| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00804/И |
| Дугаар | 302/ШШ2025/00801 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 302/ШШ2025/00801
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Э ХК /гүйцэтгэх захирал Т/. Хаяг: Б аймаг, Ө сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах
Хариуцагч: М. Хаяг: Б аймаг, Ө сум, 3 дугаар багт оршин суух
Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 1,788,860 төгрөг, алданги 894,430 төгрөг, нийт 2,683,290 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М нь Э ХК-д дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 1,788,860 төгрөг, алданги 894,430 төгрөг, нийт 2,683,290 төгрөгийг төлж өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,883 төгрөгийн тал нь болох 28,941 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 28,941 төгрөг, мөн хариуцагч М аас улсын тэмдэгтийн хураамжид 28,941 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М нь нэхэмжлэгч Э ХК-д дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 1,788,860 төгрөг, алданги 894,430 төгрөг, нийт 2,683,290 төгрөгийг төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Э ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,883 төгрөгийн тал нь болох 28,941 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 28,941 төгрөг, мөн хариуцагч М аас улсын тэмдэгтийн хураамжид 28,941 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ