Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 148/ШШ2018/00020

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Л.*******гийн нэхэмжлэлтэй Ажилласан байдал тогтоолгох-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс суманд 1961 онд төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* ** дүгээр баг, ******* ******* гэх газарт оршин суух, хувийн мал малладаг.

******* овгийн ******* *******

регистрийн дугаар ОО-**********

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.

 

Тодорхойлох нь :

Нэхэмжлэгч: Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1978-1987 оны хооронд малчнаар ажиллаж байсан. Тэгээд одоо тэтгэвэрт гарах нас болж байгаа юм. Тэс сумын архив шатаж, миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй болсон. Тийм учраас архивын баримтыг үндэслэн миний ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү! ...гэжээ.

Нэхэмжлэгч: Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би Увс аймгийн Тэс суманд 1978 оноос 1987 он хүртэл тасралтгүй нэгдэл тартал мал малласан. Би нэгдлийн мал маллаж байхдаа сумын аврага залуу малчин, энх сүрэгтэн болж шагнуулж байсан боловч тэр бүх бичиг баримтууд маань отрын нүүдэл хийж яваад жижиг гэртэй хамт шатчихсан юм. Нэгдлийн архив 1993 оны үед бас шатсан. Миний тэтгэвэрт гарах нас болоод нийгмийн даатгалын байгууллагад хандахад надад цалингийн түүврээс өөр баримт байхгүйн улмаас шүүхэд хандсан юм. Би 2002 онд нутгаасаа шилжиж ирсэн. Ер нь нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарахад хувийн малаа малласаар ирсэн. Намайг нэгдэлд малчнаар ажиллаж байсныг мэдэх, нутаг усны хүмүүс болох Б.Ядмаа, Г.Тунгалаг, Г.Цэвээн нар гэрчилж тодорхойлолт гаргаж өгсөн. Иймд шүүхэд өгсөн баримтанд үндэслэн намайг Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1978-1987 оны хооронд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж

Үндэслэх нь :

Л.******* нь хөдөлмөрийн дэвтэр бусад бичиг баримтаа үрэгдүүлсний улмаас Увс аймгийн Тэс суманд 1978 оноос 1987 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Л.******* нь 1978 оны 1-р сараас 1987 оны 4-р сар хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Нуур 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь 2017 оны 09-р сарын 12-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас ирүүлсэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэл, Нуур, 4 дүгээр бригадад 1978-1987 оны хооронд ажиллаж байсан ******* овогтой ******* цалингийн тодорхойлолт гэсэн цалин түүвэрлэн хүргүүлсэн *******хивын лавлагаа мөн нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Г.Тунгалаг, Б.Ядмаа, Г.Цэвээн нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан ... Л.******* бид нэг нутагт төрж өссөн. Бага байхаасаа л бие биенээ таньж мэддэг, Л.******* бид нар Лениний зам нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оноос хойш нэгдэл тартал хоньчноор ажиллаж байсан. Хоньчноор ажиллаж байхдаа сумын аврага, энх сүрэгтэн гээд л шагнуулж байсан... гэх мэдүүлэгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Иймд ******* овгийн ******* *******г Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Нуур 4 дүгээр бригадад 1978 оны 1 дүгээр сараас 1987 оны 4 дүгээр сар ыг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* *******г Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Нуур 4 дүгээр бригадад 1978 оны 1-р сараас 1987 оны 4-р сар хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоног дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ