2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/08133

 

 

 

 

 

 

 

 

       2025           10             13                                       192/ШШ2025/08133

 

 

  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч *******ийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.1 дахь хэсэгт зааснаар заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч *******д, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан хариуцагч *******д тус тус буцаан олгосугай.

4.Зохигчид цаашид хамтран амьдрахгүй, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бий болсон тохиолдолд дахин хэн аль нь нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

                                                           

 

 

ШҮҮГЧ                                      ***