Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 432

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Г.Алтантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Ганчулууны Алтантулгад холбогдох эрүүгийн “1711011170340” дугаартай, 186/2018/0401/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Компьютер Ланд худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуудаг, ам бүл 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Баянголын 37-06 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганчулууны Алтантулга /РД: УО84041557/,

Холбогдсон хэргийн талаар;

Г.Алтантулга нь хохирогч Б.Баттэгшид Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Компьютер Ланд худалдааны төвд лангуу авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 8.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 3.000.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Г.Алтантулга нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:....шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ш.Баттэгшийн:...2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай Компьютер Ландад ажилладаг Алтантулга гэх залуу манай захирал надад нэг лангуу өгнө гэсэн 12 дугаар сарын эхээр тэгэхээр чи аваадахаа гэж шалаад байсан. Тэгээд тэр лангууг нь би өөрөө мэдэх бөгөөд байрлал сайтай лангуу учир би зөвшөөрөөд авахаар болсон. Тэгээд би лангуугаа авсан хойноо мөнгөө өгье гэсэн чинь Алтантулга үгүй ээ надад одоо мөнгө хэрэгтэй байна лангуу бүтсэн үед авах хүн бол зөндөө олдоно шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би бэлнээр 13.000.000 төгрөгийг өөрийнхөө машинд сууж байгаад Алтантулгад өгсөн. Лангуу олж өгөх эрх мэдэлтэй хүн бол биш. Би захирлын дүүгийн хүүхэд болохоор олоод өгчих байх гэж найдаад л мөнгө өгчихсөн юм. Тэгээд эхлээд 2.000.000 төгрөг өгөөд дараа нь 2015 оны 11 дүгээр сарын дундуур 8.000.000 төгрөг өгсөн, 2016 оны 02 дугаар сард 3.000.000 төгрөг авсан. Алтантулга надад авч өгнө гэж хэлсэн павилондоо 2017 оны 09 дүгээр сараас хойш ажиллаж байгаа гэх мэдүүлэг.           /хх12-13/,  

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Баасанхүүгийн:...манай байгууллагын эрх бүхий лангуу түрээслэх боломжтой. Лангуу түрээслэгчийг цааш үргэлжлүүлэх боломжтой хүн нь миний бие бөгөөд захирал С.Бямбаа бид 2 юм. Манай байгууллага гэрээ байгуулсаны үндсэн дээр түрээслэгчид лангуу түрээслүүлдэг. Алтантулга гэх хүн бол надтай ямар нэгэн лангуу түрээслэх талаар 2015 оноос хойш өдийг хүртэл ярьж байгаагүй. Алтантулга гэх хүн лангуу түрээслүүлэх, зарах эрх мэдэлтэй хүн биш. Зөвхөн манай түрээслэгч байгаа юм гэх мэдүүлэг. /хх-21/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Пунцагийн:..2015 онд Г.Алтантулга өөр хэн нэгэн хүнд лангуу авч өгөх талаар огт ярьж байгаагүй. Алтантулга өөрөө лангуугаа ажиллуулаад түрээсээ төлөөд явдаг. Худалдаж авах гэж байгаа хүн надад хүсэлт гаргаж өгөөд захиралдаа танилцуулаад би шийдвэрийг гаргадаг гэх мэдүүлэг. /хх-72/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, шүүгдэгч Г.Алтантулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-23/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Г. Алтантулга нь хохирогч Б.Баттэгшид Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Компьютер Ланд худалдааны төвд лангуу авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 8.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 3.000.000 төгрөгийг залилсан  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ш.Баттэгш,  гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Алтантулгыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Алтантулга нь хохирогч Ш.Баттэгшид 4.000.000 төгрөгийг төлсөн, 9.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Алтантулгаас 9.000.000. төгрөгний хохирлыг гаргуулж хохирогч Ш.Баттэгшид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Алтантулга нь цагдан хоригдсон хоног болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.  

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Ганчулууны Алтантулгыг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Алтантулгыг  550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтантулгад оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтантулга нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.  Шүүгдэгч Г.Алтантулга нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1-д зааснаар шүүгдэгч Г.Алтантулгаас 9.000.000 /есөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баттэгшид  олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Алтантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ