Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 302/ШШ2025/00723

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймаг, Ө сум, 10 дугаар баг, Х 24-21 тоотод оршин суух, М ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг, Ө сум, 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, М БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төв /дарга Е /-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Бэлнээр өгсөн 3,366,910 төгрөг, дансанд байршуулсан 1,094,211 төгрөг, бүгд 4,461,121 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М , түүний өмгөөлөгч М ,

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е нар оролцов.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Е д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч М ээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие тус төвийн даргаар 2013 оноос 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байхдаа өөрийнхөө карманаас бэлнээр 3,366,910 төгрөгийг гаргаж өгсөн бөгөөд түүнд кварц шийдэн - 25000 төгрөг, Сандал урьдчилгаа - 30000 төгрөг, Вакцин (хөргөгч янзлах) - 60000 төгрөг А захаас сүх, хүрз гэх мэт худалдан авсан 203850 төгрөг, Е авсан банз үнэ 222000 төгрөг, мотоцикл бүртгэл (А )- 48000 төгрөг, кварц шийдэн ургийн доплер автоклав замын зардал (Ш А эгч) - 22000 төгрөг, мотоцикл мялаалга (Т , Р )- 20000 төгрөг, саван, комет, ариутгагч уутаараа худалдаж авсан үнэ - 9860 төгрөг А ы ээж жимс ногоо авсан-293,800 төгрөг, Е , А нарын сүрьеэгийн сургалтад зарцуулсан -100,000 төгрөг, Р колонк бензин -100,000 төгрөг, манаач М , Т , Ж нар хонь шигуа авсан -120,000 төгрөг, С т зориулан М фото гаргуулсан өргөмжлөлийн үнэ -15,000 төгрөг, Магадлан итгэмжлэл хүлээн авалт 302,000 төгрөг (пицца ундаа гэх мэт -115000 төгрөг), уут (хар, шар) - 5000 төгрөг, нийгмийн даатгалд Х , Е -33,400 төгрөг, саван -8000 төгрөг, нурууны массаж аппарат 150000 төгрөг, байгууллагын гадна талд тарьсан мод 10 ширхэг модны үнэ 10,000 төгрөг; хасагдсан (12/20) цалингийн зөрүү (бэлэн мөнгө) 1,464,000 төгрөг тус тус зарцуулсан байсан. Мөн тус төвийн дансанд 1,094,211 төгрөгийг байршуулсан. Бүгд нийт 4,461,121 төгрөгийг М ӨЭМТөвөөс нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч М БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга Е нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:...тус төвийн санхүүгийн материалыг шалгаж үзэхэд 2018 оны байдлаар 4,461,121 төгрөгийн өглөгтэй холбоотой санхүүгийн анхан шатны баримт мемориал дансны хуулга огт авагдаагүй. Тус төвийн санхүүд нийцлийн аудит хийсэн байх ба ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй байна. Нэхэмжлэгч М ээс шүүхэд тус төвд холбогдуулан 3,366,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 00 дугаартай шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч М ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор М ӨЭМТ 2018 оны 6 дугаар сарын Орлогын баримт 2 хуудас, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зарлагын падаан, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Цалингийн зөрүү гэж бичсэн гар бичмэл, Б ы бичсэн гэх Баримт, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр А ийн бичсэн гэх Тодорхойлолт, Ахлах сувилагч А.Р хөтөлсөн М ӨЭМТөвд байгууллагад төлсөн дарга М ийн хувиасаа гаргаж өгсөн мөнгөний жагсаалт, Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №22 дугаартай Гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийсэн тухай хяналт шалгалтын танилцуулга, Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №11 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/33 дугаар тогтоол, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/139 дугаар тогтоол, Б аймаг дахь ШШГүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/22 дугаар тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг, харин хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 00 дугаартай шийдвэрийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн байна.

5.Нэхэмжлэгч М нь хариуцагч М ӨЭМТөвийн дарга Е , Н , Ж.С , А.Р нарт холбогдуулан эд материал авахад болон бусад үйл ажиллагаанд зарцуулахаар зээлдэж авсан бэлэн мөнгө 3,366,910 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 00 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6.Гэтэл нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ шүүхэд урьд нь зээлдэж авсан болон бэлэн авсан мөнгө гэж 3,366,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг зээлдэж авсан нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон учраас одоо үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэжээ.

7.Гэвч нэхэмжлэгчийн тус төвийн даргаар ажиллаж байхдаа бэлнээр 3,366,910 төгрөг өгсөн түүнийг кварц шийдэн -25000 төгрөг, Сандал урьдчилгаа -30000 төгрөг, Вакцин (хөргөгч янзлах) -60000 төгрөг А захаас сүх, хүрз гэх мэт худалдан авсан 203850 төгрөг, Е авсан банз үнэ 222000 төгрөг, мотоцикл бүртгэл (А )-48000 төгрөг, кварц шийдэн ургийн доплер автоклав замын зардал (Ш А эгч) -22000 төгрөг, мотоцикл мялаалга (Т , Р )- 20000 төгрөг, саван, комет, ариутгагч уутаараа худалдаж авсан үнэ -19860 төгрөг А ы ээж жимс ногоо авсан-293,800 төгрөг, Е , А нарын сүрьеэгийн сургалтад зарцуулсан -100,000 төгрөг, Р колонк бензин -100,000 төгрөг, манаач М , Т , Ж нар хонь шигуа авсан -120,000 төгрөг, С т зориулан М фото гаргуулсан өргөмжлөлийн үнэ -15,000 төгрөг, Магадлан итгэмжлэл хүлээн авалт 302,000 төгрөг(пицца ундаа гэх мэт -115000 төгрөг), уут (хар, шар) -5000 төгрөг, нийгмийн даатгалд Х , Е -33,400 төгрөг, саван -8000 төгрөг, нурууны массаж аппарат 150000 төгрөг, байгууллагын гадна талд тарьсан мод 10 ширхэг модны үнэ 10,000 төгрөг; хасагдсан (12/20) цалингийн зөрүү (бэлэн мөнгө) 1,464,000 төгрөг гэх зэрэгт зарцуулсан гэх үйл баримтын талаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 00 дугаартай шийдвэрт үнэлэлт, дүгнэлт хийж нэхэмжлэгч М ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч М ийн хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн 3,366,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тогтоогдсон тул одоо хариуцагч М ӨЭМТ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж 3,366,910 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан байна гэж шүүхээс дахин үнэлэлт дүгнэлт хийхгүй.

9.Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн М ӨЭМТ 2018 оны 6 дугаар сарын Орлогын баримт хоёр хуудас, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зарлагын падаан, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Цалингийн зөрүү гэж бичсэн гар бичмэл, Б ы бичсэн гэх Баримт, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр А ийн бичсэн гэх Тодорхойлолт, Ахлах сувилагч А.Р хөтөлсөн М ӨЭМТөвд байгууллагад төлсөн дарга М ийн хувиасаа гаргаж өгсөн мөнгөний жагсаалт, Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №22 дугаартай Гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийсэн тухай хяналт шалгалтын танилцуулга зэрэг бичгийн нотлох баримтыг дээрх шүүхийн шийдвэрт үнэлж, дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

10.Нэхэмжлэгч М нь хариуцагч М ӨЭМТөвд холбогдуулан тус төвийн дансанд байршуулсан 1,094,211 төгрөгийг гаргуулахыг хүссэн боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч М ээс хариуцагч М ӨЭМТөвийн дансанд 1,094,211 төгрөг шилжүүлж байршуулсан эсэхээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй тул шүүхээс түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/092 дугаартай шийтгэх тогтоолын дагуу гүйцэтгэсэн ажиллагаа болох Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/33 дугаар тогтоол, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/139 дугаар тогтоол, Б аймаг дахь ШШГүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/22 дугаар тогтоол мөн тухай эрүүгийн хэрэгт холбогдуулан гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №11 дүгээрт аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ач холбогдолгүй бичгийн нотлох баримт байна.

13.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М ийн хариуцагч М БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төвөөс бэлэн өгсөн 3,366,910 төгрөг, дансанд байршуулсан 1,094,211 төгрөг бүгд 4,461,121 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ