Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 302/ШШ2025/00699

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х аймаг, Х сум, Ц багт оршин суух, А ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б аймаг, Ц сум, 3 дугаар багт оршин суух, К -т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдаж авсан малын үнээс үлдсэн 9,835,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е нар оролцов.

Хариуцагч К т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч А нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2023 оны 4 дүгээр сард өөрийнхөө малыг худалдахаар Х аймгийн зарын группт зар тавьсны дагаа К нь утсаар холбогдож нийт 319 толгой бог малыг худалдаж авахаар тохирсон. Улмаар 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр С.Хайрлыс гэх хүний эзэмшлийн 00 улсын дугаартай ачааны машинаар Х аймгийн Х сумын Ц багт ирж 319 толгой малыг нийт 35,835,000 төгрөгөөр үнэлж авч, би хамт явж малуудыг Ц сумын 03 дугаар багт хүргэж өгсөн. Гэтэл уг мөнгийг өгөхгүй байсан тул 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Х аймгийн Ц багаас аавын машиныг авч 216,000 төгрөгт шатахуун хийж өөрийн биеэр тус аймгийн Ц суманд очиж К т уулзаж 26,000,000 төгрөгийг бэлэн авсан. Анх мал худалдаж авахдаа болон 26,000,000 төгрөгийг бэлэн өгөхдөө үлдсэн мөнгөө 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр болж тус тус гарын баримт бичиж өгсөн. Гэвч одоо хүртэл үлдсэн мөнгө өгөхгүй байна. Түүний 100 толгой сэрх гэж хэлээд өгсөн боловч 66 толгой сэрх, 35 толгой багзаг гэж хэлсэн боловч тэр нь 70 толгой болж тус тус өөрчлөгдсөн гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөө биечлэн ирж, хашаанаас нэг бүрчлэн гаргаж тоолж, авчиж явсан.Мөн замдаа 20 толгой мал дарагдаж үхсэн ,тэр үхсэн малыг хасаж тооцоо гэснийг зөвшөөрөхгүй, би хамт явж Ц сумын 3 дугаар багт байдаг түүний хашаанд малыг буулгаж оруулж өгөөд явсан. Иймд хариуцагчаас малын үнээс үлдсэн 9,835,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч К ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:....нэхэмжлэгч бид хоёр нэг айлын хүргэн базууд тул бие бие сайн таньдаг. А нь 2023 оны хавар К улсад нүүхээр болж малаа зарна гэж зар тавьсан ба надад холбогдож утсаар мөн ярьсан. Би түүнээс 319 толгой мал авсан үнэн. Уг малыг ачиж Ц суманд орох замдаа 20 толгой мал дарагдаж үхсэн, тэр малыг хасаж тооцоо хийнэ гэж тохирсон. Мөн түүний 100 толгой сэрх гэж хэлээд өгсөн боловч 66 толгой сэрх болсон, 35 толгой багзаг гэж хэлсэн боловч тэр нь 70 толгой болж тус тус өөрчлөгдсөн тул түүнд 26,000,000 төгрөгийг бэлэн өгөхдөө тооцоо дуусгахаар болсон. Мөн тухайн малууд хэт туранхай, өвөлдөө хөлдсөн байсан, 80 толгой хонь, ямаа нь очсоны дараа үхсэн тул би их хэмжээний хохирол амссан тул төлөхгүй гэж маргажээ.

4.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Хариуцагч К нь нэхэмжлэгч А аас 45 толгой хонь тус бүрийн үнэ 1,200,000 төгрөг, бүгд 5,400,000 төгрөг, 139 толгой ямаа тус бүрийн үнэ 115,000 төгрөгөөр бүгд 15,985,000 төгрөг, шүдлэн 35 толгой тус бүрийн үнэ 70,000 төгрөг, бүгд 2,450,000 төгрөг, сэрх 100 толгой тус бүрийн үнэ 120,000 төгрөг бүгд 12,000,000 төгрөг, бүгд 319 толгой малыг нийт 35,835,000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдаж авч түүнээс 26,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн казахаар бичсэн гарын баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд түүнд талууд маргаагүй байна.

4.2 Харин хариуцагч К нь нэхэмжлэгч А аас худалдаж авсан 319 толгой бог малын үнээс 9,835,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн талаар маргаагүй, уг 319 толгой малаас 20 толгой мал ачиж ирэхдээ замдаа дарагдаж үхсэн, тэр малыг хасаж тооцоо хийнэ гэж нэхэмжлэгчтэй тохирсон. Нэхэмжлэгчээс 100 толгой сэрх гэж хэлээд өгсөн боловч 66 толгой сэрх, 35 толгой багзаг гэж хэлсэн боловч тэр нь 70 толгой багзаг болж тус тус өөрчлөгдсөн, мөн туранхай болоод өвөлдөө хөлдөж үхсэний улмаас их хохирол амссан тул төлөхгүй гэж маргажээ.

4.3 Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч К ээс маргаан бүхий 319 толгой мал ачиж ирэхдээ 20 толгой мал дарагдаж үхсэн эсэх, уг малын үнийг тооцооноос хасаж тооцохоор нэхэмжлэгч А тай харилцан тохиролцсон эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй болно.

4.4 Түүнчлэн хариуцагч К нь нэхэмжлэгч А аас 319 толгой бог малыг худалдаж авахдаа өөрөө биечлэн очиж худалдан авч, талууд хамт машиндаа ачилцаж ирсэн, мөн ямар толгой малыг хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаарх баримтаа казах хэлээр үйлдсэн байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол тэрээр малын тоо толгой дутсан, малын туранхай байсан гэж шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж шүүх дүгнэлээ.

5.Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан бог мал худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

6.Хариуцагч К нь нэхэмжлэгч А аас худалдаж авсан 319 толгой бог малын үнээс 9,835,000 төгрөг үлдсэн болох нь түүний үйлдсэн гарын баримтаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч уг мөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч К нь төлөх үүрэгтэй байна.

7.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч К ээс малын үнээс үлдсэн 9,835,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 172,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К ээс малын үнээс үлдсэн 9,835,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ээс улсын тэмдэгтийн хураамжид 172,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ