Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
Хэргийн индекс | 2426001520112 |
Дугаар | 2024/ДШМ/51 |
Огноо | 2024-10-08 |
Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 17.8.1., |
Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/51
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар зургаан /6/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг бүхэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр торгох ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх торгох ялыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр тогтоосугай” гэж өөрчлөн,
31 заалтыг нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х.Ж-д зургаан /6/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг дээрх торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй” гэж,
4 дэх заалтыг бүхэлд нь 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан /6/ сарын хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван /3/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн наян ес /89/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож наян ес /89/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 6 сар 89 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж,
5 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-д зургаан /6/ сар наян ес /89/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж
7 дахь заалтыг бүхэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ж.Ж нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Г, Ж.Ж нарт мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ