| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2018/00034/И |
| Дугаар | 148/ШШ2018/00021 |
| Огноо | 2018-01-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 148/ШШ2018/00021
С******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ч.Т*******ы нэхэмжлэлтэй Ажилласан байдал тогтоолгох-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б******* аймгийн О******* суманд 1963 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, С******* аймаг, Ц******* сум, О******* ** дүгээр багт оршин суух, эрхэлсэн ажилгүй.
Б******* овгийн Ч*******ийн Т*******
регистрийн дугаар М*-********
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ч.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдөр С******* аймгийн Ц******* сумын АДХГЗахиргаанд бичээчээр ажилд орсон. Тасралтгүй 10 жил ажиллаж байгаад 1990 онд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, тус сумын Худалдаа бэлтгэлийн анги-д худалдагчаар ажилд орсон. Архиваас ажилд орсон гарсан тушаалыг шүүлгэхэд холбогдох баримт олдоогүй. Намайг 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл С******* аймгийн Ц******* сумын АДХГЗахиргаанд бичээчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Миний дээрх байгууллагад ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн байдаг. Намайг С******* аймгийн Ц******* сумын АДХГЗахиргаанд бичээчээр ажиллаж байсныг тухайн үед С******* аймгийн Ц******* сумын АДХГЗахиргаанд бичиг хэргийн зааварлагчаар ажиллаж байсан Ц.У*******, Сумын нийтийн хоол, зочид буудлын тогоочоор ажиллаж байсан М.Б, бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан Д.У, Нийтийн ахуй үйлчилгээний оёдолчингоор ажиллаж байсан Д.М нар гэрчлэн тодорхойлолт гаргаж өгсөн. Эдгээр баримтуудад үндэслэн намайг 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл С******* аймгийн Ц******* сумын АДХГЗахиргаанд бичээчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү! ... гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Ч.Т******* нь 1980-1990 онд С******* аймгийн Ц******* сумын АДХГ Захиргаанд бичээчээр ажиллаж байсан боловч түүнд холбогдох ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд нь архивт байхгүй, олдохгүй гэх шалтгааны улмаас ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Ч.Т******* нь 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл С******* аймгийн Ц******* сумын АДХГ Захиргаанд бичээчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ч.Т*******ы №447795 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Сумын АДХГЗахиргааны 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 24 тоот захирамжаар 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сумын АДХГ Захиргаанд бичээчээр авч ажиллуулав, мөн сумын АДХГ Захиргааны 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тоот захирамжаар 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бичээчийн ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдэж тамга, тэмдэг дарагдсан байдал, тухайн үед ажиллаж байсан байгууллагынхантайгаа хамт авахуулсан гэрэл зураг, мөн нэхэмжлэгчтэй хамт сумын захиргаанд бичиг хэргийн зааварлагчаар ажиллаж байсан гэх Ц.У*******, нэхэмжлэгчийн сумын захиргаанд ажиллаж байхыг мэдэх Сумын нийтийн хоол, зочид буудлын тогооч М.Б, бригадын тоо бүртгэгч Д.У, Нийтийн ахуй үйлчилгээний оёдолчин Д.М нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан ...Ч.Т******* нь захиргаанд бичээчээр ажиллаж байх үеийг мэднэ. Тэр үед бүхий л тушаал, шийдвэрүүд бичиг хэргээр дамжин гардаг байсан болохоор түүний ажиллаж байсныг мэднэ... гэх мэдүүлэгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Иймд Б******* овгийн Ч*******ийн Т*******ыг С******* аймгийн Ц******* сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаанд 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл бичээчээр ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Ч*******ийн Т*******ыг С******* аймгийн Ц******* сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаанд 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл бичээчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т*******ы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 19.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоног дотор С******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ