Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 302/ШШ2025/00701

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан хариуцагч Х аас хоёр хүүхдийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сар хүртэлх тэтгэлгийн мөнгө 11,606,400 /арван нэгэн сая зургаан зуун зургаан мянгаа дөрвөн зуун/ төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Н д олгож, илүү нэхэмжилсэн 2,702,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан 00 улсын дугаартай Т маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Х ын өөрт нь үлдээж, хариуцагч Х аас уг тээврийн хэрэгслийн зөрүү үнэ болох 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан гэр бүлийн гишүүд болох Н , Л , Ж нарт олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х аас улсын тэмдэгтийн хураамжид 238,482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ