| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00034/И |
| Дугаар | 302/ШШ2025/00694 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2025/00694
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 5-р хороо, П гудамж, К 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг, Т ХХК-ний
Хариуцагч: Б аймгийн Ц сумын 5-р баг Бор бургаст оршин суудаг, М д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийтдээ 5,234,926 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж чадахгүй бол баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахыг хүссэн иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А , Т /У хотоос цахимаар/,
Хариуцагч М ийн өмгөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е нар оролцов.
Хариуцагч М д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд өөрийн эзгүйд, сонгож авсан өмгөөлөгчийг оролцуулж хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч М д холбогдох үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийтдээ 5,234,926 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж чадахгүй бол баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр О , М нар нь Т ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 6,500,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хийгээгүй. Хариуцагч О нь оршин суух бүртгэлттэй хаягтаа амьдардаггүй, гадаад улсад оршин сууж байгаа болох нь тус аймгийн Ц сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч талаас О ээс татгалзаж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хамтран зээлдэгч М ээс нэхэмжилж байна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч М нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... миний хүү О тус байгууллагаас 2021 оны 5 дугаар сард уг зээлийг авсан ба О нь гэр бүлтэйгээ хамт 2022 онд К улсад ажиллахаар явсан. Одоо хүртэл М Улсад орж ирээгүй ба хэзээ ирэх нь тодорхой бус байна. Тухайн үед зээл авах үед хамтран зээлдэгчээр М би зээлийн гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Тухайн зээлийн үндсэн зээлдэгч О зээлийг төлөх ёстой бөгөөд хамтран зээлдэгч М би хариуцахгүй гэж бодож байна. Надад уг зээлийг төлөх ямар ч боломжгүй, би өрх толгойлсон эмэгтэй, надад ямар нэгэн хөрөнгө байхгүй, тэтгэврийн зээлтэй. Иймд Т ХХК-ийн нэхэмжилсэн нийтдээ 5,234,926 төгрөгийг М надаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 00 дугаартай ээлийн гэрээ, 00 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 00 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцаат гэрээгээр хариуцагч буюу үндсэн зээлдэгч О , хамтран зээлдэгч М нар нь 6,500,000 төгрөгийг, сарын хүү 3.10 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай нэхэмжлэгч Т ХХК-аас зээл авсан байжээ.
4.2 Уг зээлийн гэрээний үндсэн зээлдэгч О Б аймгийн Ц сумын 5-р баг Бор бургаст оршин суух хаягтай болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №12/162 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №00 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.
4.3 Б аймгийн Ц сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаар, 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 81 дугаартай тус тус тодорхойлолтуудад: Тус багийн иргэн Шарив овогтой Оразбек (РД:00 ) дугаартай хаягт албан ёсоор оршин суух бүртгэлтэй боловч 2022 онд К улсад гэр бүлийн хамт нүүж явсан нь үнэн, гадаадад оршин суугч иргэн мөн гэсэн байна.
4.4 Хариуцагч буюу үндсэн зээлдэгч О нь зээлээ төлөөгүй, оршин суудаг хаягтаа байхгүй, Бүгд Найрамдах К Улс руу гэр бүлээрээ явсан гэдэг нь хариуцагч М ийн тайлбар, багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон.
5.Нэхэмжлэгч Т ХХК нь анх шүүхэд хариуцагч О , М нарт холбогдуулан тэд нараас үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийтдээ 5,234,926 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж чадахгүй бол баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахыг хүсжээ.
6.Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу хариуцагчаар зөвхөн хамтран зээлдэгч М ийг тодорхойлж түүнээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар шаарджээ.
7.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК-ний хариуцагч М д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч Т ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч О , Н.Майргүл нар нь 00 дугаар Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 6,500,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээний зүйлийг шилжүүлсэн, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан үйл баримтуудын талаар талууд маргаагүй, гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
7.2 Хариуцагч (үндсэн зээлдэгч) О , хариуцагч (хамтран зээлдэгч) М нар нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Т ХХК-аас 6,500,000 төгрөгийн зээл авч, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр Б аймгийн Ц сумын 9 дүгээр баг Х 14 гудамж, 1417 тоот хаягт байршилтай 64 м.кв талбайтай Ү-00 дугаартай хувийн сууц, Б аймгийн Ц сумын 9-р баг Харгант 14 гудамж 1417 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай Э-00 дугаартай өвөлжөөний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж үндсэн зээлдэгчээр О , хамтран зээлдэгчээр ээж нь М тус тус гарын үсэг зурсан нь үйл баримтаар тогтоогдсон.
7.3 Талууд гэрээ байгуулагдсан талаар болон зээлийн хэмжээний талаар маргаагүй байх ба хариуцагчийн зүгээс уг мөнгийг би аваагүй, ашиглаагүй тул зээлийн төлбөрийг хамтран зээлдэгчийн хувьд хариуцах боломжгүй гэж маргажээ.
7.4 Нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч О , М нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
7.5 Гэвч нэхэмжлэгч Т ХХК нь тухайн хэрэглээний зээлийг олгохдоо зээлдэгч О ийн өмчлөлийн 64 м.кв талбайтай таван өрөө хувийн сууц, түүний эзэмшлийн 700 м.кв газар болон гэрийн эд хогшлыг барьцаалсан, зээлийг О ийн дансанд шилжүүлсэн, зээл олгосноос хойш 2022 онд О нь гэр бүлээрээ К улсад явсан, түүнээс хойш ирээгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон.
7.6 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан №00 тоот Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь хариуцагч М мөн байжээ.
7.7 Гэвч үндсэн зээлдэгч О , хамтран зээлдэгч М нарын Т ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан №00 тоот Зээлийн гэрээ (хэрэглээний зээл)-ний 2 дугаар зүйлийн 2.1.7-д хамтран зээлдэгч-энэхүү зээлийн гэрээний нөхцөлөөр зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан боловч энэ нь гэрээний ерөнхий зарчмын зохицуулалт бөгөөд тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.15 дахь заалтад М улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцна гэж хамтран зээлдэгчийн үүрэг хүлээх үндэслэл журам, нөхцөлийг тодорхой заасан байна.
7.8 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч М нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.15-д заасан нөхцөл байдал үүсэж тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцахаар тохиролцсон байжээ.
7.9 Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.15-т заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд хариуцагч М нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7-д заасан зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
8.Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.15-дахь заалтад заасан үндсэн зээлдэгч буюу хариуцагч О ийн талаар гэрээнд заасан зээлдэгч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, сураггүй алга болсон зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нараас энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
9.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК-ний хариуцагч М ээс үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийтдээ 5,234,926 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж чадахгүй бол баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,710 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ний хариуцагч М ээс үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийтдээ 5,234,926 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж чадахгүй бол баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ