| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00710/И |
| Дугаар | 302/ШШ2025/00727 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 302/ШШ2025/00727
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э ХК /гүйцэтгэх захирал Т/. Хаяг: Б аймаг, Ө сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах,
Хариуцагч: Г . Хаяг: Б аймаг, Ө сум, 5 дугаар баг, 22 айлын орон сууцны 3 тоотод оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 779,105 төгрөг, алданги 517,651 төгрөг, нийт 1,552,954 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Хариуцагч Г ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г д холбогдох дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 779,105 төгрөг, алданги 517,651 төгрөг, нийт 1,552,954 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 302/ШЗ2025/02405 дугаартай шүүгчийн захирамжаар 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагт товлож, товлосон цагт шүүх хуралдаан хийсэн билээ.
2.Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч, хариуцагч хоорондоо эвлэрч, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Г гээс дулааны эрчим хүчний төлбөрт нийт 400,000 төгрөг гаргуулахаар болсныг хариуцагч Г уг 400,000 төгрөгийг нэхэмжлэгч Э ХК-д төлж өгөхийг хүлээн зөвшөөрч хоорондоо эвлэрсэн тухай шүүх хуралдаанд тус тус тайлбар гаргасан тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,797 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 400,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 12,650 төгрөгийн тал нь болох 6,325 төгрөгийг хариуцагч Г гээс гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Г гээс дулааны эрчим хүчний төлбөрт нийт 400,000 төгрөг гаргуулахаар болсныг хариуцагч Г гээс хүлээн зөвшөөрч хоорондоо эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Э ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,797 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г гээс улсын тэмдэгтийн хураамжид 6325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ