Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 302/ШШ2025/00728

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймаг, Ө сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Э ХК /РД:00, гүйцэтгэх захирал Т /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт оршин суух, Жагалбай овогт Рахымын Гүлзадад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай 03-20 дугаар айлын 55 тоот орон сууцны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны халаалтын төлбөр болох 1,014,880 төгрөг, алданги 573,884 төгрөг, нийт 1,588,764 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е нар оролцов.

Хариуцагч Г д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Г гаас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 1,014,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 573,884 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Э ХК-иас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... хариуцагч Г нь манай компанитай дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүчийг хэрэглэх тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны халаалтын төлбөр болох 1,014,880 төгрөгийн үнэ бүхий дулааны эрчим хүн худалдаж авсан. Гэтэл хариуцагч худалдаж авсан сүүлийн 31 сарын дулааны эрчим хүчний үнийг огт төлөөгүй тул шүүхэд хандсан. Хэрэглэгч Г гаас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан өргөдөлд тухайн үед бичгээр хариу өгсөн. Мөн түүний 2025.02.12-ны гаргасан өргөдөлд нь амаар хариу өгсөн. Иймд хариуцагч Г гаас дулааны төлбөр 1,014,880 төгрөг, гэрээний дагуу бодогдсон алданги 573,884 төгрөгийн хамт нийт 1,588,764 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч Г гаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч байгууллагатай халаалтын талаар удаа дараа өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй. Байр маань халдаггүй болохоор 8 жил болж байна. У хотод охиныдоо очиж өвөлжөөд зуундаа гэртэй ирдэг. 2021 онд гэрээндээ гарын үсэг зуруулахаар ирэхдээ би гэрээндээ гарын үсэг зураагүй болно. Нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгч байгууллагын дарга нь Т тэй утсаар холбоо барьж ярихад үндсэн төлбөр болох 1,014,880 төгрөгөө ня-бо дээр очоод хийчихээ, тэгээд халаалтаа хаалгах хүсэлтээ аваад ир хаагаад өгье гэсэн. Би 3 жилийн өмнө халаалтыг хаалгах тухай хүсэлт гаргасан учир мөнгө төлөх боломжгүй гэж маргажээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээндээ гэрээг Э ХК-нийг төлөөлж байцаагч ажилтай П нөгөө талаас Ө сумын 3-60 айлын 55 тоот орон сууцыг төлөөлж Г гэж бичигдсэн боловч хэрэглэгчийн гарын үсэггүй, тухайн хуудасны доор нь гэрээндээ гарын үсэг зурахаас татгалзав гэж бичигдсэн бөгөөд уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт энэхүү гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. Гэрээний хувийг талууд дээр хадгалах ба хууль зүйн хувьд адил хүчин төгөлдөр болно гэж тус тус гэрээндээ бичсэн байна.

4.2 Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ гэж мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т бичгээр хийх хэлцлийг ямар тохиолдолд хийсэн гэж үзэх дөрвөн үндэслэл заасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд дулааны эрчим хүн худалдах, худалдан авах хэлцэл бичгээр байгуулагдаагүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

4.3 Хэдийгээр талуудын хооронд бичгээр дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байх боловч нэхэмжлэгч Э ХК нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуустал хугацаанд хариуцагч Г гийн өмчлөлийн Ө сумын 3-20 айлын 55 тоот орон сууцыг дулааны эрчим хүчээр хангаж байсныг хариуцагч үгүйсгээгүй, хангагч байгууллагаас эрчим хүч худалдаж авч хэрэглэсний хувьд маргаагүй тул талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв.

4.4 Хавтаст хэрэгт авагдсан төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлангийн хүснэгтэд хэрэглэгчийн код 20000172, нэр Г 2022 оны 01 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуустал хугацааны халаалтын улиралд дулааны эрчим хүчний төлбөр болох нийт 1,014,880 төгрөгийн төлбөрийг төлөөгүй буюу Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогдсон.

4.5 Хариуцагчаас дулааны төлбөрийг төлөөгүй үндэслэлээ нэхэмжлэгч байгууллагад комисс гаргаад мэргэжлийн инженер сантехникчээр шалгуулаад засвар хийж өгвөл манай орцны халахгүй байгаа айлууд мөнгөө гаргаад хийлгэмээр байна гээд зөндөө хэлээд ойлгуулж чадсангүй. Миний байр маань халдаггүй болохоор У хотод байгаа охиныхоо гэрт өвөлжөөд 8 жил болж байна гэж тайлбарлах боловч хангагч байгууллагаас шаардлага хангаагүй дулаан түгээсэн, хариуцагчийн байр нь халахгүй байгаа үйл баримт хэрэгт авагдсан шууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

4.6 Мөн хариуцагчаас 2022.10.24-ний, 2025.02.12-ны өдөр тус тус нэхэмжлэгч байгууллагад хандаж сүүлийн 8 жил У хотод өвөлжиж байна. Манай орцны халаалтын шугамаас болоод байр халдаггүй, өвөлдөө хүйтэн учраас нэхэмжилж ирсэн 258,000 төгрөгийг чөлөөлж өгч, байрны халаалтыг хааж өгнө үү гэж өргөдөл гаргаж байсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч хариуцагчаас хаалтыг хааж өгөх тухай өргөдөл гаргадаг боловч тэр нь хэрэгжих боломжгүй. Нийтийн шугамаар өгсөн халаалтыг тухайн айлын халаалтыг хаах боломжгүй гэдгийг ойлгуулж хэлсэн. Нэг хүний хаалтыг хаах нь нийтийн эрх ашиг зөрчигддөг тул хаах боломжгүй гэжээ.

4.7 Гэтэл тухайн асуудлын талаар харилцан тохиролцсон талаарх талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй мөн Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д эчим хүчээр хангагчийн эрх, үүргийг мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д хэрэглэгчийн эрх, үүргийг заасан бөгөөд тухайн эрх, үүрэгт хангагч нь 29.1.1-д зааснаар стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй, харин хэрэглэгч нь 30.1.5-д зааснаар эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй байхаар хуульчилсан байх тул хариуцагч Г гийн байрандаа суугаагүй, халаалтыг хаалгах тухай асуудал нь эрчим хүчний төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.7 Харин Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж, 31.4-д Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан байна.

-Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар анзын гэрээг бичгээр хийхээр хуульчилсан.

4.8 Гэтэл нэхэмжлэгч "Э " ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй боловч хариуцагч Г тай 2022-2025 онд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул тухайн онуудын дулааны төлбөр болох 1,014,880 төгрөгт алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч байгууллагын хариуцагчаас алданги гэж нэхэмжилсэн 573,884 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г гаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 1,014,880 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 28,907 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Г ас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 1,014,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож, илүү нэхэмжилсэн 573,887 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г гаас улсын тэмдэгтийн хураамжид 28,907 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ