| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00567/И |
| Дугаар | 302/ШШ2025/00744 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 302/ШШ2025/00744
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б . Хаяг: Б аймаг, Ө сум 8-р багт оршин суух,
Хариуцагч: Бе . Хаяг: Б аймаг, Ө сум, 4 дүгээр баг, И 2 дугаар гудамж, 35 тоотод оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эх хөрөнгө худалдаж авахаар шилжүүлсэн урьдчилгаа болох 41,090,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл: Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол буюу түрээсийн төлбөр 14,157,000 төгрөг, хэрэглэсэн дулааны төлбөр 2,178,255 төгрөг нийт 16,335,255 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ба /У хотоос цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч Бе т холбогдуулан үл хөдлөх эх хөрөнгө худалдаж авахаар шилжүүлсэн урьдчилгаа болох 41,090,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие тус аймгийн Ө сумын 11-р багт байршилтай хариуцагч Бе ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай баригдсан барилгын 3 дугаар давхраас 62,92 м.кв талбайг 207,636,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, урьдчилгаанд 62,290,800 төгрөгийг шилжүүлэхээр 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлсэн.
1.2 Би өөрийн Х банкин дахь 00 тоот данснаас 2024 оны 9-р сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, мөн Х банкин дахь 00 тоот данснаас 2024 оны 10-р сарын 03-ны өдөр 28,290,800 төгрөг, бүгд 48,290,800 төгрөгийг урьдчилгаа мөнгө болгож шилжүүлсэн. Үлдсэн мөнгөө банк буюу банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч гүйцээж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нэр дээр шилжүүлж авахаар болж тохирсон. Гэтэл банканд очиж зээл авах гэхэд танд их хэмжээний мөнгө ойрын хугацаагаар гарахгүй гэсэн.
1.3 Энэхүү нөхцөл байдлын талаар хариуцагч Бе эд ...надад нэмэлт зээл гарахгүй байна, гэрээгээ цуцалъя гэсэн санал тавихад миний саналыг зөвшөөрч хүлээж аваад урьдчилгаанд өгсөн мөнгийг буцааж өгье гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан.
1.4 Би хариуцагч Бе тэй үл хөлдөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө түүнтэй 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тухайн талбайг худалдаа, наймаа эрхлэхээр түрээслэх гэрээ байгуулж, худалдаа эрхэлж байсан. Түрээсийн төлбөрийг сард гэрээний дагуу 800,000 төгрөг төлөхөөр тохирсон. Харин би 2024 оны 8-р сарын 15-аас 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу 9 сар тухайн талбайг түрээсэлсэн болно. Уг хугацааны түрээсийн мөнгө болох 7,200,000 төгрөгийг анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилгаа мөнгөнөөс Х аж 41,090,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Хариуцагчаас шүүхэд надад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан тул түрээсийн төлбөр 7,200,000 төгрөг, гэрээний дагуу төлөх халаалтын төлбөр болох 2,178,255 төгрөг, бүгд 9,378,255 төгрөгийг миний урьдчилгаанд шилжүүлсэн 48,290,800 төгрөгөөс Х аж тооцоход татгалзах зүйлгүй гэв.
2.Хариуцагч Бе ийн хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч Б нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны үеэр хариуцагч Бе тэй уулзаж, түүний шинээр барьж ашиглалтад оруулж байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхрын 62.92 м.кв талбайтай хэсгийг худалдаж авахаар тохиролцсон байна. Ингэж тохирохдоо урьдчилгаа мөнгө өгч, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч 14 хоногийн дотор төлнө гэж хэлж байсан боловч хэлсэндээ хүрээгүй байна.
2.2 Нэхэмжлэгч Б нь зээл авахад шаардлагатай гэж 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр огноолон ажлын байр, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх тухай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг банкнаас зээл авахад нь зориулж байгуулсан. Тэрээр урьдчилгаа мөнгө өгөх эхний тохиролцооны дагуу 2024 оны дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 28,290,800 төгрөг, бүгд 48,290,800 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлж өгсөн. Түүний дараа талууд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 3.1-д зааснаар худалдан авагч 62,92 м.кв талбайтай байрыг нийтдээ 207,636,000 төгрөгөөр худалдан авахаар, 3.2-т зааснаар энэхүү гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурмагц худалдан авагч урьдчилгаа 62,290,800 төгрөгийг худалдагчийн дансанд шилжүүлэх, гэрээний үлдэгдэл төлбөр болох 145,345,200 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчид шилжиж, худалдан авагчийн Х банктай байгуулж буй зээлийн болон барьцааны гэрээний дагуу тус банкны барьцаанд бүртгэгдсэний дараа худалдагчийн Х банкны дансанд бэлэн бусаар төлөхөөр тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч Б нь гэрээгээр тохиролцсон урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй учир гэрээний дараагийн заалт огт хэрэгжээгүй.
2.3 Хариуцагч Бе ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч Б нь банкнаас зээл гарахгүй байна гэх үндэслэлээр үүргээ биелүүлээгүй. Б гийн нэхэмжлэлд дурдсан Бе эд нэмэлт зээл гарахгүй байна, гэрээ цуцалъя гэсэн санал тавихад миний саналыг хүлээн зөвшөөрч хүлээж аваад урьдчилгаанд өгсөн мөнгийг буцааж өгье гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөхгүй байна гэдэг нь үндэслэлгүй. Бе ийн зүгээс түүнд тийм амлалт өгөөгүй, харин гэрээг цуцалсан тохиолдолд тухайн байрыг худалдаж, мөнгө орж ирсэн үед холбогдох тооцоог хийж үлдэгдэл мөнгийг өгнө гэдгийг хэлсэн.
2.4 Нэхэмжлэгч Б нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Х банкны Б салбараас 200 сая төгрөгийг 36 сарын хугацаагаар авсан байна. Мэдээж ийм их хэмжээний зээл авсан тул дахин зээл авах боломжгүй болох нь илт харагдаж байна. Нэгэнт тухайн объектыг авах боломжгүй болсон учраас гэрээ цуцлагдсан. Тэгэхээр хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирлоо гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин бид нарт учирсан хохиролтой холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасан.
2.5 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөнөөс хохирол болох түрээсийн төлбөр, халаалтын төлбөрийг Х аж тооцуулах хүсэлттэй байна гэв.
3.Хариуцагч Бе ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
3.1 Нэхэмжлэгч Б нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны үеэр ирж надтай уулзаж, шинээр барьж ашиглалтад оруулж байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхрын 62,92 м.кв талбайтай хэсгийг худалдаж авахаар тохиролцсон. Ингэж тохирохдоо урьдчилгаа мөнгө өгч, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч 14 хоногийн дотор төлнө гэж хэлж байсан боловч хэлсэндээ хүрээгүй.
3.2 Нэхэмжлэгч Б зээл авахад шаардлагатай гэж 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр огноолон ажлын байр, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх тухай гэрээ надтай байгуулсан. Энэ гэрээг банкнаас зээл авахад нь зориулж байгуулсан.
3.3 Нэхэмжлэгч Б нь урьдчилгаа мөнгө өгөх эхний тохиролцооны дагуу 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 28,290,800 төгрөг, бүгд 48,290,800 төгрөгийг миний дансанд шилжүүлж өгсөн. Үүний дараа бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 3.1-д зааснаар худалдан авагч 62,92 м.кв талбайтай байрыг нийтдээ 207,636,000 төгрөгөөр худалдан авахаар, 3.2-т зааснаар энэхүү гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурмагц худалдан авагч урьдчилгаа 62,290,800 төгрөгийг худалдагчийн дансанд шилжүүлэхээр, гэрээний үлдэгдэл төлбөр болох 145,345,200 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчид шилжиж, худалдан авагчийн Х банктай байгуулж буй зээлийн болон барьцааны гэрээний дагуу тус банкны барьцаанд бүртгэгдсэний дараа миний Х банкны дансанд бэлэн бусаар төлөхөөр тохиролцсон. Гэвч Б нь гэрээгээр тохиролцсон урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй учир гэрээний дараагийн заалт огт хэрэгжээгүй.
3.4 Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч Б нь банкнаас зээл гаргахгүй байна гэх үндэслэлээр үүргээ биелүүлээгүй. 2024-2025 онуудад миний хувьд 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг дунджаар 25,000-30,000 төгрөгөөр тооцож иргэдэд түрээслүүлж байсан. Энэ талаарх үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин 62,92 м.кв талбайн түрээсийн төлбөр нь сард 800,000 төгрөг байх ямар ч боломжгүй. 62,92 м.кв талбайг сард 1 м.кв-ыг үнийг 25,00 төгрөгөөр тооцоход сар тутам 1,573,000 төгрөгийн төлбөр төлөх ёстой. Үүнийг 9 сараар үржүүлэхээр 14,157,000 төгрөгийн төлбөр гарах ба үүнийг урьдчилгаанд төлсөн мөнгөнөөс Х аж тооцох ёстой.
3.5 Хэрэв Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Х банкнаас зээл авч мөнгөө төлсөн бол би үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь гаргаж өгч тухайн байрыг нэр дээр нь шилжүүлж өгөх байсан. Гэтэл нэхэмжлэгч Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж надад хохирол учирч байна. Хэрэв Б нь надтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй байсан бол би тухайн хөрөнгийг өөр хүмүүст худалдах бүрэн боломжтой байсан.Б гийн буруугаас болж би үл хөдлөх эд хөрөнгөө худалдах хугацаа алдаж хохирсон.
3.6 Тийм учраас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд түрээсийн гэрээний ханшаар тооцож 14,157,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн талуудын хооронд байгуулсан талбай түрээслүүлэх тухай гэрээний 3.6-д түрээслэгч түрээсэн талбайныхаа ашиглалттай холбоотой хэрэглээний зардлыг /дулаан, ус, цахилгаан, хог, хаягдал гэх мэт/ өөрөө хариуцах бөгөөд түрээслүүлэгч талд төлж байгаа түрээсийн төлбөрт энэхүү хэрэглээний зардал орохгүй болно гэж заасан. Б халаалтын улирал эхэлсэн 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дууссан 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 8 сарын хугацаанд дулааны төлбөрийг огт төлөөгүй. Дээрх хугацааны төлбөрт 2,178,255 төгрөг гарсныг Б гаас нэхэмжилж байна.
3.7 Иймд нэхэмжлэгч Б гаас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу түрээсийн төлбөр 14,157,000 төгрөг, хэрэглэсэн дулааны төлбөр 2,178,255 төгрөг, бүгд 16,335,255 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч Б хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хариу тайлбар, татгалзал:
4.1 Хариуцагч Бе ийн надаас 16,335,255 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг миний бие зөвшөөрөхгүй байгаа болно. Хариуцагчийн аймгийн Ө сумын 11 дүгээр багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай баригдсан барилгын 3 дугаар давхраас 62,92 м.кв талбайг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажлын байр, худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх тухай гэрээ-ний дагуу худалдаа үйлчилгээний чиглэлээр 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 9 сар түрээслүүлсэн.
4.2 Энэхүү хугацаандаа би Бе ээс түрээсэлж байсан объектыг 207,636,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Би тухайн объектын урьдчилгаанд 48,290,800 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдсэн төлбөрөө банкнаас зээл авч төлөх гэсэн боловч надад зээл гаргаагүй. Анх би Х банкны Б салбараас үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалж 200,000,000 төгрөгийн зээл авахдаа эдийн засагчаас таны бизнесийн орлого хангаж байгаа тул дараа нь зээл гарна гэсний дагуу би зээл авсан байсан. Би уг 200 сая төгрөг зээлээ өөр зүйлд хэрэглэхээр авсан. Тэр зээл Бе ээс үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад ямар ч холбоогүй. Үүнийг заавал холбож тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Тухайн мөнгөнөөс 20 сая төгрөг үлдсэн учраас түүнийг хариуцагчид шилжүүлсэн. Би 200 сая төгрөгийн зээл авахаас өмнө 100 сая төгрөгийн зээлтэй байсан. Тийм учраас тухайн зээлээ хааж байгаад 200 сая төгрөг болгоод авсан. Тухайн үед банкны эдийн засагч нь надад дараа нь танд зээл гарна гэж хэлсэн тул би худалдах худалдан авах гэрээг хариуцагчтай байгуулсан. Хэрэв эдийн засагчаас дараа нь зээл гарахгүй гэвэл би хариуцагчтай гэрээ байгуулахгүй, урьдчилгаа мөнгө шилжүүлэх шаардлагагүй байсан. Харин хариуцагч Бе тэй гэрээгээ хийгээд зээлээ судлуулахаар Х банкны төв банк руу хүсэлтийг маань явуулахад надад зээл олгохгүй гэж татгалзсан хариу ирсэн.
4.3 Надаас шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас зээл банкнаас гаргахгүй болсон тухайгаа хариуцагч Бе эд тухайн үед мэдэгдэж урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж авахаар болсон. Түүнээс хойш удаа дараа урьдчилгаа мөнгөө шаардсан боловч миний мөнгийг буцааж өгөөгүй тул 2025 оны 06 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4.4 Миний бие хариуцагч Бе ийн худалдаа үйлчилгээний зориулалттай баригдсан барилгын 3 дугаар давхраас 62,92 м.кв талбайг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажлын байр, худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх тухай гэрээ-ний дагуу сарын төлбөр 800,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч Бе нь сар тутам 1,573,000 төгрөг төлөх ёстой гэж үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгохгүй байна. Бе миний түрээслүүлж буй объектыг худалдаж авахгүй болсон гэдгээ 2024 оны 11 дүгээр сард мэдсэн бөгөөд энэ хугацаанд надад түрээсийн гэрээг цуцлах эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал гаргаж байгаагүй тул бид хоёрын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа болно. Мөн энэхүү хугацаанд Бе нь миний түрээслүүлж буй объектыг бусдад худалдан борлуулах арга хэмжээ авах талаар мэдэгдэж байгаагүй болно.
4.5 Би түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж сар бүрийн түрээсийн төлбөр 800,000 төгрөг буюу нийт 9 сарын мөнгө 7,200,000 төгрөг мөн түрээсэлсэн талбайн ашиглалтын зардалтай холбоотой буюу 8 сарын халаалтын төлбөр болох 2,178,255 төгрөг нийт 9,378,255 төгрөгийг миний урьдчилгаа болгож өгсөн 48,290,800 төгрөгөөс Х аж тооцохыг хүлээн зөвшөөрч байна.
4.6 Иймд хариуцагч Бе ээс гэрээ цуцлуулснаас учирсан хохирол гэж надаас үндэслэлгүй илүү нэхэмжилсэн 6,957,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Бе болон Б нарын хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, Бе ийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ажлын байр, худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх тухай 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн, Б гийн Х болон Х банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ холбогдуулан гаргасан 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
6.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2025 оны 7 дугаарын сарын 03-ны өдөр гаргасан тайлбар, Бе ээс 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ба д олгосон итгэмжлэл, Бе ийн М тэй, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр З тай, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр А тэй тус тус байгуулсан үл хөдлөх эр хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчтэй холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э Б ХК-ний 20002292 хэрэглэгчийн кодын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
7.Шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтийн хангасан 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 302/ШЗ2025/02532 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Х банкны Б салбарын захирлын 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5180/0263 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч буюу үндсэн зээлдэгч Б , хамтран зээлдэгч Ц нарын нэр дээрх 00 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Б гийн нэр дээрх Б аймгийн Ө сумын 8-р багт байршилтай, 00 дугаар нэгж талбарын, 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, эрхийн улсын бүртгэлийн Г-00 дугаартай гэрчилгээ, мөн түүний нэр дээрх Б аймгийн Ө сумын 11-р баг, Б А -1 гудамж 105 а-р байр б-6 тоот хаягт байршилтай 21 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай Y-00 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ц , Б нарын хоёр хүний өмчлөлийн Б аймгийн, Ө сумын 8 дугаар багт байршилтай 128 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалтаар Y-00 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг хариуцагч талын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
8.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Бе ээс 39,912,545 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, илүү нэхэмжилсэн 1,147,455 төгрөг мөн хариуцагч Бе ийн нэхэмжлэгч Б д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээс 6,957,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
9.Нэхэмжлэгч Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч Бе ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай баригдсан барилгын 3 дугаар давхраас 62,92 м.кв талбайг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажлын байр, худалдаа үйлчилгээний зориулалтаар тайлбай түрээслүүлэх тухай гэрээ-ний дагуу 207,636,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 62,290,800 төгрөг шилжүүлэхээр 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлсний дагуу урьдчилгаанд нийт 48,290,800 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгө банк буюу банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч гүйцээх гэсэн боловч надад зээл гаргах боломжгүй болсон тул өгч чадаагүй. Тэгээд Бе эд ... надад нэмэлт зээл гарахгүй байна, гэрээгээ цуцалъя гэсэн санал тавихад миний саналыг зөвшөөрч хүлээж аваад урьдчилгаанд өгсөн мөнгийг буцааж өгье гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөхгүй байна. Хариуцагч Бе нь миний түрээсэлж буй объектыг намайг худалдан авах боломжгүй болсон гэдгээ 2024 оны 11 дүгээр мэдсэн бөгөөд энэхүү хугацаанд надад түрээсийн гэрээг цуцлах эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал гаргаж байгаагүй тул бид хоёрын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр юм. Энэхүү хугацаандаа миний түрээсэлж буй объектыг бусдад худалдан борлуулах арга хэмжээ авах талаар мэдэгдэж байгаагүй. Иймээс хариуцагч Бе эд шилжүүлсэн урьдчилгаа мөнгөнөөс түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр болон халаалтын төлбөрийг Х аж үлдсэн мөнгийг олгож өгнө үү гэж гэж тодорхойлжээ.
10.Хариуцагч Бе нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:.. 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б нь надтай ирж уулзаж, шинээр барьж ашиглалтад оруулж байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхрын 62,92 м.кв талбайтай хэсгийг худалдаж авахаар тохиролцсон. Урьдчилгаа мөнгө өгч, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч 14 хоногийн дотор төлнө гэж хэлсэн. Надтай байгуулсан гэх түрээсийн гэрээг банкнаас зээл авахад зориулж байгуулсан. Гэрээний дагуу 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 28,290,800 төгрөг бүгд 48,290,800 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн.Үүний дараа бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тохиролцсон урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг Б нь төлөөгүй учир гэрээний дараагийн заалт хэрэгжээгүй. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч Б нь банкнаас зээл гарахгүй байна гэсэн үндэслэлээр үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч Б гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж надад хохирол учирч байна. Хэрвээ надтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй байсан бол тухайн хөрөнгийг өөр хүмүүст худалдах бүрэн боломжтой байсан.Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлоо сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилж байна гэж маргажээ.
11.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
11.1 Нэхэмжлэгч Б нь хариуцагч Бе ийн Б аймгийн Ө сумын 11-р баг, Б А -1 гудамж 111 тоот хаягт байршилтай 3453,77-аас 62,92 м.кв талбай бүхий газрыг 2024 оны 8 дугаар сарын 01-ээс 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд, сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөг байхаар харилцан тохиролцож ажлын байр, худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх тухай гэрээг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байжээ.
11.2 Улмаар нэхэмжлэгч Б нь хариуцагч Бе ээс түрээсэлж авсан Б аймгийн Ө сумын 11-р баг, Б А -1 гудамж 111 тоот хаягт байршилтай 3453,77-аас 62,92 м.кв талбайг 207,363,000 /хоёр зуун долоон сая, зургаан зуун гучин зургаан мянган/ төгрөгөөр худалдаж авахаар, гэрээнд гарын үсэг зурмагц урьдчилгаанд 62,290,800 төгрөгийг түүний дансанд шилжүүлэхээр, харин гэрээний үлдэгдэл төлбөр болох 145,345,200 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчид шилжиж, худалдан авагчийн Х банктай байгуулж буй зээлийн болон барьцааны гэрээний дагуу тус банкны барьцаанд бүртгэгдсэний дараа худалдагчийн Х банкны 00 тоот дансанд бэлэн бусаар төлөхөөр болж талууд харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 3845 тоот гэрээг байгуулсан байх бөгөөд Б гаас урьдчилгаа мөнгөнд бүгд 48,290,800 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн ба урьдчилгаа мөнгөний үнийн талаар талууд маргаагүй болно.
11.3 Харин хариуцагч Бе нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б тай байгуулсан ажлын байр, худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх тухай гэрээг банкнаас зээл авахад зориулж байгуулсан гэрээ байсан гэж маргаж байгаа боловч талууд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 3845 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч Б нь Х банкны 00 тоот дансаар 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагч Бе эд урьдчилгаа гэж шилжүүлсэн болох нь түүний тус банкны дансны хуулгаар тогтоогдсон.
11.4 Иймээс нэхэмжлэгч Б нь хариуцагч Бе ийн дээрх 62,92 м.кв талбайтай үйлчилгээний газрыг анх буюу 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээгээр түрээслүүлж улмаар худалдаж авахаар болж хариуцагч Бе тэй харилцан тохиролцсон үйл баримт нотлогдон тогтоогдсон тул хариуцагчийн тухайн түрээсийн гэрээг банканд зээл авахын тулд байгуулсан гэх тайлбар нь бичгийн нотлох баримтад үндэслэгдээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
11.5 Талуудын хооронд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 3845 тоот гэрээний 3.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б нь хариуцагч Бе эд урьдчилгаа мөнгөнд 62,290,800 төгрөг шилжүүлэх ёстойгоос 48,290,800 төгрөг шилжүүлж урьдчилгаа мөнгө дутуу шилжүүлсэн, улмаар тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж Х банкнаас зээл авахаар болсон боловч банкнаас зээл гарахгүй татгалзсан нөхцөл байдлын улмаас гэрээ биелэгдэх боломжгүй байдал үүссэн болох нь тогтоогдсон.
12.Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх боловч худалдан авагч буюу нэхэмжлэгч Б д банкнаас зээл гарахгүй улмаас гэрээний 3.2, 3.3 дахь заалтуудад заасан үүргээ тэрээр зөрчиж түүний улмаас хариуцагч Бе ээс мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээнээс татгалзсан байжээ.
13.Иймд нэхэмжлэгч Б гаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Бе ээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа мөнгөнд шилжүүлсэн 48,290,800 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ.
14.Хариуцагч Бе ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
14.1 Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч Б нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 3845 тоот гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох түрээсийн төлбөр 14,157,000 төгрөг, хэрэглээний дулааны төлбөр 2,178,255 төгрөг, нийт 16,335,255 төгрөгийг түүнээс гаргуулах хүсэлттэй байна гэж, нэхэмжлэгчээс хариуцагч Бе ийн өмчлөлийн маргаан бүхий 62,92 м.кв талбайг анх түүнээс түрээсийн гэрээгээр түрээслүүлсэн бөгөөд улмаар худалдаж авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаанд 48,290,800 төгрөг шилжүүлсэн. Гэтэл банкнаас надад зээл гараагүйн улмаас худалдаж авч чадаагүй. Уг талбайг 9 сарын хугацаагаар анхны түрээсийн гэрээний дагуу түрээслүүлсэн тул гэрээний дагуу түрээсийн төлбөр, халаалтын төлбөр төлөхөд татгалзахгүй гэж тус тус маргасан.
14.2 Талуудын хооронд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 3845 тоот гэрээ нь биелэгдэх боломжгүй нөхцөл байдлын улмаас талууд гэрээнээс татгалзсан байх боловч талуудын байгуулсан эхний гэрээ болох 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажлын байр, худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх тухай гэрээний дагуу нэхэмжлэгч Б нь хариуцагч Бе ийн Б аймгийн Ө сумын 11-р баг, Б А -1 гудамж 111 тоот хаягт байршилтай 3453,77-аас 62,92 м.кв талбайг 2024 оны 8 дугаар сарын 15-аас 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 9 сарын хугацаанд түрээсэлж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд түрээсийн гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж мэтгэлцээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтад заасан хууль зүйн үндэслэлгүй талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
14.3 Хариг уг түрээсийн гэрээг хариуцагч Бе нь нэхэмжлэгч Б банкнаас зээл авахад зориулж байгуулсан гэрээ байсан гэж маргадаг боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул түүний З , А нартай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.
14.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч Б нь хариуцагч Бе тэй 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажлын байр, худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх тухай гэрээний дагуу тэрээ Х банкны Б салбараас зээл авсан, зээл авахын тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ байсан гэж тайлбарлаж үүнтэй холбогдуулан тус салбараас нэхэмжлэгчийн зээл авсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, холбогдох зээлийн материалыг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан.
14.5 Гэтэл Х банкны Б салбараас нэхэмжлэгч Б нь үндсэн зээлдэгчээр, хамтран зээлдэгч Ц нар нь 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 00 дугаартай зээлийн гэрээ байгуулж эмэгтэй бизнес эрхлэгчид зориулсан эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар ашиглахаар 200,000,000 төгрөгийн зээл авч, уг зээлийн барьцаанд нэг хүний буюу Б гийн өмчлөлийн Б аймгийн Ө сумын 8-р багт байршилтай, 00 дугаар нэгж талбарын, 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-00 дугаартай гэрчилгээтэй өмчлөлийн газар, мөн түүний өмчлөлийн Б аймгийн Ө сумын 11-р баг, Б А -1 гудамж 105 а-р байр б-6 тоот хаягт байршилтай 21 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай Y-00 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ц , Б нарын хоёр хүний өмчлөлийн Б аймгийн, Ө сумын 8 дугаар багт байршилтай 128 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалтаар Y-00 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцааж зээл авсан байх бөгөөд тус банкнаас Б д энэхүү зээл олгохдоо түүний хариуцагч Бе тэй байгуулсан түрээсийн гэрээг үндэслэж олгоогүй болох нь тогтоогдсон.
14.6 Хариуцагч Б нь нэхэмжлэгч Б тай 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 3845 тоот гэрээнээс татгалзсантай холбогдуулан тэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хохирлыг шаардах эрхтэй байх боловч уг гэрээ байгуулахаас өмнө байгуулсан эхний гэрээ болох 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажлын байр, худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх тухай гэрээний 5.1 дэх заалтад түрээсийн талбай 63 м.кв байх ба сарын түрээсийн үнэ 800,000 төгрөг буюу түрээслэгч сард нийт 800,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлнө гэж, гэрээний 3.6 дахь заалтад түрээслэгч нь түрээсэлсэн талбайныхаа ашиглалттай холбоотой хэрэглээний зардлыг /дулаан, ус, цахилгаан,хог хаягдал гэх мэт/ өөрөө хариуцах бөгөөд түрээслүүлэгч талд төлж байгаа түрээсийн төлбөрт энэхүү хэрэглээний зардал орохгүй болно гэж тус тус талууд харилцан тохиролцсон байна.
14.7 Талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээсийн үнийг харилцсан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Б гийн 2024 оны 8 дүгээр сарын 15-аас 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 9 сарын түрээсийн төлбөр болох 7,200,000 төгрөг, тухайн хугацааны халаалтын төлбөр болох 2,178,255 төгрөг, бүгд нийт 9,378,255 төгрөгийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс Х аж тооцож үүргийг дуусгавар болгох ёстой гэж зааснаар тооцох ёстой байсан боловч нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Бе эд шилжүүлсэн урьдчилгаа болох 48,290,800 төгрөгөөс түрээсийн төлбөр болох 7,200,000 төгрөгийг Х аж нэхэмжилсэн байх тул одоо түүнээс халаалтын мөнгө болох 2,178,255 төгрөгийг Х аж тооцох нь зүйтэй байна.
15.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус зарим хэсгийг хангаж хариуцагч Бе ээс 39,912,545 /48,290,800-7,200,000-2,178,255/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, илүү нэхэмжилсэн 1,147,455 төгрөг, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6,957,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
16.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тус тус зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,250 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,626 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бе ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 39,912,545 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 357,513 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Х аж тооцсон 9,378,255 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 165,002 төгрөгийг нэхэмжлэгч Б гаас гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 , 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 238 дугаар зүйлийн 238.1, 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Бе ээс 39,912,545 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,147,455 төгрөг болон хариуцагч Бе ийн нэхэмжлэгч Б д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээс 6,957,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,250 төгрөг, хариуцагч Бе ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,626 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бе ээс улсын тэмдэгтийн хураамжид 357,513 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д, нэхэмжлэгч Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 165,002 төгрөгийг гаргуулан хариуцагч Бе т тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ