Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
Хэргийн индекс | 186/2018/0426/э |
Дугаар | 457 |
Огноо | 2018-06-15 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Г.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржгин овогт Галбадрахын Анхбаярт холбогдох эрүүгийн “1811014860523” дугаартай, 186/2018/0426/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 47-149 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржгин овогт Галбадрахын Анхбаяр /РД:КГ79041217/,
Холбогдсон хэргийн талаар;
Г.Анхбаяр нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Виктори” нэртэй караокены гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Жаргалыг зодож, түүний биед баруун бугалга, баруун тохой, баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун гарын чихчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: шүүгдэгч Г.Анхбаяр нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Жаргалын:.. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд ажлын шугамаар манай нөхөр Г.Анхбаяр, Содноо, мөн танихгүй нэг эмэгтэй, нэг эрэгтэйтэй хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Виктори” караокегоор орж үйлчлүүлээд караокед дуулж байгаад нэг хүний 4 ширхэг 0,5 литрийн “Чингис” пиво уугаад сууж байтал манай нөхөр Анхбаяр нь намайг зүүн хацарлуу алгадсан тэгээд караокеноос гарах гээд тооцоогоо хийх гэтэл нөхөр Анхбаяр нь намайг түлхэж унагаад караокеноос чирч гаргасан тэгэхээр нь би том хүүрүүгээ залгатал баруун хацарлуу алгадсан тэр үед хажуугаар явж байсан 2-3 залуу ирээд болиоч гэсэн тэр хооронд нь би гэрлүүгээ зугтаагаад явсан. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын уулзвар орчимд Анхбаяр, Азжаргал, Туяа нартай хамт явж байхад нөхөр Анхбаяр машин дотор ямар ч шалтгаангүйгээр нүүрлүү гараараа 5-6 удаа цохиод доод уруул сэт цохиод хамар хөхөрсөн толгой тэр чигтээ хөндүүр болсон байсан. Тэр үед тэндээс зугтаагаад найз Туяагийнд очиж хоносон, ерөнхийдөө бол эрүүл ч байсан, согтуу ч байсан сардаа нэг удаа бол зоддог маргалдах болгондоо гараараа толгойруу цохиж зоддог. Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд 2009 онд зүүн гарын ядам хурууг хойш нь мушгиж дараад хугалж байсан. Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд 2016 оны 06 дугаар сард нурууруу хөлөөрөө өшиглөөд миний 2 хавирга гэмтээд нэг сар хэвтэрт байсан. Би 2000 оны 09 дүгээр сараас хойш 18 жилийн хугацаанд байнгын хүчирхийлэлийн хохирогч болж байна. Энэ хугацаанд байнга хэл амаар доромжилж гэр бүл, найз нөхөд, ажил, хамаатан садангийн хүмүүстэй ярих уулзахыг хориглож, цагдаж, мөшгидөг гадуур явж байгаад залгахаар нь утсаа авахгүй бол 50, 60 хэд ч хамаагүй цэнэг нь дуусаад унтартал залгана. Тэгээд гэрт ороод ирэхлээр тайван суулгахгүй үг хэлээр доромжилж хаагуур хэнтэйгээ янхандаж яваад ирэв гээд л суулгадаггүй юм тэгээд өөдөөс нь хэрэлдэж маргалдахаар зоддог гэх мэдүүлэг. /хх 9-10/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Туяагийн:... 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын уулзвар гэрлэн дохион дээр Анхбаярын машинд эгч Жаргал бид хоёр хойд талын суудал дээр суугаад манай нөхөр Азжаргал жолоо бариад Анхбаяр хажууд нь урд суугаад явж байгаад юуны талаар ярьж байсныг би санахгүй байна тэнд ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй байсан гэнэт гар орж ирээд Анхбаяр буюу Жаргал эгчийн нөхөр Жаргал эгчийг толгой нүүрлүү цохиод авсан тэгээд би болиулах гээд дундуур нь орсон чинь улам дайраад байхаар нь Жаргал бид хоёр шууд хаяад машинаас буугаад, такси бариад явсан гэх мэдүүлэг. /хх 11-12/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5548 тоот актанд:
1. Д.Жаргалын биед баруун бугалга, баруун тохой, баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун гарын чихчий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт. /хх-22/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас шүүгдэгч Г.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, хохирогч Д.Жаргалын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-42/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Г.Анхбаяр нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Виктори” нэртэй караокены гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Жаргалыг зодож, түүний биед баруун бугалга, баруун тохой, баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун гарын чихчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Жаргалын:.. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд ажлын шугамаар манай нөхөр Г.Анхбаяр, Содноо, мөн танихгүй нэг эмэгтэй, нэг эрэгтэйтэй хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Виктори” караокегоор орж үйлчлүүлээд караокед дуулж байгаад нэг хүний 4 ширхэг 0,5 литрийн “Чингис” пиво уугаад сууж байтал манай нөхөр Анхбаяр нь намайг зүүн хацарлуу алгадсан тэгээд караокеноос гарах гээд тооцоогоо хийх гэтэл нөхөр Анхбаяр нь намайг түлхэж унагаад караокеноос чирч гаргасан тэгэхээр нь би том хүүрүүгээ залгатал баруун хацарлуу алгадсан тэр үед хажуугаар явж байсан 2-3 залуу ирээд болиоч гэсэн тэр хооронд нь би гэрлүүгээ зугтаагаад явсан. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын уулзвар орчимд Анхбаяр, Азжаргал, Туяа нартай хамт явж байхад нөхөр Анхбаяр машин дотор ямар ч шалтгаангүйгээр нүүрлүү гараараа 5-6 удаа цохиод доод уруул сэт цохиод хамар хөхөрсөн толгой тэр чигтээ хөндүүр болсон байсан. Тэр үед тэндээс зугтаагаад найз Туяагийнд очиж хоносон, ерөнхийдөө бол эрүүл ч байсан, согтуу ч байсан сардаа нэг удаа бол зоддог маргалдах болгондоо гараараа толгойруу цохиж зоддог. Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд 2009 онд зүүн гарын ядам хурууг хойш нь мушгиж дараад хугалж байсан. Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд 2016 оны 06 дугаар сард нурууруу хөлөөрөө өшиглөөд миний 2 хавирга гэмтээд нэг сар хэвтэрт байсан. Би 2000 оны 09 дүгээр сараас хойш 18 жилийн хугацаанд байнгын хүчирхийлэлийн хохирогч болж байна. Энэ хугацаанд байнга хэл амаар доромжилж гэр бүл, найз нөхөд, ажил, хамаатан садангийн хүмүүстэй ярих уулзахыг хориглож, цагдаж, мөшгидөг гадуур явж байгаад залгахаар нь утсаа авахгүй бол 50, 60 хэд ч хамаагүй цэнэг нь дуусаад унтартал залгана. Тэгээд гэрт ороод ирэхлээр тайван суулгахгүй үг хэлээр доромжилж хаагуур хэнтэйгээ янхандаж яваад ирэв гээд л суулгадаггүй юм тэгээд өөдөөс нь хэрэлдэж маргалдахаар зоддог гэх мэдүүлэг, гэрч Т.Туяагийн:... 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын уулзвар гэрлэн дохион дээр Анхбаярын машинд эгч Жаргал бид хоёр хойд талын суудал дээр суугаад манай нөхөр Азжаргал жолоо бариад Анхбаяр хажууд нь урд суугаад явж байгаад юуны талаар ярьж байсныг би санахгүй байна тэнд ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй байсан гэнэт гар орж ирээд Анхбаяр буюу Жаргал эгчийн нөхөр Жаргал эгчийг толгой нүүрлүү цохиод авсан тэгээд би болиулах гээд дундуур нь орсон чинь улам дайраад байхаар нь Жаргал бид хоёр шууд хаяад машинаас буугаад, такси бариад явсан гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5548 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Анхбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Жаргал нь шүүгдэгч Г.Анхбаяраас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгин овогт Галбадрахын Анхбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Анхбаярыг 500 / таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Анхбаярт оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Анхбаяр нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Анхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ