| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0375/э |
| Дугаар | 423 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч Б.Уламбаяр, Б.Бат-Оргил, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Мөнхнасангийн хууль ёсны төлөөлөгч Н.Лхагвасүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Засгууд овогт Буянтөрийн Бат-Оргил, Улган овогт Баттулгын Уламбаяр, Засгууд овогт Буянтөрийн Мөнхнасан нарт холбогдох эрүүгийн “1811008000348” дугаартай, 186/2018/0375/э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой Этүгэн Их сургуулиин 1 дүгээр курсын оюутан, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Увс аймаг, Улаангом сумын 7 дугаар баг, 25 дугаар гудамжны 36 тоотод тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Удган овогт Баттулгын Уламбаяр /РД:ОЛ99031536/,
Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Увс аймаг, Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 63-1955 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Засгууд овогт Буянтөрийн Бат-Оргил /РД:ОН97053111/,
Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймаг, Улаангом суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжлгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргиин 28 дугаар Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 65-2010 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Засгууд овогт Буянтөрийн Мөнхнасан /РД:ОЮ01291656/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Бат-Оргил, Б.Уламбаяр, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхнасан нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 3-220 тоот хашаанаас Ц.Амархүүгийн эзэмшлийн 66-84 УНА улсын дугаартай Соната-5 маркийн автомашины 4 ширхэг дугуйг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, хэрэглэж, 47-64 УБҮ улсын дугаартай Соната-6 загварын авто машин ашиглан нууцаар, хууль бусаар хулгайлан авч 920.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг :
1.1. Шүүгдэгч Б.Уламбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Б.Мөнхнасан бид тухайн дугуйг авахдаа Б.Мөнхнасангийн Нарантуул зах орж пүүз авах гэж байсан мөнгийг халаасны хулгайчид алдсан. Тэгээд тэр өдөр Б.Мөнхнасангийн гэрт очихгүйгээр хохирогч Амархүү ахын гэрт очсон. Амархүү ахын гэрт очоод гадаа нь сууж байсан чинь хохирогчийн машины дугуйг харсан. Очоод дугуйг харсан чинь дугуйны зарим боолт нь суларсан байсан. Тэгээд Б.Мөнхнасан очиж хөшиглөж үзсэн. Тэгэхээр би хараад наадах чинь сул байна. Хоёулаа наад дугуйнуудыг чинь зараад алдсан мөнгөө буцаагаад олж авах уу гэж хэлсэн. Тэгээд Б.Мөнхнасан яаж авах талаар асуухад би санаачилж Б.Бат-Оргил ахыг дуудъя. Ахыг ирэхээр нь Амархүү ах зараад дундаас нь ашиг олж ав гэсэн гэж хэлээд Б.Бат-Оргил ахыг дуудсан. Орой 21 цагийн үед Б.Бат-Оргил ах руу залгахад Б.Бат-Оргил ах таксинд явж байна гэсэн. Тэгээд бид хоёр учраа хэлсэн. Б.Бат-Оргил ах 23 цагийн үед ирсэн. Тэр үед бид хоёр дугуйнуудыг тайлсан байсан. Б.Бат-Оргилыг ирэхээр нь машинд хийгээд ачаад явсан гэв.
1.2. Шүүгдэгч Б.Бат-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Тухайн өдөр таксинд явж байхад Б.Уламбаяр, Б.Мөнхнасан хоёр залгасан. Тэгээд юу болсон талаар асуухад хохирогч болох Амархүү ах дугуйг зараад дундаас нь ашиг авч болно гэж Б.Уламбаяр надруу залгаж хэлсэн. Тэгээд би очоод надаас дугуйныхаа данхраатаа өгч байгаа ч нэг дугуйг нь тайлаагүй байгаа гэж хэлсэн. Тэгээд дугуйг тайлаад авч явсан. Дараа нь надаа хулгайн дугуй гэж хэлсэн. Тэгээд би гайхаад асуухад дугуйнууд нь сул байсан. Нэг дугуй нь сул биш болохоор таны данхраатаар авсан гэж хэлсэн. Тэгэхээр би Б.Уламбаяр, Б.Мөнхнасанд эдгээр дугуйнуудыг зарж болохгүй. Хэрэв баригдах юм бол хохирол төлбөрийг төлөх ёстой болно гэж хэлсэн. Тухайн өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө Б.Уламбаярыг ганцаараа үйлдсэн гэж мэдүүлвэл ял шийтгэл нь хүнд тусах байх гэж бодоод гурвуулаа үйлдсэн гэж мэдүүлсэн гэв.
1.3. Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхнасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Б.Уламбаяр бид хоёр Нарантуул зах дээр явж байгаад миний 100.000 төгрөгийг хулгайд алдсан. Тэгээд эгчрүүгээ залгахад эгч одоо яахав дээ гэж хэлсэн. Эгч хөдөө явах гэж байгаа мод бэлтгэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Б.Уламбаяр бид хоёр Амархүү ахын гэрлүү очиж Б.Уламбаярын хувцасыг авахаар очсон. Тэгээд тэнд очоод хоол идчээд уйдаад сууж байгаад гадаа гарсан чинь гадаа машин байсан. Тэгээд очоод харсан чинь гоё обуд харагдсан. Тэгээд харсан чинь нэг дугуй нь сул байсан. Тэгэхээр нь би Б.Уламбаярт хэлсэн. Тэгтэл Б.Уламбаяр хоёулаа үүнийг зараад чиний алдсан мөнгийг олж авах уу гэхээр нь би тэр үед тэгье гэж хэлсэн. Тэгээд яаж авах уу гэхэд Б.Уламбаяр нь Б.Бат-Оргил ах руу залгаад Амархүү ахыг зараад дундаас ашиг авч болно гэж хэлээд дуудъя гэсэн. Тэгээд Б.Бат-Оргил ахыг ирэхээр нь дугуйг аваад явсан гэв.
Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Амархүүгийн:...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3-220 тоотод амьдардаг. Би 2018 оны 03 дугаар сарын 08-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө Алтай хотхонд байдаг хүүгийнхээ гэрт очиж хоносон. Тэгээд маргааш өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн үдээс хойш гэртээ ирэхэд манай хашаанд тавьсан байсан миний өөрийн эзэмшлийн 66-84 УНА улсын дугаартай Сонота-5 маркийн машин тавьсан байсан бенз загварын обудтой 4 ширхэг өвлийн дугуйны хамтаар хулгайлан авч явсан байсан. Гэртээ хариад хашаандаа машинаа харсан чинь бүр дугуйнуудыг нь обудтой нь хамт тайлж аваад доор нь хөнгөн цагаан блок, тоосго чулууны хамтаар эвж орхиод дугуй обудыг маань аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх 28-29/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Уламбаярын:...Би 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Гачууртаас орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Амархүү ахын нийтийн байранд Мөнхнасантай хамт хоносон. Тэгээд нийтийн байрандаа хоноод 2018 оны 03 дугаар сарын 09-ний өглөө болж байхад Нарантуул захруу Мөнхнасан пүүз авна гэхээр нь хамт явсан захдээр очоод пүүз авах гэсэн боловч мөнгөө халааснаасаа гээсэн. Тухайн үед Мөнхнасангийн пүүз авах гэж байсан 100,000 төгрөгийг би халаасандаа хийчих байсан. Тэгээд зах дээр очоод пүүзээ авч чадаагүй тэндээсээ Мөнхнасан бид хоёр тэдний гэрлүү Гачууртруу яваад Мөнхнасангийн гэрт нь очсон. Тухайн үед Мөнхнасан надад хадгалуулсан мөнгөө нэхэхээр нь би Мөнхнасанд хандан Манай нийтийн хашаанд бенз обудтай машины дугуй байгаа, тэр дугуй обудыг нь аваад зарья мөнгөө олоод авчихъя гэж хэлсэн. Тэгсэн чинь Мөнхнасан зөвшөөрсөн. Бас энэ тухай би Мөнхнасангийн ах Бат-Оргилд хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд бид 3 нийлээд тэр шөнө буюу 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 2018 оны 03 дугаар сарын 10-нд шилжих шөнө Гачууртаас нийтийн байранд ирээд хашаанд нь байсан Сонота-5 маркийн авто машины 4 дугуй обудыг нийлж тайлаад авч явсан. Дугуйг тайлж авахад Мөнхнасан бид хоёр тайлж авсан. Бат-оргил ах хашааны гадаа машиндаа сууж байсан гэх мэдүүлэг. /хх-34/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бат-Оргилын:....Би 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байхад манай дүү Мөнхнасан болон манай хамаатны хүүхэд болох Уламбаяр нар гаднаас мөнгөө алдсан гэж орж ирсэн. Тэгээд тэр хоёр надад хэлэхдээ Нарантуул зах дээр явж байгаад 100.000 төгрөгөө хулгайд алдсан мөнгөө буцааж олж авмаар байна гээд тэр хоёр нийлээд надад хандаж Уламбаяр ярихдаа Миний түрээслэн амьдарч байсан байрны байдаг машины 3 салаа хайлшин обудыг дугуйтай нь хамт тайлаад авъя, тэгээд мөнгө болгоё гэж надад хэлсэн. Тухайн үед нь надад бас мөнгөний хэрэгцээ гарсан байсан учраас зөвшөөрсөн. Тэгээд бид 3 нийлээд 2018 оны 03 дугаар сарын 09-ний 00:00 цаг болж байхад гэрээсээ Гачууртаас гараад Уламбаярын түрээсэлж байсан байрны гадаа ирсэн. Тэгээд байрны гадаа ирсэн чинь 2 давхарын айл унтаагүй гэрэлтэй байсан. Бид 3 тэр айлыг унтахыг хүлээгээд машин дотор сууж байгаад нийтийн байрны 2 давхарын айл гэрлээ унтраагаад унтахаар нь манай дүү Мөнхнасан, Уламбаяр 2 хашааруу ороод 4 дугуйг тайлаад аваад гарч ирсэн. Тэгээд тухайн шөнө бид 3 гэрт хулгайлан авсан дугуйнуудаа аваачиж тавиад унтсан. Тэгээд өнөөдөр цагдаад баригдсан гэх мэдүүлэг. /хх 35-36/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны гэрч Б.Мөнхнасангийн:...Би 2018 оны 03 дугаар 08-ны өдөр манай хамаатны хүүхэд болох Уламбаяртай хамт түүний өмнө нь хөлслөж байсан одоогоор хаягийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Өмнө нь түрээслэн амьдарч байсан нийтийн байранд орой 19-20 цагийн орчимд ирж хоносон. Тэгээд тэндээ бид 2 хамт хоноод маргааш өглөө нь Нарантуул захруу явсан. Учир нь гутал авах гэж байсан юм. Манай хамаатны хүүхэд Уламбаяр надтай хамт зах руу явсан. Тэгээд зах дээр очоод гутал авч чадаагүй. гутал авах гэж байсан мөнгөө алдчихсан. Тухайн үед миний гутал авах гэж байсан мөнгийг Уламбаяр хадгалж байсан. Тэгээд бид хоёр гутлаа авч чадаагүй манай гэр лүү Гачуурт руу явсан. Гачуурт руу явах замдаа Уламбаяр бид 2 хоорондоо одоо яанаа мөнгөө алдчихаад гутлаа авч чадаагүй, ээж, аав уурлана яах бэ гээд яриад явж байхад Уламбаяр надад хандаж Манай хашаанд байгаа Сонота машины обудыг хулгайлчихья, тэгээд алдсан мөнгөө олж авъя гэж надад хэлэхээр нь би тухайн үед зөвшөөрсөн. Тэгээд тухайн өдөр гэртээ байж байхад манай ах Бат-Оргил оройны 20 цаг өнгөрч байхад гаднаас таксинд явчихаад орж ирэхээр нь бид 2 мөнгөө алдсан олж авья гэж хэлсэн. Тэгсэн чинь манай ах тухайн үед зөвшөөрөөд бид 3 нийлээд хулгайлахаар болсон. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 09-ний шөнө гэрээс 00 цагт гараад дугуй хулгай хийсэн айлын хашааны гадаа 00 цаг өнгөрч байсан байх тухайн үед нийтийн байрны 2 давхарын айл унтаагүй гэрэлтэй байхаар нь тэр айлыг унтахын хүлээсэн. Тэр айл гэрлээ унтраагаад унтахаар нь Уламбаяр бид 2 хашаа руу нь орж машины 4 ширхэг дугуйг тайлж авсан. Тэгээд тухайн шөнө гэртээ ирж хоносон гэх мэдүүлэг. /хх-37/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батзаяагийн:...2018 оны 03 дугаар сарын эхээр өдрийг санахгүй байна. Мөнхнасан ажил хийгээд хэдэн төгрөгтэй байсан ба тэр мөнгөөр хувцас авна гээд Нарантуул гарсан ба Уламбаяр хамт явсан, тэгээд өдөр буцаж ирэхдээ мөнгөө гээчихлээ гэж хэлсэн, хулгайд алдсан гэж хэлээгүй. Гар утас алдсан талаар хэлээгүй сүүлд би энэ хэргийн талаар асууж байхдаа тэр мөнгөө алдсан өдөр гар утсаа давхар алдсан гэдгийг мэдлээ. Нарантуул зах дээр явж байхдаа Уламбаяр халаасандаа хийж яваад алдчихсан гэж ярьсан, дүүгийн хувцас нь халаасгүй байсан юм шиг байгаа юм, энэ хоёрын ярианаас ойлгосон. Мөн мөнгөө гээчихлээ одоо ээж аавд юу гэж хэлнэ дээ гэхээр нь Гачууртад манай ээж ааваар малаа харуулж байсан айл нь мод бэлдүүлж саравчаа янзуулна гэж ярьж байсан нь санаанд ороод тэр айлд очиж ажил хийж мөнгөө ол гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр ажлын хувцасаа авна гээд Уламбаярын гэрлүү нь явсан. Шөнө орой 1-2 цагийн үед гэртээ Уламбаяр, Бат-оргил, Мөнхнасан гурав ирцгээсэн гэх мэдүүлэг. /хх-38/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цогтсайханы:...Миний бие Тэбэ сервис ХХК-нд ажиллаад 6 жил гаран болж байна. 2018 оны 02 дугаар сард ажил дээрээ байж байтал Бат-Оргил ирээд манайхаас такси авна гэж ирсэн боловч тухай үед манайд түрээслэх машин байгаагүй дуусчихсан байсан ба манай нягтлан бодогч нар надтай уулз гэж хэлсэн байна лээ, надад тухайн үед гаргаад авчихья гэж бодсон нэг машин байсан. Ингээд Бат-Оргил ирж надтай анх танилцсан. Тэгээд бид хоёр ярилцаад би өөрийн нэрээр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр компанитай 47-64 УБҮ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл түрээсэлж авахаар болсон бөгөөд нийт 13 сая төгрөгөөр тооцож ажлын 5 өдрөөр 400 хоногтой, өдрийн 30,000 төгрөг тушаахаар, мөн урьдчилгаа нэг сая төгрөгийг өөрөөс төлж дээрх машиныг түрээслэх гэрээ хийж аваад цааш нь Бат-Оргилтой хувь хүмүүсийн хоорондох гэрээ хийчихсэн юм. Хэрэв Бат-Оргил хугацаандаа машиныг гаргаад авчих юм бол ахдаа нэг сар илүү яваад өгчихөөрэй шагналд нь гэж амаар тохирсон байсан. Компаниас надад тавьсан шалгуур болзолыг би бас Бат-Оргилд тавьсан, урьдчилгаа гэж надад эхэлж 500,000 төгрөг сүүлд 300,000 төгрөгийг цувуулж нийтдээ 800,000 төгрөг надад өгсөн. Бат-Оргил авснаасаа хойш өдөр бүр орлогоо надад тушаадаг ба би цааш төлж тушаадаг бөгөөд сүүлийн 5 хоног төлөөгүй байна. Урьдчилгаа тушаасан мөнгө машины нийт үнэлгээнээс хасагдаж тооцогдохгүй журамтай, энэ урьдчилгаа мөнгөөр баазаас завсар үйлчилгээ гэж тооцогдоод явдаг. Бат-Оргилын хулгайн хэрэгт холбогдсон асуудлын талаар би мэдэхгүй, мөн тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилж Бат-Оргилд хариуцуулсан талаар мэдлээ, миний хувьд Бат-Оргилтой хийсэн гэрээгээ цуцлах болно, шалтгаан нь машинаар хууль бус зүйл хийсэн, мөн орлого төлбөрөө төлөөгүй 3 хоног, машин тэрэг эвдэрсэн тохиолдолд хураах журамтай, мөн мотор нь цохиод эвдэрчихсэн гэнэлээ энэ асуудлаар Бат-Оргилтой гэрээний дагуу уулзаж гэрээний дагуу асуудлаа шийдвэрлүүлнэ, мөн тээврийн хэрэгслийг надад хариуцуулж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг. /хх-39/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цэцэнпилийн:...Б.Уламбаяр бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа ба энэ намар Этүгэн дээд сургуульд элссэн бөгөөд хотод суралцаж байх хугацаандаа манайд цуг байдаг юм. Хэрэгт холбогдсон талаар өнөөдөр мэдлээ бидэнд хэлэхгүй нуучихсан байна өчигдөр цагдаагаас Уламбаярын эцэг рүү нь хэлж бид мэдлээ. Бид нар садан төрлийн хүүхдүүд бөгөөд багаасаа хамт байсан Уламбаяр хичээл сургуульдаа жигд сайн, сагсан бөмбөг тоглодог сонирхдог архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв муу зуршил, гэр бүлгүй, төлөв томоотой залуу байгаа эцэг эх нь Увс аймагт байгаа энд яг өөрийн төрсөн ах дүү нь байхгүй миний эх Пүрэвсүрэн нь Уламбаярын эх Нямсүрэнтэй эгч дүүгийн хүүхдүүд байгаа юм. Лхагвасүрэн эгч миний болон Уламбаярын нагац эгч. бид хөдөө байгаа ах эгч нарынх нь хүүхдүүдийг хотод байгаа бид л харж ханддаг. Б.Баторгил, Б.Мөнхнасан нар мөн бидний үеэл эгч дүүсийн хүүхдүүд их даруухан төлөв томоотой, урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй, сайн залуучууд, ажил амьдралтай болчихоод хотод сууршаад амьдралаа эхлүүлэх зорилготой ирцгээсэн залуучууд юм гэх мэдүүлэг. /хх-44/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. хохирогч Амархүүгийн мэдүүлэг /хх 28-29/, яллагдагч Б.Уламбаяр Б.Бат-Оргил, Б.Мөнхнасан нарын мэдүүлэг /хх 34-37/, гэрч Б.Батзаяагийн мэдүүлэг /хх-38/, гэрч Б.Цогтсайханы мэдүүлэг /хх-39/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол ажиллагааны тэмдэглэл /хх 14-15/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 22-25/, эд зүйлийн үнэлгээний баримт /хх 83-84/ зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Бат-Оргил, Б.Уламбаяр, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхнасан нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгын 3-220 тоот хашаанаас Ц.Амархүүгийн эзэмшлийн 66-84 УНА улсын дугаартай Соната-5 маркийн автомашины 4 ширхэг дугуйг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, хэрэглэж, 47-64 УБҮ улсын дугаартай Соната-6 загварын авто машин ашиглан нууцаар, хууль бусаар хулгайлан авч 920.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Ц.Амархүүгийн:....Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3-220 тоотод амьдардаг. Би 2018 оны 03 дугаар сарын 08-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө Алтай хотхонд байдаг хүүгийнхээ гэрт очиж хоносон. Тэгээд маргааш өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн үдээс хойш гэртээ ирэхэд манай хашаанд тавьсан байсан миний өөрийн эзэмшлийн 66-84 УНА улсын дугаартай Сонота-5 маркийн машин тавьсан байсан бенз загварын обудтой 4 ширхэг өвлийн дугуйны хамтаар хулгайлан авч явсан байсан. Гэртээ хариад хашаандаа машинаа харсан чинь бүр дугуйнуудыг нь обудтой нь хамт тайлж аваад доор нь хөнгөн цагаан блок, тоосго чулууны хамтаар эвж орхиод дугуй обудыг маань аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх 28-29/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Уламбаярын гэрчээр мэдүүлсэн:....тухайн үед Мөнхнасан надад хадгалуулсан мөнгөө нэхэхээр нь би Мөнхнасанд хандан Манай нийтийн хашаанд бенз обудтай машины дугуй байгаа, тэр дугуй обудыг нь аваад зарья мөнгөө олоод авчихъя гэж хэлсэн. Тэгсэн чинь Мөнхнасан зөвшөөрсөн. Бас энэ тухай би Мөнхнасангийн ах Бат-Оргилд хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд бид 3 нийлээд тэр шөнө буюу 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 2018 оны 03 дугаар сарын 10-нд шилжих шөнө Гачууртаас нийтийн байранд ирээд хашаанд нь байсан Сонота-5 маркийн авто машины 4 дугуй обудыг нийлж тайлаад авч явсан. Дугуйг тайлж авахад Мөнхнасан бид хоёр тайлж авсан. Бат-оргил ах хашааны гадаа машиндаа сууж байсан гэх мэдүүлэг. /хх-34/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бат-Оргилын гэрчээр мэдүүлсэн:..... Уламбаяр ярихдаа Миний түрээслэн амьдарч байсан байрны байдаг машины 3 салаа хайлшин обудыг дугуйтай нь хамт тайлаад авъя, тэгээд мөнгө болгоё гэж надад хэлсэн. Тухайн үед нь надад бас мөнгөний хэрэгцээ гарсан байсан учраас зөвшөөрсөн. Тэгээд бид 3 нийлээд 2018 оны 03 дугаар сарын 09-ний 00:00 цаг болж байхад гэрээсээ Гачууртаас гараад Уламбаярын түрээсэлж байсан байрны гадаа ирсэн. Тэгээд байрны гадаа ирсэн чинь 2 давхарын айл унтаагүй гэрэлтэй байсан. Бид 3 тэр айлыг унтахыг хүлээгээд машин дотор сууж байгаад нийтийн байрны 2 давхарын айл гэрлээ унтраагаад унтахаар нь манай дүү Мөнхнасан, Уламбаяр 2 хашааруу ороод 4 дугуйг тайлаад аваад гарч ирсэн. Тэгээд тухайн шөнө бид 3 гэрт хулгайлан авсан дугуйнуудаа аваачиж тавиад унтсан. Тэгээд өнөөдөр цагдаад баригдсан гэх мэдүүлэг. /хх 35-36/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мөнхнасангийн гэрчээр мэдүүлсэн:... Гачуурт руу явах замдаа Уламбаяр бид 2 хоорондоо одоо яанаа мөнгөө алдчихаад гутлаа авч чадаагүй, ээж, аав уурлана яах бэ гээд яриад явж байхад Уламбаяр надад хандаж Манай хашаанд байгаа Сонота машины обудыг хулгайлчихья, тэгээд алдсан мөнгөө олж авъя гэж надад хэлэхээр нь би тухайн үед зөвшөөрсөн. Тэгээд тухайн өдөр гэртээ байж байхад манай ах Бат-Оргил оройны 20 цаг өнгөрч байхад гаднаас таксинд явчихаад орж ирэхээр нь бид 2 мөнгөө алдсан олж авья гэж хэлсэн. Тэгсэн чинь манай ах тухайн үед зөвшөөрөөд бид 3 нийлээд хулгайлахаар болсон. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 09-ний шөнө гэрээс 00 цагт гараад дугуй хулгай хийсэн айлын хашааны гадаа 00 цаг өнгөрч байсан байх тухайн үед нийтийн байрны 2 давхарын айл унтаагүй гэрэлтэй байхаар нь тэр айлыг унтахын хүлээсэн. Тэр айл гэрлээ унтраагаад унтахаар нь Уламбаяр бид 2 хашаа руу нь орж машины 4 ширхэг дугуйг тайлж авсан. Тэгээд тухайн шөнө гэртээ ирж хоносон гэх мэдүүлэг. /хх-37/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Уламбаяр, Б.Бат-Оргил, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхнасан нарыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 920.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Амархүү нь гомдол санал байхгүй, шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож шүүгдэгч нарт хуульд зааснаас доогуур ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн будаг нь халцарсан хуучин домкран 1 ширхэг, дугуйн дорцов 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Б.Бат-Очирын эзэмшлийн 47-64 УБҮ улсын дугаартай саарал өнгийн Хьюндай Соната маркийн суудлын автомашиныг битүүмжилсэн байх тул битүүмжлэлийг цуцалж дээрх битүүмжилсэн авто машиныг “ТЭБЭ СЕРВИС” ХХК-ний эзэмшилж буцаан шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Засгууд овогт Буянтөрийн Бат-Оргил, Улган овогт Баттулгын Уламбаяр, өсвөр насны шүүгдэгч Засгууд овогт Буянтөрийн Мөнхнасан нарыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Уламбаярыг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын, шүүгдэгч Б.Бат-Оргилыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхнасанг 1/нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уламбаярт 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, шүүгдэгч Б.Бат-Оргилд 1 /нэг/ жил 1 /нэг/ сар, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхнасанд 1/нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Уламбаяр, Б.Бат-Оргил, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхнасан нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн будаг нь халцарсан хуучин домкран 1 ширхэг, дугуйн дорцов 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 47-64 УБҮ улсын дугаартай саарал өнгийн Хьюндай Соната маркийн суудлын автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, “ТЭБЭ” сервис ХХКомпаний эзэмшилд буцаан шилжүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уламбаяр, Б.Бат-оргил, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхнасан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
2018-06-19 10 цаг 20 минут
2018-05-27 18 цаг 20 минут