| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00941/И |
| Дугаар | 302/ШШ2025/00734 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 302/ШШ2025/00734
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, шүүгч Болормаа, шүүгч Х.Талгат нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А .Хаяг Ө аймаг, Ө сум, 5 дугаар багт оршин суудаг,
Нэхэмжлэгч: А. Хаяг: Ө аймаг, Ө сум, 3 дугаар багт оршин суудаг,
Хариуцагч: Б.Хаяг: Ө аймаг, Ө сум, 3 дугаар баг Б-17-11 тоотод оршин суудаг,
Хамтран хариуцагч: Ж. Хаяг: Ө аймаг, Ө сум, 13 дугаар багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: А гийн Т -Е150 маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 4,851,000 төгрөг, А ын Т -ХV40 маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 3,652,000 төгрөг, нийт 8,503,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А ,
Нэхэмжлэгч А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С ,
Хариуцагч Б , түүний өмгөөлөгч А ,
Хамтран хариуцагч Ж , түүний өмгөөлөгч З ,
Иргэдийн төлөөлөгч М ,
Орчуулагч Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А , А нар нь хариуцагч Б , хамтран хариуцагч Ж нарт холбогдуулан А гийн Т -Е150 маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 4,851,000 төгрөг, А ын Т -ХV40 маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 3,652,000 төгрөг, нийт 8,503,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тус тус тодорхойлсон байна. Үүнд:
1.1 А миний хүү болох М болон А миний эхнэр болох А нар нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 30 минутын орчим Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Х ШТС-ын 3 замын уулзварт замын хөдөлгөөнд оролцож байх явцад П маркийн, 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж, Р маркийн 00 улсын дугаартай, мөн К 00 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, хохирол учруулсан.
1.2 Уг Замын хөдөлгөөний зөрчилд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, зөрчил гаргасан жолооч Б өд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл оногдуулсан. Х ХХК-ийн гаргасан автомашины техникийн үнэлгээний тайланд Р маркийн 00 улсын дугаартай авто машинд 4,455,000 төгрөг, үнэлгээний хөлс 305,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 91,000 төгрөг, бүгд 4,851,000 төгрөг, К 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,240,000 төгрөг, үнэлгээний хөлс 265,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 147,000 төгрөг, бүгд 3,652,000 төгрөгийн хохирол гарсан ба дээрх учирсан хохирлыг хариуцагчийн зүгээс одоо хүртэл огт төлөөгүй байна. Урьд нь бид Б өөс нэхэмжилсэн боловч машины жинхэнэ өмчлөгч нь хариуцах ёстой гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Б нь машиныг Ж ийн эцгийн зөвшөөрлөөр унаад явсан байна. Тухайн үед Б тэд нарын компанид ажиллаж байсан хүн юм.
1.3 Иймд хариуцагч Б болон хамтран хариуцагч Ж нараас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 4,851,000 төгрөгийг гаргуулан А д, мөн 3,652,000 төгрөгийг гаргуулан А т тус тус олгох шийдвэр гаргаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б ийн хариу тайлбар, татгалзал:
2.1 Миний бие нэхэмжлэгч А , А нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр осол болсон нь үнэн. Тухайн осол гарах болсон гол шалтгаан нь насанд хүрээгүй хүүхэд болох М эх А гийн тээврийн хэрэгслийг унаж, хурд хэтрүүлж ирснээс болж аваар осол гарсан. Хэрвээ М хурдаа багасгаж тормоз дарсан бол осол гарахгүй байх байлаа. Тэр тормоз хаазтай андуураад гишгэснээс болж осол гарсан. Тухайн осол миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.2 Тухайн осол гаргахад нэхэмжлэгч нар ч гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Харин миний унаж явсан тээврийн хэрэгсэл Ж ийн машин байсан. Түүнийг би Ж ийн аав Н аас асууж унасан. Н ахын гараашнаас шороо авч өөрийнхөө байшиндаа 2 удаа зөөж гэртээ буулгаад машинаа дахин хүргүүлэхээр явж байхад осол гарсан.
2.3 Машиныг анх Ж ээс асуухдаа аав маань мэднэ гэсэн. Тийм учраас би түүний аав болох Н аас асуусан ба түлхүүр олдохгүй байхаар нь Ж тэй яриад түлхүүрийг нь асууж, түүний эхнэрээс түлхүүрийг авсан.
2.4 А гийн машиныг насанд хүрээгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүүхэд барьж, дүрмээ баримтлахгүй надад шахаад орж ирээд мөргөлдсөн. М гэх хүүхэд би гол замд орох гэхэд 150 метр гаруй хол замд ирж байсан учраас би амжих байх гэж орсон. Гэхдээ М нь торомз гишгэхийн оронд андуураад хаазаа гишгээд хурд нэмүүлсэн учраас мөргөсөн. Тийм учраас уг ослоос гарсан хохирлыг би хариуцах ёсгүй гэж үзэж байна. Насанд хүрээгүй хүүхдэд тээврийн хэрэгсэл жолоодуулснаас аваар осол гарсан.
2.5 Тухайн зөрчлийг Цагдаагийн байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн. Х ХХК-ийн авто машины үнэлгээний тайланд Р машинд 4,831,000 төгрөг, "К " маркийн авто тээврийн хэрэгсэлд 3,652,000 төгрөгийн хохирол гаргасан байна. Эрх бүхий албан тушаалтнаас хохирлыг төлүүлэхээр надаас шаардсан би хүлээн зөвшөөрөөгүй. Одоо ч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа юм. Надад ямар нэгэн буруу байхгүй, өөрсдөө мөргөсөн байсан юм.
2.6 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өнгө үү гэв.
3.Хамтран хариуцагч Ж ийн хариу тайлбар, татгалзал:
3.1 Ж миний нэр дээр байгаа 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б нь ямар ч зөвшөөрөлгүй хашаанд байсан үед унаад явсан байна. Б нь миний том оврын тээврийн хэрэгсэлд засвар хийх үед тусалдаг байсан.
3.2 Хэдийгээр миний эцгээс зөвшөөрөл авсан гэх боловч миний өмчлөлийн машиныг эцэг маань миний өмнөөс зөвшөөрөл өгөх эрхгүй. Тухайн өдөр Б надад залгаад осол гарлаа гэж хэлсэн. Тэгээд би осол гарсан гэх газарт очиход гурван машин мөргөлдсөн байдлыг харлаа. Хэний буруугаас болж зав тээврийн аваар осол гарсныг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байсан. Би өөрөө гадуур явж байсан ба яаралтай байсан учраас их удалгүй явчихсан.
3.3 Хариуцагч Б нь надтай яриад надаас машины түлхүүрийг авсан гэх тайлбар нь худлаа. Надад зөвхөн осол гаргах үедээ л ярьсан учраас очсон. Цагдаа нар тухай газарт ажиллаж байсан ба ямар шийдвэр гаргасныг би мэдээгүй. Би эцэгтэй хамт амьдардаггүй тустай өрх юм. Хариуцагчийн надтай ярьж зөвшөөрөл авч, эхнэрээс машины түлхүүрийг авсан гэх тайлбар нь үндэслэлгүй. Нэгэнт миний зөвшөөрөлгүй унаж яваад осол гаргасан хүн нь нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо өөрөө төлөх ёстой. Би хариуцагч Б нь миний машиныг авч явсныг осол гаргах үед надад залгахдаа мэдсэн. Түүнээс өмнө надад нэг ч удаа залгаж байгаагүй.
3.4 Хариуцагч Б нь миний 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний зөвшөөрөлгүй унаж яваад осол гаргаж намайг бас хохироож, надад бас хохирол учруулсан. Иймд хариуцагч Б ийн гаргасан зав тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг би хариуцах боломжгүй гэв.
4.Нэхэмжлэгчээс А ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, А гийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ф ын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ, Х ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2024 оны 00 дугаартай шийтгэлийн хуудас, осол гарсан замын байдал, зам тээврийн ослын газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Т маркийн 00 , TТР -E150 маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийн техникийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, А гаас Ф 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон 2 жилийн хугацаанд хүчинтэй итгэмжлэл, 91,000 төгрөг төлсөн баримт, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчтэй С тэй байгуулсан иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгч нараас хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нотлох баримтыг шүүхийн журмаар шаардан авах тухай хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5.Хариуцагч Б өөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгч А тэй байгуулсан иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024.12.12-ны өдөр Б ийн гаргасан тайлбар, хамтран хариуцагч Ж ийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан тайлбар, 2025.07.23-ны өдөр өмгөөлөгч З тай байгуулсан иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
6.Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 655 дугаар албан бичгийн дагуу Ө аймгийн Авто тээврийн төвийн даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн авлага, нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 302/ШЗ2025/01727 дугаартай шүүгчийн захирамжаар Ж ийг хамтран хариуцагчаар татсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр аймгийн Цагдаагийн газраас зөрчлийн 00 дугаартай Б өд холбогдох зөрчлийн хэргийн материалыг иргэний хэрэгт нотлох баримтаар авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
7.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Б өөс ТР маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4,851,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д, Т маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,652,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д тус тус олгож, нэхэмжлэгч нарын хамтран хариуцагч Ж -т холбогдуулан гаргасан /хэсгийг/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8.Нэхэмжлэгч А , А нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутын үед нэхэмжлэгч А гийн Р маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүү болох М жолоодож, нэхэмжлэгч А ийн Тоёото К маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхнэр А жолоодож Ө аймгийн Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Х ШТС-ын 3 замын уулзварт замын хөдөлгөөнд оролцож байх явцад П маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан Жолооч зүүн тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж Р маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг болон Тоёото К маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж хохирол учруулсан. Энэхүү замын хөдөлгөөний зөрчилд Ө аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж, зөрчил гаргагч жолооч Б өд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл оногдуулсан. Иймд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хариуцагч нараас төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэж тайлбарласан байна.
9.Хариуцагч Б нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд:... надад ямар нэгэн буруу байхгүй, өөрсдөө мөргөлдсөн. А гийн машиныг насанд хүрээгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүүхэд барьж, дүрмээ баримтлахгүй надад шахаад орж ирээд мөргөлдсөн. М гэх хүүхэд би гол замд орох гэхэд 150 метр гаруй хол замд ирж байсан учраас би амжих байх гэж орсон. Гэхдээ М нь торомз гишгэхийн оронд андуураад хаазаа гишгээд хурд нэмүүлсэн учраас мөргөсөн. Тийм учраас уг ослоос гарсан хохирлыг би хариуцах ёсгүй гэж үзэж байна. Насанд хүрээгүй хүүхдэд тээврийн хэрэгсэл жолоодуулснаас аваар осол гарсан гэж,
10.Хариуцагч Ж нь нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд:.. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр миний эзэмшлийн машины хашаанд маань байхдаа надаас ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр Б унаад явсан байна. Хэдийгээр миний эцгээс зөвшөөрөл авсан гэх боловч миний өмчлөлийн машиныг эцэг маань захирах хэн нэгэнд зөвшөөрөл өгөх эрхгүй. Надтай яриад надаас машины түлхүүрийг авсан гэх тайлбар нь худлаа. Надад зөвхөн осол гаргах үедээ л ярьсан учраас очсон. Би эцэгтэй хамт амьдардаггүй тустай өрх юм. Нэгэнт миний зөвшөөрөлгүй унаж яваад осол гаргасан хүн нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо өөрөө төлөх ёстой. Би хариуцагч Б нь миний машиныг авч явсныг осол гаргах үед надад залгахдаа мэдсэн. Түүнээс өмнө надад нэг ч удаа залгаж байгаагүй гэж тус тус хариуцагч нар маргажээ.
11.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
11.1 Нэхэмжлэгч нараас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгосон №00 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ-ээр ТР маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нэхэмжлэгч А , 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгосон №00 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ-ээр Т маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нэхэмжлэгч А мөн болох нь тус тус нотлогдож байна.
11.2 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутын үед №00 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ-тэй ТР маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч А гийн насанд хүрээгүй тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүү М (РД:00 ) жолоодож, мөн Т маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч А ийн эхнэр А (РД:00 ) нар жолоодсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
11.3 Хариуцагч Б өөс тухайн зам тээврийн осол гарах болсон гол шалтгаан нь насанд хүрээгүй хүүхэд болох М нь эх А гийн тээврийн хэрэгслийг унаж, хурд хэтрүүлж ирснээс болж аваар осол гарсан. Мөн А ын эхнэр хүний гарцыг дараад зогсоон учраас түүнийг мөргөсөн. Хэрвээ тэр дүрмээ бариад хол зогссон бол хойно байгаа машиныг мөргөх шаардлага байхгүй байсан. Тухайн осол миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
11.4 Гэтэл тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахлах дэслэгч Э.Ганбатын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт-аар жолооч М нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а-д заасан жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж түүнд 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №00 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас оногдуулсан байна.
11.5 Хэдийгээр зам тээврийн осол болох үед М нь насанд хүрээгүй, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа боловч түүний үйлдэл эс үйлдэхүйн улмаас зам тээврийн осол гаргах шалтгаант холбоогүй байх бөгөөд харин түүний гаргасан зөрчилд нь эрх бүхий албан тушаалтнаас дээрх шийтгэврээр хуулийн хариуцлага ногдуулсан байжээ.
11.6 Харин уг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт-аар хариуцагч буюу жолооч Б нь 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг, мөн дүрмийн 15.10-д жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон гэж тогтоож 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №00 дугаартай шийтгэлийн хуудсаар түүнд 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийтгэлийн хуудсыг шуудангаар Б өд хүргүүлсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэсэн материалаар тогтоогдсон.
11.7 Уг шийтгэлийн хуудсыг холбогдогч буюу хариуцагч Б нь эс зөвшөөрч, зохих журмын дагуу гомдол гаргасан эсэх нь тухайн зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн материалын хэмжээнд тогтоогдоогүй тул шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
11.8 Аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас тухайн зөрчлийг шалгах явцад хариуцагч Б ийн унаж яваад зам тээврийн осол гаргасан 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж Н аас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлэг авч, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №00 дугаартай шийтгэлийн хуудсар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн гэж түүнийг 100 нэгжээр буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байжээ.
11.9 Гэвч хариуцагч Б ийн унаж яваад зам тээврийн осол гаргасан 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ж болох нь тус аймгийн Авто тээврийн төвийн даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа болон аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн 00 дугаартай зөрчлийн хэргийн материал дотор авагдсан тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
12.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэхэд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Б нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон.
13.Тухайн зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч А гийн Т -Е150 маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,851,000 төгрөг, А ын Т -ХV40 маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,652,000 төгрөгийн тус тус хохирол учирсан нь хэрэгт авагдсан Х ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1018 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
14.Гэтэл хариуцагч Б нь ... миний унаж явсан тээврийн хэрэгсэл Ж ийн машин байсан ба түүний аав Н аас асууж унасан. Машиныг анх Ж ээс асуухдаа аав маань мэднэ гэсэн. Тийм учраас би түүний аав болох Н аас асуусан ба түлхүүр олдохгүй байхаар нь Ж тэй утсаар ярьж зөвшөөрлийг авч, эхнэрээс нь түлхүүрийг авч унаж явсан тул тухайн хохирлыг би хариуцахгүй Ж нь хариуцах ёстой гэж, хамтран хариуцагч Ж нь миний эзэмшлийн машин хашаанд маань байхдаа надаас ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр Б унаад явсан байна. Хэдийгээр миний эцгээс зөвшөөрөл авсан гэх боловч миний өмчлөлийн машиныг эцэг маань захирах хэн нэгэнд зөвшөөрөл өгөх эрхгүй. Надтай яриад надаас машины түлхүүрийг асуугаад тэгээд түлхүүрийг миний эхнэрээс авсан гэх тайлбар нь худлаа. Надад зөвхөн осол гаргах үедээ л ярьсан учраас очсон. Би эцэгтэй хамт амьдардаггүй тустай өрх юм. Миний зөвшөөрөлгүй унаж яваад осол гаргасан хүн нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо хариуцах ёстой гэж тус тус маргасан.
15.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж мөн 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.
Энэхүү заалтуудын агуулгаас үзэхэд тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч нь тээврийн хэрэгслийг өөрөө шилжүүлж өгсөн болон томилсон бол бусдад учирсан хохирлоо өөрөө хариуцан арилгах үүрэгтэй байна.
16.Гэвч манай хэргийн нөхцөл байдлын хувьд эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг шалгах явцад хариуцагч Б ийн унаж яваад зам тээврийн осол гаргасан 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж Н аас авсан мэдүүлэгтээ ...тэр өдөр Б манайд ирээд дүү нь байшин барьж байна. Шар шавар ачих гэсэн юм машинаа өгч байгаач гэхээр нь би юм бодоогүй тэр хүнийг жолооны үнэмлэхтэй эсэхийг асуугаагүй эрхээ хасуулсан гэж би яаж мэдэх билээ.Туслах санаатай өгөөд явуулсан. Тэгсэн ч осолд орсон гэж сонсоод очсон чинь хоёр гурав машин мөргөлдсөн байсан. Тэгээд би хуулийн дагуу шалгуулах байлгүй гээд яваад өгсөн гэх мэдүүлгээр хариуцагч Б тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч Ж ээс бус түүний эцгээс нь зөвшөөрөл авч унаж яваад осол гаргасан болох нь нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалтад зааснаар тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч болох хамтран хариуцагч Ж нь зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийг хариуцагч Б өд ашиглахаар шилжүүлж, томилж өгсөн гэж үзэхгүй.
17.Хариуцагч Б машиныг анх Ж ээс асуухдаа аав маань мэднэ гэсэн. Тийм учраас би түүний аав болох Н аас асуусан ба түлхүүр олдохгүй байхаар нь Ж тэй утсаар ярьж зөвшөөрлийг авч, эхнэрээс нь түлхүүрийг авч унаж явсан гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус зааснаар хамтран хариуцагч Ж тэй утсаар ярьсан эсэх, машины түлхүүрийг түүний эхнэрээс авсан эсэхийг тус тус бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
18.Иймээс хариуцагч Б нь зам тээврийн осол гаргасан 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигч болох Ж ээс зөвшөөрөл авч ашигласан эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хамтран хариуцагч Ж нь нэхэмжлэгч нарын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
19.Хариуцагч Б нь 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглахдаа эзэмшигч болох хамтран хариуцагч Ж ийн зөвшөөрөлгүйгээр ашигласнаас нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь заалтад зааснаар тэрээр хариуцана гэж шүүх дүгнэлээ.
20.Харин гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Б ийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд гэм хор учирсан шалтгаант холбоотой байх ба нэхэмжлэгч нарын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хариуцагч Б нь хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлтэй байна.
21.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс тухайн зам тээврийн осолд хамтран хариуцагч Ж буруугүй ба хариуцагч Б нь буруутай байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн мөнгийг түүнээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтад үндэслэгдэж гаргасан дүгнэлт байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
22.Иймд нэхэмжлэгч нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Б өөс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо шаардах эрхтэй тул түүнээс Т -Е150 маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4,851,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д, Т -ХV40 маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,652,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д тус тус олгож, нэхэмжлэгч нарын хамтран хариуцагч Ж т холбогдуулан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
23.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,406 (ерэн хоёр мянга дөрвөн зуун зургаан) төгрөгийг, мөн нэхэмжлэгч А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,510 (далан гурван мянга таван зуун арван) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б өөс улсын тэмдэгтийн хураамжид 92,406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д, мөн 73,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А т тус тус олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3 дахь заалт, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б өөс ТР маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4,851,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д, Т маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,652,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д тус тус олгож, нэхэмжлэгч нарын хамтран хариуцагч Ж т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,406 (ерэн хоёр мянга дөрвөн зуун зургаан) төгрөгийг, мөн нэхэмжлэгч А ийн төлсөн 73,510 (далан гурван мянга таван зуун арван) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д, мөн 73,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А т тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОРМАА
Х.ТАЛГАТ