| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0397/З |
| Дугаар | 128/ШШ2026/0436 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2026/0436
2026 05 06 128/ШШ2026/0436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “О******* *******” ХХК /РД:*******/;
Хариуцагч: Нийслэлийг Засаг дарга;
Гуравдагч этгээд: О******* Х******* *******ын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Л*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж*******, Г.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, Ц.Л, хариуцагчийн өмгөөлөгч Г.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.“Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар “Барилга байгууламж, албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж;
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллы явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар захирамжийн үндэслэлээ “шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлж, нэхэмжлэгч “О******* *******” ХХК-ийн барьсан барилга нь О******* Х******* *******ын ашиглаж байсан газар дээр хууль бусаар барилга байгууламж барьсан гэж үзэж албадан буулгах” гэж;
2.2.Мөн Нийслэлийн Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн үндэслэлээ “Сдүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай нэхэмжлэгч “О******* *******” ХХК-д эзэмшүүлсэн 748 м.кв газрыг бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхардуулан олгосон гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон” гэж нэхэмжлэгч “О******* *******” ХХК-ийн барьж буй барилгыг албадан буулгаж, эзэмшил газрыг хүчингүй болгосон захиргааны актуудыг гаргасан байна.
2.3.Нэхэмжлэгч нь уг актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “”О******* *******” ХХК-д Сдүүрэг, 1 дүгээр хороо, Ж гудамж, 10 тоот хаягт байршилтай 749 м.кв уг газрыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 14-ний өдрийн тоот шийдвэр гарч уг шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар манай компанид 15 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг олгсон. Одоо ч уг газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байгаа ба 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээгээ шинэчилж Э- улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй болгож өгсөн. Газар дээрээ 25 давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар хүсэлт гаргасны дагуу Хот байгуулалт, хөгжлийн газар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар баталж, барилгын загвар зургийг баталсан. Үүний дагуу барилгын ажлын зургийг боловсруулж, холбогдох техникийн нөхцөлүүдийг авч, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0 дугаар, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 033 133/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр барилгын ажлаа эхэлсэн. Барилгын В2, В1, 1 давхрууд баригдаж байх хугацаанд -ын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газар гэх байгууллагаас нийслэлийн Засаг даргад гомдол гаргаснаар манай компанийн барилгын ажлыг зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалыг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга гаргасан. Энэхүү түдгэлзүүлэх тухай тушаалыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/ дугаар шийдвэр, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/ дугаар магадлал, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоол гарч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Манай компани барилгын ажлын гэрчилгээг түдгэлзүүлэх шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа зогсоож, 5 жил хүлээцтэй байж байтал нийслэлийн Засаг дарга маргаан бүхий 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар "Барилга байгууламж албадан буулгаж, газар чөлөөлөх тухай" захирамжийг гаргасан байна. Хариуцагч захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар "Барилга байгууламж албадан буулгаж, газар чөлөөлөх тухай" захирамжийг гаргаж байгаа тухайгаа манай компанид огт мэдэгдээгүй, барилга нурааж байгаа талаар хажуу барилгад караокены үйл ажиллагаа явуулдаг н.Э гэж хүн мэдэгдсэн тул барилга барих гэж байгаа газар дээрээ очиход хэсэг бүлэг хүмүүс бидний өөрийн хөрөнгөөр хийсэн барилгын суурь болон нэг давхрыг нураахаар ажиллаж байсан юу болж байгаа талаар асуухад захирамж гарсан гэж хэлсэн. Ингэж бид захирамж гарсан талаар мэдсэн. Нийслэлийн Засаг даргаас дээрх хууль бус захирамжийг гаргаснаас болж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, манай компанид үлэмж их хэмжээний хохирол учрах нөхцөл байдал үүсэж байна. Захирамжид "шүүхийн шийдвэрийг нэн яаралтай биелүүлж, Нийслэлийн Сдүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О******* Х******* ******* ашиглаж байсан газар дээр хууль бусаар барьсан "О******* *******" ХХК-ийн байгууламжийг албадан буулгасугай" гэжээ. "шүүхийн шийдвэрийг нэн яаралтай биелүүлж” гэсэн нь үндэслэлгүй. Манай компанийн барилгыг албадан буулгах талаар шүүхийн шийдвэр огт гараагүй. Дээр дурдсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр "барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн А/74 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах" шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь барилгыг албадан буулгах тухай шийдвэр биш юм. "О******* х******* ******* ашиглаж байсан газар дээр" гэсэн нь үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар гадаад улс, гадаадын хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгох асуудлыг *******ын Их Хурал, Засгийн газар шийдвэрлэх журамтай бөгөөд манай эзэмшил газартай давхцах ямар нэгэн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх байхгүй. "хууль бусаар барьсан" гэсэн нь үндэслэлгүй. Дээр дурдсанчлан манай компанийн газар эзэмших эрх нийслэлийн Засаг даргын захирамжаар үүссэн, одоог хүртэл хүчин төгөлдөр. Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар, Эскиз зураг, олон байгууллагын техникийн нөхцөл, дүгнэлтүүд, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр хууль ёсны дагуу барилгаа барьж байна. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн байгаа нь газрын эрх, барилгын зөвшөөрлүүдийг хүчингүй болгосонд тооцогдохгүй, төр өөрөө бүх зөвшөөрлөө өгч бариулчхаад "хууль бусаар барьсан" гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь зөрчсөн хууль бус захирамж байна.
Нийслэлийн Засаг даргын дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бөгөөд өөрт нь зайлшгүй хандах шаардлагагүй тул шүүхэд нэхэмжлэлээ гаргалаа. Нэн яаралтай албадан буулгах үр дагавартай захирамжид холбогдох маргааныг яаралтай шийдвэрлэн, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээж өгнө үү.” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн дүгнэлтээ хэлье. Энэ хэрэг дээр 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар захирамжтай холбоотой маргаан яригдаж байна. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа боловч дурдагдаж байгаа 2023 оны *******ын дээд шүүхийн 24 дүгээр тогтоол болон анхан шатны шүүхийн 2022 оны 845 дугаар шийдвэрүүд нь барилга байгууламжийг албадан буулгах агуулгатай шийдвэр биш гэдэг нь илэрхий тогтоогдож байна. Тухайн шүүхийн шийдвэрүүдэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцаж байна гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Гэхдээ тухайн дүгнэлтийн агуулгыг *******ын дээд шүүхийн тогтоолтой нь бүтэн агуулгаар нь уншаад үзэхээр газрын асуудал маргаантай байгаа учраас уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилга байгууламжийн ажлыг үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн агуулгаар дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн хариуцагч байгууллагын түдгэлзүүлсэн шийдвэр зөв байна гэсэн агуулгатай болохоос биш барилга байгууламжийг нураа гэсэн шийдвэр гараагүй байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг нэн яаралтай биелүүлж гэсэн үндэслэл нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Мөн тухайн захирамжийн утга агуулгыг шүүх хуулийн дагуу үгийнх нь шууд утгаар тайлбарлах ёстой. Гэтэл тухайн акт дээр барилга байгууламжтай холбоотой асуудал, ашиглаж байсан газар гэсэн агуулгаар бичигдсэн байгаа нь өнгөрсөн цагийн утгаар буюу тухайн эрх дуусгавар болсон мэтээр илэрхийлэгдэж байна. Мөн хариуцагч талаас 3 дугаар хавтаст хэргийн 235 дугаар талд ирүүлсэн хариу тайлбар дээр өнөөдрийн шүүх хуралдаанд ярьж байгаа 230 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа, уг тогтоолоор олгосон газартай давхцуулан нэхэмжлэгчид газар олгосон гэсэн утгатай тайлбар, өгүүлбэр огт байхгүй. Өөрөөр хэлбэл, 230 дугаар тогтоолоор газар олгосон гэх агуулгыг хариуцагч тал өөрөө ч сайн мэдэхгүй байсан нь асуулт асуух үед уг тогтоолыг хаана байгааг хайж байснаас харагдаж байна. Асуудалд таамгаар хандаж байна. 230 дугаар тогтоол нь барилгын байршил тогтоох тухай агуулгатай. Тухайн тогтоолын 11 дүгээр үндэслэлд дурдагдсан асуудал нь хүчингүй болсон 262 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Гэтэл хүчингүй болсон 262 дугаар тогтоолыг үндэслэж гарсан захиргааны акт өнөөдөр хүчин төгөлдөр, хуульд нийцсэн хэвээр байна гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, логикийн хувьд боломжгүй тайлбар юм. Тиймээс ямар нэг этгээдийн эзэмшиж, ашиглаж байсан газартай давхацсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн хууль бусаар барилга байгууламж барьсан гэж тайлбарлаж байгаа боловч яг яагаад хууль бус гэдгийг тайлбарлаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, бусдын газар дээр барьсан учраас хууль бус гэж тайлбарлаж байна. Хэрэв хэн нэгэн дур мэдэн очоод ямар ч зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга барьсан бол хууль бус гэж үзэж болно. Гэтэл энэ маргаан бүхий газарт миний үйлчлүүлэгч барилга байгууламж барихдаа бүх зөвшөөрлөө авсан. Тийм учраас нэхэмжлэгчийг буруутгах хууль бусаар авсан гэх үндэслэл байхгүй байна. Мөн маргаан бүхий газар давхцалгүй гэдэг нь 2017 оны А.Н шүүгчийн шүүхийн шийдвэр, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна. Тийм учраас хариуцагчийн давхцалтай байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Одоо дараагийн хууль хэрэглээний асуудал болох дугаар захирамжтай холбоотой асуудал руу оръё. Маргаан бүхий захиргааны акт дээр баримт бичиг хуурамчаар үйлдсэн, залилан мэхэлж газар авсан, хууль бус аргаар эзэмшил үүсгэсэн гэдэг агуулга ерөөсөө дурдагдаагүй. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудал нь энэ захиргааны маргаантай шууд хамааралгүй учраас уг асуудлыг үндэслэн захиргааны хэргийг түдгэлзүүлэх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс хууль зүйн үндэслэлийн хувьд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан гаргасан шийдвэрээ хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна.Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан эрх зүйн хамгаалалт бий болно. Ийм учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн байр сууриа илэрхийлж байна. Мөн гуравдагч этгээдийн зүгээс сая асуулт, хариултын үеэр нэг зүйлийг тодорхой хэлсэн. Тухайлбал Маргаан бүхий захиргааны актуудыг хэвээр үлдээлээ гэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг хэрхэн сэргэх талаар асуухад сэргээгдэх эрх ашиг байхгүй гэж хариулсан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу О******* Х******* ******* эзэмшиж байгаа газар, газрын хэмжээ гэх зүйл байхгүй. Тиймээс давхцал байхгүй гэж үзэж байна” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид маргаан бүхий захиргааны 2 актын асуудлыг хэлэлцлээ. Нэг нь “О******* *******” ХХК-ийн өмчлөлийн барилгыг нураах тухай шийдвэр. Тухайн актын үндэслэл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг яаралтай биелүүлэх гэж ц дээр хараар бичигдсэн байгаа. Энэ хүрээнд нотлох баримтуудыг судалж үзэхэд тухайн 3 шатны шүүхийн шийдвэр нь О******* Х******* *******ад эрүүгийн журмаар шалгагдаж байгаа маргаантай асуудлыг шалгаж дуусах хүртэл барилгын ажлыг үргэлжлүүлэхийг зогсоох тухай асуудлыг хэлэлцсэн болохоос биш, баригдсан барилгыг нураах тухай агуулга огт байхгүй байгаа нь илэрхий байна. Энэ хүрээнд “О******* *******” ХХК-ийн өмчлөлийн барилгыг шууд нураах, албадан чөлөөлөх тухай Засаг даргын захирамж үндэслэлгүй гарсан нь хэд хэдэн нөхцөлөөр нотлогдлоо. Нэгдүгээрт, гол үндэслэл болгож байгаа шүүхийн шийдвэрт нураах, албадан чөлөөлөх тухай агуулга огт байхгүй байна. Энэ бол хамгийн том зөрчил. Хоёрдугаарт, нэхэмжлэгч компани барилгыг хууль бусаар барьсан гэх нөхцөл байдал өнөөдрийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мэтгэлцээний хүрээнд тогтоогдсонгүй. Гуравдугаарт, тухайн барилгыг нураах тухай захирамж гарсан өдөр, цаг хугацаанд газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байсан байна. Түүнийг цуцалсан шийдвэр гараагүй байсан байна. Мөн Засгийн газрын тэмдэглэлд барилгыг албадан нураа гэсэн агуулга ерөөсөө байхгүй байна. Гэтэл ийм хүрээнд бид ингэж ойлгосон гэж тайлбарлаж байгаа нь хууль бус, үндэслэлгүй байна гэдэг нь илэрхий тогтоогдлоо. Нэмж хэлэхэд, улсын байцаагчийн ерөнхий дүгнэлт гарсан гэх хуулийн заалтыг мөн үндэслэл болгосон. Гэтэл ийм дүгнэлт байхгүй гэдгийг хариуцагч өөрөө албан бичгээр нотолж гаргаж ирсэн байгаа. Хоёр дахь асуудал нь газар эзэмших эрхийг цуцалсан асуудал байгаа. Ингэхдээ гол үндэслэл болгосон хуулийн заалт болон тайлбар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхацсан гэх асуудал байгаа. Өнөөдөр авсан нотлох баримтуудыг судалж, мэтгэлцсэн хүрээнд харахад О******* Х******* *******ын эзэмших, ашиглах хүчин төгөлдөр эрхтэй газартай давхацсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Уг нь эзэмших эрх байх боломжгүй. Энэ хүрээнд нэлээд удаан мэтгэлцлээ. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгчид гэрээ хэлэлцээр явагдаж байгаа, ажлын хэсэг гарсан, өмнөх тогтоолууд байгаа гэж мэтгэлцсэн боловч энэ нь нотлох баримтын хүрээнд тогтоогдсонгүй. Учир нь уг газрыг сүүлд олгосон 1981 оны 262 дугаар тогтоол нь 1994 оны 51 дүгээр тогтоолоор хүчингүй болсон. Харин 230 дугаар тогтоолоор олгогдсон нь хэвээр үлдсэн гэж О******* Х******* *******ын өмгөөлөгч шинээр тайлбар гаргаж ирлээ. Гэхдээ энэ тайлбар нь шууд үгүйсгэгдэж байгаа нь тухайн 230 дугаар тогтоолын 11 дүгээр хэсэгт Ленин клубийн 1.5 га гэдгийг 262-т үндэслэн гэж үг, үсгээр нь бичсэн байгаа. Харин энэ нь тодорхой хугацаанд нөхцөлтэйгөөр газар олгож байгаа тухай биш, зөвхөн 262-ыг үндэслээд 1.5 га гэж дурдсан байгаа. Тийм учраас 262 дугаар тогтоол нь хугацаагүйгээр, төлбөргүйгээр эзэмшүүлсүгэй гэсэн агуулгатай, эрх олгосон шинжтэй тогтоол байсан байна. Мөн 1994 онд гарсан тогтоолыг өөрөөр тайлбарлах гэж оролдож байна. Энэ нь өөрсдийнх нь хүсэлтээр С хотын өмчлөлд шилжүүлсэн. Дипломат статус байхгүй учраас тухайн газрын асуудал нь дипломат гэрээний хүрээнд ашиглагдаж байгаа газар биш, иймд Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх боломжтой гэсэн хүрээнд гарсан шийдвэр байна. Энэ нь илэрхий харагдаж байгаа. Үүнээс хойш тухайн газрыг Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хэд хэдэн тохиолдолд олон байгууллага, аж ахуйн нэгжид олгож ирсэн байна. Жишээлбэл, галерей, Бамбарууш кафе зэрэг олон газарт олгогдсон. Эдгээр газруудыг манай газрыг залилж, мэхэлж авсан гэж О******* Х******* ******* маргаж байгаа асуудал миний мэдэхээр байхгүй. Энэ дээр та бүхэн шүүхэд зөв мэдээлэл өгөх ёстой байх. Өнөөдрийн байдлаар Газрын тухай хууль болон бусад хууль, журмын дагуу О******* Х******* *******ад газар тодорхой нөхцөлөөр, төлбөртэйгөөр эзэмшүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байна. Харин “О******* *******” ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг талд нь Нийслэлийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад нөгөө талд нь Монгол *******ын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй, Засаг даргын газар эзэмшүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, гэрээ, гэрчилгээ, 1981 оны 262 дугаар тогтоол хүчин төгөлдөр биш, зөвхөн байршил тогтоосон тухай 230 дугаар тогтоолыг үндэслэж энэ тогтоолоор газар эзэмшиж байгаа гэж маргаж байгаа нь үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй асуудал. Хэт нэг талын эрх ашгийг хамгаалж ийм тайлбар хийж байгаа нь харамсалтай байна. Мөн Засгийн газрын тэмдэглэл гарсан учраас хүчингүй болгоно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Нийслэлийн Засаг дарга өөрөө хууль дээдлэх зарчимд үндэслэж ажиллах үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн тусгай зарчмуудын хамгийн эхэнд хуульд нийцэх зарчим байдаг. Захиргааны байгууллага үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулах үүрэгтэй. Үүний хамгийн эхний шаардлага нь хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах. Засгийн газар тэмдэглэлээрээ үүрэг, даалгавар өгсөн байж болно. Гэхдээ та бүхэн бодит байдлыг тогтоох, тодруулах үүргийнхээ хүрээнд хүчин төгөлдөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэртэй асуудал байна, эргэж харж, тодруулж өгөөч гэж Засгийн газарт албан бичгээр хандсан уу гэхээр хандаагүй байгаа. Цавчаадах гэсэн учраас бид цавчсан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Энэ нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гэж байх утга, ач холбогдлыг алдагдуулж байна. Нэг талдаа газар олгосон тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад нөгөө талдаа Засгийн газрын тэмдэглэл байна гэдэг тайлбар хэлж байна. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэр бидэнд хамаагүй, Засгийн газрын тэмдэглэлээ дагана гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Энэ нь хариуцагч өөрөө хууль сахиж ажиллаж байгаа эсэх, хэний эрх ашигт үйлчилж байгаа нь ил тод харагдаж байна. Үүнийг та бүхэн залруулж ажиллах ёстой байх. “О******* *******” ХХК нь Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаанд оролцож, төлбөрөө төлөөд, Монгол *******ын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу газраа эзэмшиж, газрын төлбөрөө төлөөд явж байгаа. Гэтэл үүнийг үгүйсгэх хэмжээний ямар хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр, ямар хүчин төгөлдөр тогтоол, шийдвэр байна вэ гэхээр зөвхөн 1981 оны 230 дугаар тогтоолыг О******* Х******* *******ын өмгөөлөгчийн гаргасан тайлбараас барьж авч маргаж болохгүй. Мөн нэмж хэлэхэд, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан асуудлыг нэхэмжлэгчид холбоотой учраас энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй тайлбар. Өөрөөр хэлбэл, О******* Х******* ******* эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзээд эрүүгийн журмаар гомдол гаргаж, шалгуулж байгаа. Энэ асуудал өнөөдрийн байдлаар шалгагдаж байгаа гэдэг дээр хэн ч маргахгүй. О******* Х******* *******ын зүгээс шалгаад тогтоочихсон, яллагдагчаар татсан, асуудал тодорхой болсон гэх санаа хэлж байгаа боловч Монгол *******ын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн дагуу шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Өмнө нь захиргааны шүүхээр шийдвэрлүүлж залилсан гэх асуудлыг *******ын дээд шүүх хүчингүй болгож, буцаасан. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч зөв зүйлчлүүлэхээр гэж залруулж байсан. Гэтэл тийм зүйл байхгүй. Өөр гэмт хэргийн шинжтэй асуудал байгаа эсэхийг шалгаж тогтоохыг Дээд шүүх хийх боломжгүй гэсэн үндэслэлээр буцаасан байдаг. Эндээс харахад өнөөдрийн байдлаар хэн нэгнийг гэм буруутайд тооцсон, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй нөхцөлд нийслэл урьдчилсан байдлаар дүгнэлт хийж, эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа, “Нийслэлийн Засаг дарга хохирогчоор тогтоогдсон гэх үндэслэлээр газрыг хүчингүй болгоё гэсэн логик, хууль зүйн үндэслэл байх боломжгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий асуудлын хүрээнд баригдаж байгаа барилгыг үргэлжлүүлэн барихгүй байх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр аль хэдийн гарсан. Ингэснээр О******* Х******* *******ын эрх ашиг хамгаалагдсан. Барилгын ажил үргэлжлэхгүй, гэрчилгээ олгогдохгүй байгаа. Гэтэл маргаан шийдэгдээгүй байхад барилгыг нь нурааж, газрыг нь чөлөөлөөд О******* Х******* *******ад өгөх гэж байна гэсэн агуулгыг Г.Х өмгөөлөгч 3 удаа хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан байх. Бид энэ газрыг О******* Х******* *******ад өгөх гээд байгаа юм гэж тодорхой хэлсэн. О******* Х******* *******ын маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад барилгыг нь нурааж, газрыг нь чөлөөлөөд урьдчилж өгөх гэж байгаа нь хариуцагчийн үйл ажиллагаа хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа вэ гэдэг асуудал гарч ирж байна. О******* Х******* ******* гомдол гаргасан төдийд зөв, буруу нь тогтоогдоогүй байхад нөгөө талын эрхийг хүчээр хязгаарлаж, өмчийг нь нурааж, газрыг нь чөлөөлдөг хууль, журам Монгол *******ад байхгүй гэж би ойлгож байна. Тиймээс ийм байдлаар хууль зүйн үндэслэл тайлбарлаж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ маргаан өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүрэн шийдвэрлэгдэх боломжтой асуудал мөн” гэв.
3.4.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол *******ын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлээр Гадаад харилцааны яам, Боловсролын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт холбогдох үүрэг чиглэлийг өгсөн.
Засгийн газрын дээрх хуралдаанд Нийслэлийн Засаг дарга нь Монгол *******ын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд оролцсон бөгөөд уг хуралдаанаар Монгол *******ын нутаг дэвсгэрт байрлах О******* Х******* *******ын өмч болох нэрэмжит клубийн эд хөрөнгө болон түүний орчны газрын маргаантай асуудлын талаар Монгол *******ын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.У Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийсэн.
Уг танилцуулгад "... Олон улсын гэрээний тухай Венын конвенцын 27 дугаар зүйлд "Олон улсын гэрээний оролцогч нь гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй", 54 дүгээр зүйлд "Гэрээг зогсоох буюу түүнээс оролцогчид гарах боломжийг гэрээний заалтын дагуу буюу ямар ч үед бүх оролцогч улсын зөвшөөрлөөр, бусад хэлэлцэн тохирогч улстай зөвшилцсөний дагуу шийдвэрлэнэ" гэж заасан байдаг боловч талуудын хооронд байгуулсан 1971, 1972, 1979, 1980 оны хэлэлцээрт тэдгээрийн үйлчлэлийг зогсоох, тэдгээрээс гарах, хүчингүй болгох асуудлыг зохицуулсан заалт тусгагдаагүй байна. Иймд эдгээр гэрээ хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоох эсхүл тэдгээрээс гарах асуудлыг Венын конвенцын 54 дүгээр зүйлийн в-д заасны дагуу "... бүх оролцогч улсын зөвшөөрлөөр, бусад хэлэлцэн тохиролцогч улстай зөвшилцсөний дагуу" шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцсэн. Дээрх асуудлын хүрээнд Улаанбаатар хот дахь хуучнаар нэрэмжит Засгийн газар хоорондын хэлэлцээрийн клубийн дипломат статусыг баталгаажуулах, төслийн тухай хэлэлцэгдсэн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхээс өмнө О******* Х******* *******ын өмчлөлд байсан В.И. Лениний нэрэмжит клуб (цаашид "Ленин клуб" гэх)-т хамаарах 1.05 га газрыг О******* Х******* *******ын нэр дээр байсныг урьд өмнөх Нийслэлийн Засаr дарга нарын шийдвэрээр Монгол *******ын иргэн, хуулийн этгээдэд (маргаан бүхий захирамжид хамаарах "О******* *******” ХХК) олгосон нь асуудал нь нэрэмжит клубийн дипломат статусыг баталгаажуулахад өмч болон өмчийн орчны газрыг ашиглах
Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нэг мөр шийдвэрлэхэд хүндрэл учруулж байгаа талаар дурдсан. Тиймээс нэрэмжит клубт хамаарах 1.05 га газрын дипломат статусыг баталгаажуулж О******* Х******* *******ын Засгийн газар болон Монгол *******ын Засгийн газар хооронд хэлэлцээр хийхэд саад болж буй урьд өмнөх Нийслэлийн Засаг дарга нарын шийдвэрээр Монгол *******ын иргэн, хуулийн этгээдэд олгосон газрын маргааныг шийдвэрлэх үүргийг Монгол *******ын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлийн 1-д "В.И. Лениний нэрэмжит клубийн барилга, түүний ашиглалтад хамаарах 1.05 га газрын тодорхой хэсгийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар олгосон шийдвэрийг цуцалж, маргааныг эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нт даалгаж" шийдвэрлэсэн.
Энэхүү Засгийн газрын үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргаас Монгол *******ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг "Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.", Монгол *******ын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3 дахь заалтад "нийслэл хот нь орчны аюулгүй байдал хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ", 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана", "Монгол *******ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт "Засаг даргыг харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн" гэж заасныг баримталсан.
Маргаан бүхий захирамжийн үндэслэлд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно", гэж заасныг үндэслэж гаргасан.
Мөн О******* Х******* ******* нь Сдүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрэмжит клубийн барилга, орчны газрыг өөрийн өмч гэж үзэж Монгол *******ын эрх бүхий байгууллагад удаа дараа хандаж байсан, мөн Монгол *******ын Засгийн газрын хуралдааны 40 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн , 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжуудыг тус тус гаргасан болно.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/ тоот шийдвэрт "... Нийслэлийн Засаг даргаас 2014 онд "Д интернейшнл" ХХК-д барилгын доорх газрыг эзэмших эрх олгосон нь давхар маргаан дагуулсан, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна." гэж заасанд нийцээгүй хууль бус ажиллагаа болсон, мөн Ленин клубийн барилгын доорх газрыг О******* Х******* *******ын үл хөдлөх эд хөрөнгийг барилгын доорх газраас салангид авч үзэх эрх зүйн боломж байхгүй, О******* Х******* *******ын барилгын доорх газрыг болон барилгын өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчны газрыг О******* Х******* *******ын өөрийн эзэмшилд ашиглах эрхтэй талаар дүгнэсэн бөгөөд энэ шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Мөн нэрэмжит клуб түүний цогцолборт хамаарах үл хөдлөх хөрөнгийг нурааж, суурин дээр барилга барих эрхийг иргэн У.Болд гэмт хэрэг үйлдэх замаар хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авч, өмчлөгчөөр бүртгэсэн гэх асуудалд "О******* *******" ХХК-ийг холбогдогчоор татаагүй боловч эрүүгийн гэмт хэрэгт хэлэлцэгдэж байгаа объект нь нэрэмжит клубийн барилга болон орчны доорх газар болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон доорх албан бичгээр нотлогдож байна. Үүнд
1.Мөрдөх эрх бүхий байгууллагаас ".. "Д и" ХХК-ийн захирал У.Б О******* Х******* *******ын өмчийн нэрэмжит клубийн цогцолбор, кино сангийн барилгыг ашиглаж байхдаа 2014 онд 322 м.кв хэмжээтэй газар, кино сангийн барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан" гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, прокурорт шилжүүлсэн талаарх Монгол *******ын Ерөнхий Прокурорын газрын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбатын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/4509 тоот албан бичиг;
2Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Б.Уын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн "Хохирогчоор тогтоох тухай" мөрдөгчийн тогтоолд". У Болд нь үргэлжилсэн үйлдлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх 322 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дугаартай шийдвэрээр тухайн газрыг 748 м.кв болгон өөрчлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэрийг гаргуулж, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар "О******* *******" ХХК-д 748 м.кв газрыг олгуулсны улмаас төрд их хэмжээний буюу 61,332,480 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б. Г оролцох болсон" дурдсан зэргээр тогтоогдож байгаа болно.
Нийслэлийн Прокурорын газраас хэргийг хянаад, яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллы оролцогчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхэд шилжүүлээгүй байх бөгөөд О******* Х******* *******ын нэрэмжит клубийн өмчийн газрын асуудлыг хууль бусаар шилжүүлэн авсан талаарх эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна
Мөн Монгол *******ын Засгийн газар болон О******* Х******* *******ын Засгийн газар хооронд В.И. Лениний нэрэмжит клубийн дипломат статусыг баталгаажуулах хэлэлцээр үргэлжилж байгаа тул эдгээр асуудлуудыг эцэслэн шийдвэрлээгүй болохыг анхаарч үзэхийг хүсье.
Энэ талаар Монгол *******ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ХЭГ/2456 дугаар албан бичигт "Монгол *******ын Ерөнхий сайдын 2016 оны 91 дүгээр захирамжаар Монгол *******ад байгаа О******* Х******* *******ын үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр үргэлжилж байгаа" талаар дурдсан байна.
Иймд Венын конвенцын дагуу хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр хийх бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга дээд газрын тогтоол шийдвэрийг биелүүлж, маргаан бүхий захирамжуудыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Жич, Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч "О******* *******" ХХК-тай эвлэрэн хэлэлцэх боломжтой бөгөөд энэ талаар уулзалт зохион байгуулж, албан бичгээр хандаж байсан болно.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захиргааны актууд агуулгын хувьд хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүхээс шийдвэр гаргахдаа дараах зүйлсийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 230 дугаар тогтоолын 11 дэх заалтад Сайд нарын Зөвлөлийн тогтоолыг үндэслэн Ленин клубт зориулан 1.5 га газрыг тус тус олгосугай гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс олгосон шийдвэр биш гэж тайлбарлаж байгаа асуудал нь тухайн депутатын тогтоолын хамгийн сүүлийн хэсэгт зааснаар үгүйсгэгдэж байна. Энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа учраас Засгийн газрын 2024 оны 40 дүгээр тэмдэглэл гарсан. Уг 40 дүгээр тэмдэглэлээр газрыг цуцлах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Засаг дарга өөрийн хуулиар олгосон эрх хэмжээнийхээ дагуу Засгийн газрын тэмдэглэлийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Гэхдээ энэ асуудал дээр шүүх зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийг бус, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг мөн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Учир нь уг хуралдааны тэмдэглэлийн гол агуулга нь Засаг даргад газар эзэмших эрхийг хүчингүй болгох чиглэл өгсөн. Мөн 3 дахь заалтад О******* Х******* *******ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх хоёрдугаар шатны хэлэлцээрийн төслийг эцэслэн шийдвэрлэх, батлуулах ажлыг Гадаад харилцааны сайд Н.Б, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Н.Ц нарт үүрэг болгосугай гэж заасан. Тэгэхээр хэрэв Засаг даргын захиргааны актыг шүүх хүчингүй болголоо гэж үзсэн ч энэ хуралдааны тэмдэглэлээр тухайн асуудлыг цаашид шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа нөхцөл байдлыг мөн харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ хуралдааны тэмдэглэлээр газар олгох асуудлыг Гадаад харилцааны сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга нарт үүрэг болгосон байгаа учраас магадгүй нэхэмжлэгч талын эзэмшиж байгаа газартай давхцуулан газар ашиглах эрх олгогдох асуудлыг бид үгүйсгэхгүй. Шүүгчийн зүгээс өмнөх асуултуудаар Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээд болох Ленин клубт газар эзэмшүүлэх эрхтэй байсан уу, гэрээ байгуулсан уу, гэрчилгээ олгосон уу гэсэн асуудлуудыг тодруулж асуусан. Энэ дээр хууль зүйн хүрээнд авч үзвэл тусгай хэрэгцээний газартай холбоотой асуудлаар Засаг даргад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй учраас Засаг дарга гуравдагч этгээдэд газар олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийгээгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал удаа дараа гаргаж байгаа. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 28 дугаар зүйлийн 28.3.4-т зааснаар нотлох баримтыг заавал цуглуулах үүргийг захиргааны байгууллага хүлээхгүй. Тийм учраас өөрт байгаа нотлох баримтын хүрээнд захиргааны актаа гаргасан. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллы хүрээнд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учраас заавал сонсох ажиллагааг хийхгүй гэж хариуцагч нарын зүгээс үзсэн. Мөн нэмж хэлэхэд, шүүхээс маргаан бүхий актын үндэслэлийг асуусан бөгөөд 40 дүгээр тэмдэглэл гэж тайлбарласан. Уг 40 дугаар тэмдэглэлийн талаар тайлбар өгсөн. Харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 47 болон 48 дугаар зүйлд заасан үндэслэлүүдэд хамаарч хэрэглэгддэг гэж ойлгож байгаа. Практик дээр ч мөн ийм байдлаар хэрэглэж ирсэн. Хамгийн гол нь хүчингүй болгосон нь анхнаасаа бусдын ашиглаж байгаа газартай давхацсан гэх агуулгатай байсан. Энэ нь Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэл болж байгаа. Тийм учраас энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын шинжид хамаарахгүй. Харин эсрэгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хууль бус захиргааны актын шинжид хамаарна гэж үзэж байгаа. Хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус байдаг учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй гэж ойлгож байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүх бодит нөхцөл байдалд нийцсэн шийдвэр гаргаасай гэж хүсэж байна” гэв.
3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дүгээр хуралдааны тэмдэглэл нь захиргааны акт мөн гэж үзэж байгаа. Учир нь энэ энэ тэмдэглэлээр Засаг даргад тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Мөн уг тэмдэглэлийг гаргахдаа хавсаргасан танилцуулга болон холбогдох материалуудыг харахад Олон *******ын Венийн Конвенцтой холбоотой асуудлыг дурдсан байдаг. Тухайлбал, Венийн Конвенцын 27 дугаар зүйл болон газар давхацсан гэх асуудлыг энэ захирамж дээр тусгасан байгаа. Эдгээр нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрт мөн дүгнэгдсэн. Түүнчлэн Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 230 дугаар тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа нөхцөл байдлыг үндэслэн бид тухайн газар давхацсан гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргахдаа хууль бусаар олгосон гэдэг нөхцөл байдлыг шүүхийн шийдвэрт дурдсан байсан учраас Засаг даргын уг шийдвэрийг зөвтгөхийн тулд дугаар захирамжийг гаргасан. Энэ асуудалтай холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагыг ямар нэг байдлаар хохироохгүй байх үүднээс Нийслэлийн Засаг даргын зүгээс удаа дараа санал тавьж, хохиролгүйгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байсан. Ийм учраас хохироох зорилготой байсан асуудал байхгүй. Харин анхнаасаа хууль бус олгогдсон захирамжийг зөвтгөж шинэ захирамж гарсан учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна” гэв.
3.7.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газар ямар тохиолдолд газар эзэмшигчийн асуудалд оролцох талаар Газрын тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг. Засгийн газар тусгай хэрэгцээний зориулалтаар газар авах тохиолдолд тухайн газрын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцдэг зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг Нийслэлийн Засаг дарга дангаар санаачилж гаргаж ирсэн асуудал биш. Энэ хүрээнд авагдсан баримтуудыг харахад доороосоо дээшээ уламжилж шийдвэрлэх ёстой процесс тодорхой хэмжээнд эсрэг дарааллаар явагдсан байж болох талтай. Гэхдээ эндээс нэг зүйл харагдаж байгаа нь Газрын тухай хуульд газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газрыг тусгай хэрэгцээнд авч болно гэж заасан байдаг. Энэ эрх нь Засгийн газарт өөрт нь ч байна. Тийм учраас энэ газрын асуудал дээр нэг үйл баримтын хүрээнд талууд үндсэндээ үгүйсгэхгүй байгаа нэг зүйл нь байна. Тэр нь тухайн газрын байршлын хувьд маргаан байхгүй. Харин зөвхөн Монгол *******ын аж ахуйн нэгж эзэмших үү, эсвэл О******* Х******* ******* эзэмших үү гэдэг дээр маргаан байгаа нь тодорхой байна. Өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хүрээнд энэ маргаантай асуудлыг шийдвэрлэ гэсэн дараагийн алхам нь Засгийн газрын тэмдэглэлээр хэрэгжсэн гэж ойлгогдож байна. Энэ нь Газрын тухай хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон Засгийн газар хоорондын түвшинд хэрэгжиж байгаа ажиллагаа гэж тэмдэглэлээс харагдаж байна. Мөн тэмдэглэлийн 3 дахь хэсэгт Гадаад харилцааны яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тодорхой үүрэг даалгавар өгсөн байна. Иймд газрын асуудал болон дээр нь баригдаж байгаа барилга хоёрыг салангид ойлгох боломжгүй, хууль зүйн болон бодит нөхцөл байдлын хувьд салгах үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас баригдсан байгаа тухайн газрын асуудлаар би өмнө нь асуулт асуусан. Энэ дээр шүүх мөн дүгнэлт хийж үзээсэй гэж хүсэж байна. О******* Х******* *******ын өмч гэж яригдаж байгаа барилгын асуудал, мөн тухайн барилга дээр нэхэмжлэгч компанитай холбоотой хувь эзэмшил, гэрээ хэлцэл байгаа эсэх асуудал тодорхой байна. Нэхэмжлэгч компани болон У.Болд, “Д Интернэшнл” ХХК нарыг харилцан эсрэг ашиг сонирхолтой биш гэж харж байна. Энэ газар дээрх маргаантай объект, түүний доорх газрыг салгаж ойлгох боломжгүй. Мөн энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учраас шүүх энэ маргааныг шийдвэрлэх нь цаашид газар эзэмших эрх, өмчийн эрх үүсэх эсэхэд шууд нөлөөлөх нөхцөл байдал үүсгэж болохыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хэлэлцэгдэж байгаа асуудлыг Захиргааны хэргийн шүүх шууд хянан шийдвэрлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайлбал, Засгийн газрын 40 дүгээр тэмдэглэлийн хүрээнд өмнө нь 1 дүгээр хэлэлцээр хийгдсэн, одоо 2 дугаар хэлэлцээрийн төсөл боловсруулж, Засгийн газар хоорондын гэрээг өөрчлөх, соё******* батлуулах үүргийг Гадаад харилцааны яамны сайд н.Б болон н.Ц дарга нарт үүрэг болгосон байсан. Эндээс харахад өмнөх хэлэлцээрийн процесс аль хэдийн хэрэгжсэн, дараагийн шатны хэлэлцээрийн төсөл яригдаж байгаа гэж ойлгогдож байна. Тиймээс энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн асуудал гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэлтэй холбоотой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн О******* Х******* *******ыг оролцуулан Нийслэлийн Засаг дарга хамтран уулзаж, хэлэлцэж байгаа нөхцөл байдлаас харахад энэ маргаан зөвхөн газрын энгийн маргаан биш гэдэг нь харагдаж байна. Өмнөх жилүүдээс хойш үргэлжилж ирсэн үйл баримтын давхцал, газрын маргаан байгаа учраас шүүх энэ асуудлыг бүхэлд нь харгалзан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Элчин сайдын яамны 60 нот бичгийн талаар би дурдсан. Засгийн газартай харилцдаг уу гэж өмгөөлөгч асуугаад байсан. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нийт 35 удаагийн албан бичиг солилцсон үйл баримт байна. Хамгийн сүүлд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Монголын тал Ленин клубийн 1.5 га газартай холбоотойгоор 4 аж ахуйн нэгж газар эзэмшиж байгаа талаар мэдээлсэн, мөн 2 аж ахуйн нэгжтэй өөр газар дээр газар эзэмшихээр тохиролцох хэлэлцээр явагдаж байгаа, үлдсэн 2 аж ахуйн нэгжтэй мөн тохиролцох ажиллагаа үргэлжилж байгаа тухай мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт 2017 оны 18 дугаартай Засгийн газрын тогтоол байдаг. Үүнд, Монгол *******ын хууль тогтоомж болон олон улсын хэлэлцээрийн хүрээнд, гадаад улсын дипломат шугамаар эзэмшиж ашиглаж байгаа үл хөдлөх хөрөнгийн газрыг хувь этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон зохицуулалт байгаа. Нэгэнт талуудын хооронд хэлэлцээр үргэлжилж байгаа гэдгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийг шууд хэрэгсэхгүй болгох гэхээсээ илүү Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан нөхцөл байдлын хүрээнд илүү өргөн хүрээтэйгээр авч үзэж шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.
3.8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...1.Нийслэлийн Засаг даргаас О******* Х******* *******ын ашиглаж байсан газар дээр хууль бусаар барьсан "О******* *******” ХХК-ийн барилга байгууламжийг буулгахаар 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр дугаартай Барилга байгууламж албадан буулгаж, газар чөлөөлөх тухай захирамж гаргахдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/ дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/ дугаартай магадлал, Монгол *******ын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг захирамжийн үндэслэх хэсэгтээ ишилсэн байна.
2.Тухайн "О******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Хот байгуулалт хөгжлийн газрын даргын "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх" тухай 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дугаартай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг гурван шатны шүүхээс шийдвэрлэж, Монгол *******ын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023.04.03-ны өдрийн 24 дүгээр тогтоол гарч "О******* *******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болсон байдаг.
3.Монгол *******ын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолын ХЯНАВАЛ хэсэгт Хот байгуулалт хөгжлийн газрын даргаас гаргасан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дугаартай " О******* *******” ХХК-ийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай тушаалыг хуулийн хүрээнд гарсан захиргааны акт гэж үзэж дүгнэсэн.
4.Хот байгуулалт хөгжлийн газрын даргаас "О******* *******” ХХК-ийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай тушаалыг гаргах болсон үндэслэл шалтгаан нь О******* Х******* *******ын Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “О******* Х******* *******ын хууль ёсны эрх ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчиж, О******* талд өмнө олгосон байсан В.И. Лениний нэрэмжит клубийн эдэлбэр газар дахь барилга байгууламжийг гуравдагч этгээд дур мэдэн буулгаж, барилга барих зөвшөөрөл олгосонд эрс шийдэмгий эсэргүүцэж буйгаа илэрхийлж, холбогдох арга хэмжээг авахыг уриалсан" утга бүхий 11381н/1да ноот бичиг, Монгол *******ын гадаад харилцааны яамнаас Нийслэлийн Засаг даргад хандсан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09/4787 дугаартай "'дээрх барилга болон газрыг эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох тухай Нийслэлийн холбогдох захирамж, шийдвэрүүдийг түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах О******* Х******* *******ын Элчин сайдын яамны хууль ёсны эзэмшигчийн эрхийг сэргээж, бүртгүүлэх арга хэмжээг яаралтай авахыг мэдэгдсэн" албан бичиг зэрэгтэй холбоотой байдаг.
5.Дээрхээс үзвэл Хот байгуулалт хөгжлийн газрын даргаас гаргасан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дугаартай "О******* *******” ХХК-ийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай тушаал болон тус шүүхээр хянан хэлэлцэгдэж буй маргаан бүхий Нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамжуудын гарах болсон үндэслэл шалтгаан нь нэг буюу Монгол *******аас О******* Х******* *******ад олгосон өмч хөрөнгөтэй холбоотой гэж үзэж байна.
6.Нийслэлийн Сдүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт барьсан "О******* *******" ХХК-ийн барилга байгууламж, түүний доорх үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглаж буй 748 мкв газар нь хуучнаар нэрэмжит клубийн цогцолборт хамаарах Кино сангийн барилгын суурь, түүний дээр баригдсан юм. Иймд тус шүүхийн маргаан нь О******* Х******* ******* болон Монгол ******* хоорондын барилга болон түүнд хамаарах газрын ашиглалт, өмчлөлтэй холбоотой томоохон асуудалтай холбоотой юм.
7.1927 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот *******ын /цаашид "ЗСБНХУ"/ иргэдийн клубийн барилгад зориулж, Монгол *******аас 1.05 га хэмжээтэй хэсэг газрыг 3 жилийн хугацаатайгаар олгосон. 1929.04.11-ний өдөр Улаанбаатар хотод “Монгол-Зөвлөлт х******* ажил хэргийн клуб" нэртэйгээр (одоогийн В.И.Ленины нэрэмжит клуб /цаашид "Ленин клуб" гэх/) албан ёсоор нээж, улмаар 1930 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.05 га газрын эзэмших эрхийн хугацааг 30 жилээр сунгасан.
8.Бүгд Найрамдах Монгол Ард *******ын Сайд нарын Зөвлөлийн Эдэлбэр газар эзэмшүүлэх тухай 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 262 дугаар тогтоолоор Улаанбаатар хот дахь Ленин клубийн 1.05 га газрыг (хуучнаар)-ын ЭСЯ-нд үнэ төлбөргүй, татвар хураамжгүйгээр, хугацаагүй эзэмшүүлэхийг Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасан байдаг.
9.Үүний дагуу Улаанбаатар хотын Ардын Депутатын төлөөлөгчдийн хурлын гүйцэтгэх захиргаанаас 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 230 дугаар тогтоол гаргаж, тус тогтоолын 11 дэх хэсэгт дурдсанаар Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 262 тоот тогтоолыг үндэслэн 1.05 га газрыг Ленин клубт зориулан олгосон байдаг.
10.1992 оны 07 дугаар сарын 29-ний өдөр -ын Гадаад харилцааны яам болон С хотын захиргаа нарын хооронд Ленин клубийн барилгыг буюу 1.05 га газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2002 он хүртэл хугацаатайгаар түрээслүүлэх тухай Түрээсийн гэрээг байгуулж барилгыг түрээслэгч С хотын захиргааны мэдэлд шилжүүлсэн.
11.Улмаар Монгол *******ын Засгийн газраас 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 51 дугаар тогтоол гаргаж, -ын Засгийн газар С хотын даргын хүсэлтийн дагуу Улаанбаатар дахь Ленин клубийг С хотын мэдэлд шилжүүлж, уг байшинг дипломат албаны үйл ажиллд ашиглахгүй болсныг харгалзан "Эдэлбэр газар эзэмшүүлэх тухай" Бүгд Найрамдах Монгол Ард *******ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 262 дугаар тогтоолыг 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болгож, клубийн эзэмшилд олгосон 1.05 га газрын эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн засаг дарга шийдвэрлэхээр тогтоосон байдаг.
12.Бүгд Найрамдах Монгол Ард *******ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 262 дугаар тогтоол хүчингүй болгосон хэдий ч Улаанбаатар хотын Ардын Депутатын төлөөлөгчдийн хурлын гүйцэтгэх захиргаанаас 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаар тогтоолыг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгоогүй байдаг тул тус тогтоолын 11 дэх заалтын дагуу уг газар, үл хөдлөх хөрөнгийг О******* Х******* *******ын мэдэлд шилжүүлсэн нөхцөл байдал хэвээрээ байгаа буюу тогтоол нь одоо ч гэсэн үр дагавар үүсгэсэн хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол *******ын Засгийн газраас 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 51 дугаар тогтоол нь Ленин клубийн эзэмшилд олгосон 1.05 га газрыг дипломат зориулалтаар эзэмшүүлэхийг болиулсан болохоос О******* Х******* *******ын эзэмшилд олгосон газрыг хүчингүй болгоогүй, газрын эрхийг үгүйсгээгүй гэдэг нь тодорхой харагдана.
13.Тухайн үед Нийслэлийн Засаг даргаас тухайн үед Ленин клубийн эзэмшилд олгосон 1.05 га газрын эзэмшигчийг тогтоох асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд 1997 оны 10 дугаар сарын 21-ны өдөр О******* Х******* *******ын Гадаад харилцааны яам болон С хотын захиргаа нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ цуцлагдаж, 1997 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн О******* Х******* *******ын Элчин сайдын яамны ноот бичгээр түрээсийн гэрээ дуусгавар болсон тухай болон Ленин клубийн барилгын цогцолбор нь О******* Х******* *******ын Элчин Сайдын яамны мэдэлд эргэн орсон тухай мэдэгдсэн.
14.Улмаар Сдүүрэг, Энхты өргөн чөлөө 1.05 га газарт оршин буй, нийт 1,649,300 ам.долларын балансын өртөгтэй, дипломат зориулалт бүхий Ленин клуб, гаражын барилгуудыг -ын өмч болохыг баталгаажуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэж, 26008/Д дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байдаг.
15.Гэвч, О******* Х******* *******ыг Ленин клубийн өмчлөгчөөр тогтоосон 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 26008/Д дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахтай холбоотой "Ц ш х" ХХК-ийн *******ын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай Монгол *******ын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсоноор “Ц ш х" ХХК-ийн эрх зөрчигдсөн гэж үзэж 26008/Д дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
16.О******* Х******* *******ыг өмчлөгчөөр бүртгэсэн 26008/Д дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болсон шалтгаан нь 1999 онд Ленин клубийн барилгын өмчлөгчөөр О******* Х******* *******ыг бүртгэхдээ зориулалтыг дипломат зориулалттайгаар олгосноос үүдэн бус барилгын хэсгийг түрээслэгч Ц ш х" ХХК-ийн хувьд "Дипломат харилцааны тухай" Венийн конвенцийн дагуу түрээсэлж буй барилга нь дипломат зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа тул О******* Х******* *******ыг үл хөдлөх эд хөрөнгөд оруулсан хөрөнгийн талаарх маргааныг иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжгүй болсонтой холбоотой юм.
17. Тодруулбал, Монгол *******ын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай тогтоолын ХЯНАВАЛ хэсэгтээ: "Нэхэмжлэгч "Ц ш х" ХХК нь Ленин клубийн барилгыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар "дипломат зориулалт бүхий гэж бүртгэж, гэрчилгээ олгосноос түрээслэгчийн хувьд түрээсийн гэрээ, хөрөнгө оруулалтын асуудлаар иргэний эрх зүйн харилцаанд тэгш оролцох, шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж хохироход хүрч байгаа тухайгаа бүртгэлийн үйл ажиллагаатай холбон тайлбарлажээ. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас тухайн барилгыг "дипломат" зориулалт бүхий гэж бүртгэж, гэрчилгээ олгох үед зориулалт өөрчлөгдсөн байжээ.... Гуравдагч этгээд нь эрхийн зөрчилгүй холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, өөрийн өмчийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл дээд шүүхээс О******* Х******* *******ын Ленин клубийн барилгын өмчлөх эрхийг үгүйсгээгүй, харин О******* Х******* *******ыг өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ холбогдох нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн болон дипломат зориулалтаар гэрчилгээ олгогдсон шалтгаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.
18. Мөн, Монгол *******ын Засгийн газраас тусгай хэрэгцээнд зориулж О******* Х******* *******ад олгосон 1.05 га талбай бүхий газар болон дипломат албаны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг залилж авсан хэд хэдэн хууль бус үйлдлийн улмаас О******* Х******* *******аас газар ашиглагч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд тэдгээр хууль бус үйлдлийн тухай эрүүгийн хэрэг хянан шийдвэр ажиллагаа одоо явагдаж байгаа болно
19. Үүнтэй холбоотойгоор Сдүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023 дугаартай "шийтгэх тогтоол", Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024 ДШМ 187 дугаартай магадлалаар У.Б Ленин клубт хамаарах барилгыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байхдаа О******* Х******* *******ын өмч гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилан кино сангийн барилгыг өөрийн компанийн хөрөнгөөр шинээр барьж байгуулсан мэтээр баримт материал бүрдүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буюу бусдад их хэмжээний хохирол учруулж "залилах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.
20. Монгол *******ын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024\ХШТ\70 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ У.Болдын Ленин клубт хамаарах барилгыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байхдаа О******* Х******* *******ын өмч гэдгийг мэдсээр байж өөрийн хөрөнгөөр шинээр барьж байгуулсан гэж баримт бүрдүүлсэн үйлдэл нь "залилах" гэмт хэргийн шинжийг хангахгүй байх бөгөөд харин Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах" гэмт хэрэг, улмаар газрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 933 дугаартай шийдвэр гарсан нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устах" гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхыг үгүйсгэхгүй байна гэж дүгнэсэн байдаг
21. Улмаар У.Б холбогдох 2 дугаартай эрүүгийн хэргийг Сдүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024\ШЗ\1608 дугаартай "Хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан.
22. У.Болд нь Д И ХХК-ийн захирал байхдаа -ын өмчийн Ленин клуб, кино сангийн барилгыг түрээсээр ашиглаж байсан бөгөөд 2014 онд 322 мкв хэмжээтэй газар, кино сангийн барилгын өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авч, өөрийн хүү Б.Дмөрөнд газар эзэмших эрхээ шилжүүлж, улмаар Б.Дмөрөнгөөс тус газрыг "О******* *******” ХХК-д шилжүүлсэн байдаг. Түүнчлэн, У.Болд нь О******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн гэр бүлийн хүн бөгөөд 2017 оны О******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн ЗД, Нийслэлийн газрын албанд холбогдох хэрэгт О******* ******* ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнээс " О******* *******” ХХК нь У.Болдтой хамааралтай бөгөөд "ОРГИЛ *******” ХХК нь маргаан бүхий газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу, шударгаар олж аваагүй болох нь илэрдэг.
23. Нийслэлийн Засаг даргаас гаргасан маргаан бүхий захиргааны актуудад дурдагдсан 748 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг -ын өмч болохыг мэдсээр байж хууль бус баримт бүрдүүлэн гаргуулан авсан асуудлаар эрүүгийн хэрэгт нь хохирогчоор оролцож байгаа, тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр "ОРГИЛ *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.9.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн гаргасан хоёр захиргааны акт нь О******* Х******* *******ын эрх ашиг, сонирхолтой холбоотойгоор гарсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байна. Нөгөө талаас Монгол *******ын тал ямар эрх ашиг, сонирхолтой холбоотой вэ гэдэг асуудлыг өмнө нь хангалттай тайлбарласан. Монгол *******аас О******* Х******* *******ад олгогдсон газар эзэмших эрхтэй холбоотой асуудал байгаа. Мэтгэлцээн болон нотлох баримт шинжлэн судлах шатаас 1981 оны 230 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Захиргааны акт нь өөрөө тухайн актыг цуцлах, дуусгавар болгох, эсвэл биелэгдэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж, эрх зүйн үр дагавар нь хадгалагддаг. 262 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор 230 дугаар тогтоол хүчингүй болсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. 230 дугаар тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр эсвэл захиргааны байгууллагын шийдвэр байхгүй нь тодорхой байна. Энэ асуудлаар өмнө нь хариуцагч талаас тодорхой тайлбар гаргаагүй байсан. Харин өнөөдөр О******* Х******* *******ын өмгөөлөгчийн зүгээс энэ асуудлыг хөндөж тайлбарлаж байна гэх тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа нь хариуцлагагүй байна. Гэхдээ шүүх хуралдаанд гарч байгаа тайлбарууд нотлох баримтын нэг хэлбэр учраас шүүх тэдгээрт дүгнэлт хийж, үйл баримтын хүрээнд үнэлэх ёстой. Мөн 230 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа гэдэг нөхцөл байдлыг талууд үндсэндээ хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Тиймээс энэ дээр шүүх хууль зүйн дүгнэлтээ хийх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс 2 захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн захиргааны акт нь аль хэдийн биелэгдэж дуусгавар болсон захиргааны акт гэж ойлгож байгаа. Захиргааны актыг хүчингүй болгох үндсэн урьдчилсан нөхцөл нь тухайн акт хүчинтэй, эрх зүйн үр дагавар нь дуусгавар болоогүй байх ёстой. Харин тухайн актын үр дагавар аль хэдийн хэрэгжиж дууссан тохиолдолд түүнийг хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхлыг сэргээх нь тодорхойгүй болж байна. Тиймээс энэ асуудал дээр шүүх хууль хэрэглээний дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг нарийвчлан үнэлж үзээсэй гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “газар эзэмших эрх хүчингүй болгох, барилгыг албадан буулгах”-аар шийдвэрлэсэн захиргааны актад холбогдох үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
А.Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн талаар:
2.1.Сдүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх, Ленин клубын /одоо Санкт-Петрбург төв нэртэй болсон/ урд байрлалтай кино сангийн барилгыг доорхи газрыг өмнөх эзэмшигч Б.Дмөрөнгөөс “О******* *******” ХХК-д 322 метр квадрат газрыг шилжүүлсэн, мөн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг “О******* *******” ХХК шилжүүлэн авч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029873 дугаарт бүртгүүлсэн зэрэг үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн байгаа тул энэ талаар шүүх дахин тогтоохгүй./Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэртэй хэрэг/
2.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийдвэрээр “О******* *******” ХХК-ийн Сдүүргийн 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, хуучнаар нэрэмжит клубын урд байрлалтай 322 метр квадрат газрын хэмжээг 426,07 метр квадрат болгохыг даалгаж шийдвэрлэсэн.
2.3.Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчид Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээ олгож, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулахдаа гэрчилгээ, гэрээндээ эзэмших газрын хэмжээг 749 метр квадрат байхаар заасан байна. /ХХ-1-ийн 13, 16 дахь тал/
2.4.Энэ газар нь бусад этгээдийн эзэмших, ашиглах газартай ямар нэг давхцал байхгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1/2470 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн газрын кадастрын зургаар тогтоогдож байгаа ба хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт энэ үйл баримтыг няцаах баримт болон бусдын газартай давхацсан гэх нотлох баримт байхгүй байна. /ХХ-1-ийн 203-207 дахь тал/
2.5.Өөрөөр хэлбэл, Сдүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх уг газрыг гуравдагч этгээд О******* Х******* ******* ашиглах эрхтэйг нотлох бичгийн нотлох баримт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах гэрээ, эрхийн гэрчилгээ алга байна.
Б.Нэхэмжлэгчийн барилга байгууламж барих эрх үүссэн талаар:
2.6.“О******* *******” ХХК нь Сдүүргийн 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, 10 тоот хаягт байрлалтай 644 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, улсын бүртгэлийн Ү-2203029873 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авчээ. /ХХ-1-ийн 17 дахь тал/
2.7.Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газраас “О******* *******” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 520 метр квадрат талбайд багтаан үйлчилгээний зориулалттай барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон байжээ. /ХХ-1-ийн 18-19 дэх тал/
2.8.Хот байгуулалт, хөгжлийн газраас “О******* *******” ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 0006141, 0006142 дугаартай барилга буулгах эрх олгосон, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 0006457, 0006458 дугаартай Барилга баригдах талбайн хөрсний бэхэлгээ, хамгаалалтын түшиц хана барих эрх олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 034, 035 дугаартай үйлчилгээний барилга барих эрх олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус олгосон. /ХХ-1-ийн 27 дахь хуудаснууд/
2.9.Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалаар “О******* *******” ХХК-д олгосон 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс түдгэлзүүлсэн” талаар хууль зүйн дүгнэлт өгсөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/ дугаартай шийдвэр, *******ын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байна.
2.10.Эдгээр шийдвэрээр “... газрын маргаантай, эцэслэн шийдвэрлээгүй байгаа байдлыг харгалзан ...”, “... өмчлөх хууль ёсны эрхийн талаар зохих байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй ...”, “... нэрэмжит клубын барилгын доорхи газрыг уг үл хөдлөх хөрөнгөөс салангид авч үзэх эрх зүйн боломжгүй, барилгын доорхи газрыг болон барилгын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай орчны газрыг ашиглах эрхтэй ... талаар маргасан гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг өгч, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалыг хуулийн хүрээнд гарсан захиргааны акт гэсэн дүгнэлтийг өгчээ.
2.11.Энэхүү шүүхэд хянагдсан захиргааны актын дагуу “О******* *******” ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлж, тус компанийн барилга барих ажиллагаа түр зогссон байсан болох нь дээрх баримтуудаар нотлогдлоо.
В.Тогтоогдсон бусад үйл баримтын талаар:
2.12.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /тухайн үеийн нэрээр/ О******* Х******* *******ыг 1,05 га газар бүхий Ленин клуб, гражийн барилгын өмчлөгчөөр бүртгэж, 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 26008/Д дугаартай гэрчилгээг гаргуулсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, уг шүүхийн шийдвэрийг *******ын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэснээр уг шийдвэрүүд хүчин төгөлдөр үйлчилж байна.
2.13.Ингэснээр О******* Х******* *******ыг нэрэмжит клуб, түүнийг дагалдах барилгуудын өмчлөгч гэдгийг нотлох, Монгол *******ад хүчин төгөлдөр үйлчлэх баримт бичиг, улсын бүртгэл байхгүй болох нь нотлогдож байна.
2.14.Харин О******* Х******* ******* нь Монгол *******ын нутаг дэвсгэр дээр өөрийн хөрөнгөөр барьсан нэрэмжит клуб, түүнийг дагалдах барилгуудын өмчлөгч болохоо хүлээн зөвшөөрүүлэх хэлэлцээ Монгол *******ын Засгийн газар, О******* Х******* *******ын Засгийн газар хоорондын хэлэлцээ явагдаж байгаа боловч уг өмчлөгчийн асуудал шийдвэрлэгдээгүй гэдэгтэй талууд маргаагүй.
2.15.Энэ Засгийн газар хоорондын хэлэлцээрийн явц, түүний үе шатны талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шүүхэд тодорхой тайлбар, баримт гаргаж өгөөгүй болно.
2.16.Нөхцөл байдал ийм байхад Нийслэлийн Засаг дарга нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Барилга байгууламж албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” дугаар захирамжийн 1 дэх заалтаараа “Шүүхийн шийдвэрийг нэн яаралтай биелүүлж” гэх үндэслэл гаргаж, Нийслэлийн Сдүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О******* Х******* ******* ашиглаж байсан газар дээр хууль бусаар барьсан “О******* *******” ХХК-ийн барилга байгууламжийг албадан буулгахаар шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 101 дэх тал/
2.17.Нийслэлийн Засаг дарга нь дээрх захиргааны актыг гаргасныхаа дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” дугаартай захирамжаа гаргаж, уг захирамжаараа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Засгийн газрын 2024 оны 40 дүгээр тогтоолыг үндэслэн, “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулсан олгосон” гэх үндэслэлээр “О******* *******” ХХК-ийн эзэмшиж байсан Сдүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар олгосон 748 метр квадрат газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна. /ХХ-1-ийн 103 дахь тал/
2.18.Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулсан талаар баримт байхгүй.
2.19.Монгол *******ын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлээр “... нэрэмжит клубын барилга, түүний ашиглалтад хамаарах 1,05 га газрын тодорхой хэсгийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар олгосон шийдвэрийг цуцалж, маргааныг эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан” /ХХ3-ын 122 дахь тал/ зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
А.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарыг 01-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
3.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол *******ын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж, 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчлан тогтоосон.
3.2.Хуулийн энэ заалтын дагуу шүүх нь шийдвэрлэсэн маргааныг дахин шийдвэрлэхгүй байх, шүүхийн шийдвэрийг үл маргах журмаар биелүүлэх үүрэгтэй зэрэгцээ, шүүхийн шийдвэрийн утга агуулгыг гуйвуулах, эсхүл өөрийнхөөрөө тайлбарлах эрх хэмжээ аливаа этгээдэд байхгүй.
3.3.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий акт болох 2025 оны 05 дугаар сарыг 01-ний өдрийн дугаар захирамжийнхаа гарах болсон үндэслэлийг “шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлж” гэсэн байгаа бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр гэдэг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/ дугаар шийдвэр, *******ын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоол /ХХ-1-ийн 40-52 дахь тал/ болох нь хариуцагч талын тайлбараар нотлогдлоо.
3.4.Энэхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/ дугаар шийдвэр, *******ын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоол нь “О******* Х******* *******ын өмчлөлийн маргааныг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэх хүртэл “О******* *******” ХХК-д олгосон 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх нь тус компанид эрхийн хамгаалалт тогтоож байгаа эрх зүйн шийдэл” гэх агуулгатай дүгнэлтийг өгсөн.
3.5.Энэ шүүхийн дүгнэлт нь “үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл “О******* *******” ХХК-ийн явуулж буй барилгын ажлыг түр зогсоох замаар хамгаалалт тогтоож байгаа нь зөв” гэсэн шийдэл болохоос барилгыг нураах талаар ямар нэг дүгнэлт өгсөн, шийдвэрлэсэн шийдвэр байхгүй.
3.6.Түүнчлэн дээрх шүүхийн шийдвэр нь дан ганц нэхэмжлэгчид хууль зүйн үр дагавар авчрахгүй, хариуцагчид ч мөн адил хууль зүйн үр дагавар үүсгэсэн байна.
3.7.Тодруулбал, шийдвэрийн үр дагавар нь О******* Х******* *******ын үүсгэсэн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл “О******* *******” ХХК-ийн явуулж буй барилгын ажлыг түр зогсоож болно” гэж үзсэн учраас хариуцагч ч уг маргааныг дуусах хүртэл уг барилгын ажлыг түр зогсоосон арга хэмжээгээ мөрдөх ёстой гэсэн хууль зүйн үр дагавартай дүгнэлт юм.
3.8.Гэтэл О******* Х******* ******* болон Монгол *******ын Засгийн газар хооронд уг өмчлөгчийн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад, улмаар Засгийн газар хооронд О******* Х******* *******ад ямар үл хөдлөх хөрөнгийг өгөх ёстой, эдгээр үл хөдлөх хөрөнгийн доорх болон орчны газрын хэмжээ, хязгаар нь хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.
3.9.Ийнхүү асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байхад О******* Х******* *******тай өмчлөгчийн асуудлыг шийдвэрлэхийн тулд газрыг чөлөөлөх шаардлага үүссэн гэдгээр нэхэмжлэгчийн барьж буй барилгыг нураах шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хууль бус ажиллагаа байна.
3.10.Иймд шүүхийн шийдвэрт заагаагүй үндэслэлийг барьж, өмнө гарсан шүүхийн шийдвэрийн үр дагаврыг буруу тайлбарлан, “О******* *******” ХХК-ийн барьж байгаа барилгыг нурааж, газрыг чөлөөлөхөөр гаргасан Засаг даргын 2025 оны 05 дугаар сарыг 01-ний өдрийн дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Б.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарыг 07-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын талаар:
3.11.Уг маргаан бүхий захиргааны актын “О******* *******” ХХК-д олгосон газрыг бусдын эзэмшил газартай давхцуулж олгосон” гэсэн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.12.Монгол ******* 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж, уг Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заажээ.
3.13.Монгол *******ын шинэ Үндсэн хуульд нийцүүлэн *******ын Их Хурлаас 1994 онд Газрын тухай хуулийг баталж, 2002 онд дахин шинэчлэн найруулж батлан, мөрдөж байгаа.
3.14.Ийнхүү шинэ Монгол *******ын Үндсэн хуулийг баталснаас хойш мөрдөж байгаа 1994 онд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно” гэж, 2002 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан байна.
3.15.Ийнхүү Монгол *******ын Үндсэн хуульд нийцүүлж баталсан Газрын тухай хуулийн эдгээр заалтын дагуу аливаа этгээдэд газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулах ёстой.
3.16.Газрын тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1-т “*******ын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн хэсгийн 17.1.2-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах” гэж, 44 дүгээр зүйлийн 44.1-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 44.2-т “Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт ашиглуулах газрын болон төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай гэж үзвэл тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтална” гэж тус тус хуульчилжээ.
3.17.Ийнхүү Монгол *******ын Үндсэн хуульд нийцүүлж гарсан Газрын тухай хуулиудын дагуу О******* Х******* *******ад газар ашиглуулах талаар *******ын Их Хурлаас гарсан хүчин төгөлдөр шийдвэр, эрх бүхий этгээдээс олгосон гэрээ, гэрчилгээ байхгүй байхад “О******* *******” ХХК-д эзэмшүүлсэн газрыг О******* Х******* *******ын эзэмших, ашиглах эрх бүхий газартай давхцалтай гэж үзсэн нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцээгүй байна.
3.18.Гэвч маргаан бүхий актын гарсан зорилго нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийг биелүүлж буюу О******* Х******* *******ын үүсгэсэн байгаа үл хөдлөх хөрөнгө, түүний доорхи болон орчны газрын маргааныг Засгийн газар хоорондын хуралдаанаар шийдвэрлэхэд урьдчилсан нөхцөл болгож уг газрыг чөлөөлөх гэсэн ажиллагаа болох нь тогтоогдож байна.
3.19.Гэтэл маргаан бүхий актын үндэслэл нь “газрын давхцалыг арилгаж байгаа” гэх агуулгатай байх тул маргаан бүхий акт бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий байх шаардлагад болон зорилгодоо нийцээгүй гарсан байна. /Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан шаардлага/
3.20.Шүүхэд тогтоогдсон нөхцөл байдал ийм байгаа боловч Монгол *******ын Их Хурал, Засгийн газраас О******* Х******* *******тай уг үл хөдлөх хөрөнгө, түүний доорхи болон орчны газрыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байхад уг газрыг О******* Х******* *******ын ашиглаж байгаа газар гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эрх бүхий этгээдээс уг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл “О******* *******” ХХК газрыг цаашид эзэмших эрхтэй эсэхийг ч шүүхээс эцэслэн тогтоох боломжгүй байна.
3.21.Иймд дээрх маргааныг Монгол *******ын Их Хурал, Засгийн газар болон О******* Х******* *******тай харилцан тохиролцож эцэслэн шийдвэрлэсэн үед нь гарсан шийдвэрийг харгалзан үзэх замаар “О******* *******” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох, эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй юм.
3.22.Энэ нөхцөл байдлыг шүүхээс шинжлэн судлах боломжгүй учраас хэргийн нөхцөл байдлыг тодруулах хүртэл шүүх Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарыг 07-ны өдрийн дугаар захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
3.23.Шүүхийн энэ тогтоосон 6 сарын хугацаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар олгогдсон хугацааны дээд хязгаар болно.
В.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд холбогдуулан талуудын маргасан зарим үйл баримтын талаар:
3.24.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Монгол *******ын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-т “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж заасан тул Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэл нь Засгийн газрын шийдвэр биш, биелүүлэх үүрэг үүсгэхгүй гэж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй.
3.25.Учир нь Монгол *******ын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Засгийн газар Монгол *******ын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж, 7 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг өөрийн зорилго, чиг үүрэгт нийцүүлэн нэгтгэн удирдах, энэ талаар үүрэг болгосон шийдвэр гаргах эрхтэй.
3.26.Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан тул Засгийн газраас тогтоол, Ерөнхий сайдаас захирамж хэлбэрээр гараагүй шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас амаар гаргасан шийдвэрт хамааруулж ойлгох нь зүйтэй гэж шүүх үзсэн учраас Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дугаар тэмдэглэлийг Засгийн газрын шийдвэр мөн гэж үзсэн.
3.27.Харин Нийслэлийн Засаг даргаас Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүргийг биелүүлэхдээ бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх, хуульдп нийцүүлэн актаа гаргах шаардлагатай болохоос хуульд нийцээгүй үндэслэл гаргаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхгүй гэж дүгнэв.
3.28.Шүүхэд хянан шийдвэрлэгдсэн энэ маргаан нь Нийслэлийн Засаг дарга болон дотоодын хуулийн этгээд “О******* *******” ХХК-ийн хооронд үүссэн эрх зүйн маргаан учраас шүүх Дипломат Харилцааны Тухай Венийн конвенцийг хэрэглэх үндэслэл байхгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн уг Конвенцийг хэрэглэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авахгүй шийдвэрлэлээ.
3.29.Гуравдагч этгээд О******* Х******* *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь Бүгд Найрамдах Монгол Ард *******ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 262 дугаар тогтоолоор нэрэмжит клубын байрлаж байгаа 1,05 га газрыг тус улсад суугаа Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот *******ын Элчин сайдын яаманд төлбөр-татвар хураамжгүйгээр хугацаагүй эзэмшүүлэхийг Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргаанд даалгаж, тус байгууллагын 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаар тогтоолоор ” нэрэмжит клубт зориулан 1,05 га газрыг” гэж шийдвэрлэж байсан тул О******* Х******* *******ын уг газрын эзэмшигч, ашиглагч” гэх агуулгатай үндэслэлийг гаргаж маргасан. /Эдгээр эрх зүйн баримт бичиг нь нийтэд илэрхий бөгөөд өмнө шүүхэд шинжлэн судлагдсан үйл баримт тул шүүхээс дахин үнэлэх, нотлох шаардлагагүй гэж үзсэн бөгөөд зөвхөн талуудын хоорондох маргааны үндэслэлд шүүх дүгнэлт өгч байна/
3.30.Бүгд Найрамдах Монгол Ард *******ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 262 дугаар тогтоол, Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаар тогтоолууд нь 1992 онд баталсан Монгол *******ын шинэ Үндсэн хууль, түүнд нийцүүлж гарсан Газрын тухай хуулийн зохицуулалтад нийцэхгүй тул эдгээр эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөх үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтанд хүлээхгүй.
3.31.Түүнчлэн Монгол *******ын Засгийн газрын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор “...уг барилгыг дипломат харилцаанд ашиглахгүй болсныг харгалзан газрын эзэмшигчийг тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, энэ шийдвэртэйгээ холбогдуулан Бүгд Найрамдах Монгол Ард *******ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 262 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна. /128/2022/0337/З индекстэй захиргааны хэргээс/
3.32.Эндээс үзвэл Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргаанд эрх олгосон 1981 оны 262 дугаар тогтоолыг Засгийн газрын өөрөө хүчингүй болгосноор уг тогтоолоор эрх олж авсан этгээдийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үйлчлэл дуусгавар болох эрх зүйн зарчим үйлчилнэ.
3.33.Иймд Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаар тогтоолын үйлчлэл дуусгавар болсон, Монгол *******ын шинэ Үндсэн хууль, 1994, 2002 оны Газрын тухай хуулиудад нийцүүлэн О******* Х******* *******ад газар эзэмшүүлсэн шийдвэр, гэрээ гэрчилгээ байхгүй учраас гуравдагч этгээдийг уг газрыг эзэмшигч, ашиглагчийн алинаар нь ч үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.
3.34. Маргаан бүхий актын улмаас гуравдагч этгээд О******* Х******* *******ын хувьд сэргээгдэх эрх байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
3.35.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс О******* Х******* *******ын өмч /барилга/ дээр нэхэмжлэгч “О******* *******” ХХК барилга барьж байгаа гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан үндэслэл тул шүүх дүгнэлт өгөхгүй.
3.36.Хариуцагч талаас О******* Х******* *******ын өмч хөрөнгийг хууль бусаар авсан талаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
3.37.Тодруулбал, иргэн У.Болд, “Д Интернэшнл” ХХК-д холбогдуулан О******* Х******* *******ын өмч хөрөнгийг хууль бусаар авсан гэх үйл баримтыг эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь “О******* *******” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр барилга барьсан үйл баримт болон уг барилгыг нурааж газрыг албадан чөлөөлсөн захиргааны шийдвэртэй хамааралгүй, маргаж буй акт энэ үндэслэлээр гараагүй тул эдгээрийг хоорондоо уялдаатай үйл баримт гэж үзэхгүй учраас хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хууль зүйн боломж байхгүй гэж үзсэн.
3.38.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Монгол *******ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргаас дээрх өмчийн болон газар эзэмших, ашиглах эрхийн маргаантай асуудлын нөхцөл байдлыг цаашид тодруулах, нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагчаас уг нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарыг 06-ний өдрийн дугаар захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Тав.Шүүх хуралдааны ирцийн талаар:
5.1.Гуравдагч этгээд О******* Х******* *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Бозоева Надежда Валентиновна нь шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд заавал оролцох талаар болон өөрийн зөвшөөрч товлуулсан шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон шалтгаанаа тодорхойлсон хүсэлтээ өөрөө бичгээр гаргаагүй учраас түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзсэн.
5.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “..., гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ.
5.3.Ийнхүү хуульд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй бол зөвхөн “нэхэмжлэгч”-ийн хүсэлтийг харгалзан хуралдааныг явуулах эсэхийг шийдвэрлэх эрхийг шүүхэд олгосон байна.
5.4.Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасныг үндэслэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч байгаа нөхцөлийг харгалзан, түүнийг шүүх хуралдаанд байлцуулахгүй хийхээр шийдвэрлэв.
5.5.Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллы хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгч, хариуцагч нар оролцогчийн эвлэрэх гэсэн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг олон удаа хойшилсон нь дээрх шийдвэрийг гаргахдаа харгалзан үзэх нөхцөл болсныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол *******ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2020 оны/ 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “О******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарыг 01-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдэх шаардлагад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарыг 07-ны өдрийн дугаар захирамжийг хэргийн нөхцөлд байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзээд Нийслэлийн Засаг даргаас шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд Нийслэлийн Засаг дарга шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарыг 07-ны өдрийн дугаар захирамж хүчингүй болгохыг тогтоосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “О******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгөөс, нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдсантай нь холбогдуулж 31500 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид үлдэх 31500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ