итгэмжлэл олгосноор тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон байжээ.
- Харин энэхүү итгэмжлэлээр шилжүүлж авсан бүрэн эрхийн дагуу А ХХК-ний гүйцэтгэх захирал байсан асан Н.М а нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээ байгуулагдсан нь хүчин төгөлдөр тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ТӨХХК-аас тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн хариуцагч нарын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлага гаргах эрхтэй.
16.5 Мөн хариуцагч нараас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд тавихдаа насанд хүрсэн гэр бүлийн гишүүн болох Б ээс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэж маргаж Т үйлчилгээний нэгдсэн сангаас гаргасан Б ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.
16.6 Уг бичгийн нотлох баримтаар хамтран хариуцагчийн хүү Б нь Ө сумын 11 дүгээр багт эцэг Х , эх М нарын хамт одоо оршин суудаг болох нь нотлогдож байгаа боловч хамтран хариуцагч Х гаас хариуцагч А ХХК-ний гүйцэтгэх захирал байсан асан Н.М ад 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавих, гэрээ байгуулах гэх мэт эрхийг олгож итгэмжлэл олгох үед тэд нартай хамт нэг гэр бүлийн гишүүн байсан эсэхийг нотлохгүй болно.
16.7 Нөгөөтээгүүр уг маргаан бүхийн дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь нэг хүний буюу хамтран хариуцагч Х н өмчлөлийн болон эзэмшлийн үл хөдлөх хөрөнгүүд болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул хариуцагч нарын гэр бүлийн гишүүн Б ээс зөвшөөрөл авахгүйгээр зээлийн барьцаанд тавьсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
17.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газрын даргын баталсан 2009.09.07-ний өдрийн 00 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн зээлийн барьцааны гэрээ, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Г банкны Б салбарын захирлын 2025.02.27-ний өдрийн 10/82 дугаар албан бичиг, Х банкны Б салбарын захирлын 2025.02.25-ны өдрийн Б/80/0055 дугаар албан бичиг, Т банкны Б аймаг дахь салбарын захирлын 2025.03.06-ны өдрийн 47/135 дугаар албан бичгээр ирүүлсэн №00 тоот дансны харилцах дансны харилцагчийн хуулга, №00 дугаартай банк хоорондын клирингийн тооцооны дотоод дансны хуулга, хариуцагч нараас нотлох баримтаар гаргаж өгсөн Т банкны 2010.10.21-нийн өдрийн 2,403,200 төгрөг, 2012.11.29-ний өдрийн 1,100,000 төгрөг, Х банкны 2012.03.09-ний өдрийн 2,302,400 төгрөг, Г банкны 2012.11.15-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2013.02.22-ны өдрийн 2,101,800 төгрөг тус тус шилжүүлж зээл төлсөн зэрэг бичгийн нотлох баримтууд нь хариуцагч А ХХК-ний 2009 онд зээлийн гэрээ байгуулж зээл авч, төлж байсныг нотлох үйл баримт буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмнөх хугацааны бичгийн нотлох баримтууд байх тул шүүхээс уг бичгийн нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийх шаардлагагүй болно.
18.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Х ТӨХХК-ний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х ТӨХХК улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хамтран хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 176,670,532.56 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 1,041,303 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалт, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК, хамтран хариуцагч Х нараас үндсэн зээл, хүү, алдангийн хамт 176,670,532.56 төгрөгийг гаргуулан Х ТӨХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 11,283,127.44 төгрөг болон хамтран хариуцагч А.Хозбайгийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №00 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.1, 174.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Х н эзэмшлийн Б аймгийн Ө сум 13 дугаар баг, Ч -1 гудамж, 219 тоот хаягт байршилтай 517 м.кв үйлчилгээний газар, Х н өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай 468 м.кв талбайтай, Ү-00 улсын бүртгэлийн дугаартай арван хоёр машины авто гаражны байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Б аймаг дахь Ш газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 00 дугаартай Хүсэлтийг хянан шийдвэрлэж, шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, шүүх хуралдааны хойшлуулах тухай тухай шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х ТӨХХК улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцагч Х гийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК, хамтран хариуцагч Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,041,303 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ