Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2022/00040

Орхон аймаг дахь Ц.Г газрын

хүсэлттэй иргэний хэргийн

тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний  өдрийн 142/ШШ2022/00367 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг дахь Ц.Г газрын хүсэлттэй,

“О.Аг албадан эмчилгээнд хамруулах” тухай иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Агийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.А цахимаар, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Ц.Г газрын дарга С.Цэрэнсамбуу шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Орхон аймаг Баян-Өндөр сумын ........ багийн Хонхорын 40-02 тоотод оршин суух Оюунгэрэлийн А нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, Зөрчлийн тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.А шүүх хуралдаанд: ...би 4-5 жил архи ууж байна. Долоо хоногт 2-3 удаа архи уудаг. Одоо би архины эмчилгээнд явах хүсэлтэй байгаа... гэсэн тайлбар гаргасан.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар  сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00367 дугаар шийдвэрээр:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Оюунгэрэлийн А /РД:ФД75091307/-г архины албадан эмчилгээнд явуулж, Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар О.Аг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Ц.Г алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг даалгаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Ц.Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.А давж заалдсан гомдолдоо:

О.А намайг архины албадан эмчилгээнд 3 сараар явуулсан. Миний бие Н.........тай хамтран амьдарч, асран халамжилдаг. Энэ хугацаанд хамтран амьдрагч Н.........ыг асрах хүнгүй байгаа тул анхан шатны шүүхийн 2022.03.11-ний өдрийн 367 дугаар шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянав.

Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Ц.Г нь О.Аг архины эмчилгээнд албадан явуулах тухай хүсэлт гаргасан ба О.А нь “4-5 жил архи ууж байна. 7 хоногт 2-3 удаа архи уудаг, архины эмчилгээнд явах хүсэлтэй байна..” гэсэн тайлбар гаргасан байна.

О.А нь байнга архидан согтуурч, гэр бүлийн гишүүд болон бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж нийтийн хэв журмыг байнга зөрчин удаа дараа эрүүлжүүлэгдэн Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлах арга хэмжээ авагддаг боловч засарч хүмүүжихгүй, бага насны хүүхдээ асарч хамгаалах, тэжээн тэтгэх, сэтгэлзүйн хувьд төлөвшүүлэх, эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй гэртээ байнга архидан согтуурдаг, согтуурах мансуурах донтой өвчтэй болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон зэрэг байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

О.А нь байнга архидан согтуурч удаа дараа Ц.Г байгууллагад эрүүлжүүлэгдэн баривчлагдаж байсан, архинд мансуурах согтуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтогдсон, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд хүргэх нөхцөл байдал бий болсон байх тул түүний албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д “Тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан.

О.Агийн хамтран амьдрагч Н......... хөгжлийн бэрхшээлтэй, би асарч хамгаалдаг тул албадан эмчилгээнд явуулах шийдвэрийг өөрчилж өгнө үү гэсэн гомдол үндэслэлгүй нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул хүлээн авах боломжгүй давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

О.А нь гомдол хүсэлттэй хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас гаргуулж буцааж олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Агийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Агийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИ