| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/02615/И |
| Дугаар | 191/ШШ2025/03116 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/03116
2025 04 14 191/ШШ2025/03116
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, дугаар хороо, Е са Ам гудамж, өөрийн байранд байрлах, Ха ба ХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У хот, Б дүүрэг, дугаар хороо, Э д гудамж, тоотод оршин суух, Че овогт Ул-ы Ел /РД:......../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 23,454,915 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ха ба ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Ел нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус банктай ......... дугаартай зээлийн гэрээ байгуулж 24,900,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан бөгөөд талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон дараах эд хөрөнгө, эрхийг барьцаалсан. Үүнд: 1. Б дүүрэг, дугаар хороо, Э д гудамж, тоот хаягт байрлах, ......... улсын бүртгэлийн дугаартай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц,
2. Б дүүрэг, дугаар хороо, Э д гудамж, тоот хаягт байрлах, ........ улсын бүртгэлийн дугаартай 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар юм.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 3,320,000 төгрөг, зээлийн хүү 1,503,017.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,432.79 төгрөг төлсөн.
У.Ел нь ........ дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.
Хугацаа хэтэрсэн хоног 143, зээлийн үлдэгдэл 21,580,000 төгрөг, хүү 1,928,733 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,182 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 23,454,915 төгрөг,
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 23,454,915 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч У.Ел нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөрийн үлдэгдэл 23,454,915 төгрөгийг дараах байдлаар сар бүр хэсэгчлэн төлж барагдуулна. Ингэхдээ 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,931,867 төгрөгийг Ха ба ХК-ийн 100260000045 тоот дансанд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга нь У.Ел /РД:......../ гэж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа ......... дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ.
Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус, дутуу хийгдсэн тохиолдолд 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн .......... ипотекийн гэрээний дагуу барьцаалсан дор дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Үүнд,
1. Б дүүрэг, дугаар хороо, Э д гудамж, тоот хаягт байрлах, ......... улсын бүртгэлийн дугаартай, 144 м.кв талбай бүхий хувийн сууц,
2. Б дүүрэг, дугаар хороо, Э д гудамж, тоот хаягт байрлах, ........ улсын бүртгэлийн дугаартай 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар гэж харилцан тохиролцож нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар, нөгөө талаас хариуцагч У.Ел нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ха ба ХК нь хариуцагч У.Ел холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,454,915 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч У.Ел нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,454,915 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,931,867 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Ха ба ХК-д төлж барагдуулан энэ талаар мэдэгдэж,
Хэрэв хариуцагч У.Ел нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч У.Ел-ийн өмчлөлийн нэгж талбарын ......... дугаартай, Б дүүрэг, дугаар хороо, Э д гудамж, тоот хаягт байрлах, ........ улсын бүртгэлийн дугаартай 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх, Б дүүрэг, дугаар хороо, Э д гудамж, тоот хаягт байрлах, ......... улсын бүртгэлийн дугаартай, 144 м.кв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч Ха ба ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,426 төгрөгөөс 172,713 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 172,713 төгрөг болон хариуцагч У.Ел-ээс улсын тэмдэгтийн хураамжид 172,713 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ха ба ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ха ба ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Ел-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,454,915 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч У.Ел нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,454,915 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг
2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг,
2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг,
2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг,
2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,931,864 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,931,867 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Ха ба ХК-д төлж барагдуулан энэ талаар мэдэгдэж,
Хэрэв хариуцагч У.Ел нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч У.Елийн өмчлөлийн нэгж талбарын ......... дугаартай, Б дүүрэг, дугаар хороо, Э д гудамж, тоот хаягт байрлах, ........ улсын бүртгэлийн дугаартай 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх, Б дүүрэг, дугаар хороо, Э д гудамж, тоот хаягт байрлах, ......... улсын бүртгэлийн дугаартай, 144 м.кв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ха ба ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,426 төгрөгөөс 172,713 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 172,713 төгрөг болон хариуцагч У.Ел-ээс улсын тэмдэгтийн хураамжид 172,713 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ха ба ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ